Banner
Цаг агаар
Шилдэг гишүүд
| | Admin Мэдээ: 4626 Хүйс: Male Сэтгэгдэл:38 | | | Minsera Мэдээ: 0 Хүйс: Female Сэтгэгдэл:0 | | | Huurd Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | ab Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | IDLY Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | hithurr Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | onoo Мэдээ: 0 Хүйс: Female Сэтгэгдэл:0 | | | oronzai Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | esa Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 |
Statistics
Total online: 1 Guests: 1 Users: 0
|
Main » 2012 » May » 12 » /өгүүллэг/: Зураг нь солигдсон эмгэний зальжин инээмсэглэл
4:31 PM /өгүүллэг/: Зураг нь солигдсон эмгэний зальжин инээмсэглэл |
/өгүүллэг/:
Зураг нь солигдсон эмгэний зальжин инээмсэглэл
Намжилсүрэн одоогоос олон жилийн өмнө талийгаач болсон эмээгийнхээ
жаазалсан зургийг харж суув. Тэр зураг их эртний зураг болохоор
эмээгийнх нь нүүр ам бараг танигдахгүй ч үр хүүхэд нь байнга арчиж цай
хоолныхоо дээжийг өргөнө. Хүү баахан харж сууснаа жаазны ар талын модон
тагийг авч зургийг нь үзэв. Намжилсүрэнг харсаар байтал зураг улам
тодорч эмгэний нүүрэнд зальжин инээд үзэгдлээ. Тэгтэл гэрт хүн явах
чимээ сонсогдож хаалга аяндаа онгойв. Хүү гайхан өрөө тасалгаагаар орж
үзсэн ч юу ч байсангүй. Гэсэн ч хөлийн чимээ сонсогдон цонх савчиж хэн
нэг нь тоглоод байгаа мэт санагдав. Намжилсүрэн энэхүү чимээг дээд
талынхаа айлаас сонсогдож байна гэж бодоод мухрынхаа өрөөнд орон
унтахаар хэвтлээ. Гэтэл дөнгөж нүдээ анив уу үгүй юу өрөө тасалгаа нь
өөрчлөгдөж тэрбээр шавар байшинд хэвтэж байх юм гэнэ. Ээж, аав, хамаатан
садан нь бүгд дор бүрнээ ямар нэг юм хийхээс гадна модон авсыг улаан
хар хилэнгээр бүрж байлаа. Намжилсүрэн нүдээ хагас анин хэвтэж байтал
эмээ нь бас нэг эмээтэй хамт орж ирээд "Энэ бол миний гэр орон учраас чи
энд байх ёсгүй. Одоохон яв” гэж нөгөөхөө хөөлөө. Тэгтэл цаад эмгэн нь
"Чи бид хоёр адилхан энд байхгүй ч сүнс маань үргэлж байсаар байх болно.
Би өөрийнхөө гэрт баймааргүй байна. Тэнд очихоор эрт эдүгээгийн зовлонт
амьдрал маань санагдаад байдаг юм. Тэгэхээр хоёулаа байраа сольчихъё”
гэж гуйх ажээ. Тэр хоёрын яриаг хүмүүс огт сонсохгүй байгаа бололтой тус
тусынхаа ажлыг хийцгээнэ. Гэтэл гаднаас нэг залуу орж ирээд
"Талийгаачийн томруулсан зураг их бүдэг гарчээ” гээд нэгэн зургийг
гаргаад жаазанд хийв. Намжилсүрэн зургийг сайтар ажиглабал огт танихгүй
эмгэнтэй их адилхан байсан бөгөөд нөгөө эмгэн ч жаазанд тулж ирснээ
эргэн тойрноо зальжингаар харж байв. Түүний ойролцоо зогсож байсан
Намжилсүрэнгийн эмээ санаа алдсанаа хана нэвтлэн гэрээc гараад явчихав.
Хүү эмээгээ дуудах гэтэл киноны хальс жирэлзэх шиг бүх зүйл өөрчлөгдөөд
одоогийн амьдарч буй байшиндаа хэвтэж байлаа. Тэрбээр өндийн чимээ
чагнавал мөн л хөлийн чимээ сонсогдож авдар шүүгээний хаалга онгойж
хаагдаж байх шиг байв. Энд хэн нэг нь өрөөгөөр тэнүүлчиж бүх юмсыг нь
саваагүйтэн сонирхож буй мэт хүүд санагджээ. Энэ өдрөөс хойш удаа ч үгүй
тэднийх нүүж өөр газар суурьшсан ч байдал хэвээрээ л байсан байна.
Сүүлдээ Намжилсүрэнгийн гэрийнхэн хөлийн чимээ, санаа алдалт, цонх
савчин онгойх зэргийг тоохоо байв. Цаг хугацаа харавсан сум шиг урагшилж
Намжилсүрэн сургуулиа төгсөж цагдаагийн ажилтан болов. Тэрбээр нэг удаа
хүн амьны хэрэг болсон газар очиж үзлэг хийхээр болжээ. Түүнийг очиход
тэр айлын бүх эд зүйлс энд тэндгүй хөглөрч эх захаа алдсан байв. Бүх
юмыг үзэж явтал нэг жаазтай зураг доош харан хэвтэж байлаа. Намжилсүрэн
санаандгүй авч үүзтэл тун танил царай харагдав. Сайтар ажиглабал
эмээгийнх дүр төрх тодорсон байна. Түүний царай өрөвдөлтэйгээр үрчийж
байснаа төдхөн бүдгэрчээ. Намжилсүрэн тэр зургийг сэмээрхэн өвөртлөөд
ажлаа цааш нь үргэлжлүүлжээ. Тэгээд оройхон хэрд хариад хоёр зургийг
зэрэгцүүлэн тавьлаа. Танихгүй эмээгийн зальжин инээд аль хэдийн алга
болсон байв. Тэгмэгц Намжилсүрэн тэр зургийг алурчны гэрт аваачиж
тавихаар авах гэтэл өөрийнх нь эмээгийн зурагнаас гэрэл ойх шиг болж
нүдийг нь гялбуулав. Тэрбээр хэсэг зуур нүдээ дарж хэсэг сууснаа хоёр
зургийг зэрэгцүүлэн тавиад сайтар ажигласан байна. Тэгтэл хоёр эмгэний
нүүрэнд баярласан шинж тодорч нүдээ зальжнаар ирмэцгээх шиг санагджээ.
Үүнээс хойш Намжилсүрэн хоёр зургийг хоймортоо зэрэгцүүлэн тавьж хүмүүст
"Манай элэнц эмэг, эмээ хоёр” гэж тайлбарлах болжээ. Тэрбээр
хааяа жаазны арын тагийг онгойлгоход гэрт хөлийн чимээ, настай эмгэд
аяархан шивнэн хөхрөх чимээ сонсогдоно. Сүүлдээ Намжилсүрэн гэртээ
шинэ эд зүйл авах болгондоо жаазныхаа арыг онгойлгодог болов. Тэгэнгүүт л
нөгөө авчирсан зүйлийг нь хэн нэг нь хөдөлгөн сонирхож байгаа нь
сонсогддог болсон байна. Түүнийг нүдээ анин хэвтэнгүүт эмгэд түүний
хацрыг илж байгаа мэт зөөлөн салхи нүүрийг нь ирвэгнүүлдэг аж. Хүмүүс
тэдний гэрийг хий үзэгдэлтэй гэж ярьдаг ч Намжилсүрэнгийн үр хүүхэд
өнөөг хүртэл хоёр эмгэний зурагны өмнө зул өргөж цай хоолныхоо дээжийг
тавьсаар байгаа юм.
|
Category: Далд ертөнц |
Views: 1078 |
Added by: Admin
| Rating: 0.0/0 |
|
Like box
Golomt Bank
Site Online
Голомт Банк
Playlist mp3
Flag Counter
Panasonic
...
Block title
|