+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 26
Guests: 26
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2014 » September » 14 » “Ганц”-ын шувуу - 2 (өгүүллэг)
10:54 AM
“Ганц”-ын шувуу - 2 (өгүүллэг)

Ганц”-ын шувуу - 2

(өгүүллэг)

 

Анх ирсэнээ бодвол Отгоо нэлээд тайвширч, орчиндоо дасч, хувь тавилантайгаа өөрийн эрхгүй эвлэрсэн байна. “Нямаад шувуу явуулахгүй бол бас түүнээс шувуу ирэхгүй бол сэтгэл нь эзгүйрч, хоосроод байгаа юм шиг нэг л сонин. Цаасан дээр бичсэн үгээр бие биеэ таньсан болохоос тэд бараа бараагаа харалцаагүй. Тийм болохоор “Бие биеэ харах юмсан” гэх хүсэл тэмүүлэл хэн хэнд нь байжээ. Тийм боломж хараахан байсангүй. Гэвч тэд харснаас илүү ойлголцож, сэтгэлийн дэм, итгэлээр нэг нь нөгөөгөө тэжээдэг хүний орчлонгийн жамыг илүү сайн амталж, мэдэрцгээх нь гайхалтай. Вагоноор юу очиж, хэрхэн хүргэдэг билээ, “Ганц”-ынх түүнтэй агаар нэг шахам. Харин ч вагоноос давуу нь хурдан, шувууны ирж, очих хугацаа нь жаахан саатвал “Замд нь буудлаа”, “Шархдууллаа” гээд бөөн хэрүүл, үг хэл дэгдэнэ. Тийм болохоор өрөө болгонд вагоноо хариуцсан хүнтэй. Шууданч маягийн хариуцлагатай ажил хариуцах тэр хүнд тамхи, чихэр, цай, кофе гээд “авлига” өгч, гарыг нь цайлгахгүй бол бас болохгүй ээ. Нэг иймэрхүү маягаар цоожтой ч гэсэн сэтгэлээ ойлголцох харилцаа үргэлжилнэ.

Сэтгэлээр унаж, гутарсан үед нь Отгоод өмөг түшиг болсон хүн бол Нямаа. Тэр хоёр шувуугаар харилцсаар сар шахам болжээ. “Хүний амь хөнөөсөн” гэж хэлэх, хэлүүлэхээсээ ичин хүн гэж явах эрхгүй хэмээн гутарч байсан ахархан бодлоосоо салж чадсан Отгоо зовлонг туулж гарна гэх итгэлтэй болов. Ирээдүйгээ итгэлтэйгээр харж чадах болсон энэ үед нь нэг нутгийнх гээд хааяа мэнд мэддэг хянагч залуу “Би өөр газар ажиллахаар явлаа. Эндхийн аж ахуй дээр манай Зүүнхараагийн нэг залуу байгаа. Тэрүүнд чамайг захисан. Хэрэгтэй юм байвал түүнд хэлж байгаарай” гэв. Ийм яриа болсноос нэлээд хэд хоногийн дараа Отгоод бас нэгэн шинэ шувуу иржээ. Өөрийгөө Эбо гэж танилцуулаад “Ахдаа хэрэгтэй юм байвал хэлээрэй” гэсэн агуулгатай шувууг нутгийн ах нь нисгэсэн байлаа. Отгоо анх хоригдохдоо өөрөөсөө өөр  нэг ч хүний нэр мэддэггүй байсан. Тэгвэл сарын дараа гэхэд шувууны найзтай бас нутгийн ахтай болох нь тэр. Үүнээс хойш Отгоод өглөө бүр нутгийн ахын илгээмж, бас шувуутай хамт ирдэг болов. Ахын шувуу “Эрэгтэйчүүдтэй битгий харилцаарай. Биеэ сайн бодоорой. Сэтгэлээр унаж болохгүй шүү” гэсэн халамжийн цөөн үгтэй. Отгоогийн нутгийн ах буюу “Ганц”-ын зөвлөл Эбог тэр хавьдаа л танихгүй хүн үгүй. “Зөвлөлөөс хоол, шувуу аваад, чи ямар том юм бэ?”, “Яаж танилцав?” Хүүхнүүд атаархлын маягтай иймэрхүү үг чулуудах нь энүүхэнд. “Зөвлөл, зөвлөл” гээд байхаар нь Отгоо нутгийнхаа ахыг ““Ганц”-ын албан хаагч юм байна даа” гэж боддог байлаа.

Өмөрч байсан сэтгэлийг нь нөхөж, өөдрөгөөр урагш алхах, амьд явах итгэл өгсөн Нямаад талархал илэрхийлэхсэн гэх бодол Отгоог ээрнэ. Хоёр өрөөгөөр дамжин ирдэг шувуу нь заримдаа замдаа буудуулна. Буунд өртсөн бол ирэхгүй гэсэн үг. Шархадсан бол замдаа задарч, хамаг нууцаа алдаад арайхийж ирнэ. Нямаагийн Отгоо руу явуулсан шувуу бартаа ихтэй учраас ирэхээсээ ирэхгүй нь олон. Ийнхүү эрхээ хязгаарлуулан хоригдсон бүсгүй Нямаа, нутгийн ах хоёртоо шувуу явуулсан шиг өдрийг өнгөрүүлэх. Ер нь бол “Хэрэг хэрхэн шийдэгдэх бол?”, “Эргэлтээр хүн ирэх нь үү?”, “Байцаагч, өмгөөлөгч ирэх болов уу?” гээд хүлээлт, горьдлогоор дүүрэн өдрүүд ар араасаа хөвөрнө. Бас болоогүй ээ, “сайн” гэсэн болгоноор мэргэлүүлнэ. Аятайхан мэргэ буувал маадгар гэж жигтэйхэн. Тааруухан юм хэлвэл урвайж, хямарна. Хоригдож, тусгаарлагдсан бүх хүн иймэрхүү байдалтай өдөр хоногийн ард гарцгаах нь өрөвдөлтэй гэхээсээ илүүтэй харамсмаар. “Ганц”-ынхныг долоо хоногт дөрвөн удаа гадаа гаргана. Үүнийгээ “Нарлагаа” хэмээн их боловсон гоёор нэрлэвч үнэндээ бол юун нарлах. Гадаа 20 минут хэртэй зогсоно гэсэн үг. Уламжлал ёсоор нарлагаатай өдөр болохоор хүүхнүүд өглөө эртлэн босоод гоёж, гоодоцгоов. 11 дүгээр сарын цастай нэгэн хүйтэн өдөр. Отгоо үслэг богино дээл өмсч, үсээ задгай тавиад гарчээ. Бусдад муугаа үзүүлэхгүй, муухай харагдахгүй гэсэн зарчим энд илүү хүчтэй үйлчилдгийг мэдсэн болохоор тэр. Отгоо тэр хашаандаа хамгийн дэгжин нь байв. Агаарт гарсан хүүхнүүд нь ам уралдуулан буу хална аа. Арга ч үгүй биз. Тус тусын камерт цоожлуулаад бараагаа ч хардаггүй юм чинь. Танилцаад удаагүй хэдий ч хүүхнүүд сүрхий дотносцгоодог ажээ.
    - Чиний хэрэг яаж байна?
    - Гэрийнхэн чинь сайн уу?
    - Хайраатай болсон уу? Шувуу их бичиж байна уу?
    - Чи чинь зөвлөлтэй харилцаж байгаа гэл үү?
Ийм яриа өрнөж байтал “Отгоог ээлжийн дарга дуудаж байна” гэх хэл иржээ.

Нарлагааны талбай гэх хоёр том төмөр сараалжин хашааны хойд талд А корпус буюу таван давхар улаан байшин байна. Энд зөвхөн эрчүүдийг хорино. Ээлжийн даргын хэлснээр А-гийн нэг давхар руу ороод хажуу тийшээ эргэтэл нэг залуу зогсч байв. Нэлээд том, бадриун биетэй, 40 хэвийж яваа болов уу гэмээр насны эр муухан инээмсэглээд, “Отгоо юу? Миний дүүгийн бие сайн уу? Хэрэгтэй юм юу байна?” гэлээ. Отгоогийн аав, ах нарыг сайн таних бөгөөд “Аавынхаа кабинаас салдаггүй их хөөрхөн охин байсан. Тэр нь чи байх” хэмээн танимхайрах хүн бол нөгөө нутгийн ах Эбо нь байв. Отгоо нэг их юм ярьсангүй, дуугүй зогсч байснаа “Намайг 26-д оруулаад өгч чадах уу?” гэв. “26 чинь онцгой камер шүү дээ. Наран талын тохилог өөр камерт орох уу?”. “Тэр камерт миний үеийн хоёр бүсгүй байдаг юм. Тэгээд л...”. Отгоогийн энэ хүсэлтийг Эбо дахин эсэргүүцсэнгүй. “За” гэж дуугарчээ. Үеийнхэнтэйгээ хамт байх гэсэндээ ч биш зовлонгийн газар бахардан бухимдаж байхад сэтгэлд нь гэгээ татуулж, ухаарал хайрлаж чадсан Нямаагийнхаа дээд талын өрөөнд орох гэсэн мөрөөдөл нь биелэх болсонд баярласандаа Отгоо “Баярлалаа, ах аа” гээд Эбогийн хацар дээр шовхийтэл үнсчихэв. Тогонд цохиулсан мэт алмайрсан Эбо “Энэ бүсгүйд туслах ёстой хүн бол яах аргагүй мөн. Аавынх нь машинд сууж, мод ачиж буулгаад мөн ч их явсан даа. Пунцаг гуайнх хэдэн охинтой. Аавынхаа кабинаас салдаггүй байсан царайлаг охин нь энэ мөн дөө. Эдний ахтай нь ч олон жил сайхан үерхсэн дээ” хэмээн бодоод бага зэрэг тайвширчээ. 

“Ганц”-ын зөвлөл гэдэг чинь албан хаагч биш адилхан хоригдол юм байна гэдгийг Отгоо тэр өдөр мэдээд үргэлж “Юу хэрэгтэй вэ?” гээд байдаг түүнийг өрөвдөх шиг болов. Эбо амласан ёсоороо маргааш нь Отгоог 26 дугаар камерт оруулжээ. Хүүхнүүд шивэр авир гээд жигтэйхэн. Тэдний юу гэж хэлж, ярьсан ч Отгоо сонсоогүй юм шиг өнгөрүүлнэ. Ийн зүтгэсний хүчинд Нямаагийн царайг “Ганц худаг”-ийн вагоноор харав. Дөрвөн ханаар тусгаарлуулж, үйл хөдлөл, үг хэлийг хүртэл хааж, боосон ч хүний ухааныг хязгаарлаж, бас хазаарлаж үл болдгийг Отгоо дэндүү сайн мэдэрчээ. Захиагаар харилцах, хоорондоо ярих, уулзах, тэр тусмаа эрчүүд, эмэгтэйчүүд бие бие рүүгээ эгцлэн харахгүй байх шаардлага тавина. Гэвч шувуу хэмээх өхөөрдөм нэртэй шуудан огт тасрахгүй. Вагон гэгч нүхээр бол ярих, хэлэх бүхэн үндсэндээ чөлөөтэй. Тэр байтугай ундааны сав, уут, хайрцагтай хоол, цай ч вагоноор сүнгэнэнэ. Хүн байгаа юм болохоор “Ганц”-д иймэрхүү мягтай арга чаргаар амь зууцгаана.

“Намайг сэтгэлийн үхлээс аварч, үхлээс аварч, итгэл өгсөн энэ хүний ачийг яаж хариулах билээ?” Нямааг харснаас хойш Отгоогийн сэтгэл ийн хөндүүрлэх болов. “Энэ сайхан бүсгүй ингэж явах гэж. Хорвоо хатуу юм даа” гэхээс Нямаагийн өр өвдөж “Болдогсон бол бүх хүсэл, мөрөөдлийг нь биелүүлж өгөхсөн” гэж хоосон агаарт сайхан мөрөөднө. Энэ үед “Ганц”-ын хонгил дахь харанхуй даасан умгар өрөө улам давчуу санагдана. Тэмүүлэн байж бие биедээ ойртож очсоны дараа тэдний сэтгэлийн ачаалал ийнхүү нэмэгджээ. Отгоод өглөө бүр “Усны” Цэвкэ залуу шувуу авчирна. “Зөвлөлийн шувууны хариуг заавал авна” гээд хариуцлагатай гэж жигтэйхэн. Эбо ийм л хүнийг шууданчаар томилохоо мэдэлгүй яахав. Өглөө, оройд эмэгтэйчүүдийн байранд ус түгээдэг эрэгтэй хоригдлыг Цэвкэ гэж авгайлдах нь тэндхийн ёс. Тэр Цэвкэ залуу зөвлөлдөө үнэнч болохоор Отгоогоос заавал хариуг нь авч байж явна. Тэрбээр шувуунаас гадна бас илгээмж авчирна аа. Нутгийн ах зөвлөл болохоор Отгоо, тэдний өрөөнийхөн дутуу юмгүй тансаглана. Гэхдээ Отгоогийн сэтгэл өвдөнө. “Адилхан хоригдож байж хэл аманд орчих вий. Олдсоноо өөрөө амандаа хийхгүй нааш нь зөөгөөд. Эрчүүд чинь идэж, уух нь ахиу шүү дээ” гээд. Энэ тухайгаа шувуундаа бичнэ ээ. Гэвч Эбогийн илгээмжээр явуулдаг зүйлийн нэр, төрөл өдрөөс өдөрт нэмэгдсээр. “Зөвлөл юм чинь юу л бол юу олно шүү дээ, зүгээр” гэж хүүхнүүд хажуунаас нь шордоход Отгоогийн дургүй ямар их хүрдгийг харамсалтай нь тэд мэдэхгүй. “Надаас ялгаатай нь өдөржин цоожлуулахгүй, хагас эрх чөлөөтэй буюу “Ганц”-ын хашаанд чөлөөтэй явдаг юм байна. Шүүхээс ял сонссон, татаастай зарим нь эндхийн аж ахуй дээр үлдэж, ажил хийдэг” гэдгийг Отго нэлээд хожуу ойлгов.

Цагдан хоригдсоноос хойш чамлахааргүй хугацаа өнгөрчээ. Нэг мэдэхэд төрсөн өдөр нь болсон байлаа. Өглөө босоогүй шахам байхад нь Нямаагаас төрсөн өдрийн мэнд, хэдэн ширхэг “Мишка” чихрийн хамт тээсэн шувуу иржээ. Байнга илгээмжийг нь авч байдаг болохоор Отгоо хоёр “Мишка”-г нь Эбод хадгалав. Удсан ч үгүй төрсөн өдрийн бэлэг, шувуу барьсаар “Усны” Цэвкэ иржээ. Отгоо хүнээс ирсэн ч гэлээ хадгалсан хоёр чихрээ Эбод өгч явуулав. Эбог орой байрандаа ирэхэд Цэвкэ залуу халаасанд нь явсаар хайлж, хэлбэр дүрсээ алдан, нялцайсан хоёр “Мишка” гаргаж өгчээ. Хэн нэгэнд туслахсан хэмээн бодож явсанаас бус өөрт нь чихэр өгөх бүсгүй байгаа гэж зүүдлээ ч үгүй байна. Отгоогийн өгч явуулсан “Мишка”-г гартаа атган бодолхийлэхдээ “Хулгайч пацаантай харилцдаг” гэх ховонд үл итгэхийг хичээвч харамлаж, хардаад байгаагаа мэдэрчээ.
Зовлонгийн газар бэтгэрч явахад нь “Дүү минь” хэмээн туслаж явдагт нь Отгоо жигтэйхэн барлана. “Адилхан зовж яваа байж ах шиг минь ингэж бөөцийлөх хүн хаана байна?” гээд Эбогоор бахархана. “Хэнтэй ч харилцаж болохгүй шүү” гэх ахын захиас Отгоог эмзэглүүлэвч Нямаад шувуу бичихгүй байж чадахгүй. “Түүнийг гомдоовол яах билээ? Миний зовлонг ойлгож, хүн ёсоор ханддаг бас л нэг алдаж, эндсэн аавын хүү. Зарим хүмүүс шиг амьдарна, сууна. Хайртай, дуртай, хагацахгүй, салахгүй” гэж амьдралын том асуудлыг хөндсөн биш” хэмээн дотроо Нямааг өмөөрнө. Эбо анхны уулзалтаасаа хойш Отгоог дуудуулж, хэд хэд уулзлаа. Уулзалт бүрийн дараа Отгоод “Сайхан сэтгэлтэй сайн ах” гэхээсээ илүү эр хүнийхээ хувьд таалагдаад ч байх шиг. Гэгэлзээд, тогтож чадахгүй нэг л сонин болчихоод өөрөө ч ойлгохоо болив. Нэг удаа дуудуулсан ёсоор очиход Эбо аж ахуйн хоригдлуудын эргэлтийн байранд сууж байжээ. Ойр зуурын юм ярьж суухдаа хөдөлгөөн бүрт нь анзаарагдах булчинлаг цээж, түүнийг улам тодруулах мэт донжтойхон хийсэн шивээс нь бас нухацтайхан мөртлөө зөөж ядсан юм шиг яриа нь Отгоогийн сэтгэлийг гижигдэж орхижээ.

“Насаар хамаагүй олон ах хүн шүү дээ” гэж өөрийнхөө бодлыг төөрүүлэхийг хичээвч “Ийм нөхөртэй болчихоод үр хүүхдээ тойруулан суухсан” гэх дэндүү холын юм шиг мөрөөдөл нь эзэмдээд байв. Тэд харцаараа ойлголцож, хэн хэн нь хүлцэнгүй болсноо мэдэрч байлаа. Чичирхийлсэн хэрнээ гарыг нь атгасан эр бүсгүй рүү тэсч ядан тэмүүлж байгаа нь илт. Айдас, хүйдэс, хянагч, харуул гээд бөөн түгшүүр. Гэсэн ч тэр бүх хяналт, түгшүүрийг эс тоон зөөлөн үнсэлт үргэлжилж байтал “Тог, тог” гэх гутлын өсгийний чимээ. Тэр хоёр ухасхийн босч юу ч болоогүй мэт ширээний хоёр талд цомцойн суув. Яг үүдэнд нь бие засах өрөө байгааг анзаарсан эр, эм хоёр дахин ойртож, уруулын амтыг ч үл мэдрэн үнсэлцэж, бие биеэ хүсэн тэмүүлцгээж байлаа. Дахиад өсгийний тог, тог гэх чимээ. Зүү орох зайгүй тас тэвэрч байсан Эбо Отгоог зөөлөн түлхээд бослоо...
Отгоо олон хоногийн бодол, зүүдэндээ хөтлөгдсөн болохоор “Өө, ямар аймхай, арчаагүй амьтан бэ?” гэж бодон дотроо чамлан суутал өсгийний чимээ дахин холдоод явчихжээ. Эбо цангасан адгуус ус руу дайрах мэт шүлэнгэтэн Отгоог тэвэрч аваад шунан тэмүүлэв. Хүсэл, тэмүүлэл дээд цэгтээ хүрч, энхрийлэл янаглалын халуун үнсэлт оргилж байтал “Энхболд оо...” гэх хянагчийн дуу хадав. Богинохон зуур өрнөж байсан сайхан бүхэн сарнин алга болжээ. Хүрмээ яаран авч хөдрөөд гарсан Эбо “За, явъя даа. Дарга нь ирчихэж” гэх мэдээг доош харан хэллээ. Гунигтай ч юм шиг, тэгсэн атлаа хөөрч баярласан ч юм шиг сэтгэл нь хөвөлзөх Отгоо ичингүйрлээ нууж, юу ч болоогүй юм шиг царайлан “Өмгөөлөгч ирсэн байна” гэж худал хэлсээр өрөөндөө оров.

Отгоо дурлачихжээ. Бодол, санаанаас Эбо уяатай байх болов. “Ганц худаг”-т өрнөж буй хайр дурлалыг гайхаж, заримдаа жигших шиг болдог байсан бол хүн юм болохоор бие бие рүүгээ татагдан дасч хайртай болдог юм байна гэдгийг мэдэрч эхэлсэн байна. Эбогоос ирэх илгээмж, шувууны тоо нэмэгдсээр “шувуу”-гаар дамжуулах үгс нь сургамж голдуу байсан бол “Санаж байна. Бодож байна” гэх хайр, энхрийллийн утгатай болжээ. Усны залуугаар илгээмж ирлээ. Уут дүүрэн “Мишка”. Хоёр ширхэг чихэр нь ийнхүү хэд дахин өсөөд ирж. Отгоо бага зэрэг гайхсанаа өөрийнхөнтэйгээ хуваагаад идчихэв. “Отгоог баярлуулахсан. Түүнтэй уулзахсан. Бүр тэврээд хэвтэхсэн” гэх бодол Эбог эзэмджээ. “Нямаатай харилцдаг гэнэ лээ” гэсэн ярианд итгэхгүй байсан ч өөрийн тавьсан тагнуулуудын хүчээр Эбо хоёр ч “шувуу”-г нь бууджээ. “Энгийн үерхэл, нөхөрлөл биз” гэж Нямаа, Отгоо хоёрын харилцааг цайруулан бодохыг хичээвч хардах, харамлах сэтгэл нь түүнийг бачууруулаад суулгадаг юм биш. “Тэр муу бацаанаас холдуулахгүй бол хэний хүү болох бол доо”. Ингээд удсан ч үгүй зөвлөлийнхөө “ид шид”-ээр Отгоог эмнэлэгт хэвтүүлсэн байна. “Ганц”-д эмнэлэгт хэвтэнэ гэдэг бол тэр болгоны чаддаг ажил үнэндээ биш. Яалт ч үгүй ухаан алдаж, унаж татсан бол нэг юм хэвтүүлэхээс биш “Баашиллаа. Битгий маягла” гээд хавьтуулахгүй. Ер нь хэцүү дээ. Гэтэл зөвлөл ахын буянаар Отгоо ямар нэг саадгүй шууд “эмчилгээнд” оров. Эм тариа, хоол унд дутуу юмгүй. Энэ бүгдийг Эбо өөрөө барьж, зөөгөөд гүйхгүй. Харин түүний галын хэдэн залуу ёстой гялалзуулна даа. Юм бүхнийг зөөнө.

 

Анх ирсэнээ бодвол Отгоо нэлээд тайвширч, орчиндоо дасч, хувь тавилантайгаа өөрийн эрхгүй эвлэрсэн байна. “Нямаад шувуу явуулахгүй бол бас түүнээс шувуу ирэхгүй бол сэтгэл нь эзгүйрч, хоосроод байгаа юм шиг нэг л сонин. Цаасан дээр бичсэн үгээр бие биеэ таньсан болохоос тэд бараа бараагаа харалцаагүй. Тийм болохоор “Бие биеэ харах юмсан” гэх хүсэл тэмүүлэл хэн хэнд нь байжээ. Тийм боломж хараахан байсангүй. Гэвч тэд харснаас илүү ойлголцож, сэтгэлийн дэм, итгэлээр нэг нь нөгөөгөө тэжээдэг хүний орчлонгийн жамыг илүү сайн амталж, мэдэрцгээх нь гайхалтай. Вагоноор юу очиж, хэрхэн хүргэдэг билээ, “Ганц”-ынх түүнтэй агаар нэг шахам. Харин ч вагоноос давуу нь хурдан, шувууны ирж, очих хугацаа нь жаахан саатвал “Замд нь буудлаа”, “Шархдууллаа” гээд бөөн хэрүүл, үг хэл дэгдэнэ. Тийм болохоор өрөө болгонд вагоноо хариуцсан хүнтэй. Шууданч маягийн хариуцлагатай ажил хариуцах тэр хүнд тамхи, чихэр, цай, кофе гээд “авлига” өгч, гарыг нь цайлгахгүй бол бас болохгүй ээ. Нэг иймэрхүү маягаар цоожтой ч гэсэн сэтгэлээ ойлголцох харилцаа үргэлжилнэ.

Сэтгэлээр унаж, гутарсан үед нь Отгоод өмөг түшиг болсон хүн бол Нямаа. Тэр хоёр шувуугаар харилцсаар сар шахам болжээ. “Хүний амь хөнөөсөн” гэж хэлэх, хэлүүлэхээсээ ичин хүн гэж явах эрхгүй хэмээн гутарч байсан ахархан бодлоосоо салж чадсан Отгоо зовлонг туулж гарна гэх итгэлтэй болов. Ирээдүйгээ итгэлтэйгээр харж чадах болсон энэ үед нь нэг нутгийнх гээд хааяа мэнд мэддэг хянагч залуу “Би өөр газар ажиллахаар явлаа. Эндхийн аж ахуй дээр манай Зүүнхараагийн нэг залуу байгаа. Тэрүүнд чамайг захисан. Хэрэгтэй юм байвал түүнд хэлж байгаарай” гэв. Ийм яриа болсноос нэлээд хэд хоногийн дараа Отгоод бас нэгэн шинэ шувуу иржээ. Өөрийгөө Эбо гэж танилцуулаад “Ахдаа хэрэгтэй юм байвал хэлээрэй” гэсэн агуулгатай шувууг нутгийн ах нь нисгэсэн байлаа. Отгоо анх хоригдохдоо өөрөөсөө өөр  нэг ч хүний нэр мэддэггүй байсан. Тэгвэл сарын дараа гэхэд шувууны найзтай бас нутгийн ахтай болох нь тэр. Үүнээс хойш Отгоод өглөө бүр нутгийн ахын илгээмж, бас шувуутай хамт ирдэг болов. Ахын шувуу “Эрэгтэйчүүдтэй битгий харилцаарай. Биеэ сайн бодоорой. Сэтгэлээр унаж болохгүй шүү” гэсэн халамжийн цөөн үгтэй. Отгоогийн нутгийн ах буюу “Ганц”-ын зөвлөл Эбог тэр хавьдаа л танихгүй хүн үгүй. “Зөвлөлөөс хоол, шувуу аваад, чи ямар том юм бэ?”, “Яаж танилцав?” Хүүхнүүд атаархлын маягтай иймэрхүү үг чулуудах нь энүүхэнд. “Зөвлөл, зөвлөл” гээд байхаар нь Отгоо нутгийнхаа ахыг ““Ганц”-ын албан хаагч юм байна даа” гэж боддог байлаа.

Өмөрч байсан сэтгэлийг нь нөхөж, өөдрөгөөр урагш алхах, амьд явах итгэл өгсөн Нямаад талархал илэрхийлэхсэн гэх бодол Отгоог ээрнэ. Хоёр өрөөгөөр дамжин ирдэг шувуу нь заримдаа замдаа буудуулна. Буунд өртсөн бол ирэхгүй гэсэн үг. Шархадсан бол замдаа задарч, хамаг нууцаа алдаад арайхийж ирнэ. Нямаагийн Отгоо руу явуулсан шувуу бартаа ихтэй учраас ирэхээсээ ирэхгүй нь олон. Ийнхүү эрхээ хязгаарлуулан хоригдсон бүсгүй Нямаа, нутгийн ах хоёртоо шувуу явуулсан шиг өдрийг өнгөрүүлэх. Ер нь бол “Хэрэг хэрхэн шийдэгдэх бол?”, “Эргэлтээр хүн ирэх нь үү?”, “Байцаагч, өмгөөлөгч ирэх болов уу?” гээд хүлээлт, горьдлогоор дүүрэн өдрүүд ар араасаа хөвөрнө. Бас болоогүй ээ, “сайн” гэсэн болгоноор мэргэлүүлнэ. Аятайхан мэргэ буувал маадгар гэж жигтэйхэн. Тааруухан юм хэлвэл урвайж, хямарна. Хоригдож, тусгаарлагдсан бүх хүн иймэрхүү байдалтай өдөр хоногийн ард гарцгаах нь өрөвдөлтэй гэхээсээ илүүтэй харамсмаар. “Ганц”-ынхныг долоо хоногт дөрвөн удаа гадаа гаргана. Үүнийгээ “Нарлагаа” хэмээн их боловсон гоёор нэрлэвч үнэндээ бол юун нарлах. Гадаа 20 минут хэртэй зогсоно гэсэн үг. Уламжлал ёсоор нарлагаатай өдөр болохоор хүүхнүүд өглөө эртлэн босоод гоёж, гоодоцгоов. 11 дүгээр сарын цастай нэгэн хүйтэн өдөр. Отгоо үслэг богино дээл өмсч, үсээ задгай тавиад гарчээ. Бусдад муугаа үзүүлэхгүй, муухай харагдахгүй гэсэн зарчим энд илүү хүчтэй үйлчилдгийг мэдсэн болохоор тэр. Отгоо тэр хашаандаа хамгийн дэгжин нь байв. Агаарт гарсан хүүхнүүд нь ам уралдуулан буу хална аа. Арга ч үгүй биз. Тус тусын камерт цоожлуулаад бараагаа ч хардаггүй юм чинь. Танилцаад удаагүй хэдий ч хүүхнүүд сүрхий дотносцгоодог ажээ.
    - Чиний хэрэг яаж байна?
    - Гэрийнхэн чинь сайн уу?
    - Хайраатай болсон уу? Шувуу их бичиж байна уу?
    - Чи чинь зөвлөлтэй харилцаж байгаа гэл үү?
Ийм яриа өрнөж байтал “Отгоог ээлжийн дарга дуудаж байна” гэх хэл иржээ.

Нарлагааны талбай гэх хоёр том төмөр сараалжин хашааны хойд талд А корпус буюу таван давхар улаан байшин байна. Энд зөвхөн эрчүүдийг хорино. Ээлжийн даргын хэлснээр А-гийн нэг давхар руу ороод хажуу тийшээ эргэтэл нэг залуу зогсч байв. Нэлээд том, бадриун биетэй, 40 хэвийж яваа болов уу гэмээр насны эр муухан инээмсэглээд, “Отгоо юу? Миний дүүгийн бие сайн уу? Хэрэгтэй юм юу байна?” гэлээ. Отгоогийн аав, ах нарыг сайн таних бөгөөд “Аавынхаа кабинаас салдаггүй их хөөрхөн охин байсан. Тэр нь чи байх” хэмээн танимхайрах хүн бол нөгөө нутгийн ах Эбо нь байв. Отгоо нэг их юм ярьсангүй, дуугүй зогсч байснаа “Намайг 26-д оруулаад өгч чадах уу?” гэв. “26 чинь онцгой камер шүү дээ. Наран талын тохилог өөр камерт орох уу?”. “Тэр камерт миний үеийн хоёр бүсгүй байдаг юм. Тэгээд л...”. Отгоогийн энэ хүсэлтийг Эбо дахин эсэргүүцсэнгүй. “За” гэж дуугарчээ. Үеийнхэнтэйгээ хамт байх гэсэндээ ч биш зовлонгийн газар бахардан бухимдаж байхад сэтгэлд нь гэгээ татуулж, ухаарал хайрлаж чадсан Нямаагийнхаа дээд талын өрөөнд орох гэсэн мөрөөдөл нь биелэх болсонд баярласандаа Отгоо “Баярлалаа, ах аа” гээд Эбогийн хацар дээр шовхийтэл үнсчихэв. Тогонд цохиулсан мэт алмайрсан Эбо “Энэ бүсгүйд туслах ёстой хүн бол яах аргагүй мөн. Аавынх нь машинд сууж, мод ачиж буулгаад мөн ч их явсан даа. Пунцаг гуайнх хэдэн охинтой. Аавынхаа кабинаас салдаггүй байсан царайлаг охин нь энэ мөн дөө. Эдний ахтай нь ч олон жил сайхан үерхсэн дээ” хэмээн бодоод бага зэрэг тайвширчээ. 

“Ганц”-ын зөвлөл гэдэг чинь албан хаагч биш адилхан хоригдол юм байна гэдгийг Отгоо тэр өдөр мэдээд үргэлж “Юу хэрэгтэй вэ?” гээд байдаг түүнийг өрөвдөх шиг болов. Эбо амласан ёсоороо маргааш нь Отгоог 26 дугаар камерт оруулжээ. Хүүхнүүд шивэр авир гээд жигтэйхэн. Тэдний юу гэж хэлж, ярьсан ч Отгоо сонсоогүй юм шиг өнгөрүүлнэ. Ийн зүтгэсний хүчинд Нямаагийн царайг “Ганц худаг”-ийн вагоноор харав. Дөрвөн ханаар тусгаарлуулж, үйл хөдлөл, үг хэлийг хүртэл хааж, боосон ч хүний ухааныг хязгаарлаж, бас хазаарлаж үл болдгийг Отгоо дэндүү сайн мэдэрчээ. Захиагаар харилцах, хоорондоо ярих, уулзах, тэр тусмаа эрчүүд, эмэгтэйчүүд бие бие рүүгээ эгцлэн харахгүй байх шаардлага тавина. Гэвч шувуу хэмээх өхөөрдөм нэртэй шуудан огт тасрахгүй. Вагон гэгч нүхээр бол ярих, хэлэх бүхэн үндсэндээ чөлөөтэй. Тэр байтугай ундааны сав, уут, хайрцагтай хоол, цай ч вагоноор сүнгэнэнэ. Хүн байгаа юм болохоор “Ганц”-д иймэрхүү мягтай арга чаргаар амь зууцгаана.

“Намайг сэтгэлийн үхлээс аварч, үхлээс аварч, итгэл өгсөн энэ хүний ачийг яаж хариулах билээ?” Нямааг харснаас хойш Отгоогийн сэтгэл ийн хөндүүрлэх болов. “Энэ сайхан бүсгүй ингэж явах гэж. Хорвоо хатуу юм даа” гэхээс Нямаагийн өр өвдөж “Болдогсон бол бүх хүсэл, мөрөөдлийг нь биелүүлж өгөхсөн” гэж хоосон агаарт сайхан мөрөөднө. Энэ үед “Ганц”-ын хонгил дахь харанхуй даасан умгар өрөө улам давчуу санагдана. Тэмүүлэн байж бие биедээ ойртож очсоны дараа тэдний сэтгэлийн ачаалал ийнхүү нэмэгджээ. Отгоод өглөө бүр “Усны” Цэвкэ залуу шувуу авчирна. “Зөвлөлийн шувууны хариуг заавал авна” гээд хариуцлагатай гэж жигтэйхэн. Эбо ийм л хүнийг шууданчаар томилохоо мэдэлгүй яахав. Өглөө, оройд эмэгтэйчүүдийн байранд ус түгээдэг эрэгтэй хоригдлыг Цэвкэ гэж авгайлдах нь тэндхийн ёс. Тэр Цэвкэ залуу зөвлөлдөө үнэнч болохоор Отгоогоос заавал хариуг нь авч байж явна. Тэрбээр шувуунаас гадна бас илгээмж авчирна аа. Нутгийн ах зөвлөл болохоор Отгоо, тэдний өрөөнийхөн дутуу юмгүй тансаглана. Гэхдээ Отгоогийн сэтгэл өвдөнө. “Адилхан хоригдож байж хэл аманд орчих вий. Олдсоноо өөрөө амандаа хийхгүй нааш нь зөөгөөд. Эрчүүд чинь идэж, уух нь ахиу шүү дээ” гээд. Энэ тухайгаа шувуундаа бичнэ ээ. Гэвч Эбогийн илгээмжээр явуулдаг зүйлийн нэр, төрөл өдрөөс өдөрт нэмэгдсээр. “Зөвлөл юм чинь юу л бол юу олно шүү дээ, зүгээр” гэж хүүхнүүд хажуунаас нь шордоход Отгоогийн дургүй ямар их хүрдгийг харамсалтай нь тэд мэдэхгүй. “Надаас ялгаатай нь өдөржин цоожлуулахгүй, хагас эрх чөлөөтэй буюу “Ганц”-ын хашаанд чөлөөтэй явдаг юм байна. Шүүхээс ял сонссон, татаастай зарим нь эндхийн аж ахуй дээр үлдэж, ажил хийдэг” гэдгийг Отго нэлээд хожуу ойлгов.

Цагдан хоригдсоноос хойш чамлахааргүй хугацаа өнгөрчээ. Нэг мэдэхэд төрсөн өдөр нь болсон байлаа. Өглөө босоогүй шахам байхад нь Нямаагаас төрсөн өдрийн мэнд, хэдэн ширхэг “Мишка” чихрийн хамт тээсэн шувуу иржээ. Байнга илгээмжийг нь авч байдаг болохоор Отгоо хоёр “Мишка”-г нь Эбод хадгалав. Удсан ч үгүй төрсөн өдрийн бэлэг, шувуу барьсаар “Усны” Цэвкэ иржээ. Отгоо хүнээс ирсэн ч гэлээ хадгалсан хоёр чихрээ Эбод өгч явуулав. Эбог орой байрандаа ирэхэд Цэвкэ залуу халаасанд нь явсаар хайлж, хэлбэр дүрсээ алдан, нялцайсан хоёр “Мишка” гаргаж өгчээ. Хэн нэгэнд туслахсан хэмээн бодож явсанаас бус өөрт нь чихэр өгөх бүсгүй байгаа гэж зүүдлээ ч үгүй байна. Отгоогийн өгч явуулсан “Мишка”-г гартаа атган бодолхийлэхдээ “Хулгайч пацаантай харилцдаг” гэх ховонд үл итгэхийг хичээвч харамлаж, хардаад байгаагаа мэдэрчээ.
Зовлонгийн газар бэтгэрч явахад нь “Дүү минь” хэмээн туслаж явдагт нь Отгоо жигтэйхэн барлана. “Адилхан зовж яваа байж ах шиг минь ингэж бөөцийлөх хүн хаана байна?” гээд Эбогоор бахархана. “Хэнтэй ч харилцаж болохгүй шүү” гэх ахын захиас Отгоог эмзэглүүлэвч Нямаад шувуу бичихгүй байж чадахгүй. “Түүнийг гомдоовол яах билээ? Миний зовлонг ойлгож, хүн ёсоор ханддаг бас л нэг алдаж, эндсэн аавын хүү. Зарим хүмүүс шиг амьдарна, сууна. Хайртай, дуртай, хагацахгүй, салахгүй” гэж амьдралын том асуудлыг хөндсөн биш” хэмээн дотроо Нямааг өмөөрнө. Эбо анхны уулзалтаасаа хойш Отгоог дуудуулж, хэд хэд уулзлаа. Уулзалт бүрийн дараа Отгоод “Сайхан сэтгэлтэй сайн ах” гэхээсээ илүү эр хүнийхээ хувьд таалагдаад ч байх шиг. Гэгэлзээд, тогтож чадахгүй нэг л сонин болчихоод өөрөө ч ойлгохоо болив. Нэг удаа дуудуулсан ёсоор очиход Эбо аж ахуйн хоригдлуудын эргэлтийн байранд сууж байжээ. Ойр зуурын юм ярьж суухдаа хөдөлгөөн бүрт нь анзаарагдах булчинлаг цээж, түүнийг улам тодруулах мэт донжтойхон хийсэн шивээс нь бас нухацтайхан мөртлөө зөөж ядсан юм шиг яриа нь Отгоогийн сэтгэлийг гижигдэж орхижээ.

“Насаар хамаагүй олон ах хүн шүү дээ” гэж өөрийнхөө бодлыг төөрүүлэхийг хичээвч “Ийм нөхөртэй болчихоод үр хүүхдээ тойруулан суухсан” гэх дэндүү холын юм шиг мөрөөдөл нь эзэмдээд байв. Тэд харцаараа ойлголцож, хэн хэн нь хүлцэнгүй болсноо мэдэрч байлаа. Чичирхийлсэн хэрнээ гарыг нь атгасан эр бүсгүй рүү тэсч ядан тэмүүлж байгаа нь илт. Айдас, хүйдэс, хянагч, харуул гээд бөөн түгшүүр. Гэсэн ч тэр бүх хяналт, түгшүүрийг эс тоон зөөлөн үнсэлт үргэлжилж байтал “Тог, тог” гэх гутлын өсгийний чимээ. Тэр хоёр ухасхийн босч юу ч болоогүй мэт ширээний хоёр талд цомцойн суув. Яг үүдэнд нь бие засах өрөө байгааг анзаарсан эр, эм хоёр дахин ойртож, уруулын амтыг ч үл мэдрэн үнсэлцэж, бие биеэ хүсэн тэмүүлцгээж байлаа. Дахиад өсгийний тог, тог гэх чимээ. Зүү орох зайгүй тас тэвэрч байсан Эбо Отгоог зөөлөн түлхээд бослоо...
Отгоо олон хоногийн бодол, зүүдэндээ хөтлөгдсөн болохоор “Өө, ямар аймхай, арчаагүй амьтан бэ?” гэж бодон дотроо чамлан суутал өсгийний чимээ дахин холдоод явчихжээ. Эбо цангасан адгуус ус руу дайрах мэт шүлэнгэтэн Отгоог тэвэрч аваад шунан тэмүүлэв. Хүсэл, тэмүүлэл дээд цэгтээ хүрч, энхрийлэл янаглалын халуун үнсэлт оргилж байтал “Энхболд оо...” гэх хянагчийн дуу хадав. Богинохон зуур өрнөж байсан сайхан бүхэн сарнин алга болжээ. Хүрмээ яаран авч хөдрөөд гарсан Эбо “За, явъя даа. Дарга нь ирчихэж” гэх мэдээг доош харан хэллээ. Гунигтай ч юм шиг, тэгсэн атлаа хөөрч баярласан ч юм шиг сэтгэл нь хөвөлзөх Отгоо ичингүйрлээ нууж, юу ч болоогүй юм шиг царайлан “Өмгөөлөгч ирсэн байна” гэж худал хэлсээр өрөөндөө оров.

Отгоо дурлачихжээ. Бодол, санаанаас Эбо уяатай байх болов. “Ганц худаг”-т өрнөж буй хайр дурлалыг гайхаж, заримдаа жигших шиг болдог байсан бол хүн юм болохоор бие бие рүүгээ татагдан дасч хайртай болдог юм байна гэдгийг мэдэрч эхэлсэн байна. Эбогоос ирэх илгээмж, шувууны тоо нэмэгдсээр “шувуу”-гаар дамжуулах үгс нь сургамж голдуу байсан бол “Санаж байна. Бодож байна” гэх хайр, энхрийллийн утгатай болжээ. Усны залуугаар илгээмж ирлээ. Уут дүүрэн “Мишка”. Хоёр ширхэг чихэр нь ийнхүү хэд дахин өсөөд ирж. Отгоо бага зэрэг гайхсанаа өөрийнхөнтэйгээ хуваагаад идчихэв. “Отгоог баярлуулахсан. Түүнтэй уулзахсан. Бүр тэврээд хэвтэхсэн” гэх бодол Эбог эзэмджээ. “Нямаатай харилцдаг гэнэ лээ” гэсэн ярианд итгэхгүй байсан ч өөрийн тавьсан тагнуулуудын хүчээр Эбо хоёр ч “шувуу”-г нь бууджээ. “Энгийн үерхэл, нөхөрлөл биз” гэж Нямаа, Отгоо хоёрын харилцааг цайруулан бодохыг хичээвч хардах, харамлах сэтгэл нь түүнийг бачууруулаад суулгадаг юм биш. “Тэр муу бацаанаас холдуулахгүй бол хэний хүү болох бол доо”. Ингээд удсан ч үгүй зөвлөлийнхөө “ид шид”-ээр Отгоог эмнэлэгт хэвтүүлсэн байна. “Ганц”-д эмнэлэгт хэвтэнэ гэдэг бол тэр болгоны чаддаг ажил үнэндээ биш. Яалт ч үгүй ухаан алдаж, унаж татсан бол нэг юм хэвтүүлэхээс биш “Баашиллаа. Битгий маягла” гээд хавьтуулахгүй. Ер нь хэцүү дээ. Гэтэл зөвлөл ахын буянаар Отгоо ямар нэг саадгүй шууд “эмчилгээнд” оров. Эм тариа, хоол унд дутуу юмгүй. Энэ бүгдийг Эбо өөрөө барьж, зөөгөөд гүйхгүй. Харин түүний галын хэдэн залуу ёстой гялалзуулна даа. Юм бүхнийг зөөнө. - See more at: http://www.wikimon.mn/content/56370.shtml#sthash.8QRrR9kn.dpuf
Category: богино өгүүллэг | Views: 1474 | Added by: Admin | Rating: 2.0/1
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024