Гэмт хэрэг::
Хятадад хүүхэд наймаалдаг 9 том бүлэглэлийг илрүүллээ
Хятадын Нийгмийн аюулаас хамгаалах яам Фүжиэнь, Юнань зэрэг тус улсын
томоохон есөн мужид арга хэмжээ зохион явуулж хүүхэд наймаалцдаг есөн
том бүлэглэлийг илрүүлсэн байна.
Цагдаа нар энэ арга хэмжээний хүрээнд 355 сэжигтнийг баривчилж, 89 хүүхдийг хүний наймааны золиос болохоос аварсан байна.
Энэхүү томоохон мөрдөх үйл ажиллагаа нь энэ сарын 18енаас эхлэн явсан юм.
Одоогоор аврагдсан хүүхдүүдийг орон нутгийн засаг захиргаанд өгч,
эцэг эхийг нь хайж байгаа гэнэ. Хятад улсад хүүхэд хулгайлах гэмт хэрэг
газар авсан бөгөөд жилд хэдэн мянган хүүхэд хүний наймааны золиос болж,
доннор эрхтэн худалдаанд өртдөг байна.