Хориотой::
† За Толины талаар хэдэн мэдээлэл хийлээ †
Цайрдсан гадаргуутай, мeнгeлeг eнгeтэй, юмыг байгаагаар нь
харуулж чаддаг толийг хvн тeрeлхтeн эртнээс мэддэг байсан толь бvхий л
цаг vеийн туршид хvмvvстэй хамт байсаар ирсэн болов ч eнeeг хvртэл
нууцлаг байдлаараа бидний сонирхлыг татсаар. Толинд далдын ямар нэг хvч
байдаг тухай хvн тeрeлхтeн янз бvрийн таамаг дэвшvvлдэг.
Харамсалтай нь бид хайхрамжгvй зангаасаа болоод тэр таамаглалууд
амьдралд хэрхэн биелэлээ олдгийг огт анзаардаггvй аж. Єрнийн тeлeгчид
тольны хvч чадлыг eргeн хэрэглэдэг. Хуучны толь vе vеийн туршид хvний
энергийг eeртee шингээн авч vлддэг гэж тэд vздэг учраас зуун дамжиж
ирсэн толь бол бараг амь орсон эд гэж vздэг. Толь нь хэрэглэж ирсэн
хvнийхээ амьдралын байнгын гэрч юм. Хvн хамгийн сайн сайхан хvнд хэцvv
vедээ тольтой харьцах нь элбэг байдаг байна.
Ялангуяа эмгэнэлт vйл явдлын vед бий болсон муу энерги толинд гойд
шингэж vлддэг гэж тeлeгч нар vздэг. Толины eмнe аймшигт хэрэг vйлдэгдсэн
бол толь тvvнийг дараагийнхаа эзэнд тэр чигээр нь бэлэглэдэг гэсэн
яриаг батлах олон адал явдал бидний eмнe тохиолддог. Монголчууд эртнээс
нярай хvvхдийг толинд харуулахыг цээрлэж ирсэн нь битvvхэндээ дээрх
яриатай холбоотой. Уйлж байгаа хvvхдийг толинд харуулахад цочих мэт
алмайран ширтэх буюу гэнэт чангаар инээдэг нь хачирхалтай биш гэж vv?
Тэдний нvдэнд толинд туссан eeрийнх нь дvрс урд насных нь амьдралыг
сануулдаг тeдийгvй энэ нь учир мэдэхгvй нялх хvvхдийг цочролд оруулдаг
гэнэ. Зeвхeн хvvхэд ч бус томчуулыг хvртэл vзмэрч, экстрасенсvvд толинд
удаан харахыг цээрлэдэг. Харин vvний тайлбарыг Германы эрдэмтэн Р. Карл
толин дахь тусгалууд нvдний харцнаас буцан ойж тухайн хvний бие махбодид
сeргeeр нeлeeлдeг хэмээн тайлбарлажээ.
Тиймээс толины тусгал харагдахуйц бодитой юмсын зvг vл vзэгдэгч аюулт
эрчим хvчийг илгээдэг гэсэн нотолгоонууд гарч ирсээр байна. Энэхvv
эрчим хvчийг дорно дахинд эртнээс ашиглаж иржээ. Жишээ нь хэрвээ сeрeг
эрчим хvч айл гэр, албан тасалгаанд гаднаас орж ирнэ гэж vзэж байгаа
толийг гадагш харуулан тавихыг зeвлeдeг.
Толиноос ойдог муу эрчим хvчийг доод астралл гэж нэрлэдэг байна.
Хамгийн олон удаа тольддог учраас эмэгтэйчvvд эрчvvдээс тvрvvлж
хeгширдeг гэсэн таамаг эндээс гарчээ. Магадгvй юм. Бидний эрчим хvч
толинд ойгоод буцахдаа хамгаалалтын бvрхvvлийг маань гэмтээдэг байж
болзошгvй. Єeрeeр хэлбэл хvний эрчим хvчийг сордог гэсэн vг. Тиймээс
хэдий их тольдоно, тэр хэрээр эрчим хvчээ алдах магадлалтай ажээ. Хэрвээ
eвчин эмгэг салахгvй байгаа бол та орлуугаа харуулж тавьсан толины
байрлалыг солих хэрэгтэй.
Учир нь шeнийн цагаар тольноос унтаж буй хvн рvv муу туяа цацардаг
байна. Тийм ч учраас дорнын зарим оронд нас нeгчих гэж байгаа хvний орны
дэргэдэх толийг хeшгeeр далдлах, нeгчигсдийг тvр хадгалж байгаа eрeeний
тольнуудыг хадгаар бvтээдэг. Энэ нь зeвхeн тухайн хvнийг тольноос
хамгаалаад зогсохгvй ой ухаан мэт сeрeг энергийг байнга eeртee шингээж
тvvгээрээ vлдсэн цаг vеэ хордуулж байдаг толиноос хvний сvнсийг нууж
байгаа хэлбэр юм. Толь нь бидний мэдэхгvй eeр нэг хуурамч орон зайг
сvнснvvдэд харуулдаг тул нас нeгчигсдийн сvнс толь, жинхэнэ амьдрал
хоёрын хооронд гацаж орхидгоос хvн удтал дараагийнхаа тeрлийг олж
чаддаггvй гэж дорно дахины шашны номлогчид vздэг.
Гэхдээ толь бас дандаа муу энерги илгээж байдаггvй бололтой. Удтал
хvндээр eвчилсeн хэвтрийн хvнд гадаад ертeнцийг толиор дамжуулан
харуулбал дулаан энергиэр цэнэглэгдэж, eвчнee ялах сэтгэлийн тэнхээтэй
болдог байна. Ингэхийн тулд толио тэнгэр, гол ус, ногоон тал зэргийг
харагдаж байхаар бодолцож 45 хэмийн буланд байрлуулах хэрэгтэй гэнэ.
Толь хvнээс сорон авсан сайн эрчим хvчээ тодорхой хугацааны дараа буцаан
илгээж бидний ухамсарт нeлeeлдeг аж.
Тухайлбал толинд сэтгэл дундуур ч юм уу, eнгe зvсгvй, дорой байдлаа
харуулж, тvvнтэй харьцаж гомдлоо тайлбал хэсэг хугацааны дараа тэр
гуниглалыг чинь танд дахин илгээдэг байна. Єeрeeр хэлбэл толь таны
гутралыг eeртee шингээж vлдээд хожим тэр бvхнээ эргээд тантай
хуваалцдаг. Хэдий тавгvй байлаа ч толь руугаа инээмсэглэн харж, аль
болохоор толины eмнe eeрийгee буруутгахгvй байхыг хичээх хэрэгтэй
гэдгийг сэтгэл зvйчид байнга зeвлeдeг нь оргvй зvйл биш бололтой.
Толь бидний гоо сайхны хэм хэмжээг тодорхойлж eгдeг боловч мeн дотоод
эрчим хvчийг маань хэлбэлзvvлж байдаг хогшил юм. Хэрвээ та eeртee
итгэлгvй, амьдрал тань ямар нэг завсрын байдалтай байгаа бол толиноосоо
хариултыг нь авах хэрэгтэй.
Гэхдээ тухайн агшинд толь та хоёрын хэн дийлсэн нь илvv эрчим хvчийг
хуримтлуулж чадна. Толинд ойсон таны дvрс таалагдахгvй байгаа нь мэдээж.
Гэвч та eeртee тэрхvv дvрсийг таалагдаж байна гэж итгvvлэх нь чухал.
Яагаад гэвэл толинд ойсон таны тусгал мeн л тан шиг амьд биет бeгeeд
тэрбээр яг таны адил шаналж, баярлаж, тайвширч, нvднийхээ харцыг
хувиргаж чаддаг. Хэн нэгэн хvн гэнэт хvрч ирээд бидний сайн сайхан
чанарыг маань vнэнээсээ тоочиж, урам хайрлахад баярлаж урам ордог шvv
дээ. Яг тvvн шиг та ч бас eeрийнхee толин дахь хувилбарт урам хайрлавал
тэр энерги толинд сайнаар хуулбарлагдан vлдэж, эргээд танд эерэг нeлee
vзvvлэх болно гэдгийг санаж яваарай. Тэгэхээр болж eгвeл тольтойгоо
болгоомжтой бас хvндтэтгэлтэй харьцаж, тvvнийг амьд биет мэт анхааран
халамжилж байх нь зvйтэй гэнэ шvv.
www.T1771.Tk