LESSON::
Font тойрсон проблем
Компьютерын крилл үсэгний учрыг олъё гэсэн хүмүүст энэ бичлэгийг зориулж байна.
1. Эхлээд компьютерын keyboard driver гэж юу болохыг тайлбарлая.
Үйлдлийн систем нь дэлгэц, гар, принтер гэх мэт ямар нэг төхөөрөмжтэй холбогдож ажиллахын тулд драйверыг ашигладаг. Өөрөөр хэлбэл драйвер нь тухайн төхөөрөмжийг удирдах функцууд юм. Програмууд төхөөрөмжтэй харьцахдаа үйлдлийн системд суусан тэрхүү драйверуудыг ашигладаг гэсэн үг. Жишээ нь monkey бол keyboard-тай ажиллах драйвер болно.
Keyboard-ны товч бүр нь өөрийн гэсэн тоон кодтой бөгөөд товчин дээр дарахад харгалзах кодыг процессорлуу илгээнэ. Энэ кодыг Анхдагч код гээд нэрлэчий.. Тэгвэл гарын драйвер нь энэхүү анхдагч кодыг хүлээж аваад өөрийхөөрөө хөрвүүлэн фонтны тоон код болгож үйлдлийн систем болон бусад програм-руу дамжуулдаг.
2. Font ба тэмдэгт
Компьютерт тэмдэгтийг тоогоор илэрхийлж хадгалдаг. Жишээ нь эхэн үеийн фонтны системд А үсэг 65 гэсэн тоонд харгалзах ба нийт 0 - 256 хүртэл ялгаатай тэмдэгт байжээ.
Харин фонт бол тухайн тоонд ямар дүрс тэмдэгт харгалзахыг заасан хүснэгттэй файл юм. (энгийнээр ойлгоход шүү дээ) 0 -с 256 хүртэлх тоонуудад харгалзах дүрс, тэмдэгтийг зурж оруулаад хадгалахад тэр фонт файл болно. Жишээ нь 65 гэсэн тоо arial фонтоор A -дүрс (тэмдэгт) болно. Харин Times new roman фонтоор бол A тэмдэгт болно гэсэн үг. Эхэн үеийн фонтны энэ стандартаар бусад олон хэлны үсгийг тэмдэглэхэд хүрэлцэхгүй болсон тул Unicode гэдэг стандартыг гаргасан байна. Энэ стандартаар 65536 хүртэл тэмдэгт оруулах боломжтой бөгөөд хэл болгонд тоон хязгаарыг нь зааж өгсөн. Жишээ нь Монгол крилл үсэг 1025 -с 1103 хүртэл (орчим шүү..) тоонд харгалзана. Windows XP -н стандарт фонтууд болох arial, times, tahoma, courier зэрэг фонтууд крилл үсэг дэмждэг буюу 1025 - 1103 хүртэлх тоонуудад харгалзах крилл үсгийг нь оруулцан гэсэн үг. Харин энэ стандарт гарахаас өмнө Монголын зарим компани өөрсдөө фонт үүсгэн ашиглаж байсан нь бидний мэдэх arial mon, times new roman mon зэрэг "mon" -той фонтууд юм. Энэ фонтны системд крилл үсгийг 170 орчмоос эхлэн кодлосон байдаг. Мөн энэ фонт-д зориулсан Monkey гарны драйверыг хийжээ. Жишээ нь энэ драйвер нь хэрэглэгч keyboard-ний G үсгэн дээр дарахад үүсэх анхдагч кодыг 177 тоо руу буюу крилл А үсгийн код болгон хөрвүүлдэг. Энэ 177 гэсэн код бүхий тэмдэгт нь зөвхөн Arial mon зэрэг mon-той фонтуудад А үсэг болж харагдах бөгөөд unicode -ийн Arial фонтоор À тэмдэгт болж харагдана. Харин unicode -ийн А үсэг нь ArialMon фонтоор -болж харагдана.
Unicode -ийн крилл үсгээр бичих гарын драйвер нь XP -д өөрт нь байдаг. Control panel -н тохиргооноос гаргаж ирэхэд болно. (Зааврыг дор хавсаргав.) Тэгэхээр ArialMon фонтоор бичих бол monkey драйверыг ашиглах нь байна. Энэ хоёр драйверын хэлний сонголт нэгэн зэрэг Монгол байж болохгүй, алийг нь хэрэглэхээсээ хамаарч нөгөөхийг нь заавал english болгох хэрэгтэй.
Unicode -н систем нь олон улсад албан ёсоор стандарт болсон бөгөөд ихэнх мэдээллийн систем энэ форматыг дэмждэг. Интернэт, вэб хуудас, хэрэглээний болон оффисын програмууд гэх мэт. XP -н гарын драйвер ашиглан Arial фонтоор бичсэн л бол таны текст алдаагүй харагдана, бичигдэнэ. Харин monkey ашиглаж arial mon -р бичсэн бол арзайсан л юм болно доо.. Ер нь ч тэгээд хэрэглээнээс гарч байгаа. Дезайнеруудын хувьд monkey -г ашиглах болдог. Учир нь unicode -н крилл фонтууд хэдхэн төрөл байдаг бол mon-той крилл фонтууд маш олон төрлийн шрифттэй байдагт юм. Удахгүй unicode -н олон гоё фонтууд крилл үсэгтэй болох байлгүй дээ.. Тиймээс албан хэрэгцээнд болон интернэт вэб зэрэгт XP -н драйверыг ашиглан arial, tahoma, times зэрэг фонтыг хэрэглэх хэрэгтэй.
Энд харин нэг балай програмыг хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Энэ бол гарны драйвер ч биш, фонт ч биш Realmon гээч програм. Үйлдлийн системээс устгаж болдоггүй, зөвхөн realmon суусан компьютерт л крилл үсгийг зүгээр мэт "зөвхөн" харагдуулдаг. Хэрэглэгч чухам аль гарын драйвер (unicode or monkey) ашиглаж бичээд байгаагаа мэдэхэд төвөгтэй, зүгээр юм шиг харагдавч өөр газраас үзэхэд monkey -р бичцэн байдаг, фонтны учраа олдоггүй хүмүүсийн сэтгэлийг хуурдаг тийм л програм даа..
Үүний оронд тэмдэгтийн кодонд хөрвүүлэлт хийж arial mon - г arial болгодог мөн эсрэгээр нь ч хөрвүүлдэг арга бий. Тусгай програм ч байдаг. Word -н макро ашиглан хийсэн хөрвүүлэгчийг зааврын хамт share хийлээ. Татах линк.
XP -н Монгол гарын драйвер суулгах заавар:
1. Control panel -д буй Regional and Language Option -г дар.
2. Гарч ирэх цонхны Languages хэсэгт буй Details товчийг дар.
3. Гарч ирэх цонхонд байгаа Add товчийг дараад Монголыг сонгоно. Тэгээд ok ok ok...
түүний дараа Start цэсний баруун буланд доорх дүрс гарах ёстой. Амжилт хүсье!
Мөн лавлах зүйл байвал сэтгэгдэл дээр асууна бизээ.
Бусад хэрэгцээт хаяг:
монгол үсгийн фонтны тухай
Баяртай АРИАЛ МОН, шинэ үе ЮНИКОДыг сонгож байна
ТАТ......
|