+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 2
Guests: 2
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2014 » July » 16 » Эрлэгийн үүд (Өгүүллэг)
6:40 AM
Эрлэгийн үүд (Өгүүллэг)

Эрлэгийн үүд

(Өгүүллэг)

 

 

- Детектив өгүүллэг -


Амьсгал даран ширтсээр байлаа. Хамрынх нь самсаа үл ялиг сарталзахыг бодвол гүн нойрондоо умбаж байгаа нь илт. Тачаадах сэтгэл нь түрэн ирж, бүх бие сэрэлд автах агшинд Гүнсмаагийн нулимс хацрыг нь даган бөмбөрөв. “Бушуухан өрөөндөө оръё” гэж бодсон боловч хөл нь хөдөлсөнгүй...
Нүцгэн биен дээрээ халаад нөмрөөд харц буруулан гарсан бүсгүйг эзэмдэж, эр хар хүсэл, тачаалаа хангачихаад ийн тайван унтаж байгаа гэж бодохоос түүнийг харамлах сэтгэл нь давхар хүлж авсан байлаа. “Зөвшөөрөлгүй орж ирлээ” гэж хоёрхон хоногийн өмнө зодуур амссан бие нь гэнэт шархирах шиг болоход Гүнсмаа өлмий дээрээ алхсаар өрөөнөөс нь гарлаа. Үйлчлэгч бүсгүйн авчирч тавьсан хоолны үнэр хамрыг цоргивч тэрээр тэнтэр тунтар алхсаар зөөлөн буйдан дээр арайхийн суув. “Яаж түүний гараас мултаръя даа. Энэнээс л холдчихвол Олдох дээрээ очоод сайхан амьдарна гэж боддоггүй сэн бил үү, чи!” гэх асуулт гэнэт дотроос нь хатгаж, Гүнсмаагийн зовхийг өндийлгөөд иржээ. “Нээрэн, би чинь юу болж байна аа? Янхан хүүхнүүд ноолсон энэ хар юмыг харамлаж байгаа хэрэг үү?” хэмээн өөртөө дуулдахуйц хэлээд босч угаалгын өрөөнд очлоо.

Өтгөн хөмсөг, давхраагүй боловч том алаг нүд... гээд өөрийнхөө царайг толинд удаан харснаа “Хөөрхөн хэвээрээ л байна. Ямар ч байсан Чадраагийн гараас мултарч гэртээ очно доо” гэсэн бодолдоо баясан инээмсэглэв. Тэгснээ “Олдох намайг санаж, хайж байгаа болов уу? Бас энүүн шиг эрээ цээрээ алдсан охидтой ор дэрээ нийлүүлээд завхайрч яваа юу?” хэмээн хайртай залуугаа санагалзсаар Гүнсмаа өрөөндөө оров. Ширээн дээрх гар утсыг авч эргүүлж, тойруулж үзсэнээ “Хэнтэй ч ярьж, дуу хоолойгоо сонсгож чадахгүйг минь мэдсээр байж хамгийн сүүлийн үеийн гар утас авч өгч байгаа нь хүртэл зэвүүн шүү. Намайг хардаж, зөвхөн бичил захидлаар мөрдөх гэж энийг авч өгсөн юм” гэж бодсоноо цоо шинэ “Blackberry”-г буцаагаад шидчихэв. Гүнсмаа буйдангийн бүрээс дотроос нуусан дэвтрээ гаргаж, үзгээ барилаа. Ярих гэсэн болгоноо, заримдаа бүр харилцан ярьсан юм шиг бичдэг тэмдэглэлээ үргэлжлүүлэв.
    
Анагаахын дээд сургуульд орсон жилээ бүтэн өнчирч хоцорсон Гүнсмаа нагац эгчийндээ очсоноор хүн гэдэг амьтны араншин хаврын тэнгэртэй ч зүйрлэмгүй хуйсгануур, хачин жигтэй байдгийг мэдэрч эхэлжээ. Толгой хоргодуулж байгаа нь сайхан ч түүнийг аашилж, зандрах, алив хар бор ажил бүхэнд бөхийтөл зарцлах нь хүнд байж. Муухай ч харж үзээгүй аав, ээж хоёрыгоо үгүйлж, аавынх нь дүү хөдөө аваад явсан хоёрхон настай дүүгээ санан бэтгэрч явах үедээ Олдохтой танилцжээ. Олуул шуугиж өссөн Олдох “Хайрт нь сургуулиа төгсчихвөл хоёулаа сайхан амьдарна...” гээд нулимсыг нь арчин, өвлийн хүйтэнд бээрэх шахсан гарыг нь амьсгаагаараа дулаацуулж өгдөг байв...
    
Их сургуулийн хоёрдугаар курсээсээ сурлагаар шигшигдэн ХБНГУ руу явж суралцсан Олдох Гүнсмааг төгсөөгүй байхад нь иржээ. Аавынхаа болон түүний танил найз нөхдийн дэмжлэгээр Олдох томоохон албанд очив. “Хоолны сав хурдан далд ордог болоосой” хэмээн аашилж, ад үздэг нагац эгч нь Гүнсмааг “Ийм хүнтэй суулгахгүй ээ. Монголчууд хэзээнээс долоон хүүтэй айлаас цэрвэж явдаг юм. Чонын бэлтрэг долоогоороо гардаг юм гэсэн. Чиний толгойг үлдээдэг юм аа гэхэд нэг өдөр биднийхийг авч магадгүй...” гээд Олдохтой уулзаж, учирвал зодож занчин хэдэн өдөр гэрээсээ гаргахгүй, хичээлд нь ч явуулахгүй цагдана.
    
Ингээд Гүнсмаа, Олдох хоёр хулгайгаар хааяа уулздаг болсноор тэдний үерхэл нэлээд холдов. “Эд нарын гарыг харуулахгүй сайхан амьдруулна. Чи гэрийнхэндээ ойлгуулаад, хүрээд ир” хэмээн Олдох мөн ч олон удаа гуйсан боловч Гүнсмаа “Би чамд хань болохгүй нь. Чи амьдралаа бод” гэх. Гэвч түүний хайр сэтгэлийн орон зайг Олдох бүрэн эзэмдсэн байв. Түүнийг санаж, уулзахсан хэмээн бодож мөрөөдсөөр Гүнсмаа сургуулиа төгсөх дөхсөн байлаа. “Хүрч ирээд цэвэрлэгээ хийгээдэх. Маргааш шалгалт ирэх гээд байна” гэсэн нагац эгчийнхээ даалгавраар Гүнсмаа “Элит” зочид буудалд очив. Угааж, цэвэрлэх ажил бол түүний хамгийн сайн чадах ажил учраас хоёр цагийн дотор зочид буудлын хэдэн өрөөг цэмбийтэл цэвэрлэчихэж. Үйлчлүүлэгчтэй байсан хоёр өрөөг “Хүлээж байгаад гарангуут нь цэвэрлэе” гэсэн тул Гүнсмаа түр амсхийн, сонин гарчиглаад вестибюльд сууж байв.
    
Түгжээ торхийн дуугарч хаалга онгойтол дотроос нь цамцаа ч товчилж амжаагүй залуу гарч ирсэн байна. Сонингоо барьсан чигээр боссон Гүнсмаа үг хэлж чадсангүй, харцаа ч холдуулсангүй. Зогтуссанаа эргэж харалгүй шатаар уруудан гүйсэн Олдоход голдоо ортол гомдсон Гүнсмаа түүнийг залгахад утсаар ч яриагүй. Урьсан олон болзоонд нь огт очоогүй байна. Хайрынхаа гоморхолд багтарч, хайртай залуудаа итгэл алдарсан бүсгүй сургуулиа хаяж, нагац эгчийнхээсээ оргов. Баар, зочид буудлаар хэсүүчлэн биеэ үнэлж явахад нь Олдох “Гүнсмаа! Чи ингэж явахаа боль. Би чамд хайртай хэвээр ш дээ. Нагац эгчээсээ холдоод над дээр ирж чадаагүй мөртлөө чи яагаад ийм зам сонгож байгаа юм бэ?” хэмээн зөндөө аргадаж, зөндөө гуйж, ятгаж. Гэвч Гүнсмаа “Чи ямар сайхан бүсгүй вэ?” гээд өвөртөө оруулсан залуусын өгдөг хэдэн төгрөгөнд хууртаад өөрийгөө татаж авах тэнхэл, ухаангүй явж байв. Гэхдээ л тэрээр Олдохыгоо санаж, бодож зургийг нь үнсч тайтгардаг гэдгээ өөрөөсөө хүртэл нуух гэж оролдох.
    
Биеэ үнэлэгчдийг баривчлан, саатуулчихсан байхад нь Олдох ирж Гүнсмааг авчээ. Хоёр биедээ наалдан хэдэн цаг уйлж суугаад нагац эгч нь тэр хоёрыг салгах гэж зочид буудалдаа Олдохыг аваачиж, барилга бариулах гэж байгаа юм шиг итгэл үнэмшилтэй яриа өрнүүлэх даалгаврыг биеэ үнэлэгч Оюун гэх бүсгүйд өгсөн байсныг нь ойлгож мэдсэн мөртлөө Гүнсмаа Олдохоос дахин зугтаж, балар харанхуй татсан амьдралдаа хөл тавьжээ. “Чи амьдралаа бод” гэж хэлсэн үг маань чамайгаа хайрласных шүү. Одоо би буруу замаар явахгүй. Чамтайгаа л байна. Миний эгч яасан муухай хүн бэ? Урхинд нь орсон чи, бид хоёр бас их тэнэг юм даа” гээд Олдохоос байн байн уучлалт гуйж байсан бүсгүйг мөнгө чангаасаар Олдохоос дахин холдуулав.
    
Мөрийтэй тоглоомчдыг атгаж, мөнгөөр бөгсөө арчих нь холгүй явах эртэй сууж, бялхсан сайхан амьдрал мөрөөдсөн Гүнсмаа гэрийн хорионд шахам бүтэн жилийг өнгөрүүлжээ. Шөнийн амьдралтай эр хүлээж суух түүнд сайхан байгаагүй ч өөрийнх нь сонгосон зам болохоор бүсгүй хувь тавилантайгаа эвлэрч “Хүсээд байгаа хүүхдийг нь гаргаад өгчихвөл манай энэ хүний хань шиг гэртээ сууж тогтох байх” хэмээн бодох. “Олон эмнэлгээр явлаа. Энд онош тогтоож, эмчилж чадахгүй нь ойлгомжтой юм байна. Хоёулаа Бээжин явъя гэж Чадрааг хэлэхэд Гүнсмаа хагартлаа баярлаж “Миний хань овоо ш дээ” хэмээн дотроо залбирсан гэдэг.
    
... “Дүү нар чинь бүгд гэрлэж тусдаа гарлаа. Миний хүү эхнэр, хүүхдийн ая бодохгүй юм уу?” Духыг нь үнэрлээд ээжийгээ ингэж хэлэхэд Олдох “Миний хайртай бүсгүй удахгүй ирнэ ээ. Та хараач. Хөөрхөн хүүхэн байна уу?” гээд Гүнсмаагийн зургийг үзүүлчихээд удтал харж суув. “Хаашаа явсныг чинь мэдэхгүй ч чамайгаа хүрээд ирнэ гэдэгт итгэж байна. Нөгөө муухай ааштай эгч нь л миний Гүнсмааг нэг тийш нь цөлж явуулсан байх...” хэмээн бодоод Олдох цагаа харлаа. Түүнийг гадагш гарах гэж байгааг нь анзаарсан ээж нь “Миний хүү хоол болох гэж байхад хаачих нь вэ? Одоо архи ууж, тоглоом шоглоом хөөж байдаг нас чинь биш шүү. Үеийнхнээ хар...” гээд аргадсан харцаа тулгахад нь “Хүү нь нэг ажил зохицуулчихаад удахгүй ирнэ ээ...” хэмээн сулхан дуугараад Олдох хувцсаа өмсөв.
    
Машиныхаа түлхүүрийг аваад гарахыг нь анзаарсан ээж нь “Архинаас ч овоо холдлоо. Уух гэж байгаа бол унаагүй явдаг юм. Одоо тоглохгүй” гэж амласан юм чинь миний хүү ажил төрөлтэй урьдынх шигээ сайн явах байх аа. Зургийг нь ширтээд байдаг хүүхэн нь хурдан ирээсэй билээ. Санааширч, ганцаардаад нэг хэсэг олиггүй хүмүүс дагалаа. Одоо л ухаарч, өөрийгөө татаж авах янзтай” гэж бодоод бурхандаа залбирч хүрд эргүүллээ.
“Эрүү” Батаа, “Соёо” Пүрэв хоёр түрүүлж ирээд суусныг харангуутаа Олдох “Өнөөдөр Шагжийн яриад байгаа үнэн, худлыг тодруулна даа” гэж бодов. Өөр өөрсдийн хуваарьт ширээн дээр сууцгаасан тоглоомчид үйлчлэгч бүсгүйн бараанаар суудлаа янзлан тухаллаа. Эхний тоглоомонд Олдохыг орно гэж бодсон нь талаар болсонд Батаа, Пүрэв хоёр гайхсан боловч түүнийгээ мэдэгдэхгүйг хичээв. “Хөндлөн” хочит Шагж хоёр гараан дээр гарч, харсаар байтал 200 саяыг цүнхлэв. Олдохын хорхой хүрч, ширээнд суулаа. Ингэхийг нь л хүлээж байсан Батаа, Пүрэв хоёр бооцоогоо нэмж дуугарлаа. Одонгоотой сүлбээтэй гэдгийг нь мэдэх болохоор Олдох тэр хоёртой халз тоглож үзээгүй. Өдөж, хатгаад, орж ирэнгүүт нь л “Халз үзье” гэсэн болохоор Олдох, Пүүжээгээр дамжуулан Шагжид мэдээ өгч амжсан болохоор тоглохоор суусан нь энэ. Солонгост ажиллаж байгаад ирсэн Пүүжээ гэх бүсгүй хэд хоногийн өмнө Олдохтой “Уулзъя” гэж утсаар ярьжээ. “Хүүхнүүд болсон хойно чи таалагдлаа. Хоёулаа шөнийг хамт өнгөрүүлье” гэж сээтэгнэх биз. Эхнэргүйг минь мэдчихээд энэ биеийг минь эзэмдэж зугаагаа гаргах гэсэн бүсгүйчүүд мөн ч олон таарлаа даа” гэсэн юм бодоод бүсгүйн урьсан зоогийн газар очив. Пүүжээтэй хоолонд орсон энэ орой “Нахиу” хочит Монхооны найруулсан хоронд хордож хэдэн сар цөлмүүлж, хүний өгөөш болж явснаа ойлгожээ.

Монхоон, Чадраа, Олдох гурав Германд хамт суралцаж байсан оюутан цагийн найзууд. Барилгын яамны түшмэл хийж явахад нь “Олдох оо! Чи төсвийн цалингаар баяжчихав даа” хэмээн дооглож байсан хоёр найз нь валютын ченж хийж мөнгө угааж хөлжсөн улс. Тэгснээ нууцаар казино ажиллуулж, мөнгө хүүлэгчид болж хувирчээ. Ойрд тоглоогүй Олдохыг “Овоо мөнгөтэй ирсэн. Түүнийг урьдын адил ходорно” гэж тооцоолсон Эрүү, Соёо хоёрын төлөвлөгөө нурж, тэр орой Олдох халаасаа зузаалаад босохдоо “Би энэ ширээнд дахиж суухгүй ээ. Нөхрийн ёсоор та хэдэд хувь хүртээчихье” гээд 40 саяыг гаргаж тавив. Эрүү, Соёо хоёрын гар уралдах шахам ирж, өөр өөрийн хувийг авсанаа “Тэгвэл найзыгаа үдэх ёслол хийх үү” гээд ёжтой нь аргагүй инээцгээлээ. Үг дуугүй гарах гэснээ Шагжийн дохиогоор Олдох тэдэнтэй хамт гарав.

Монхооны эхнэр Бүжидийн бааранд очиход тайчих үзүүлбэр нь эхэлчихсэн, суудалгүй шахам байлаа. Эзний зангараг зааж Монхоон голын ширээг суллуулан тухалцгаав. 20 нас ч хүрээгүй болов уу гэмээр дөрвөн бүсгүй хослон бүжиж, тайчих аж. Олдохын зүрх шархирах шиг болж “Охид, хүүхнүүдийн нандин бүхнээр бизнес хийсэн манай энэ Монхоон юу л дуулгах бол доо...” хэмээн бодож суутал,
- Олдох оо! Чи эд нарын нэгийг нь авч хонох уу гэж Монхоон тавлаж, басамжилсан юм шиг хэлж духаараа харж, дургүйцлээ илэрхийлсэн найзтайгаа харц тулгарангуутаа яриаг өөр тийш хандуулахыг хичээв бололтой. “Миний найз ч Гүнсмаадаа үнэхээр хайртай юм аа. Гэвч тэр хүүхэн чинь одоо хаана, юу хийж явдаг юм бол?” хэмээн тал засахыг хичээлээ. Энэ сэдвээр яриа өдмөөргүй байсан боловч Олдох урт чихтэй хэл амаа билүүдэх дуртай тэдний дундаас үг сонсох санаатай дуугүй л сууж байв.
- Гүнсмаа ч сайхан хүүхэн дээ. Авсан эрүүд нь амаа ангайгаад дагаж гүйгээд байдаг юм билээ... гээд тамхиа уугиулан суух “Соёо” Пүрэвийн хажуугаас нь нударсан “Эрүү” Батаа,
- Ганц хүүхний тухай ярих гэж ирсэн биш. Өөр юм ярья л даа. Манай Олдох маань гурваасаа зайгаа авч байгаа юм чинь одоо юу хийх гэж байна гэснээ савтай мөснөөс авч амандаа тачигнуулан хүлхэв.
Яриа нь нэг л нийцэж өгөхгүй ийн сууж байтал Монхооны эхнэр Бүжид виски барьсаар ирж ширээнд бүл нэмлээ.
    
... Цаг гаруй суусан тэд согтжээ. Найзуудынхаа төрх, ааш аяг, мөнгө, тоглоом, архи, хүүхэн гээд амьдралын нугачаанд яаж өөрчлөгдсөнийг энэ шөнийн хөлчүү ярианаас ойлгож авсан Олдохын цээж улам давчдан хөндүүрлэж байв.
Шагжийг дагуулан гарахад зуны дулаахан шөнийг үргээн үүр манхайтал цайж байсан нь Олдохын дотрыг бага зэрэг уужруулж, урт гэгч нь амьсгаа авлаа. “Гэргийгүй ч гэртэй” хэмээн хошигнож, өөрийн амьдралын үнэнийг хааяа хатуухан хэлчихээд ичих шиг болдог Олдох “Ээж минь хаалга чагнаад нойргүй хонож байгаа болов уу?” хэмээн сэтгэл төвдөх аядсанаа “Энэ хүний яриаг баталгаажуулах хэрэгтэй” гэж бодоод машинаа асаан “Сансар” хорооллын зүг хөдлөв. “Хөндлөн” Шагж худлаа согтсон ч байж магадгүй. Гэхдээ миний хоёр найзын дэргэд мөнгөнд хүн чанараа өгчихөөгүй эр байгаа юм. Харамсалтай нь, Бүжидийн гар, хөл болж, охид худалдах ажилд шимтээд яваа нь үнэн л юм байна...” хэмээн бодсоор байрныхаа гадаа очлоо. Хөл дээрээ гуйвах Шагжийг түшсээр гэртээ ортол гэрэл нь ассангүй. Хирдхийж, нягталж үзтэл хаалганых нь дэргэдээс тэдний тоолуурыг хулгайч мулталж аваад явсан байв.
    
... Хөлийн чимээ гарангуут Гүнсмаа дэвтрээ нуучихаад, өвдгөө тэврэн сууж байтал гэрийн үйлчлэгч Бүүвэй орж ирлээ. Өглөөний зууш, цай ширээн дээр тавиад гарсных нь дараахан Чадраа усанд орсон бололтой алчуураар биеэ ороосон чигтээ ирж суув. Харцаараа мэнд мэдэлцэнгүүтээ Гүнсмаа халуун цай аягалж Чадраад өглөө. Хамт сууж, цайлчихаад гарахдаа бүсгүйн гарыг үнсчихээд “Хурдан ирнэ” хэмээн дохиод Чадраа өрөө рүүгээ орлоо. Гүнсмаагийн дуудлагаар ирсэн Бүүвэй “Чадраа машинтайгаа гараад явчихлаа” гэсэн мэдээ дамжуулав.

Хаашаа ч гарах эрхгүй ч хоёр биедээ итгэж, сэтгэлд хуримтлагдсан бүхнээ хуваалцаж байдаг Гүнсмаа Бүүвэйтэй улаан дарсаа хувааж уун хэсэг суулаа. “Та надтай хамт оргох хэвээр биз дээ?” гэсэн Бүүвэйгийн дохионд Гүнсмаа хариулт өгөх гэж бага зэрэг сандрав. Тэгтэл жижүүр эр утсаар ярьж “Шинээр ирсэн нэг охин ухаан алдчихлаа” гэж хэлснийг Бүүвэйгээс мэдсэн Гүнсмаа яаран хувцаслаад доош буулаа. Гаднаас нь харахад дороо гарааштай жижгэвтэр хоёр давхар байшин боловч доороо 10 шахам хүүхэн байрлуулдаг “зочид буудалтай”. Энэ “буудалд” байрлагсдыг ээлжлэн ноолж эдлэх эрх нь Чадраад байдаг бол хааш нь ч гаргахгүй, хэрүүл зодоонгүй байлгах үүрэг нь Гүнсмаагийнх.

Түүнийг орж очиход бүсгүйчүүд бүгд босч зогсов. Хамраа дарсан ч гарынх нь салаагаар цус нь урсах бүсгүйн өмнө очсоноо Гүнсмаа хамгийн захад ташаа тулан зогсох Хуланг алгадаж унагаалаа. Муухай орилон гараараа заангуут нь нэг охин Гүнсмаад хана дагуулан тавьсан хулсан саваа авчирч өгөв.
Ихэмсэг, давилуун харц нь хоромхон зуур салхинд туугдах үүл адил замхран айдас, зэвүүцлээр солигдов. Нимгэхэн хувцастай бүсгүйчүүд хулсан савааны шавхуурдалтанд нахилзан, нүүрээ хамгаалах аядна. Хөлийнх нь эрээн булчингаас цус шүүрэх авч хэн нь ч ёолсонгүй, бас суусангүй. Шүд зуун зогсоцгоосоор. Чадраад гаргах хорслоо ингэж тайлдаг болсон Гүнсмаа Хуланг үлдээгээд бусдыг нь явуулав. Сүүлийн хэдэн шөнө Чадраатай зугаацаж хоносон гэдгийг нь мэдсэн болохоор түүнд шанг нь ахиухан хүртээхээр шийджээ. Тэгээд ч шинээр ирсэн болон өөрөөсөө ахиу орлого олсныгоо үе үе дээрэлхдэг нь Хулан гэдгийг Гүнсмаа сайн мэднэ.
Гүнсмаа гараа сарвалзуулан хашгирав. Нүдэнд нь нулимс цийлэгнэсэн бүсгүй хулсан саваа буух болгоныг чанга тоолж эхэллээ. Нэг зууд ганцхан тоо дутуу байхад Хулан өөрийн эрхгүй арагш савж унав. Гүнсмаа эргэж ч харалгүй гараад явчихав. Өрөөндөө орж хамаг юмаа авч шидлэн уйлж байснаа Гүнсмаа өнөөх зузаан дэвтрээ гаргаж ирлээ...

Хайртай залуугаа цамцаа ч товчлолгүй зочид буудлын өрөөнөөс гарч ирэхийг харсан бүсгүй “Би ч гэсэн чиний эдлээд байгаа жаргалыг чинь эдэлж чадна ш дээ” гэж өөртөө хэлээд тэр оройгоо Улаанбаатар зочид буудлын орчмоор хэд эргэлджээ.
“Яасан нимгэн хувцастай явж байх юм бэ? Нааш ир, машинд суугаач...” хэмээн урьсан хүн нь Чадраа. Түүний өвөрт хоноод гарахдаа 1000 доллар халаасандаа хийсэн Гүнсмаа эгчийнхээсээ оргож, хэдэн хувцсаа боож аваад Чадраагийн гэрт нь очив. Дөрвөн өрөө тохилог байранд ганцаар амьдрах эрийн “Чамайг жаргаана” гэсэн үгэнд нь хууртаагүй. Зөвхөн Олдоход гомдсондоо ийм шийдвэр гаргасан хэрэг. Халамцуу ирсэн үедээ Чадраа “Чи муу янхан, өөр эр хүнтэй ойртох юм бол амыг чинь барина шүү...” гээд доромжлоход нь Гүнсмаа хайртай Олдох дээрээ очмоор санагдах үе олон байсан ч чадаагүй. Чадраагийн гэрийн хорионд орсон байв. “Хүүхэд олохгүй яачихсан эм бэ?” гэж хэдэн удаа зодуулж, эцэст нь эмнэлгээр зөндөө яваад тусыг олоогүй Гүнсмааг Монголоос холдуулах гэсний учир Олдохоос айсных байсан гэдгийг нь бүр сүүлд мэджээ.

Бээжинд ирээд Чадраагийн ааш авир хэрээс хэтрэв. Хүлж, бүр ташуурдаж занчиж байгаад сексдэх нь садист эрийн дур тавих арга нь болжээ. Хэвтэрт орсон Гүнсмаа оргохоор шийдэв. Хөнжилдөө хэдэн хувцсыг бөөрөнхийлж боогоод орхижээ. Хоёр хоног өөр зочид буудалд байрлаж байгаад Улаанбаатар руу нисэх гээд онгоцны буудал дээр очтол Чадраа түүнийг бариад авч. “Ингээд л энэний гарт үхэх юм байж. Олдохыгоо уучилж ярилцаад сайхан амьдрах байсныгаа ийм хүнээр сольсон миний хохь” хэмээн өөртөө хэлсээр Чадраад хөтлүүлэн гэрт нь очив. Гүнсмааг зодсонгүй. Хатуу, муу үг ч хэлсэнгүй. “Би чамгүйгээр амьдарч чадахгүй...” гээд хөлд нь сөхрөн сууж, хоолойгоо зангируулахад нь бүсгүй итгэж, мөн л өөрийгөө буруутган зэмлэж байж. Нэг сар хэртэй Чадраагийн хайр халамжид умбасан Гүнсмаа “Айлын эхнэр болох сайхан юм аа” хэмээн бодож амжжээ. “Одоо хоёулаа хүүхэдтэй болъё. Эмчилгээгээ яаравчилъя” гээд Чадраа Гүнсмааг дагуулан хятад эмч дээр очсон байна. “Хэл ус сайн мэдэхгүй. Эмнэлэгт хэвтмээргүй байна” гэж Гүнсмааг хэлэхэд “Хайр нь гэрээр эмчилгээ хийлгэе” гээд үнэ хөлсийг ахиухан өгчихье” хэмээн Чадраа тун уриалгахан дуугарав. Ингээд гэрийн эмчилгээнд орсон бүсгүйн бие өдрөөс өдөрт сулран, толгойгоо даахаа больжээ. Хоёр хятад бүсгүй ээлжлэн сахиж, Чадраа “Монголоос ирсэн “бараа” тосно. Байрлуулна” гээд бараа нь ховорхон харагдах болж. Сар хагасын дараа хөл дээрээ боссон Гүнсмаа хэлгүй болсон байв. Үр тогтоох хүчтэй эмчилгээнд цочирдсон байх. Удахгүй зүгээр болно гэсэн гэх Чадраагийн тайлбарт Гүнсмаа итгээд өнөөг хүрчээ.
“Өөрөө ингэж зовж яваа мөртлөө түүний мөнгө болгох гэж авчирсан хүүхнүүдийг ингэж тамладаг би яасан үйлтэй хүн бэ?” Гүнсмаа үүнээс цааш үзэг, цаасаа нийлүүлж чадахгүй уйлсаар байлаа. Бүүвэй түүнийг тайвшруулах гэж зөндөө аргадав...

Олдох орой болгон Бүжидийн бааранд очдог боллоо. Хүнд танигдахгүйн тулд сахал тавьж, парик зүүжээ. Тэднийд бүжиглэж, тайчдаг охидыг нүдэлж, заримыг нь хаана амьдардаг болохыг нь хүртэл мэдэж авав.
- Энэ шар үстэй нь их сайхан өгзөгтэй амьтан байгаа биз? Навчаа гэдэг гэсэн. Бараг хоёр жил тайччихлаа. Бодвол хэдэн зоостой болсон байх даа...
Хажуугийнх нь ширээнд суугаа хоёр залуу ингэж ярихыг сонссон Олдох тайчих үзүүлбэр дуусангуут гарч Навчаатай уулзахаар амдан хүлээв. Бүжидийн өрөөнд цаг хэртэй болсон бүсгүй ганцаараа гарч ирэхэд нь “Хоёулаа ойрхон газар очъё...” гээд Олдох машиндаа суулгалаа.
- Чи их гоё бүжиглэх юм аа. Бүжгээр хичээллэж байсан уу?
- Хичээллэж байсан юм шиг байна уу? Хувцсаа тайлангуут л хөдөлгөөн аяндаа ороод ирдгийг мэдэхгүй гэж үү?
- Тийм үү? Би бол хувцастайгаа их сайхан бүжиглэдэг хүн байгаа юм... Олдох үг өдөх гэж Навчаатай ийн ярилцсаар “Кенгуру” зочид буудалд очив. Тэднийх үйлчлүүлэгч цөөнтэй байгааг мэдсэн болохоор Олдоход айх, эмээх асуудал байсангүй. Навчаа архи, дарс уудаггүй гэсэн тул жүүс ууж, тэр хоёр удаан суужээ...
    
Олдохыг гэртээ харихад өглөөний 07 цаг болж байв. Шагжийн ярьсан, Навчаагийн сонссонтой таарч байсан тул тэрбээр Чадраатай хийх тооцоогоо яаравчлахаар шийдэв. “Сая ирээд буцахдаа юу, юу гээд байлаа...? Миний хайртай бүсгүйг булааж авч, хил гаргачихаад өнөөг хүртэл намайг мадлаж явдаг яасан “сайн” найз вэ? Гүнсмаагийн сэтгэл, хайр нь ингэж урвасан хэрэг юм байх даа. Энэ хугацаанд ядаж эсэн мэнд гэдгээ дуулгаж болоогүй гэж үү..? “ гэх бодол нь түүнийг улам хурцалсаар байлаа. Утсаар ярих гэснээ больж Олдох шууд Монхооны гэрт нь очив.
Азарган чонын арьсаар чимсэн ханандаа тулгаж тавьсан орон дээр тухлан хэвтэж байсан эр зүүнд хатгуулсан юм шиг огло харайн босч ирсэнээ,
- Ямар сонин хүн явж байх юм бэ? Наашаа суу гэх нь хуурамч өнгөтэй байгааг мэдэрсэн Олдох,
- Нэг их тухлах зав алга. Харин чи тэр Чадраагийн утас руу залгаадах хэмээн ширүүхэн дуугарав. “Нохой чинь сэжиг авчихаж...” гэсэн бодлоосоо айж сандарсандаа гар нь чичигнэн байж, будилан байж утасны дугаарыг цуглуултал Олдох,
- Нааш нь өгчих гээд гар утсыг шүүрэн авчээ.
- Миний найз яасан эрт утасдаж байх юм бэ? хэмээн Чадраагийн хөлчүү дууг сонсонгуутаа,
- Ярих хэрэг гараад залгачихлаа. Яасан, нойрноос чинь сэрээчихэв үү гэснээ Олдох,
- Өнөөдөр орой галт тэргээр гарах гэж байна. Угтаж аваарай гэв.
    
Чадраагийн хэлсэн үгийг Монхоон сонсч чадсангүй. Олдох ч өөр юм ярилгүй утсаа тасалжээ. Олдох цай ч амсалгүй гараад явчихав. Бүх биеийнх нь хөлс дааварлан амьсгаа ч авч чадахаа больтол сандарсан Монхоон Чадраа руу залгатал,
- Новш минь, чиний хоол чинь ихдээд намайг ходрох гэж байна уу? Цаадахь чинь яагаад чиний утаснаас ярьж байгаа юм бэ хэмээн чанга дуугаар омогдож. Монхоон,
- Би юу ч яриагүй. Сэжиг авчихсан бололтой гэж хэлэхэд,
- За, тэгвэл чи сайн сонсч бай... гээд Олдохыг орой галт тэргэнд суулгахгүй байх даалгавар өгөв. Эхнэр рүүгээ ярьж түргэн авахуулсан Монхоон “Эрүү, соёо хоёрт ахиухан мөнгө амлавал хөдлөх болов уу? “Амьдралаа бодох минь... Ногоон новш амласандаа хүрэхгүйг мэдсэн бол айлын жаахан охидын толгойг эргүүлж, үйлээ нэмж явах хэрэг юу байна” гээд үглээд байсан” гэж бодсоноо “Олдох тоглоомноос гарсан нь цаанаа учиртай юм биш үү?” гэсэн айдсандаа давхар хүлэгдэн хэсэг гацаж суулаа. “Мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөд бэлэн хүмүүс юм чинь...” хэмээн өөрийгөө зоригжуулаад Батаа руу залгав. Утас нь “Холбогдох боломжгүй” гэсэн хариу өгсөн нь Монхооны амьсгааг давчдуулж эхэлжээ. Нойрмог дуугаар утсаа авсан “Соёо” Пүрэв “Ярьж болохгүй, уулзаж болдог ямар ажил байдаг юм бэ?” гэснээ тасалчихаж. Нүд нь харанхуйлж, дайвалзах шиг болсон Монхооны мөрөн дээр гар хүрэх шиг болохоор нь эргээд хартал Олдох зогсч байв.
    
Машинаа гараашид тавьчихаад Олдохыг даган алхаж явахад нь Бээжингээс Чадраа байн байн залгаж байлаа. Гар утасных нь дуу хаалттай байсан атал Олдох,
- Чи хүн юм бол наад утсаа аваад цаадахь муу “Ногоон” Чадраадаа “Бүх асуудал чиний хэлснээр болсон...” гэж хэлээдэх гээд Монхооныг харцаараа зодон ширтлээ...
Чадраагийн нойр хүрсэнгүй. Хөнжил дотроо тарвалзан хэсэг эргэж хөрвөөж хэвтсэнээ ханан дахь хонхоо дарж Гүнсмааг дуудав.
“Муу юм боллоо гэхэд энэ хүүхэн миний талд байх ёстой” хэмээн бодсон Чадраа хөнжлөө сөхсөнөө “Миний хөөрхөн өө, хүрээд ир. Хоёулаа танилцаж байх үеийнх шигээ сайхан жаргая...” гэв. Цаг хугацааны эрхээр түүнд дасч, Монголоос авчирсан бүсгүйчүүдийг ээлж дараалан өвөртөлснийхөө дараа хятад эрчүүдийн мэдэлд шилжүүлдэг түүнийг хардаж, харамлах болсон бүсгүй яарамгүй хувцсаа тайлж өвөрт нь орлоо. Энэ удаа Чадраа суран ташуураар хонго, бөгсийг гувдруудтал ороолгож, чих, хөхийг хазаж, хайран харгислаж бах таваа хангасангүй. Бүсгүйг дээрээ гарган суулгаж, хоёр хөхийг нь хомхойрон базалж байснаа дур хүсэлдээ дийлдэн оволзох үедээ байрлалаа сольж, Гүнсмаагийн таашаалд нийцүүлэн загас наадуулав. “Хайртай шүү... Чамайгаа эмчлүүлнэ ... Ярьдаг болно оо, хайрт минь... Хоёулаа сайхан амьдарна” гэх ховор үгийн жагсаалтад орох дөхсөн үгнүүдийг байн байн урсгаж, бүсгүйн чихийг мялааж байлаа. Гэвч Гүнсмаа “Чи дахиад яах гэж байгаа болоод ингэж уянгалан донгодоод байгаа бол доо” хэмээн бодож “Саймширч байгаа дээр нь мултрах юмсан...” гэж Бүүвэйтэй хэдэн сар ярьж, бичиж байгаа төлөвлөгөөгөө эргэцүүлэх зуураа Чадраагийн цээжээ дэлдэх адил хүчтэй цохилох зүрхний цохилтыг чагнаж хэвтлээ.
    
“Байрандаа ч багтахаа болилоо. Энэ хэдийг далд оруулж, мөнгө болгочихоод хоёулаа Сингапур явж эмчилгээ хөөцөлдөе” гэж Чадрааг хэлэхэд Гүнсмаа инээх аядан толгой дохив. “Эмнэлэг, эмчилгээ гэхээр царай нь барайгаад явчих юм. Арга ч үгүй биз дээ...” гэсэн хайлган бодлоо мэдчих вий гэсэн шиг бушуухан өрөөндөө орсон Чадраа “Монхоон баараггүй юм хийсэн байгаа. Олдохын санаа ч туулайд гүйцэгдэхгүй шүү дээ” хэмээн өөртөө сануулаад гар утсаа авлаа. Олдох, Эрүү, Соёо гурав Монхооныг эрүүдэн шүүх явцдаа Бээжин рүү байн байн ярьж, хэл үг авч байв. Олдохын багын найз Ирээдүй Бээжинд суурьшаад удаж байгаа юм. Сураг тасарсан хайртай бүсгүйг нь хулгайлж авч явсан Чадраагийн тухай сонсоод Ирээдүй, “Чи тайван бай. Найз нь учрыг нь олоодохъё” гэжээ.


Шөнө очиж наймаа хийдэг “Хуа Шин” зочид буудлыг хяналтандаа авсан Ирээдүй хэд хэдэн цэгт өөрийн хүмүүсээ байрлуулчихаад Чадраа болон түүнээс хүүхэн авдаг нөхдийг хүлээж байлаа. Зочид буудлын үйлчлэгч бүсгүйн хэлсэн бүгдэд тэгтлээ итгээгүй болохоор тэд түүний хэлснээс цагийн өмнө ирсэн нь оносон байв.
Тал талаасаа цувж ирсэн гурван машины эхнийхээс буусан хүн бол Чадраа гэдгийг таньсан болохоор “бай”-гаа алдаагүйдээ баярлавч бусдадаа болгоомжтой ажиллахыг сануулаад Ирээдүй машинаасаа бууж гүйсээр зочид буудал руу орлоо. Тэрбээр Чадраатай зэрэгцэх шахам шатаар өгсч байснаа,
- Хүүе, сайн байна уу? Та бид хоёр уулзалгүй удсан байна шүү... хэмээн дуу алдаад мэл гайхан зогсох Чадраагийн гарыг атгав.
- Гүнсмаатай суусан гэл үү? Би ч та хоёрын хуримын зууч шүү дээ... гээд толгойг нь эргүүлэх яриагаа завсар чөлөөгүй урсгаж байлаа.
- Би чамайг огт танихгүй, санахгүй байх юм... гэж арайхийн дуугарсан Чадрааг угз татан шатнаас буулгаснаа Ирээдүй,
- Хоёулаа гарч уулзъя. Ярих юм их байна гэв.
Гэрлээ татан дохисон машинд очиход Ирээдүйн илгээсэн нөхөд Гүнсмааг аваад ирсэн байлаа. Чадраа хөшчихөв үү гэлтэй хөдөлгөөнгүй зогсчихов.
- За, за. Ойлгомжтой болов уу? Чиний юу хийснийг найз чинь шүүнэ биз. Би хайртай бүсгүйг нь олж өгөх гэж таныг бас бага биш хайлаа... гээд Ирээдүй машиндаа суув.
    
... Галт тэрэг удаан яваад байх шиг санагдаж байснаа болиод “Улаанбаатар ойртож байгаа” гэхээс “Хурдаа хасдаггүй юм уу? Олдохын нүүрийг яаж харна аа..?” хэмээн бодох Гүнсмаа гараараа байн байн цонх арчаад гадагш ширтэж явлаа. Галт тэрэг шуранхай хадаах адил дохиогоо өгсөөр “Улаанбаатар вокзал” дээр зогсов. Зорчигчид буусаар. Гүнсмаа ганцаархнаа үлдчихлээ. Галт тэрэгний гишгүүр дээр хөлөө тавьтал,
- Гүнсмаа аа! Гүнсээ... гэх танил дуу сонсдов. Олдохын царайг харангуутаа бүсгүй ухаан алдан унажээ.
Галт тэрэгний буудлаас эмнэлэгт хүргэгдсэн Гүнсмаа ухаан орж тайвшран хоёр аяга халуун цай уучихаад хэвтэж байтал Олдох “Хайрт минь, би чамайг ойлгосон. Би буруутай...” гээд бүсгүйн туулсан амьдралаа бичиж тэмдэглэсэн, хань хийж явсан хүрэн дэвтрийг бариад орж ирсэн байна. Үхэл хүртэл тоохгүйг ойлгосон Чадраа “Үнэнээ хэлье. Яавал ч яаг...” хэмээн шийдээд Улаанбаатар руу хөдлөв. Галт тэргэнд сэгсрэгдэн, гашуун амьдралаа эргэцүүлэн бодож явсан эр зүүрмэглэчихжээ. Нэг их олон хаалга ярайтал харагдавч бүгд цоожтой байв. Харин хамгийн захын ганцхан том хар хаалга дэлгээстэй байх юм. Сандарсан эр баярлан гүйж очтол “Эрлэгийн үүд” гэсэн пайз хадсан байж. Буцаад алхах гэтэл хүчтэй хуй салхи дэгдэн Чадрааг тэр хаалга руу түлхээд оруулчихжээ...” Муухай хашгиран нүдээ нээтэл “Ногоон” Чадраа хоромхон зуур дугхийхдээ зүүдэлсэн байлаа. Түүнд үүнээс өөр үүд онгойхгүй юм шиг санагдаад явчихав.

 

 

Category: богино өгүүллэг | Views: 1570 | Added by: Admin | Rating: 2.0/1
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024