+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2014 » September » 30 » “Ганц”-ын шувуу - 3 (өгүүллэг)
6:40 PM
“Ганц”-ын шувуу - 3 (өгүүллэг)

 

“Ганц”-ын шувуу - 3 (өгүүллэг)

 

 

Хүйт даасан харанхуй өрөөнд модон нааран дээр хэвтэж байснаас эмнэлэгт нь бол арай өөр. Төмөр ортой. Салхивч нь онгойно. Агаартай, гэрэл гэгээтэй гээд. Тэгээд ч Эбо, Отгоо хоёрт уулзах боломж нь илүү байж. Хорь гаруй хоног эмнэлэгт хэвтээд гарсан Отгоог хуучин камерт нь оруулаагүй байна. Энэ бол Эбогийн хийсэн ажил гэдгийг бүсгүй сайн мэдэж байв. Нутгийн ах, дүү хоёрын харилцаа гүнзгийрснийг адтай хүүхнүүд аль хэдийнэ анзааралгүй яах вэ. Хаа сайгүй жиг жуг хийцгээж, Отгоо руу зэвүүцсэн, атаархсан харц, үг хоёрыг хангалттай нүүлгэнэ. Хариуд нь хараагүй, сонсоогүй, эс тоосон төрх байдлаас өөр юм олж долоохгүй болохоороо тэгсгээд намжина. Отгоог өрөөгөө сольсноос хойш Нямаагаас хэл мэдээ тасарчээ. Сураг сонсвол Эбо аль хэдийнэ “нутаг заан” А корпус руу Нямааг шилжүүлсэн байна. “Шоронгийн хулгайчтай ханилж сууна гэдэг худлаа. Ингэж бас өөрийгөө зовоогоод хэрэггүй. Хулгайч бол хулгайч л байдаг байхгүй юу”. “Эбо гайгүй бие хаатай болохоос өөр юу нь сайхан байгаа юм бэ? Царай муутай, хөгшин” гээд түүний тухай нааштай гэхээсээ илүүтэй таагүй үнэлгээ нь Отгоогийн түүн рүү тэмүүлэх сэтгэлийг гүнзгийрүүлнэ. Отгоогийн бодол, үнэлэмж огт өөр. “Эд нар манай Эбог мэдэхгүй байж олон юм ярих санаатай. Адилхан алдаж, эндсэн. Харин ч зовлон ойлгоно. Тэгээд ч шоронд орсон болгон муу биш. Харж байгаа биз дээ, ямар мундаг авьяастай , ур чадвартай, мэдлэг боловсролтой хүмүүс энд байна. Хорьж, цагдахынхаа оронд хүч чадал, авьяас мэдлэгийг нь ашиглавал их юм хийнэ дээ”. Эбог өмөөрөх сэтгэл нь ийнхүү хальж олныг явчихна. Хоног, хугацаа өнгөрөх тусам “Хэрэг яаж шийдэгдэх бол? Хүний үгээр биш нотлох баримтыг олж чадвал үнэн нь олдох л учиртай” гэсэн түгшүүр, айдсын хар үүл Отгоогийн толгой дээрээс дараад байв. Юугаар ч дутахгүй байгаа хэрнээ гэрээсээ хүн ирэлгүй удсанд Отгоо гайхаж, санаа нь зовж байлаа. 

Өглөөнөөс хойш мэргэлүүлж суусан Отгоог эргэлтэд дуудав. Эгч нь иржээ. Гоморхон, нулимс цийлэгнүүлэх дүүгээ хараад эгч нь сандарч, ундаа онгойлгоод урд нь тавив. “Найз чинь гээд нэг залуу байнга ярьж байгаа. Чиний хэлүүлсэн юмыг дамжуулсан. Тэгээд “Ойрд ирсэний хэрэггүй. Отгоо эмчлүүлж байгаа” гэхээр нь та хоёрыг хамт байгаа юм байна гэж ойлгосон”. Ирэлгүй удсаны учрыг сая ойлгон, эгчдээ тунирхсандаа гэмшин “Харин тийм ээ. Манай Хараагийн залуу шүү дээ” гээд Эбогийн ах, эгч нарын нэрийг хэлтэл эгч нь удам судраар нь андахгүй сайн мэдэж байлаа. Эбо, Отгоо хоёрын дунд хайрын “шувуу” тасралтгүй ниссээр. Цээж нүцгэн биеийг нь хараад “Ямар сайхан биетэй ах вэ?” хэмээн бодож байсан бүсгүйг тэр сайхан цээжиндээ наан эр хүний жаргал эдэлсэн. Энэ үед Эбогийн толгойд элдвийн бодол эргэлдэнэ.

“Эхнэр, хоёр хүүхдэдээ амьдын хагацал үзүүлсэн хоригдол болсон энэ эрд бас гутарч явсан үе бий. Өсч, өндийж яваа хоёр хүүхэд нь хааяа ирнэ. Эхнэр нь өөр хүнтэй дэр нэгтгэсэн тухай сонсоод түүнд шүүхээс оноосон ялаас илүү цохилт болсныг нь хэн мэдэх билээ. Эбо энэ тухайгаа Отгоогоос нуугаагүй. Энэ байдал нь Эбог хайрлах Отгоогийн сэтгэлийг нээсэн гэж хэлж болно. Харуул, хяналт, камер. Хаашаа ч гарсан нүд, чих, өргөст тор. Дэндүү давчуу бас хяслантай энэ орчинд Отгоо хэвлийдээ үр тээжээ. Отгоогийн хувьд дахиад айдас. Гэхдээ үхлийн тухай бодолд хөтөлсөн айдас шиг биш. Баяр, хайр тээсэн айдас. Түүнийг дагаад эмзэглэл. “Гэрийнхэндээ юу гэж хэлнэ ээ? Шүүхээс ял сонсвол бас нэг зовлон, хагацал нэмэх бус уу? гэх бодол манан татуулна. Гэвч Эбог гэх чин сэтгэл нь түүнийг тайтгаруулж байв. Бас Эбогоос ирэх халуун, дулаан хайрын үг тээсэн “шувуу” нь түүнд хань болж, итгэл төрүүлнэ. Отгоо жирэмсэн болсондоо бүрэн итгэсэнгүй. Тийм болохоор хэнд ч хэлсэнгүй. “Ганц худаг”-ийн чийг даасан, хавчиг, харанхуй өрөө. Хаана ч гэсэн хашгирч зандарсан хянагчийн дуу. Хяхтнан дуугарах нь хүртэл зүрх зүсэх төмөр хаалга, цоожны чимээ. Хэн ч үл таашаах энэ газар халуун дулаан үг, хүн байхын утга учир гээд олон зүйлийг илүү ойлгуулж, мэдрүүлэх нь адармаатай юм шиг.

Хааж, нээхэд чихран гаслах хар саарал төмөр хаалганы чимээний муухай сонсогдох, хянагчдын хашгирч, зандрах дуу, зан ааш нь цагдан хорьсон тогтоолоос хэдэн хувь илүү хатуу, бас зэвүүн санагдана. “Хийж байгаа ажил нь хэцүү юм даа” хэмээн цайруулан бодовч хүн гэдэг жагсаалтаас гаргаж хаядаг зан нь өөрийн эрхгүй ой гутаана. Хэрүүл, хараал зонхилсон харанхуй энэ орчинд Отгоо жил хагасыг өнгөрүүлжээ. Бусдыг бодвол хайрлах хүнтэй. Ходоод хонхолзохын зовлонгүй ч “Хувь тавилангийн ямархан хатуу эргүүлгэнд орж, ингэж явна даа?” гэхээс хоолой боох адил бачуурах нь олонтаа. Хажуугаас нь тулж, түших гэж хамаг бүхнээ зориулж яваа Эбогоо бодохоор бүсгүй тайтгарна.
Алдаж, эндсэндээ гэмшин дуугаа хураан бодлогошрох нэгэн байхад “Хэд хэд нахисан” гээд хээвнэг хэвтэх нь бий. Хүн байгаа болохоор “Ганц”-ын өрөө бүхэнд хов, хэрүүл, хардалт, үерхэл нөхөрлөл, хайр дурлал бүгд зэрэг оршино. Отгоод ирэх Эбогийн хайрын “шувуу”, илгээмж хоёр хүүхнүүдийн хор шарыг хөдөлгөнө өө. Атаа жөтөөний үг тасрахгүй. Бас аятайхан хандаж, чин сэтгэлийн зөвлөгөө өгөх нь байна. Ийнхүү инээхдээ инээж, уйлахдаа уйлсан өдөр хоногууд шилээ даран хөврөх. Эбо эв нь таарч өгвөл Отгоогоо дуудуулаад өдөрт 2-3 удаа уулзчихна. Мөн “Мишка” чихэр захиж авчруулах хүн олно гээд мань хүний ажил их. Хүрэх замдаа зовлон туулж, хэлбэр дүрс нь алдагдаж хайлсан хоёр ширхэг “Мишка”-наас хойш “Энэ чихрэнд дуртай юм байна” гэж ойлгосон хэрэг. Уг нь Отгоо “Мишка”-нд тийм дуртай биш ч Эбогийн буянаар энэ чихрэнд нугасгүй дуртай болсон гэх. Хориотой бүсэд ч гэлээ хайрын романс ийнхүү гуниг, баярыг хослуулан үргэлжилж, тэд амьдралын хуудсаа гашуун үнэнээр “чимж” байлаа.

Хааяа дотор нь муухайрч, толгой нь эргэх Отгоо “Эмчид үзүүлье” гэхээсээ өмнө Эбодоо хэлж, жирэмсэн эсэхээ шалгах хоёр ширхэг тест захив. Төдий л удалгүй Эбо бараг хоёр хайрцаг тест аваад иржээ. Цочрол, сэтгэл санааны хямралаас болж хүүхнүүдийн биед энэ байтугай өөрчлөлт ордог болохоор Отгоо жирэмсэн гэдэгтээ итгэж чадахгүй байв. Гэтэл яалт ч үгүй хоёр улаан зураас нь тодорсон тестийг харсан бүсгүй баярласандаа ч тэр үү, айсандаа ч тэр үү хэлгүй юм шиг таг дуугүй хэд хоносон байна. Удаан бодсоны эцэст бүсгүй жирэмсэн болсноо Эбод хэлэв. Эбогийн халамж, анхаарал, илгээмж нэмэгдэхийн зэрэгцээ хүүхнүүдийн шивэр авир яриа, албаныхны тандалт, хяналт дахиад л бүсгүйн зүг хуйларчээ. Үнэндээ Отгоогийн алхам бүрт ямар хэцүү байсныг хэлэх нь илүүц. Халуун хайрандаа шатаж явсан болохоор энэ зэргийн хавчилт, хардалтын хар шуургыг шүд зуун сөрж байв. “Өмгөөлөгчийн хөлс энэ тэр гэж санаа зовсоны хэрэггүй. Би зохицуулна. Бүх юмаа сайн ярь” гээд огт танихгүй нэг хүнтэй уулзуулсан байна. Танил өмгөөлөгчтэй нь гэрээ байгуулж, хэд хэд уулзсаны дараа Отгоод “Үүнийг өмгөөлөгчдөө өгөөрэй” гээд Эбо 500 мянган төгрөг өгсөн байна. Отгоо айж, гайхах зэрэгцсэн ч арга буюу авчээ. Өөрийнх нь төлөө санаа тавьж, чин сэтгэлээр тусалж байгаад нь баярлавч Отгоогийн санаа урьдынхаасаа илүү зовж байв. “Ганц худаг”-ийн аж ахуй дээр ажилладаг хоригдлуудыг хариуцдаг ч гэлээ “Ийм их мөнгө яаж олдог байна? Ар гэрийнхнээ зовоож, өөрийн хажуугаар өрөөлийг тэтгэж яваа юм биш байгаа?”. Отгоог ийм асуулт шаналгана.

“Санаа зоволтгүй ээ. Хэрэг төвгөө эвтэйхэн шийдүүлэхийг бод. Элдвийн юм бодож, биеэ зовоож болохгүй шүү”. Эбо түүнийг ингэж тайвшруулна. Эрхээ хязгаарлуулсан хоригдол ч гэлээ Эбо хэн хүнтэй нийцтэй бас нэлээд хөдөлгөөнтэй нэгэн гэдгийг “Ганц”-ынхан ам уралдуулан хэлнэ. Цагаан цамц, зангианаасаа салж, цоожтой хаалганы цаана орсон хадгаламж зээлийн хоршооныхон болон томоохон албан тушаалтнууд Эбогоос тусламж хүсэх нь их. Тусламж гэхээр ямар гэдэг нь ойлгомжтой. Утсаар холбоо барих, өдөрт махан хоол унд ойртуулах гээд хүн сонсоход өчүүхэн юм шиг хэрнээ хоригдсон хүмүүст бол том туслалцаа л даа. Ингэж тус болсных нь хариуд Эбогийн гуйлтад “Үгүй” гэж хэлэх нь ховор. Иймэрхүү маягаар Эбо нэг хүнээс мөнгөний туслалцаа авсан аж. Хайртай бүсгүйдээ туслах гэсэн түүний сэтгэлийг нөгөөх нь хөсөрдүүлээгүй байна. Ингээд өөрийнх нь төлөө хагас сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлжээ гэдгийг олон дахин шалгаасны эцэст Отгоо мэдэж авав.

Хавтаст хэрэг мөрдөн байцаалтаас прокурор руу шилжээд нэг их удалгүй “Шүүх рүү очсон” гэх мэдээг өмгөөлөгчөөсөө авсан Отгоо дахиад хямарч эхлэв. Долоон хоногийн дараа түүнд “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 1-д зааснаар...” гэсэн яллах дүгнэлт иржээ. Айдас, түгшүүр нэмэгдэвч Отгоо “Арай ч энэ чигээр нь шийдчихгүй байх. Би түүнийг санаатайгаар алъя гэж бодоогүй шүү дээ” хэмээн өөрийгөө тайтгаруулах гэж оролдоно. Нэг л мэдэхэд шүүх хурлын тов зарласан өдөр тулаад ирчихэж. Шөнөжин эргэж хөрвөөсөөр арайхийн өглөөтэй золгосон Отгоо “Чамд шоронгийн суудал байхгүй. Хохирогчийн талынхан чинь хэл үг хийхгүй бол чи шууд гарна”. “Санаа зоволтгүй ээ. Ардчилсан Монгол Улсын шүүх энэ зэргийн асуудлын үнэн зөвийг олохтойгоо болсон байлгүй дээ. Тэгээд ч эмэгтэй, эх хүнийг харж үздэг, боддог байх аа” гэх хөзрийн мэргэ, нөхдийн зөвлөгөөнд итгээд санаа нь амарч, дотор нь онгойх шиг болжээ. Өрөөнийхөн нь бүгд л эрвийх, дэрвийхээрээ Отгоог бөөцийлж, арц хүж уугиулан ам амандаа л мэддэг чаддагаа захиж байлаа. Төмөр хаалга чихруулан онгойлгов. “Цаашаа гараарай. Эрх чөлөө хүсье. Битгий эргэж хар, шууд гараарай”. Хүүхнүүд ам амандаа ийм ерөөл хэлэн үлдлээ. Отгоо тэндхийн дом ёсоор шүдний сойз, сам хоёроо хугалж хаяад “Шалган нэвтрүүлэх байр”-ны хаалгаар гарч, саарал “Пургон”-д суув.

Үргэлжлэл бий...

 

 

Category: богино өгүүллэг | Views: 1586 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024