“Ганц”-ын шувуу - 1 (өгүүллэг)
“Үхье. Ингэж амьд явж яах юм бэ? Ямар ч байсан үхнэ”. Үүнээс өөр бодол түүний толгойд байсангүй. Гэвч “Чухам яаж?” гэсэн адармаатай асуулт түүнийг гацаана. Тэгснээ “Эм олноор нь уух уу, эсвэл уяа, шидмэс... Яадаг ч байсан үхье”. Толгой дахь бодол нь энэ. Тасралтгүй урсах нулимс, эхэр татан уйлах бүсгүйг үхлээс өөр сонголтгүй болгочихоод байгааг хэн ч эс гадарлана.
“Адилхан зовж байж хар нүд хуу татаад усан нүдлэх юм. Ядаргаатай гэдэг нь...”. “Харуй бүрийд уйлж муу юм зөгнөөд, чимээгүй байгаач, новш оо”. “Хаалга, үүд онгойхоо болилоо. Хар усаар тэвхдээд хаячихаа биз”. “Эргэлтийн өдөр шүү. Уйлж унжилгүй цоглог байгаарай...”.
- Даалт... Даалтад гарах нь уу, намайг мэргэлээд өгөөч. Манай өрөөнийхнөөс хөдлөх нь үү? Хэдэн хөдөлгөөн байна, хө”.
- Нарны зам гараад ирлээ. Хөл нь хөнгөрчихсөн, дундсын сав чинь дүүрэн. Магнайдаа баяртай, нарны хоолтой. Гэхдээ цаад талын хөл жаахан саадтай байх юм”.
- Яана аа, тийм үү? Тэр саад нь юу юм бол оо? Эргэлтийн бичиг өгөхгүй байгаа юм болов уу?
- За, ойлгомжтой ш дээ. Шүүхийн нарийн бичиг гээд бөөн хүнд сурталтай бондгор хүүхэн нь л ажил дээрээ байхгүй байгаа биз.
- Харин тийм ээ. Өөрийгөө шүүгч гээд бодчихсон тэрний их зантайг яана. Эртийд манайхан 10 мянган төгрөг атгуулж байж арайхийж эргэлтийн бичиг авсан гэсэн.
- Хоригдсон хүмүүсийн ар гэрийнхнээс өдрийнхөө хоол, унааны мөнгийг байнга авдаг байхгүй юу, балиар юмнууд.
- Жинхэнэ гэмт хэрэгтнүүд чинь тэд нар өөрсдөө ш дээ. Манай муу өвгөн өдөржин машинаараа үйлчилж, шүүгчийн хадам, хүүхдүүдийг нь зуслан руу зөөж байж арай гэж нэг юм эргэлтийн бичиг авсан байна лээ.
- Бид нарыг хорьчихоод дутуугаа ар гэрийнхнээр минь нөхүүлж, мөлжиж суудаг энэ хуулийнханд ичих нүүр гэж алга даа.
- Манай байцаагч гэж нэг аймаар зэвүүн, шулаач бий. Эхнэрийнх нь төрсөн өдөр гээд манай хүнээр ширээ захиалуулж, мөнгийг нь төлүүлж баахан идэж, уучихаад дараа нь бараг арваад хүн караокед гурван цаг суусан байгаа юм.
- Тэд нарыг тэгж давруулах ямар шаардлага байна аа?
- Яахав дээ, хөөрхий минь. Намайг даалтад гаргачих санаатай, арга эвийг нь олох гэж царайчилж байхгүй юу.
- Мөрдөн, шүүх, өмгөөлөгч гээд бүгд зангиа зүүсэн залилагчид. Хүний зовлонгоор хооллосон ийм хүмүүс өөдлөх ч үгүй.
- Хүн хорихгүй бол тэд нар чинь миардаг байхгүй юу. Хэдэн хүн хорьчихвол өдрийн хоол, тамхи, утасны нэгжтэйгээ залгаад бүр цаашилбал орон байр, унаа тэрэгтэй болж байна. Даварсан новшнуудад холгуулж, холгуулж эцэст нь ял авна.
- Тэд нарт юм өгч давхар хохирч яадаг байна аа?
- Амьдын хагацал үзсэн хүмүүс чинь аргаа барахдаа юу байгаагаа барьж гүйдэг байхгүй юу.
- Ёстой үнэн. Манайхан гэхэд намайг даалтад гаргана гэж бараг 10 саяыг зараад байна. Гарсан юм алга.
- Тэрнийхээ оронд хохирлоо төлөх ёстой байхгүй юу.
- Хүний мөнгө хүнд аваад өгчихсөн. Нэг төгрөг ч авч идээгүй болохоор төлөх үндэслэл байхгүй. Тэгэхээр төлнө гэхээс дургүй хүрэх юм. Гэвч идээгүй, завшаагүй гэдгийг тогтоож, нотолж чадахгүй, шууд л ял өгдөг болохоор хэцүү байна. Аав, ээж хоёр минь “Байраа зараад мөнгийг нь өгье” гээд байгаа. Иймэрхүү маягаар олон айлын амьдрал, ар гэр сүйрэх юм даа.
- Хэрэггүй ээ. Битгий төл. Төлсөн ч яллана, төлөөгүй ч ял онооно. Тэрнийхээ оронд шүүх, прокурортоо хэдийг хаяад мултрахаа бод.
- Уг нь шүүгч, прокурорыг хамтад нь барьдаг өмгөөлөгч нар байдаг гэнэ ээ. Даанч тэд нарын ханшийг дийлэхгүй. Баячууд, томчууд бол шууд л мөнгөөр зодчихож байгаа шүү дээ.
- Ялгүй салж байвал хамаагүй ээ.
- Чи аль дүүргийн шүүхээр таслагдах юм бэ? Тэр дүүргийнхээ шүүхэд нөлөөтэй өмгөөлөгч байвал хэл, үгээ ололцчихдог юм шиг байна лээ.
- Манай байцаагч ч гайгүй л дээ. Тэр муу прокурор нь заавал хүндрүүлэх гээд...
- Прокурор гэж хүний мууд дурласан, хүйтэн зэвсэг далайсан яргачдаас дор новшнууд олон байна аа. Тэд нар бол инээж, сэгсэрч байгаад л алдаг новшнууд.
“Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвийн Б корпусын ... тоот камерт ийм яриа өрнөнө.
Лхагва гариг. Ар гэрийнхэн нь эргэлт, уулзалтаар ирэх хуваарьт өдрийн нэг нь. Тийм болохоор “Бос” гэж шахаж, шаардуулахгүй хүүхнүүд эртхэн босоцгоожээ. Тэгээд “нөгөө” хувцсаа өмсөн, нүүрээ угаан, жигтэйхэн гоёж, гоодоцгооно. Отгоогоос бусад нь “Эргэлт, хэн нэг маань ирэх болов уу?” гэх горьдлого, хүлээлт тээцгээжээ. “Хүн амь” тодотголтой хэрэгт сэжигтнээр татагдан, цагдан хоригдоод 2, 3 хонож буй Отгоод бүх юм тээртэй санагдана. “Хүн байх ямар гутамшигтай юм бэ?” хэмээн хорвоод амьд алхахаас жигшсэн түүний байгаа байдал бусад бүсгүйчүүдэд таалагдахгүй байгаа нь илт. Уйлж унжсан, урвайж унхийсэн байдал нь тэдний дургүйг хүргэж байгааг мэдрэвч таалалд нь хэрхэн нийцэх тухайгаа бодох сөхөө байсангүй. Өрөөндөө өргөмжлөгдөн, хөзөр дэлгэж мэргэлдэг Өөдөө хүн тус бүрийг үзэж өгчихөөд өөрийнх нь хувьд таагүй юм буусан бололтой буруу хараад хэвтээд өгөв. Гэтэл “Өөдөөд шувуу ирлээ” гэх чимээнээр түүний аньсага нь чийгтсэн нүд сэргээд ирлээ. Анх “Шувуу, шувуу” гэхээр нь Отгоо “Гаднаас шувуу ороод ирсэн юм болов уу?” гээд эргэн тойрондоо хайж байснаа бодвол хайрын захиагаа ингэж нэрлэдэг болохыг мэдэхтэйгээ болсон байна.
Үхлээс өөр юу ч төсөөлөхгүй байгаа Отгоог анх энэ өрөөнд орж ирэхэд дөрвөн янзын төрх, араншин, төдий тооны шинжиж, сонжсон харц угтсан билээ. “Шорон аймаар. Атаман зоддог. Шоронд орсон хүн бөөстдөг, хоол унд, хувцас хунарыг нь булааж дээрэмддэг” гэх айхтар төсөөлөлтэй байсан. Гэвч санасныг бодвол хувцас хунарыг нь авсангүй. Хоол ундыг нь ч хөндсөнгүй. Харин тэр өрөөндөө л босс бололтой өндөр бор хүүхэн “За, ийм хөөрхөн бүсгүй ороод ирсэн юм чинь цуйванд явуулна аа” гэхэд бусад нь ихэд хөгжилдөн, ам уралдуулан дэмжлээ. “Хоол авчирч өгөх юм байна даа” гэж ойлгосон Отгоо шууд зөвшөөрсөн ч үгүй. Бас татгалзсан ч үгүй. “Нэлээд олон хүнтэй учирна даа, чи ч. Манай энэ дор дандаа эрчүүд байгаа. Тэд нартай учраа олоход л хоол бэлэн шүү дээ. Эгч нь чамд арвын гялгар уут өгнө өө. Бэлгэвч байхгүй юм чинь” гэлээ. Урьдчилан хорих байрны хонгилд эрчүүд, тэдний дээд талд буюу нэг давхарт ирж буй “шувуу”-нуудаас нь хальт гадарлав. Тийм болохоор “Хэдэн эрэгтэй хүн байгаа юм бол? Яана аа, цөөхөн юм байгаасай. Яаж, ийгээд хоолыг нь авах юм шүү” гэж бодож суутал угаалтуурын доод талаас эрэгтэй хүний дуу гарчээ. Айх ч шиг, ичих ч шиг болсон Отгоо “Цементэн шалны цоорхой бол шуудан холбоо нь. Тэр цоорхой нүхийг “вагон” гэдэг болохыг өөрт нь дотносч, зөвлөгөө өгөөд байгаа Зулаа гэгч бүсгүйн ярианаас ойлгосон аж. “Танайх шинэ хүнтэй болсон юм уу?” гээд нас, нэр, ямар хэргээр орж ирсэн, өндөр нам, өргөн нарийныг нь хүртэл асууж бүртгэснээ “Харъя. Хөөрхөн үү?” гээд явчихлаа. Өрөөнийхнийхөө хүсэлт бас шахалтаар Отгоо тэр “вагон” буюу нүхэн дээр нь очжээ. “Танилцъя. Намайг .... гэдэг. Чиний нэр хэн бэ? Нүүрийг чинь харъя. Эрчүүдийн цөөн биш иймэрхүү командыг биелүүлснээр танилцах ажиллагаа дууслаа.
Доод өрөөнд нь найман эрэгтэй байгааг гадарласан бүсгүй “Аргалж байгаад цуйванг нь авчирна даа” хэмээн бодов. Үхлийн тухай бодлоосоо түр хөндийрсөн энэ мөчид өөр нэг бүсгүй “Миний дүү уйлж, унжихаа боль. Одоо хямарч элдвийг бодолгүй хөөрхөн найзтай, хайраатай болчих. Тэгвэл сэтгэл онгойно. Цаг хугацаа ч хурдан өнгөрдөг юм” хэмээн Отгоод ихэд аминчлан зөвлөжээ. “Хүн амины хэрэгтэн болчихоод байхад юун хайр вэ?” гэж бодсон ч түүнийгээ хэлж чадахгүй чимээгүй суув. Шинэ хүнтэй танилцах ажил дуусаад тун удалгүй Зулаа эгчийнх нь зөвлөгөө эхэлж байтал “Отгоод шувуу ирлээ” болоод явчихав. Янжуур тамхинаас ч нарийхан нямбай ороож, гялгар цаасаар нааж, битүүмжилсэн захиаг задлахад “Сэтгэлээр өөдрөг байж энэ муухай хар савнаас гараарай. Зовлонгоо хуваалцах гэсэн сэтгэлийг минь зөвөөр ойлгоорой” гэсэн үг “Хорвоог хэрхэн орхих вэ?” гэх хар бодлоос өөр зайгүй шахам байсан Отгоогийн тархинд зурвасхан ч гэлээ гэгээ татуулах шиг болов. Өрөөнийхөн нь “Хариу бич, бич” гээд түүнийг шавдуулж гарлаа. Тал талаас нь зөвлөж, хатгасаар байгаад Отгоод үзэг, цаас бариулчихаж. Тэрээр өөрийгөө товч танилцуулаад өөдгүй муу заяандаа гомдож буй тухайгаа бичээд явуулжээ. Ийнхүү сатаарч байтал амрах тушаал буух нь тэр. Хоолонд явах асуудал дахин сөхөгдөөгүйд баярлан Отгоо бушуухан орондоо орлоо.
Өглөө эрт сэрчихжээ. Элдвийг бодон хэвтэж, үерлэн урсах нулимс нь дэр нэвтлэхийг ч анзаарсангүй. Өрөөнийхөн нь түрүүчээсээ сэрлээ. Зэрэгцэж унтсан Туулаас “Хэзээ хоолонд явуулах бол?” гэж сэмээрхэн асуутал “Хүүе ээ, чи бүр итгэчихсэн юм уу? Тэр чинь тоглоом байхгүй юу” гэснээр “Ганц”-д ороход эхний шалгуур буюу дамшиглал нь “Цуйванд явуулах” байдгийг мэдэж, дотроо өөрийгөө шоолон инээх аядаад өнгөрчээ. Хүүхнүүдийн зарим нь босоо ч үгүй шахам байтал хайрын шувуудын түрүүч ирлээ. Өчигдөр танилцангуутаа зурвас бичээд байсан Нямаа гэх залуу Отгоод шувуу явуулсан байв. Энэ үеэс хойш тэр хоёрын дунд байнга шувуу нисэх болжээ. Зулаагийн хэлснээр Отгоо арай тайтгарч, цаг хугацааг эс анзааран өөрийгөө сатааруулахтайгаа боллоо. Эсрэг хүйстэн бие биедээ тэмүүлж амьдардаг нь хорвоогийн жам юм болохоор эр хүний бүлээн, зөөлөн үгтэй захидал зовлондоо бахардсан бүсгүйд ямар их тайтгарал, урам, сэтгэлийн тэнхээ өгсөнийг хэн ч түүн шиг сайн мэдэхгүй. “Яаж үхэх вэ?” хэмээн олон эм, оосор уяа гээд муу муухайг бодож байсан бүсгүй “Ухаарал хайрлаж, зовлонг минь хуваалцсан чамд баярлалаа” гээд шувуу бичиж суухдаа “Хүн байгаа газар амьдрал өрнөж л байдаг юм байна” гэх гэгээн бодолд хөтлөгдсөн байлаа. Алъя гэж биш өөрийнхөө амийг, алдхан биеэ хамгаалах гэж арслан барс шиг давшилсан нэгнийг түлхэж унагаасан нь үхэлд хүргэсэн аж. “Хүний амь гэдэг яасан хэврэг юм бэ?” гэдгийг хорвоо дээр 20 гаруйхан насалж явахдаа Отгоо ийн мэдэрсэн гэх. Мөн энэ л үедээ бүсгүй хатуу бүхнийг сөрөх ёстой гэдгийг ойлгожээ.
Үргэлжлэл бий

Үргэлжлэлийг - See more at: http://www.wikimon.mn/content/56267.shtml#sthash.RBsJDhPf.dpuf |