Banner
Цаг агаар
Шилдэг гишүүд
| | Admin Мэдээ: 4626 Хүйс: Male Сэтгэгдэл:38 | | | Minsera Мэдээ: 0 Хүйс: Female Сэтгэгдэл:0 | | | Huurd Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | ab Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | IDLY Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | hithurr Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | onoo Мэдээ: 0 Хүйс: Female Сэтгэгдэл:0 | | | oronzai Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | esa Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 |
Statistics
Total online: 6 Guests: 6 Users: 0
|
Main » 2013 » April » 6 » өгүүллэг:: БҮРХ МАЛГАЙТАЙ ХҮН
8:06 PM өгүүллэг:: БҮРХ МАЛГАЙТАЙ ХҮН |
өгүүллэг::
БҮРХ МАЛГАЙТАЙ ХҮН
"-Энэ ах дандаа л тааралдах юм, ямар хvн гэхээрээ хаа сайгvй ингэж
дайралддаг байна аа, эсвэл би хэтэрхий ажиглаад байна уу?” хэмээн Болор э ргэцvvлэн
зогсоно. Толгойд нь томдох шахсан далбагар саравч бvхий бvрх малгай
ємсєж, мєр ханцуй нь элэгдсэн савхин хар хvрэмнийхээ халаасанд гараа
хийгээд, нєгєє гартаа тамхи барин зогсох хижээл насны туранхай эрэгтэйг
ийнхvv харж байтал Цэнгэл ганган цагаан тэргээрээ ус цацалсаар ирж замын
хашлага дагуу зогсов. Vсээ сvvлийн vеийн залуусын этгээд маягаар засаж,
нарны шил зvvсэн дэгжин залуу цонхоороо цухуйн гараа даллахтай нь
зэрэгцээд Болорын бодол сарниж одов. Бvсгvй хvлээж ядсан хvний хурдан
яаруу алхаагаар гvйх шахам ирж машинд суунгаа: "-Пээ, Та хоёр чинь яасан их уддаг юм бэ, одоо амжих уу?” гэхэд Цэнгэл инээд алдан:
"-Санаа зоволтгvй ээ, шувуу шиг нисээд л хvрчихнэ, найз нь болдог бол
нисмээр л байна шvv ” гээд хєгжилтэй инээмсэглэхэд Болорын найз залуу
болох Мєнхєє угтан авч: "-Оюунаа ч чамайг их санасан байгаа даа” гээд Болор луу хандан хєгжилтэй инээнэ.
"-За, тэгвэл хурдан нисээрэй” гэх зуураа Болор машины толинд харж, vсээ
илэхдээ єнєєх хvнийг гэнэт олж харав. Тэр хvн яах аргагvй наашаа харж
байгааг мэдсэн Болорын царай барайн илт сандрахдаа бушуухан нvдээ
буруулав. Олон Улсын тэмцээнээс шагналаа тэвэрсээр ирж буй найз
бvсгvйгээ угтах гээд догдлон буй Цэнгэл тvvнийг эс анзааран онгоцны
буудлын зvг жолоо заллаа. Нуруугаар нь хvйт даах мэт болж, бяцхан айдас
Болорыг нємрєхєд Мєнхєє, Цэнгэл хоёрт хэлэхээр завдан vл ялиг
чичирхийлэн байж: "-Сая тэнд...” хэмээн дєнгєж хэлж эхлэхтэй нь
зэрэгцээд Цэнгэл айдас байтугай ямар ч муу юм тогтохын аргагvй баярласан
хvний бахдалтай чанга дуугаар: "-Арын суудал руу хараач, ямар вэ
дээ?” хэмээн инээд алдан хэлэхэд Болор хєєр баяр болон яваа найздаа
таагvй зvйл хэлж тvвдэлгvй чимээгvйхэн эргэж харвал єнгєн єнгийг
гайхалтай хослуулсан томоос том цэцгийн баглаа нvдэнд нь тусав. Єєрийн
эрхгvй сэтгэл нь сэргэж: "- Хvvе ээ, Ямар гоё юм бэ? Миний найз
чинь vнэхээр мэдрэмжтэй юм аа. Чи ч манай Мєнхєєгєєс сайн суралцаж байна
шvv” хэмээн хєгжилдсєєр харь орноос ирж буй Оюунаагаа хэрхэн угтах
тухай элдвийг ярилцахын хамт мєнєєх айдас тvгшvvр нь vvл мэт замхарлаа.
Энэ мэт байдлаар Болор хэн нэгэн vл таних этгээд дагаад байгаа тухай
хэнд ч хэлэлгvй явсаар л. Чингээд хаа нэгтээ санамсаргvй тааралдах
болсон тэр хvн алга болмогц Болор энэ тухай хэсэгтээ л ор тас мартана.
Бvрх малгайтай, дєлгєєн харцтай, ядруу царайтай энэ хvнтэй хэзээнээс
эхлэн дайралдах болсоноо сайн мэдэхгvй ч, яагаад ч юм сvvлийн vед нэлээд
ойр ойрхон, бvр заримдаа єдєр бvр шахуу тааралдах болсон нь санамсаргvй
гэхэд арай л олон удаа гэмээр хачин жигтэй санагдах болсон юм. Гэвч
Болороо элдвийг бодохыг хvсэхгvйн дээр "-Хvмvvс зєрєлдєж л байдаг, єдєрт
хvмvvс хичнээн тааралдахыг алийг тэр гэх вэ” хэмээн єєрийгєє
тайвшруулна. Тvvнтэй тааралдсан бас нэг єдєр Болор ээждээ энэ тухай
цухас дурьдахад ээж нь бяцхан мєнгєлєг хайрцагийг их л нандигнан
арчингаа инээмсэглэн: "-Хvмvvс бишгvй л тааралддаг шvv дээ. Энэ
Надмид эгч чинь байна шvv, сvv авах болгонд надтай тааралдсаар байгаад
найзууд болсон шvv дээ” гээд хєгжилтэй инээснээ ямар нэг зvйл санасан
бололтой царайгаа тєв болгож: "-Гэхдээ миний охин гадуур болгоомжтой
явж байгаарай. Одоо чинь элдвийн л юм сонсогдох болж” хэмээн
анхааруулаад Болорын дэргэд ирж суув. Тэгээд мєнєєх бяцхан хайрцагаа
онгойлгож, гоёмсог болор шигтгээтэй єрєєсєн мєнгєн ээмгийг гаргаж ирсээд
бодол болон гєлєрч: "-Уг нь хоёулаа байсан бол... ”гэж єєрийн мэдэлгvй барим тавим хэлэв. "-Ээж ээ, та сая юу гэсэн бэ?” хэмээх Болорын дууг сонсоод vл ялиг цочих мэт болсноо: "-Аан.., энийг хар даа. Гоё байгаа биз? Охиныхоо хуриманд зориулж яг иймийг хийлгэнэ ээ” гэв. "-Ийм гоё ээмэгнийхээ єрєєснийг та яасан юм бэ” гэхэд ээж нь ямар нэг зvйлд санаа зовних шиг гуниглангуй шvvрс алдаж: "-Дээр vед гээчихсэн юм аа” хэмээн сонсогдох тєдий хэлмэгцээ босоод явчихав.
Єдєр хоногууд ар араасаа хєвєрсєєр. Орчлонгийн хvмvний барагдашгvй ажил
тєрєл, амьдрал хэвийн vргэлжилсээр ахуйд бvрх малгайтай хvн бvсгvйд
мэдэгдэлгvй сэм дагасаар байгааг Болор тєсєєлєх ч vгvй явлаа. Зуны
цэлмэг єдрийн аагим халуун нар зулай тєєнєсєн нэгэн єдєр Болор тортой
юмаа дааж ядан залхуутайяа алхаж явахад гар утас нь хангинан жингэнэв.
Тэрээр Оюунаад: "-Та нар хаа явна? Хурдан намайг ирж аваачээ. Энэ
халуун наранд чинь хайлах нь байна шvv. Аа тийм, ундаа ч юм уу, ус ч
юмуу нэг уух юм авчраарай. Би нєгєє цэцэрлэгийнхээ гадаах сандал дээр
хvлээж байя” гэв. Хєлєє амраахын хvслэн болж явсаар зорьсон газраа ирээд
цэцэрлэгийн хашааны ємнєх саглагар модны сvvдэр дэхь модон сандал дээр
намсхийн суув. Энэ vед бvрх малгайтай хvн Болорт єчvvхэн ч гэсэн дєхєх,
бас тус нэмэр болох боломж гарсанд баярлана. Тэгээд сvvлийн мєнгєє
шавхан цэвэр ус худалдаж авлаа. Харин хэрхэн Болорт єгєх учираа олохгvй
хэсэг тээнэгэлзсэнээ ямартаа ч тvvнийг vргэлжлvvлэн дагав. Vнэн хэрэгтээ
тэрээр охинтой vргэлж уулзахыг хvсэвч, ямар ч боломж олдохгvй тул
сэтгэл нь шимширч дэмий л ийнхvv дагасаар нэлээд хугацааг єнгєрсєн
билээ. Уулзахын мєрєєсєл болж явсан хайртай хvмvvсээ хэрхэн яаж, хаана
амьдарч буйг санамсаргvй мэдсэн тэр азтай єдрєєс хойш Базар ийнхvv
охиныг дагах болсон. Заримдаа ингэж явахдаа тvvнийг айлгах вий гэж
эмээнэ. Болор халууцахын хэрээр духан дээр нь бурзайсан хєлсєє нарны
сийрсэн малгайгаараа сэвж хэсэг суув. Эргэн тойрноо танадах мэт харахад
ойр хавьд хvн байсангvй тул санаа амарч, сандлын тvшлэг налан малгайгаа
нvvрэн дээрээ хагас тавиад нvдээ хэсэг анилаа. Сэвэлзvvр салхи аагим
халуунаас тvvнийг сvvдэрлэн буй модны мєчир навч хєдєлгєж vе vе сэрvv
татуулан vлээх нь нэн таатай. Холгvй орших замаас эцэс тєгсгєлгvй
зєрєлдєх машины чимээ, хаа нэгтээ хvvхдvvдийн инээлдэх дуу гээд хотын
чимээ vргэлжлэн сонсогдсоор. Энэ бvхнийг чагнан тvр ч гэсэн амсхийхдээ
зvvрмэглэх шахсан Болор бугуйн цагаа харахаар малгайгаа авч алгуурхан
нvдээ нээв. Онийн байж харвал хажууд нь шив шинэхэн савтай цэвэр ус
байна. Гайхахын хэрээр нозоорсон нойрноосоо сэргэсэн Болор нvдэндээ ч
итгэсэнгvй дахин харвал vнэхээр савтай цэвэр ус байх нь тэр. Энэ зуур учирыг vл ойлгон гайхсан Болор найзуудыхаа тухай:
"-Юу вэ? Хаанаас энэ ус...? Эд нар одоо надаар даажигнахаар тийм хурдан
ирэх болоогvй дээ” хэмээн мэдээжийн юмыг хєнгєхєн бодоод сандлаас
ухасхийн босож хэд алхав. Ийш тийш хэн нэгнийг хайх мэт харвал Цэнгэл
шил толь мэт ганган цагаан машинаа наранд гялбуулсаар цэцэрлэгийн
булангаар тойроод айсуй. Болорын нvдэнд инээмсэглэл тодорч, малгайгаараа
тэдний зvг даллаж байх хооронд Базар дэмий юм хийсэндээ самгардан
мєнєєх цэвэр усыг шалмаг гэгч нь буцааж аваад сандарсандаа саглагар
модны ард амьсгаа даран нуугдав. Болор эргэж ирэхэд мєнєєх савтай ус алга байлаа. Бvр гайхаж хоцорсон бvсгvй:
"-Хачин юм даа, Яах аргагvй савтай цэвэр ус байсан. Энд л байсан даа,
би хий юм харсан баймааргvй юм!” хэмээн єєртэйгээ ярин сандлын эргэн
тойрныг нэгжиж байтал найзууд нь хэзээний хvрэлцэн ирж ямар нэг зvйл
хайж мунгинах Болорыг хараад: "-Vгvй, Чи минь юугаа ингэтэл эрээ
вэ?” гэхэд Болор саяын болсон явдлыг vнэн сэтгэлээсээ сонирхуулан ярьж
єгєв. Залуус инээлдэн: "-За, тийм юм гэж хаа байдаг юм? Манай
Болороо, ам нь цангаж халуун наранд ядарсандаа л цэвэр ус тєсєєлєє биз.
Алив наадахаа ...” гээд тортой юмыг нь дамжлан тоглоом шоглоом болгож
инээлдсээр бvгд машиндаа сууцгаалаа. Найзууд хєдєє газар ажиллаж буй
Мєнхєєг эргэх бэлтгэлээ хэр базаасан эсэхээ ярилцан ахуйд Болороо ус
уунгаа: "-Айхтар халуун єдєр байна даа. Нєгєє хэд аль эрт ирчихээд
одоо бид хэдийг л хvлээж байгаа.” гээд сэрvvцэх санаатай санамсаргvй
цонхоор шагайвал мєнєєх бvрх малгайтай хvн цэцэрлэгийн хашааны хаалгаар
гараад модон сандал дээр суухыг олж харлаа. Vvнийг хараад цочсондоо
гэнэт ар дагз руу нь ямар нэг хvнд юмаар цохих мэт болж, айсандаа зvрх
нь тvг тvгхийтэл цохилов. Сандарсан Болор: "-Та нар сая нэг
малгайтай хvн харсан уу?” гээд тэвдэн байж асуутал угийн наргианч зантай
найзууд нь пирхийтэл инээлдэж, тэдний дундаас Цолмон тас тас хєхрєн: "-Харсаан. Харахаар барахуу. хажуудаа аваад явж байна” гээд тvvний нарны малгайг толгой дээр нь тавиад найрсагаар:
"-Хєєрхєн бvсгvйг нь ингэтэл ядраалаа гээд Мєнхєє хvv уурлавал яана аа”
хэмээн хєгжилтэйгээр инээлдэв. Харамсалтай нь Болороог vнэхээр айдаст
автан явааг дєрєвийн дєрвєн хvний хэн нь ч анзаарсангvй. Євс
ургамлын таатай vнэр хамар цоргисон хєдєєний гайхалтай намуун vдэш
залуус машины хєгжим хангинуулан ямар нэгэн сонирхолтой зvйл ярьж байгаа
нь илт байсхийгээд л нирхийтэл инээлдэнэ. Энэ vед зуны халуун єдрvvдэд
гэрээсээ хол ажилласан Мєнхєє намар нижгэр хурим хийх тухай гэгээн
бодолдоо хєтлєгдєнє. Чингээд найз бvсгvйнхээ мєрєєр тэврэн алхах зуур
Болороо тvvнд мєнєєх бvрх малгайтай хvнээс vvдсэн айдасаа тєгсгєл
болгож, єдрийн болсон явдлаас эхлээд тэр тухай бvгдийг Мєнхєєд ярив.
Vvнийг анхааралтай сонссон халамжит залуу их л санаа зовнин байж,
дараагийн удаад тааралдвал хэрхэвч тvvнийг явуулж болохгvй. Тэгээд ямар
нэг муу санаа агуулсан эсэхийг танадаж мэдээд, хэрэв тийм бол яаралтай
барьж цагдаад мэдэгдэх талаар нэн чухал зєвлєгєє єглєє. Хvсэн хvлээсэн намар цаг ч ирдгээрээ ирж, хос залуус хуримын бэлтгэл гээд тун завгvй.
Хуримын ємнєх єдєр. Амьдралынх нь хань болж насан туршийн жаргал
зовлонгоо хуваалцах бvсгvйтэйгээ маргааш гэрлэнэ гэхээс догдлон байх
Мєнхєє Цэнгэлтэй хамт ойр зуур ажил амжуулахаар тємєр хvлгээ хєлєглєн
явна. Энэ vед ээжийхээ захиалгаар мєнгєн ээмгэний єрєєснийг авахаар
дарханы газар луу Оюунаатай хамт явж байсан Болороо гэнэт мєнєєх бvрх
малгайтай хvн тvvний хажууханд нь байхыг хараад зогтусав. Бvрх малгайт
Болороотой харц тулгармагц тvргэн гэгч нь эргээд алхах нь тэр. Юутай ч
энэ удаад зориг гарган тэр хvнийг юун хvн болохыг мэдэх хvсэлдээ
хєтлєгдєн дагаж явлаа. Энэ зуур гар утсаа чихэндээ наан тас тас инээх
Оюунаагаас нэг л мэдэхэд холдон одсон байв. "-Одоо л юун хvн яах
гэж дагаад байгааг мэдэж авахгvй бол..., Яасан ч явуулж болохгvй!”
хэмээн Мєнхєєгийн хэлсэн vгийг санан санан тvvний хойноос тvргэн гэгч нь
алхав. Намрын шаргал нар баруунтаа хэвийж, хос залуусын хурим
болно гээд ах дvv хамаатан садан бvгдээр цуглаж, олны хєлд дарагдсан
Болороогийн ээж: "- Хvvхээ, эгч нь хичнээн дахин залгаад цаадахын
чинь утас болдоггvй, хаачсан хvvхэд вэ?” гэсээр Оюунаа руу залгав.
Єдєржин эрэл сурал болоод найзыгаа ололгvй тэвдэж сандарсан Оюунаа
нулимсаа барьж ядан: "-Бадам эгч ээ, би жаахан байж байгаад эргээд
залгая” гэж арай ядан хэлэв. Хуримынх нь ємнєх єдєр чанх дэргэдээсээ
найзыгаа хаа одсоныг мэдэлгvй хоцорсон Оюунаа орой гэхэд тvvнийг олно
гэдэгт найдаж, хэнд ч хэлэлгvйгээр єдєржин хайсан нь энэ. Гайхаш нь
барагдсан тэрээр чичирсэн гараар Цэнгэл рvv залгаж энэ бvхнийг хэллээ.
Мєнхєєгийн гар утас дугарахад тэвдэж сандарсан Оюунаа учир нь vл
ойлгогдохоор ямар нэг зvйл ярьж байснаа дуу нь тасалдан чимээгvй болов.
Тєдєлгvй Цэнгэл залгаж: "-Мєнхєє, би одоо яваад очъё. Хаашаа ч битгий гараарай, хvлээж бай” гээд хvvе гэхийн зуургvй утсаа таслав.
Тєдєлгvй хайрт бvсгvй нь бvхэл єдєржин ор сураггvй алга болоод байгаа
тухай сонссон Мєнхєє давын ємнє Болорын ярьж байсан бvрх малгайтын тухай
саналаа. Чингээд цагдаа сэргийлэхэд мэдэгдэн бєєн эрэл хайгуул болов.
Харин Болор бvрх малгайтыг дагаж явсаар захын хорооллын нэгэн нарийхан
бєглvv гудамжинд хvрэлцэн ирлээ. Мєнєєх хvн байн байн эргэж харан явсаар
хуучин модон хашаанд орчихов. Тvvнийг алдахгvйн тєлєє улайран дагасан
Болор гэнэт ямар газар ирснээ гайхахын зэрэгцээ дотроо тvгшиж эхэллээ.
Мэгдэн байж дvрлийсэн алаг нvдээ эргэлдvvлсээр vvдэнд нь дєхєж очоод
хашааны завсраар шагайв. Ядуу гэхэд арай хэтэрхий санагдмаар сарампай
болсон хашаанд байшин гэхээсээ илvvтэй амбаар гэмээр хэзээ мєдгvй нурах
шахсан навтгар байшин харагдана. Энэ хvртэл тvvнийг нэхэж ирсэн Болор
эргэн тойрноо сайтар харж аваад явахаар завдтал ядарч туйлдсан хvний
сєєнгє хоолойгоор: "-Хvv минь, хvлээгээч” гэх сонстов. Эргээд харвал мєнєєх бvрх малгайтай хvн аргадангуй зєєлєн харцаар Болороог ширтэж зогсоно. Єчнєєн удаа тааралдсан тэр хvн єнєєдєр анх удаа нvvр тулан vг дуугарах нь энэ ээ.
"-Миний охин..., чи энд тєрсєн шvv дээ. Энэ..., энэ чиний гэр.” гээд
шvлсээ гvдхийтэл залгиж, хэр барагийн эр хvнд баймгvй ус гvйлгэнэсэн
єрєвдєлтэй нvдээр царайчлангуй хэлэхэд гайхаж мэлэрсэн Болор юу хэлэхээ
мэдэхгvй уруулаа шилэмдэн хэсэг зогсов. Байгаа байдлаас нь ажвал худал
яримгvй дєлгєєн харцтай тэрээр нулимсаа цийлэгнvvлэн дотогш орохыг гуйв.
Болор одоо л гэнэт сэхээ орсон мэт: "-Хэн нэгэн vл бvтэх этгээд
мэхэлж байвал яана, би яах гэж энд ирэв ээ. Хэрэв ямар нэг муу юм
болвол...” хэмээн халаасан дахь гар утсаа тэмтрэн байж зориуд айгаагvй
дvр эсгэн: "-Та юу хvсээ вэ? Яах гэж намайг мєшгєєд байдаг юм?!” гэж ширvvнээр асуувал:
"-Миний охин намайг танихгvй байх нь аргагvй дээ. Маргааш чиний хурим
болно. Би чамд нэг юм єгєх санаатай л...” гэснээ хашаа руу ороход Болор
араас нь єнгєлзсєєр хоцров. Нэлээд хэсэг хугацаа єнгєрєхєд нєгєє хvн
гарч ирсэнгvй. Элдвийг бодон зогссон Болор сониуч зандаа хєтлєгдєн
итгэлгvйхэн алхсаар хаалга нь дэлгээтэй навтгар байшин руу дєхвєл хэн
нэг нь зовиуртай ёолохын зэрэгцээ: "-Одоохон, за миний хvv эмээ
уучих” гэх дуунаар шагайвал нєгєє хvн цонхны ойролцоо тємєр орон дээр
хэвтэх нэгэн охинд ямар нэг юм уулгахаар оролдож байна. Vvдний ойролцоох
хуучин сандал дээр тvvний бvрх малгай, хажууд нь жижиг ширээ гээд цааш
нь дагуулан єрєє доторхийг тойруулж хараад Болор бvр гайхаж орхив. Энд
тэндгvй ээжийнх нь, єєрєє, мєн vсээ хоёр боосон нэг жижиг охины тvvний
дэргэд бvрх малгайттай хамтдаа авахуулсан нэлээд олон зураг байна.
Євчиндєє яраглах охин эмээ ууж чадалгvй ханиалгаж эхлэхэд Болор єєрийн
эрхгvй гvйхээрээ очиж туслав. Хэсэг хугацааны дараа тэрээр тайвшран
унтлаа. Чингээд бvрх малгайтай хvн зовлонд шаналсан олон жилийн
амьдралаа ярьж гарав. Энд унтаж байгаа охин бол тvvний дvv Молор, єєрєє
тэр хоёрын тєрсєн эцэг гэнэ. Тэр vед ядуу тарчиг Базар Молорыг
тэвэрсээр чинээлэг айлын бэр болоод явж буй Бадамыг vдэж зогссон цагаас
хойш даруй 22 жил улирсан байх юм. Базар алт мєнгєний дархан хийсэн
хэвээрээ ч хааяа нэг хатуу дарс балгачихдагаас болж, амьдралаа vvнээс
дээрдvvлж чадсангvй. Ямартаа ч Молорыг єдий хvргэсэндээ сэтгэл нь жаахан
уужирдаг гэх. Энэ мэтчилэн єнгєрсєн бvх амьдралаа хуучлан уйлахдаа
уйлж, инээхдээ инээж ярьсаар нэг мэдэхнээ нар шингэх дєхсєн байлаа.
Маргааш хурим болох гэж байхад Болор энэ єдєр амьдралыхаа тухай тєсєєлж
ч яваагvй тvvхийг мэдэж авав. Аав нь тvvнд болор шигтгээтэй єрєєсєн
мєнгєн ээмэг єглєхєд маргааш тэднийг хуримдаа заавал урихаа амлаад гарч
одов. Тvмэн зvйл, буман бодолд дарагдсаар гэр лvvгээ алхаж явааг харсан
Мєнхєє, мєн тvvнийг хайж тэвдсэн ээж, найз нєхєд бvгдээр сандралдан
угтав. Болорт ямар ч таагvй зvйл тохиолдоогvйгээр барахгvй инээмсэглэн
байж ээждээ аавынхаа єгсєн гоёмсог шигтгээтэй мєнгєн ээмэгний єрєєснийг
vзvvлээд: "-Маргааш би энийг зvvнэ, гоё байгаа биз?” гэх охиноо
бvрэн бvтэн ирсэнд нь санаа амарсан Бадам тvvний нvд рvv харсан бол юу
єгvvлэн байгааг эрх биш гадарлах байсан биз. Харин энэ мєчид байрны
булан тойрч одох бvрх малгайтай хvнийг харсан Мєнхєє эгдvvцэл нь хvрч
тvvний араас очлоо. Хуримын єдєр. "-Ээж ээ, би маш чухал хvмvvс хуримандаа урина, хамт явж тэднийг авна шvv” гэхэд: "-Миний охин, тэр хvн чинь єєрєє ирж болдоггvй юм уу? Цаг бага байна шvv дээ” гэхэд:
"-Та харвал нvдэндээ ч итгэхгvй дээ” гэсээр хуримын даашинзтай бvсгvй
Базарын гэрийн зvг жолоо залав. Явсаар нарийхан гудамжаар орвол мэл
гайхсан Бадам охиноо хичнээн хорьлоо ч тэд мєнєєх навтгар байшинд
хvрэлцэн ирлээ. Харин тэнд хэн ч байсангvй. Єчигдєрхєн аав дvv
хоёроо олсон Болор тэр хавьд хаана ч хайгаад олоогvйдээ сэтгэл нь євдєж,
дуртай дургvй хурим болох газраа ирлээ. Машинаас бууж хэсэг зогссоноо
Болор гэнэт: "-Миний аав хаана байдаг юм бэ” гээд хvндээр санаа алдан асуухад ээж нь:
"-Миний охин заавал баярынхаа єдєр энийг асуух хэрэг байна уу? Хvмvvс
хvлээгээд байна, орцгооё” гэхэд бvр ч хvнд гунигтай болж бачимдсан
дуугаар: "-Нас барсан гээ биз дээ? Тэр чинь худлаа шvv дээ” хэмээн нулимс бємбєрvvлтэл:
"-Охин минь, ингэж болохгvй” гэх сєєнгє дуугаар аргадан хэлэхэд эргэж
харвал бvрх малгайтай Базар, Мєнхєєгийн хамт зогсож байх нь тэр. Хорь
гаруй жилийн ємнє Базар Бадам хоёр хуримын гоёмсог хувцастай ийнхvv
зогсож байсан нь саяхан мэт санагдаж, єчнєєн жилийн дараа нулимс хурсан
хоёр харц учран золгоход шинэ єглєєний нар зулай дээрээс алтран гийж
байлаа. Зохиолч: Э. Vржинханд
|
Category: богино өгүүллэг |
Views: 1447 |
Added by: Admin
| Rating: 1.5/2 |
|
Like box
Golomt Bank
Site Online
Голомт Банк
Playlist mp3
Flag Counter
Panasonic
...
Block title
|