1. Гарын драйвер
Windows XP-ээс хойших Windows үйлдлийн систем өөртөө unicode дэмждэг Монгол гарын драйверыг агуулж байдаг учир нэмэлт програм заавал суулгах шаардлагагүй бөгөөд энэ нь arial зэрэг windows-ын өөрт нь хамт суудаг фонтоор криллээр бичдэг юм. Ингэснээр таны бичсэнийг ямар нэгэн Монгол фонт, програм суулгаагүй компьютер дээр ч асуудалгүй үзэх боломжийг олгодог нь өөрийн компьютер дээр хийсэн файлаа хааш нь ч зөөж, хааш нь ч илгээсэн ямар нэгэн фонтын асуудал үүсэхгүй гэсэн үг юм.
Хэрхэн тохируулах вэ?
Text Services and Input languages хэсэгт тохируулна. Ийшээ орохдооStart -> Control Panel -> (Date, Time, Language, and Regional Options) -> Regional and Language Options -> Languages -> Details...гэж ороорой. Нээгдсэн цонхонд Languages хэсэгт ороод Details... товчийг дарж Text Services and Input languagesцонхыг нээнэ. (Заавруудыг доор дүрс бичлэг хэлбэрээр оруулав.)
Хэрвээ taskbar дээр байх үедээ хажуугийн гарын зураг алга болоод байвал хулганы баруун (туслах) товчийг товшиж Adjust the language band position гэж гаргаж ирээрэй!
Гарын солих товч гарч ирэхгүй байвал яах вэ?
Эхлээд дээр заасанчлан Text Services and Input languages руу орно.
Аdvanced хэсэгт Turn off advanced text services гэсний урдах чагтыг авна. Харин дээр нь байх Extend support of advanced text...-ийн урдахыг чагтлана. Ингээд Apply.
Үүний дараа гарч ирэхгүй бол Settings хэсэгт байгаа Language Bar... товчийг дарж Language bar settings цонхыг нээгээд Show the Language bar on the desktop гэж бичсэний урд чагт байгаа эсэхийг үзээрэй.
Чагт байхгүй бол чагтлаад OK ОК. Ингээд дэлгэцийн аль нэг хэсэгт хэл солих товч (Language bar) гарч ирэх болно.