“Ганц”-ын шувуу - 4
(өгүүллэг)
2008 оны ... сарын ...-ны өдөр. Монгол Улсын нэрийн өмнөөс түүнд 11 жилийн хорих ял оноожээ. Санасныг бодвол Отгоо тэгтлээ их цочирдсонгүй. Харин Эбогийн хоолойгоор хоол давахаа больжээ. Хэвлийдээ үрийг нь тээж, бас ийм өндөр ял авсан хайртай бүсгүйгээ бодохоос хамаг бие нь шархирна. Гэвч яалтай билээ. Өөрөө бас хүний эрхэнд, өөрт оногдсон ялын хоног тоолж яваа хүн чинь. Эбо хүн амьтантай ярьж байж Отгоог дахиад эмнэлэгт хэвтүүлжээ. Ойр зуурын эмчилгээ хийлгэх Отгоо хоног хоногоор томрох гэдсээ нуух гэж ядна. Хүүхнүүд адтайг хэлэх үү “Нөгөө Отгоо чинь “Зөвлөл”-ийн Эбогоос хүүхэдтэй болсон гэнэ ээ” гэх яриа хуурай өвсөнд гал тавьсантай адил нэг хэсэг дэгдсэнээ тэгсхийгээд намжсан байна.
Сиймхий тааруулж байгаад Эбо, Отгоо хоёр эмнэлэгт уулзангуут Эбо “Миний хүү...” хэмээн хэвлий дэх ургийн хүйсийг сайн дураар тодорхойлон Отгоогийн гэдсийг илж өхөөрдөнө. Хоромхон зуур ч гэлээ энэ бүхнээс нуугдаж, айж уулзсан мөч бүхэн тэр хоёрт үнэтэй, сайхан. Отгоогийн эмчилгээ хуваарь ёсоор үргэлжилсээр. Гэтэл Эбо хоёр хоног огт харагдсангүй. Түүний гал хамууд нь ойр ойрхон ирж, хоол унд залгуулаад байлаа. Тэгсэн чинь мань хүн гар утаснаас болж сахилгад орсон байв. Энэ мэдээ Отгоог эмзэглүүлэхээсээ илүүтэй гомдоожээ. Гэвч “Надаас болсон байх” гэх харуусал нь түүний гомдлыг төдөлгүй хайраар солих нь тэр. Сар шахам хэвтсэн Отгоо эмнэлгээс гарав. Хоёр долоо хоногийн дараа Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал болно. Отгоо “Хэргийн үнэн мөнийг олоод ялгүй салдаг болов уу? Салдаггүй юм аа гэхэд энэ аймаар олон жилийн ялаас хасах байгаа” хэмээн горьдоно. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг юм хойно “Даваа”-ны хурал нь болжээ. Гэвч ял нь хэвээр үлдэв.
Бүгд ял сонссон хэзээ л бол хэзээ хорих анги руу ачигдах гэж байгаа хүүхнүүдийг “Хүлээлэг” гэх өрөөнд оруулна. Тэдний сэтгэл санаа урьд урьдынхаасаа илүү тавгүйтэж, хямрах. “Зүгээр ээ, Отгоо минь. Яс 11 жил сууна гэж байхгүй. Одоо Дээд рүү дав. Бас горьдлого тасраагүй байгаа шүү”.
“Мөнгөгүй бид мэтийн танил талгүй нь ингэж яллуулдаг байхгүй юу. Энэ олон хүүхнүүд ийм хатуу, өндөр ялыг яаж барна даа. Зовлого нь яахав зовлонг үүрээд гардаг юм байж. Ар гэр, үр хүүхдийн хувь заяаг огт бодохгүй юм даа”.
“Харин тийм ээ. Нөгөө ардчилсан, хүнлэг, шударга, энэрэнгүй нь хаана байна? Жирэмсэн эмэгтэйд ийм аймаар ял оноочихоод”.
“Шоронжсон, харгис, хэрцгий ийм улс, орон манайхаас өөр байхгүй дээ. Цөөхөн хүн амтай мөртлөө ажил, хөдөлмөрийн чадвартай, амьдрах гээд зүтгэж явснуудыг нь аваачаад шоронд хийчихнэ. Хорьж, шийтгэж болно оо. Гэм буруутай юм чинь. Хамгийн гол нь ийм олон жилээр хорилоо гээд ямар үр дүн гарах юм бэ?”
“Төрөх эмнэлэг, сургууль, цэцэрлэгтээ зарцуулах төсөв, мөнгөө харамлаад, танаад байдаг мөртлөө шорон барих, тохижуулах болохоороо хэдэн арван тэрбумыг цацах юм гээч”.
“Ёстой хөл, толгойгоо ялгахаа болино гэдэг л энэ байх даа”.
“Мөнгөтэй, жинхэнэ луйварчин, залилагчдыгаа шийтгэж, яллаж чадахгүй мөртлөө иргэдийн хоорондын маргаан, өгөө, авааны асуудлыг шүүрч аваад эрүү үүсгэчихдэг өнөөдрийн цагдаа, шүүхийнхэн өөрсдийгөө толинд хараасай. Юу ч мэдэхгүй, хоосон толгойтой, хууль сугавчилсан рэкетлэгч нар шүү дээ. Яахав, одоохондоо ингэж хуулийн цоорхойгоор бас завхруулж, гажуудуулаад эрх, эрх чөлөөгөөр минь наадаж л байг. Хэдэн жилийн дараа гаргасан шийдвэрээсээ ичих болно. Үнэн цагаанд гүйцэгдэж, үйлийн үр гэж юу байдгийг мэдрэхээрээ харамсах биз дээ, хөөрхий”.
Отгоог тайвшруулах гэж эхэлсэн хүүхнүүдийн яриа нэлээд хурцдаад ийн үргэлжилжээ. Энэ бүгдийг чимээгүйхэн сонсч суусан Чимгээ гэх эмэгтэй нулимсаа шударснаа тайтгарахыг хичээв бололтой тамхиа асааж хэд соров. “Ялын бодлого ийм хатуу манайх шиг буурай орон байхгүй. Одоо хар даа. Энд байгаа найман эмэгтэйн тавд 10-аас дээш, гуравт нь таваас дээш жилийн хорих ял оноосон. Ийм олон жилийн хорих ял эдэлсэн бид нарын үр хүүхэд энэ хугацаанд ямархуу байх билээ”. Түүний хоолой нь зангираад цааш үргэлжлүүлсэнгүй. Бүгд дуугүй болцгоож, дотроо мэгшин шуухитнацгаан, нусаа шорхийтэл татаж, хэсэг чимээгүй сууцгаалаа. “Арав гаруй жилийн ялны ард яаж гарна даа” гэхээс дотор нь харанхуйлах бодлоосоо салж чадахгүй хэвтэж байтал гадаа пир пар гэх олон хүний хөлийн чимээ гарав. Тэгтэл нэг нь “Аж ахуйнхан дэглэм хийж байна” гэлээ. Отгоо босч хаалганы дэргэд очив. Хаалганы гол дахь жижиг нүхээр Эбо алхаж яваа нь харагджээ. Эбо “Хурлын хариу яасан бэ?” гэж байгаа бололтой дохиод байлаа. Тэгэхээр нь Отгоо “Ял хэвээрээ гэдгийг мэдээд ямар их зовох бол?” гэж бас нөгөө талаас ичих шиг болж, түүний асуултыг маш сайн ойлгосон хэрнээ хариулахыг хүссэнгүй. Тэрбээр харин хуруугаараа 2, 4, 7 гэсэн гурван тоо дүрслэн үзүүлжээ. Эбо юу гэж ойлгосон юм бүү мэд, өөдөөс нь дотор цэлмэтэл инээмсэглэж харагдав.
Отгоо цурам хийсэнгүй өглөө болголоо. Эбо дуудуулна гэж мэдэж байсан хэрнээ Отгоо урьдын адил догдлон баярласангүй. Учир нь, түүнд таагүй мэдээ дуулгана гэхээс халгаад байж. Нүүр дүүрэн инээмсэглэн байдаг бүсгүйн харц гунигтай байгааг анзаарсан Эбо уулзангуутаа “Бие нь зүгээр үү? Долоон жил хасагдсан юм уу?” гэж яаран асуужээ. “Юун долоон жил хасагдах вэ?”. “Чи чинь өчигдөр орой 2, 4, 7 гээд байсан биз дээ? Тэгэхээр чинь би долоон жил хасагдаад дөрвөн жилийн ял оноожээ. Тэгээд хоёулаа сайхан амьдарна гэж ойлгосон. Инээвхийлэн зогсох Эбог хараад Отгоо нулимсаа тогтоон барьж дийлсэнгүй. “Би чамд хайртай” гэдэг нандин үгийг тоогоор илэрхийлснийг ойлгоогүйдээ ичсэн ч “11 жилийн ялтай бүсгүйг бие давхар болгосон” гэх бодол нь Эбог цохиод авах шиг болж, дайвалзаад иржээ. Тэгснээ энэ байдлаа мэдэгдэхгүйг хичээн хоолойгоо засаад “Зүгээр ээ, миний хайрт. Эрүүл саруул байхад бүх юм болно. Сэтгэл санаагаар унаж, хямарч болохгүй шүү. Чи, бид хоёр маамуутай болно” гээд духан дээр нь зөөлөн үнсэв. Эбогийн хайрын үг шүүхийн шийдвэрийг дор нь арчаад хаях шиг болжээ. “Хоёулаа сайхан амьдарна аа”. Хэн хэнийх нь хэлэх дуртай үг. Дэндүү холын юм шиг атлаа энэ үед хамгийн ойрхон бас дулаахан ийм үг, мөрөөдөл хоёртоо хөтлөгдөж яваа гэдгийг хөндлөнгөөс хэн мэдэх билээ.
Нийслэлийн шүүхээс хариу нь ирсэн хүүхнүүд урьд урьдынхаас илүү хямарцгааж, шанална. Учир нь, тэдэнд хорих анги руу явахаас өөр хувилбар байхгүй. “Хэрэг задрах болов уу?”, “Ялгүй салах болов уу?”, “Ядаж хэдэн жил хасаасай”. Энэ бүх горьдлого тасарсан гэсэн үг. Өглөө нүд нээхээс шөнө унтах хүртэл “Болиоч... Тэгэхгүй шүү... Ингэхгүй шүү... Хохь чинь шүү, новш оо” гэх мөрдөс зүүгсдийн хараал, заналхийлэл давамгайлсан, хавчсан, хааж боосон энэ харанхуй орчинд дурлах хүн байхгүй ч яг хорих анги руу явна гэхээр хүн бүхэн халгаж зүрхшээнэ. Ер нь бол хүүхнүүд “Баянзүрхийн хашаанд очилгүйгээр гарчих юмсан” гэж мөрөөддөг. Мөнгө төлөхгүй ч дэндүү үнэтэй энэ мөрөөдөл биелэхээсээ биелэхгүй нь олон. Эцэст нь “Цөөн хэд хоног ч гэсэн “Ганц”-ын нааран дээрээ байхсан” гэж бодно. Отгоод яг ийм үе тулж ирээд байв. Өдрөөс өдөрт томрох гэдсээ хараад өөрийн эрхгүй санаа алдана. “Маргааш ачлагатай” гэхээс сэтгэл нь тогтож өгөхгүй маш хэцүү байлаа. Яг ийм үед нь Эбо дахиад сахилгад орсон гэхээс уур нь ч хүрэх шиг. Уулзуулахгүй гэсэн сүүлчийнх нь сум гэдгийг мэдсэн болохоор Отгоогийн уур, бухимдал замхарна. Хорих анги руу явах хүнд юу хэрэгтэй байдгийг мэдэхгүй шахам хямарч суусан Отгоод Эбогийн гал хамууд нь зөндөө их юм бэлтгэж өгчээ. Ор, хөнжлийн даавуунаас эхлээд хэдэн ээлжийн дотуур хувцас, пүүз, гутал, бэлтгэлийн хослол. Хувийн бэлтгэлдээ санаа зовох юмгүй болов. Харин “Эботойгоо уулзаж чадахгүй явбал яана” гэхээс Отгоогийн амьсгал нь давчдаад байв.
Хүсэл, хяслын гурвалжин солбилцож байдаг орчлон хойно яалтай билээ. Өглөө ээлж солигдсоны дараахан “Ачлага” хэмээн хорих анги руу явуулах хүмүүсийн нэрийг дуудав. Цүнхтэй хувцсаа чирэн Отгоо нүдэндээ нулимстай, цээж дүүрэн гомдол тээсээр шалганы гадаа зогсох саарал “Пургон”-д суулаа. Отгоог Луусан руу ачигдсан гэдгийг мэдсэн Эбо сахилгын байранд шаналж байхад уулзаж чадаагүйдээ харамсахын зэрэгцээ түүнд гоморхсон бүсгүй машинаас буугаад эмэгтэйчүүдийн хорих анги руу орж байв. Ачлагаар очсон хүүхнүүд гурван цаг гаруй зогсч байж бүртгэл дуусчээ. Ногоон эрээн хувцастай хүн бүхний өмнө харц дальдирсаар ихэд ядарсан хэдэн юм арайхийн нэг өрөөнд орлоо. “Ганц”-аас ирэнгүүт нь нийтийн байр руу оруулахгүй, “Тусгай” гэх хаяг зүүсэн нэг өрөөнд 14 хонуулдаг журамтай аж. Энэ өдрөөс хойш овог нэр, Эрүүгийн хуулийн зүйл анги, шүүхээс оноосон ялыг бичиж, энгэртээ зүүсэн ялтан болов. Албан хаагч, хянагчийн цол, нэрийг ч бүрэн мэдээгүй байтал 14 хоног өнгөрчээ. Гаднаас нь харахад тун цэвэрхэн, хоёр давхар улаан тоосгон байшин. Үүдэндээ “Ялтнуудын байр” гэсэн хаягтай. Ял эдэлж байгаа хүүхнүүд энэ байшинг ганцхан жилийн өмнө барьсан гэхэд бахархмаар. Яагаад гэвэл хоёр давхар барилгыг эмэгтэйчүүд барьчихсан гээд бодохоор. Бас гутмаар юм бий. Энэ барилгыг барилцаад шоронгоос гарч байсан нэг нь дахин бүтэлгүйтээд ороод ирэхдээ сэтгэл нь ихэд гонсойсон гэх. “Өөрийгөө хорих гэж энэ байшинг барьсан юм шиг...”. Ингэж ярих хүн цөөн биш ажээ.
Хуваарилсан өрөөнд орсон өдрөөсөө эхлэн Отгоо элдвийн үг сонсч, ёстой байж суухын аргагүй болов. “Өө, “Зөвлөл, зөвлөл...” гээд гүйгээд байсан хүүхэн чинь энэ юм уу?”. “Хм. Шоронгийн янхан гэхээргүй сайхан бүсгүй байж”. “Нэгийг нь алчихаад нөгөөг урхидаж байдаг яасан ичдэггүй юм бэ? Цагаандаа гарсан иймэрхүү юмаар шорон дутаж дээ”. “Одоо жирэмсэн гэсэн биз дээ?”. Хаанаас, хэн хэлсэн юм бол гэмээр түүний тухай бүх мэдээлэл Отгоогоос түрүүлэн энд иржээ. Хүний нүүр рүү харах байтугай хажуугаар нь өнгөрөх тээртэй байлаа. “Үхэхэд газар хатуу, нисэхэд тэнгэр хол” гэгчээр Отгоод ямар хэцүү байгааг хэн, яаж мэдэх вэ дээ. Ёстой л хэлтэй, амтай болгоны амны зугааг гаргаж байв. Шоронд энэ муухай авир, сэтгэлзүйн дарамтаа “элдүүр” гэж нэрлэнэ. Ийнхүү элдүүрэнд орсон Отгоо өөртөө, эсвэл Эбод гомдоод байгаагаа ч эс ялгана. Хорвоо ямар хатуу, шорон ямар аймаар юм бэ гэдгийг мэдрүүлж байв. Тэнд Отгоод нулимснаас нь өөр хань, түшиг байхгүй мэт санагдана. Гэвч түүнд “Энэ бүхнийг сөрж, ялж гарна. Эботойгоо сайхан амьдарна” гэх итгэл байсан учраас харц дээгүүр байж чадаж байлаа.
Эмэгтэйчүүдийн хорих анги чагнуураас өөр багажгүй ганц эмчтэй. Эмнэлэг гэх дан цагаан байшин байх боловч эмчилгээ хийх боломжгүй тухай хүн бүр ярих. Иймээс эмчилгээ хийлгэх шаардлагатайг Зайсан дахь хорихуудын нэгдсэн эмнэлэг рүү аваачиж хэвтүүлдэг гэдгийг Отгоо олны ярианаас мэдэж авав. Тэрээр яаж ийгээд тэр эмнэлэг рүү явах юмсан гэж бодов. Жирэмсэн болохоор тэр үү түүнийг харин эмч, эмнэлгийнхэн нь цааш харалгүй угтжээ. Тийм болохоор нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр явагсдын дунд Отгоо “Онош тодруулах” гэсэн нэр зүүн багтаж чадлаа. “Зайсанд очсон хойноо хэвтчихэж болох байх” гэж бодсон Отгоог эмчид үзүүлчихээд гадаа машинд “Сууж бай” гээд орхичихжээ. Эбог энд ирсэн гэдгийг дам сонссон ч хаана, юу хийж байгааг Отгоо мэдэхгүй. Гэтэл ашгүй нэг залуу том цагаан хувин өргөөд явж байлаа. Түүнийг дуудаж Отгоо хайртай залуугаа асуусан чинь таньж байв. Танихаар барахгүй “Би одоохон дуудаадхъя” гээд гүйлээ. Удсан ч үгүй Эбо иржээ. Мэндийг нь ч асуулгүй шууд “Гэдсийг нь харъя” гээд цамцыг нь сөхсөн Эбод Отгоо улам их гоморхох нь тэр. “Жирэмсэн гэдэгт минь итгэхгүй өдий хүрсэн юм байх даа” гэхээс Отгоод хэлэх үг олдсонгүй. Хүний төрөл олоод зургаан сар болсон үр нь эхийнхээ хэвлийг тэлэн томорсныг харсан эр сая ухаан орсон мэт “Бие нь гайгүй юу? Ямархуу байна даа?” гэснээ хоолой нь зангираад явчихав.
“Сая дүүргийн эмчид үзүүлж, хяналтад нь орлоо. Нэлээд хэдэн шинжилгээ өгсөн. Намайг одоо буцааж авч явах гээд байна”. Түүний ингэж хэлэхийг хагас дутуу сонссон Эбо юу ч хэлэлгүй гүйгээд явчихжээ. Тун удалгүй хорих ангиас хариуцан авч яваа хянагчтай нь хамт нэг ирснээ “Танай жирэмсэн энэ юм уу? Манай эмч үзье гэнэ ээ” гэв. Тэр хоёрыг даган дотогш орж, эмчид дахин үзүүлснээр Отгоо үлдэж, эмнэлэгт хэвтэхээр боллоо. Энэ үед дамжин буюу Хорихуудын нэгдсэн эмнэлгийн аж ахуй дээр мөн л “Зөвлөл” хийж байсан Эбо Отгоог халамжилж “хулгай”-гаар хоол, унд зөөж гүйнэ.
Эмнэлгийн өрөө бүхэнд хяналтаа нэмэгдүүлжээ. Алхах бүрт нь хянагч, камер гээд хэцүү. Гэхдээ Эбо бүгдийг зохицуулна. Түүний хаана ч биеэ аваад явчихдаг, хэнтэй ч ойлголцож чаддаг зан чанар нь хэдэн давхар хаалт, хяналтыг нэвтрэх боломж олгодог гэлтэй. Гэхдээ түүнд нөхөр, найз олон байхын хэрээр “дайсан” бас мундахгүй ээ. Эбо аль өрөөнд, хэнтэй уулзав. Хаана, юу хийв. Бүгд аль хэдийнэ хяналтад өртчихсөн байх. Тэгээд л төлөөлөгч, ээлжийн даргад дуудагдана. Шорон болохоор яалтай билээ. Шоглох гэж л оролдоно. Гэлээ ч сиймхий бүрийг ашиглан хайртай бүсгүйдээ халамж, анхаарал тавих Эбод атаархах хүн олон байсан нь нуух аргагүй үнэн юм. Хоёр сар шахам нэгдсэн эмнэлэгт хэвтсэн Отгоог хорих анги дээр ирэнгүүт дахиад л “элдүүр” угтав. Албаныхны зүгээс түүнийг байцааж эхэлжээ. Хорих ангийн төлөөлөгч “Хаана, яаж жирэмсэн болсон бэ?” гэж шалгаана. “Ямар ч байсан жирэмсэн болсон нь үнэн” гэхээс өөр хариулт олдохгүй. “Яг тэнд, ингэж, тэгж...” гээд өөрийн замыг зурсан юм шиг ярих “тэнэг” хүн мэдээж байхгүй биз.
Гэтэл Отгоог албаныхан нь “Хаана, хэзээ, яаж...” гээд байсхийгээд байцааж, дотогш орохоор ялтнууд тогоон чинээ гэдэстэй түүнийг тохуурхан элдэвлэсээр байжээ. Гомдож, цөхрөх үе байсан ч “Зовлонг туулж, дийлж гарна. Зүгээр ээ, миний хүү. Ээж нь чадна. Аав нь хүлээж байгаа” хэмээн хэвлийдээ хөдлөх үртэйгээ ярихад дотор нь цэлмээд ирнэ. Хорих ангийн төлөөлөгч хүчин мөхөсдсөн үү, яасан бүү мэд. Нэг өдөр “Шалган дээр дуудлаа” гэхээр нь очтол Ерөнхий газраас ирсэн гэх хоёр залуу бас л байцаасан байна. “Боломж байсан учраас жирэмсэлсэн. Түүнийг надаар заавал хэлүүлэх ёстой гэж үү?” Отгоогийн энэ үг омогтой нэгэнд нь таалагдсангүй бололтой. Тэд бүсгүйг сүрдүүлэх гэж үзжээ. Тэглээ гээд ч нэмэр болоогүй байна. Элдүүр, байцаалт хоёрт нухлуулж явтал өвлийн сар дуусч, хаврын урь оров. Дамжин дээрээс Эбог Хэнтий рүү явсан гэдгийг гэрийнхнээсээ мэджээ. Отгоо хааяа захиагаар дамжуулан хайртай залуутайгаа учирна. Хариу бичнэ. Эбогийн дүү болон найзууд нь Отгоог ээлжлэн эргэж байлаа. Тэд Эбогийн захиас, сургамж, хайрын үгийг дайж авчирна.
Сул шороо хийсч, зэвэрсэн салхи үлээсэн өдөр. Энэ бол дөрөвдүгээр сарын 14. Хорих ангиас өвдөж очсон бүсгүй Гуравдугаар төрөхөд 3.2 килограмм жинтэй охин төрүүлжээ. Хэвлийд байхад нь “Хүү, хүү” хэмээн өхөөрддөг байсан Эбо “Охинтой боллоо. Танай хоёр сайн” гэх мэдээ авангуутаа “Ану гэж нэр өгөөрэй” гээд нулимсаа шударч суусныг найз нь хорих ангиасаа Отгоод дамжуулжээ. Хатуу ч гэсэн энэ орчинд охиноо төрүүлчихээд “Хүн амины хэрэгтэй учраас ял хойшлуулах боломжгүй” гэсэн хариу сонсоод уйлж суухдаа Отгоо ганцхан юманд харамсав. Энэ бол ял эдэлж байгаадаа биш. Ялтан эрд хайртай болж, хүүхдийг нь тээж төрүүлсэндээ ч биш. Улаан нялзрай хүүхдийг минь хүртэл хамт хорьдог хүнлэг биш нийгэмд амьдарч байгаадаа гутарчээ. Гэвч яалтай билээ. Охиноо нэг ой өнгөртөл нь шоронд асарч, бүтэн жилийг туулжээ. Нэг нас хүрэнгүүт охиноо “суллан” ээждээ өгч явуулав. Хөхнийх нь сүү энгэр нэвтэлж байснаа больж, хоног хоногоор татран татарсаар ширгэжээ. Хонгор үрээ санах эхийн сэтгэл бэтгэрч, хоног, өдөр тоолон хуанлийн хуудаснаа тэмдэглэсээр. “Энэ хорвоо дээр хүн болж төрөөд ийм урт хугацааг энэ уулын энгэрт өнгөрүүлэх байж дээ” хэмээн хувь тавилантайгаа эвлэрэх гэж ядна. Түүнийг зөвхөн “Эбо минь тун удахгүй эрх чөлөөтэй болно. Охин минь эцэгтэйгээ уулзаад элэгнийх нь тал ч гэсэн дэвтэх байх даа” гэсэн бодол нь тэтгэж, тэжээж байв. Зовлон сөрж, хат суулгасан энэ их хайрын эзэд “шувуу” шигээ дэвэн дэвсээр хамтдаа жаргана гэдэгт итгэнэм.
Төгсөв.

Төгсөв. - See more at: http://www.wikimon.mn/content/56632.shtml#sthash.Z0i7FXZl.dpuf |