+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2014 » May » 14 » Маш нууц:: Америк PR-чид буюу Украины сонгуулийн нууц
9:37 PM
Маш нууц:: Америк PR-чид буюу Украины сонгуулийн нууц

Маш нууц:: 

Америк PR-чид буюу Украины сонгуулийн нууц

 

 

Украины хоёр нэр дэвшигчийн төлөө Америкийн PR-ын ”аваргууд” ажиллаж байлаа. Януковичийг шийдвэрлэх тулаанд ямагт бүгд найрамдахчуудтай хамтран ажиллаж байсан мэргэжилтнүүд бэлтгэж байлаа. Харин Тимошенкогийн төлөө Обамаг ялалтанд хүргэсэн багийнхан ажиллаж байв. Гагцхүү эцсийн үр дүн Америкийнхаас эсрэгээрээ гарчээ.
    Сонгуулийн арга технологиор мэргэшсэн гадаадын мэргэжилтнүүдийг хөлслөх явдлыг Москва болон Киевт ямар нэг ичмээр, шүүмжлэлд өртмөөр зүйл мэтээр хүлээн авдаг байлаа. Америк мэргэжилтнийг ажилд авна гэдэг өөрөө хилийн чанадын утсан хүүхэлдэй, бууны нохой болон хувирчээ гэж үзнэ. Гэвч АНУ-д бол энэ бол зүгээр л мэргэжил.  Улс төрийн технологиор мэргэшсэн хүн өөрөө улс төрждөггүй, өөрийг нь хэн хөлсөлнө түүнд л зөвлөгөө өгнө. Тиймээс тэр хүн урьд нь ямар алба хашиж байсан дээр нь үндэслэж нэр дэвшигчийн улс төрийн чиг баримжааны талаар дүгнэлт хийх нь ташаа явдал.
    Зургаан жилийн өмнө Америкийн шинжээчид Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидтэй анх удаа хамтран ажиллажээ.  Тэр үед Виктор Ющенкод алдартай Дик Моррис болон түүний эхнэр Эйлин Макгэнн нар зөвлөгөө өгч байлаа. Тэгэхэд Оросын хэвлэлд Моррис “нууцаар” Ющенкод туслаж байна гэж бичиж байсан боловч тэр Украинд хийж байсан ажлаа огтхон ч нууцлаж байгаагүй юм.  Алдар нэрд гараагүй, туршлагагүй, Арканзасын залуухан амбан захирагч Билл Клинтоныг анх Цагаан ордонд авчирч байсан Моррис “хэзээ ч ялагдашгүй” гэх цол хэргэм зүүх эрхтэй нэгэн. Түүний тусламжийг авч байсан хүмүүс 1999 онд Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд, Уругвайд 1999 онд, Мексикт 2000 онд, Гайанад 2006 онд ялалт байгуулж байсан юм. 2007 онд “түүний” нэр дэвшигч Райла Одинга Кенийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн /түүний намыг Улбар шар ардчилсан хөдөлгөөн гэдэг нэртэй нь тун сонирхол татаж байгаа юм/, гэхдээ маш цөөн тооны саналаар. Гэвч тэр сонгуулийн дүнг маргаантай гэж тооцож, харин одоо нэгдсэн Засгийн газрын Ерөнхий сайдаар ажиллаж байна.
    Дик Моррис өөрийнх нь үзэж байгаагаар Ющенког ялалт байгуулахад сонгууль өгчихөөд гарч ирсэн сонгогчдоос авсан аман санал асуулга  шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн бөгөөд тэдгээрийг өргөн ашиглахыг Моррис өөрөө  шаардаж байжээ. Чухам эдгээр үзүүлэлтүүд нь ерөнхийлөгч Кучмаг сонгуулийн хоёр дахь үе шатыг хүчингүй гэж үзэж, ахин шинээр санал хураалт явуулахад хүргэжээ.  
    Ямартаа ч сонголтоо хийсэн сонгогчдоос амаар асуулга авсан үзүүлэлтүүдийг олон улсын бие даасан ажиглагч нар сонгуулийн хоёрдугаар шатны үр дүнг хуурамч гэж нотлох зорилгоор маш өргөн хэрэглэдэг байв. Үүний үр дүнд Ющенкогийн “Манай Украин” нам Стэн Гринберг, Стивен Шмидт, Нил Ньюхаус зэрэг эрдэмтдийн тусламжийг авчээ. Тэд бүгд “хамгийн том калибрын хүнд артиллерийнхан” гэж болно.
    Гринберг Клинтон болон Гортой 2000 онд ажиллаж байсан, мөн Жон Керритэй 2004 онд, Тони Блэр, Герхард Шредер, Эхуд Барак, Михаил Саакашвили нартай тус бүр хамтран ажиллаж байжээ. Шмидт бол бага Бушийг 2004 онд ахин сонгогдох кампанит ажлын үеэр ахлах зөвлөгчөөр ажиллаж байсан, түүнчлэн АНУ-ын Багдад дахь Элчин сайд Залмай Халилзадын олон нийтийн харилцааны зөвлөгчийн албан тушаалыг хашиж байсан, 2006 онд Арнольд Шварценеггерийн ахин сонгогдох сонгуулийн хороог толгойлж байсан, Жон Маккейныг хамгийн сүүлийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үеэр  ахлах зөвлөгч байсан. Түүнийг “нөхөн сэргээх, засварлах ажилд” буюу даргынх нь нэр төрд сэв суусан үед  түүнийг аврах ажилд гайхалтай мастер гэж үздэг.
    Дээрх хоёр хүнээс Нил Ньюхаус ч дутахгүй нэр хүндтэй. Олон нийтийн санал асуулгын мэргэжилтэн тэрбээр АНУ, Австрали, Кувейт, Болгар, Венесуэл, Орос зэрэг улс орнуудад үй олон кампанит ажилд ажиллаж байснаас гадна 2008 онд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромнигийн сонгуулийн хороонд хүчин зүтгэж байв.  
    Виктор Януковичтэй 2004 онд Оросын улс төрийн шинжээчид ажиллаж байв. Тэрбээр тун сэтгэл дундуур үлдсэн бөгөөд удалгүй Америкийн мэргэжилтнүүд рүү анхаарлаа хандуулжээ.  Атлантын далайн зүгт орших түүний гол пиар-агентлаг  бол Davis Manafort, Inc гэх  лоббист пүүс байв. Компанийн төв байр Вашингтон хотын дэргэдэх голын нөгөө талд Александрия гэх намуухан хотод байрладаг байлаа.
    

ШИНЭ САВЛАГААТАЙ ЯНУКОВИЧ

    Энэхүү пүүсийн нэрний эхний хэсэг нь Рик Дэвисынх. Тэрбээр Жон Маккейны эртний найз бас зөвлөх байжээ. Гэвч Дэвис Януковичтай хамтран ажилласангүй. Украины төслийг түүний түнш Пол Манафорт удирджээ. Тэрбээр лоббизм болон пиар-технологийн ахмад дайчин гэхэд болно. Тэрбээр Жеральд Фордоос авахуулаад бага Буш хүртэл Бүгд найрамдах намын бүх нэр дэвшигчидтэй хамтран ажиллаж байв.
    Тухайн үед New York Times мэдээлж байснаар Манафортыг Януковичид хамгийн баян украин эр  /”Форбс” сэтгүүлийн 127/ Ринат Ахметов танилцуулжээ. Тэрбээр Баруунд нэр төрд нь хамаатай нэгэн төвөгтэй асуудалд орж байсан бөгөөд түүнийгээ нааштайгаар шийдвэрлүүлэхийн тулд Манафортыг хөлсөлж байсан аж. “Бүс нутгийн нам”-ын гарамгай зүтгэлтэн, Януковичийн баруун гар болсон Борис Колесников тэр үед сонинд өгсөн ярилцлагадаа 2004 онд ерөнхийлөгчийн кампанит ажлын үеэр Оросын улс төрийн технологичдын гаргасан алдааг тус намаас олж тодорхойлсны дараа Манафортыг урьсан гэж хэлжээ.
    Юлия Тимошенкогийн хамтран зүтгэгч Григорий Немыря яг тэр сэтгүүлчид хандаж “америкчууд ердөө л өөрийн үйлчлүүлэгчийг шинэ сав баглаанд боогоод, ганц нэг заль хийж сургасан. Бусдаар бол тэрхүү үйлчлүүлэгч нь өнөө л Зөвлөлтийн болон зөвлөлт засгийн дараах улс төрийн соёлын төлөөлөгч хэвэндээ байгаа “ хэмээн хэлж байжээ.
Гэвч Манафорт үүнд хариу болгож хэлэхдээ Украинд тэр зөвхөн мөнгө олохын тулд очоогүй гэжээ. “Ардчиллыг хөгжүүлэхэд би далайцтай үүрэг гүйцэтгэхийг хичээж байна. Улс төрийн намыг бий болгоход нь би тусалж байна” гэжээ. Манафортын томоохон гавъяа нь тэр дундаа телевизийн нэвтрүүлгийн хэв маяг үндсээрээ өөрчлөгдсөнд оршино. Хэрэв урьд нь телевизээр Янукович сургамж айлдаж, хуучны дэглэмийн намын тэргүүн шиг харагддаг байсан бол, харин одоо түүний дүрст бичлэгүүд нь гэрэл гэгээ, нар, өвс ногоогоор дүүрэн, тэр өөрөө бүхий л насны, нийгмийн бүхий л давхаргын төлөөлөгчдөөр өөрийгөө хүрээлэн байдгаараа бахархах болов. 2006 онд энэ хүчин чармайлт амжилт авчирч “Бүс нутгийн нам” Дээд Радад олонхийн нам болов.
    Манафортын New York Times-д хэлсэн хэдхэн үг цорын ганц онцгой тохиолдол. Ер нь бол тэр Украины ажил хэргийн талаар ямар ч тайлбар хийдэггүй, гэрээгээр авсан мөнгөний тоог хэлдэггүй, тэр байтугай Александри дах албан өрөөнийхөө утсыг автомат хариулагч дээр тавиад, бас хэзээ ч хүмүүс рүү эргэн залгадаггүй. Тэгээд ч Янукович ч тэр, Ющенко ч тэр олон түмний санаа сэтгэгдлийн өмнө хуурмагаар ичиж зовж байгаагаас бол Америкийн зөвлөгч нарыгаа зарлан тунхаглахгүй байхыг хичээж, тэр байтугай “олонд зарлахгүй байх гэрээ”-нд хүчээр гарын үсэг зуруулчихсан мэт аашилж байв.

 

ТИМОШЕНКО БОЛ ОБАМА БИШ

    Юлия Тимошенкогийн хувьд тэрээр өөрийн америк багийг нэлээд хожуу бүрэлдүүлж эхэлжээ. 2006 оны сүүлээр, 200 оны эхээр түүний глобал лоббистоор Вашингтоны TD International зөвлөгөө өгөх компани болов. Тус компанийг хуучин Женев, Парист олон жил дипломатчаар ажиллаж байсан, НҮБ, НАТО болон Европын холбооны хүрээнд олон талт дипломат харилцааны мэргэжилтэн Уильям Грин удирддаг байв. Дээрх гавъяанаас гадна түүний албан ёсны намтарт бичсэнээр Грин “Америкийн тагнуулын албыг Британи болон Канадын тагнуулын албатай харилцан ажиллахад оролцож байсан” гэжээ.  Түүнтэй хамт дипломат албанд ажиллаж байсан, хуучин  Атомын эрчим хүчний Олон улсын агентлаг дахь АНУ-ыг төлөөлөгч Стив Фляйшман, мөн олон улсын худалдааны мэргэжилтэн Рон Слимп нар ажиллаж байгаа. Рон Слимп нь нэн ялангуяа Украины хувьд Дэлхийн Худалдааны нэгдлийн хүрээнд Европын холбоотой худалдааны хэлэлцээр хийх баялаг туршлагатай, мөн Босни дахь дайны үеэр Сараевод байж, Балканы энэ орны тусгаар тогтнолын улс төрийн төслийг боловсруулан, хэрэгжүүлэхэд гар бие оролцож явсан. Тэрбээр эрчим хүчний салбарт өндөр түвшний менежер байсан, мөн Хьюстон, Лондонгийн түүхий эд, барааны зах зээлүүд дээр идэвхтэй ажиллаж байсан гэдэг нь ч бас чухал мэдээлэл.
Юлия Тимошенкогийн багтай хамтран ажиллуулахаар тусгайлан уригдсан,  TD International-гүйцэтгэгч компани бол The Glover Park Group байв Билл Клинтоны хамтран ажиллагчдын аврал эрж хандсан газар болох  The Glover Park Group-ыг Цагаан ордны нарийн бичгийн дарга асан Жо Локхарт, Клинтоны зөвлөхөөр ажиллаж байсан Сьюзен Брофи, Эл Горын ерөнхий улс төрийн зааварлагч Картер Эскью болон “ардчилагчдын” бусад “гавалууд” удирддаг байлаа.
    Чухам тус групп Тимошенког 2007 ны хоёроос гуравдугаар сарын хооронд АНУ-д айлчлахад гол зохион байгуулагч болсон юм. Тус айлчлалд Тимошенко маш өндөр ач холбогдол өгч байлаа.  Украины Ерөнхий сайд байсан тэрээр тэр үед АНУ-ын дэд ерөнхийлөгч Дик Чейни, төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс, үндэсний аюулгүй байдлын ерөнхийлөгчийн зөвлөх Стивен Хэдли нартай уулзаж, Үндэсний хэвлэл мэдээллийн клуб, Стратеги болон олон улсын судалгааны төвд үг хэлж, мөн “Ардчиллыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийнхээ төлөө” шагнал хүртжээ. Тухайн үед “огцорсон улс төрчийн” хувьд энэхүү хөтөлбөр туйлын амжилттай байлаа.
    Юлия Тимошенкогийн бас нэгэн америк лоббистоор сэтгүүлчдээс “пиарын зодоонч нохой” гэсэн хоч хүртсэн Эрик Дизенхолл тодров. Тэр бүр Рейганы үед Цагаан ордны олон нийттэй харилцах удирдах газраас ажлынхаа гарааг эхэлсэн, харин одоо улс төрийн зөвлөгөө өгөх  Desenhall Resources Ltd.  өөрийн гэсэн компанийг толгойлж байна.  Тогтсон журмын дагуу тэрбээр үйлчлүүлэгчдийнхээ нэрийг олонд зарладаггүй (тэдгээрийн тоон Майкл Жексон болон бусад олон толгой эргэм алдар нэртэй хүмүүс байдаг гэлцдэг), бас түүгээрээ ч нэр хүндтэй, гэвч Тимошенкогийн хувьд гадаад үйлчлүүлэгч гэх утгаараа хуулийн дагуу бүртгүүлэх ёстой байлаа.  
    Гэвч хамгийн чухал америк ивээн тэтгэгчдээ Юлия Тимощенко 2009 оны хаврын эхэн сард олж авчээ.  
    Төдөлгүй Барак Обама ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол үйлдсэний дараахан тэрээр түүний улс төрийн зааварлагчийн баг буюу AKPD Message and Media пүүстэй гэрээ байгуулжээ. Энэ бол өрсөлдөгчөө айлгаж болох маш зоригтой алхам байв. АКPD компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Дэвид Аксельрод нь Обамагийн сонгуулийн хорооны дарга байсан агаад өдгөө АНУ-ын ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Өндөр албан тушаалд томилогдсоныхаа дараа Аксельрод өөрийн “хүүхдээсээ” /компаниасаа/ хагацжээ. Newsweek сониноос түүнд илгээсэн электрон асуултад тэрбээр мөн л электрон захиагаар хариу бичихдээ “би пүүсдээ эзэмшдэг байсан өөрийн хувийг нэгдүгээр сард зарсан, түүнээс хойш тэдний ажил хэрэг болон үйлчлүүлэгчээ сонгох талаарх тэдний шийдвэрт ямар ч хамаагүй болсон. Энэ л шалтгаанаар энд би ямар нэг ашиг сонирлын зөрөлдөөн байгааг олж харахгүй байна” гэж хариулсан байлаа.
    Албан ёсоор бол тийм л дээ, гэхдээ нэгдүгээрт тус пүүст түүний хүү Аксельрод Майкл одоо болтол ажиллаж байгаа, хоёрдугаарт AKPD-ын вэбсайтад түүний зураг, хэлсэн үг, пүүсийн нийт ололт амжилтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл зэргээр Аксельродын илүүц боловч байгаа гэсэн нотолгоо ажиглагдаж байгаа юм. Гуравдугаарт AKPD Аксельродод ажлаас гарсны тэтгэмж болох дөрвөн жилийн цалингийн хэмжээтэй дүйцэхүйц мөнгийг төлөөгүй байгаа юм. Энэ нь хоёр сая доллар бөгөөд түүнээс өнгөрсөн жилийн сүүлээр тэрбээр татварын тайлангийн дагуу 350 мянгыг нь авчихаад байгаа юм.
    AKPD компани Америкийн эм зүйн нийгэмлэгтэй байгуулсан Обамагийн эрүүлийг хамгаалах салбарт хийх өөрчлөлтийг сурталчилсан видео материалын 12 саяын гэрээ ч жирийн нэг тохиолдол биш билээ. Тэгэхээр тус компани Ерөнхийлөгчийн бодлогын талбарт үйлчилнэ гэдэг нь ойлгомжтой бөгөөд үүнийгээ ч нуухгүй байгаа юм. Тэнд мөн улс төрийн зааварлагч Дэвид Плафф ч одоо болтол ажиллаж байгаа. Түүний талаар Обама хэлэхдээ “тэрбээр АНУ-ын түүхэнд сонгуулийн хамгийн шилдэг кампанит ажлыг явуулсан” хэмээн магтжээ. Дашрамд хэлэхэд энэ үг нь ч бас тус сайтад байгаа/

 

ЦААДУУЛ НЬ АМЛАЖ, НААДАХ НЬ НАЙДЛАГА ТАВИНА

    Тус пүүсийн одоогийн тэргүүн Ларри Гризолано энд ямар нэг шүүмжилмээр, ер бусын зүйл олж харахгүй байгаа юм. Ямар ч пиар-компани өөрийгөө сурталчилдаг, тэгээд ч AKPD хэрвээ 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийгөө сурталчлахгүй бол хачин санагдана. Тэр нь ч тийм, гэхдээ Юлия Тимошенкогийн нүдэнд энэ бүх нарийн ширийн зүйл ямар ч ач холбогдолгүй байсан гэдгийг үгүйсгэж болох нь юу л бол. Тэрээр пуусийг үүсгэн байгуулагч эцгийг “эзэн хааны суудалд дөхсөн онцгой нэгэн” мэт шүтэж,  харин AKPD-г өөрт нь Цагаан ордны дэмжлэгийг авчирч чадах “Сэлэм, шонхорын нэгдэл” мэт тахиж байлаа.
    Newsweek долоо хоног тутмын сонгийн ажилтан Майкл Изикофф энэ сэдвээр америк бус бизнесмений нэртэй, Украинтай ажил хэргийн холбоотой, дээрх үзэл бодлыг бүрэн баталсан нэгэнтэй ярилцжээ. “Тэд Обаматай дотно харьцаатай тогтоож байна гэж бодож байсан, үүнд эргэлзэх зүйл огтхон ч үгүй. Тэрээр тэднийг хөлсөлсөн, учир нь ингэснээр ерөнхийлөгчид хүрэх боломжийг олж авна гэж найдсан” гэж тэр хэлжээ. Дэд ерөнхийлөгч Байдан америк-оросын харилцааг гүнзгийрүүлэхийг уриалсны дараа тэрээр Ерөнхийлөгчид ийн хүрэх зайлшгүй шаардлагатай юм гэдгийг ойлгожээ.
Шадар сайд Григорий Немыря өөрийн зүгээс үүнийг үгүйсгэж байгаа юм. Түүний хэлснээр AKPD-тэй байгуулсан гэрээг тус пүүсийн өндөр мэргэшил чадвартай мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу хийсэн:” AKPD-тэй холбоо тогтоохоос өмнө Дэвид Аксельрод Цагаан ордонд ажилладаг, AKPD-тэй холбоогоо тасалсан гэдгийг бид сайн мэдэж байсан. Америк ямар зохион байгуулалттай орныг ч бид мэднэ. Биднийг АНУ-ын засгийн газартай холбож өгөхийг бид AKPD-ээс хүлээгээгүй, тиймээс ийм хүсэлт тавиа ч үгүй” гэжээ.
    Ямар ч байсан өнгөрсөн намар Тимошенко болон AKPD-ын хооронд санхүүгийн асуудлаар -хагарал гарав: Украины тал гэнэт урсгал төлбөрөө зогсоожээ. Үүний шалтгаан бол Тимошеко Обамад хүрэх найдвар нь боломжгүй гэдгийг ойлгож гутарснаас болсон ч байж магад. AKPD мөн л өөрийн төлөөлөгчөө Киевээс буцаан дууджээ. Аравдугаар сард харилцаа зүгшрэв. Вашингтонд Олон улсын Валютын сангийн чуулганд оролцохоор Григорий Немыря айлчлахдаа Гризоланотой уулзаж гэрээний мөнгийг төлөх хугацааг тохиролцжээ.
    Хилийн чанад дахь зөвлөгч нар “Тэд ярьж нөгөөх нь хийнэ”, “Цаадуул нь амлаж-тэр ажиллана” гэж ярьдаг. Тэд гэж хэн, өнөөх гэж хэн гэдгийг тайлбарлах нь илүүц биз. Юлия Тимошенко хэрэв хоёрдугаар шатны санал асуулгын дүнг маргаантай гэж нотлохыг оролдоогүйсэн бол муу улс төрч болох байсан. Ийм зүйлийг болно гэж америкийн сонгуулийн технологи заавал тооцож үздэг. Тимошенко гаднаас, тэр дундаа Вашингтоноос дэмжлэг авна гэж найдаж байсан нь ойлгомжтой.  Гэвч энэ найдлага дэмий хоосон зүйл байлаа. Хоёрдугаар сарын 11-нд Барак Обама Виктор Янукович руу утасдаж сонгуульд ялсанд баяр хүргэжээ. Тэрбээр “Украины сонгогчид улс төрийн эрх чөлөөгөө тайван замаар илэрхийлсэн нь Украинд ардчиллыг бэхжүүлэхэд бас нэгэн эерэг алхам болсон юм” гэж хэлжээ. “Ерөнхийлөгчид хоёр улсынхаа тамирчдад Ванкувер дэхь Олимпийн тоглолтод амжилт гаргахыг хүссэн” хэмээн Цагаан ордны хэвлэл мэдээллийн хэрэгслээр тунхаглаж байлаа.  
    Ингээд Аксельродын ялагдашгүй баг ялагдал хүлээв. Тэгэхээр Дэвид Аксельрод үнэхээр тийм ялагдашгүй хүн мөн үү?

 

ТРОЦКИЙН ЗЭЭ ХҮҮ ЮУ?

    Обамагийн Ерөнхийлөгчийн кампанид тактикийн олон алдаа байсан. Тэрбээр эдийн засгийн хямрал, ард түмэн Бушийн найман жилийн ерөнхийлөгчийн засаглалаас залхсан, шинэчлэлт  бас өөрийн залуу нас, эрч хүч гээд бусад, бодит хүчин зүйлийн ачаар ялалт байгуулсан. Дэвид Аксельрод “огт өр гурилаар зуурагдсан” хүн. Тэрбээр  “Иллинойсын улс төрийн машин” гэх, бас Америкийн улс төрийн авилгалын төв болох Чикаго маягийн улс төрийн огт өөр хэвнээс төрсөн.
Аксельрод Америкийн дээд зэрэглэлийн улс төрийн зааварлагчийн зэрэглэлд санаандгүй багтаагүй юм. Дээр дурдсан хүмүүстэй харьцуулахад түүний “эрхэлсэн ажлын түүх намтар” “жул” гэх үү дээ. Тэрбээр Chicago tribune сонинд хотынхоо улс төрийн талаар ард түмнээ гэгээрүүлж байсан бол дараа нь сониноо хаяж сенатч Пол Саймоны сонгуулийн хороонд ажиллах болсон. Үүний дараа бие даасан ажил эрхлэхэд бэлэн болсон гэж үзээд өөрийн гэсэн Axelrod & Associates зөвлөгөө өгөх компанийг бүртгүүлжээ. Тус пүүс нь африк гаралтай америк нэр дэвшигчдийг гол төлөв хотын даргын түвшинд /гэхдээ томхон хотуудынх/ бэлтгэж байлаа. Хувь заяаны эрхээр тэр Канад руу орон нутгийн сонгуулийн үеэр ч ажиллаж байв. Обамагаас өмнө Аксельродын хамгийн оргилд гарсан үе гэвэл 2004 онд Жон Керрид анхан шатны сонгуульд ялагдал хүлээж байсан Жон Эдвардсын сонгуулийн хорооны хэвлэлийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан явдал. Манай баатрын хувийн намтар руу илүү өнгийвөл тэр эцэг эхийнхээ талаар их баргар царайтай өгүүлдгийг анзаарах болно. Википедияд тэр байтугай эцэг эхийнхээ нэрийг ч дурьдаагүй, зөвхөн аав сэтгэл зүйч, ээж зүүнтний үзэлтэй сэтгүүлч гэсэн байдаг. Бас тэр Манхэттэны Доод Истсайдад өссөн /түүхэн замналаараа энэ нь цагаачдын, ажилчдын дүүрэг юм/, бас 40 дүгээр нийтийн сургуульд сурдаг байснаа дурджээ.
Учир холбогдлыг нь олох гэж хичээхдээ би нэгэн гайхалтай мэдээллийг олж мэдсэн нь Дэвид Аксельрод ЗХУ-д төрсөн, Лев Троцкийн ач хүү байлаа. Троцкийн ач хүү АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх болно гэж…

Одоо бүгдийг дэс дарааллаар нь...
Лев Давыдович Бронштейн /Троцкий/ хоёр удаа гэрлэжээ. Александра Львовнатай анх гэрлээд 1899-1902 он хүртэл амьдарч байхдаа Зинаида, Нина гэх хоёр охин төржээ. Соколовская 1938 онд буудуулжээ. Бага охин, Нина Львовна Невельсон 1929 онд сүрьеэгээр нас барсан, түүний нөхөр 1937 онд буудуулсан. Том нь болох Зинаида Львовна, анхныхаа нөхрөөр Моглина гэж овоглогдох болсон тэрээр сэтгэцийн өвчтэй нэгэн байсан агаад Берлинд амьдарч, бас эмчлүүлж байв. Харин 1933 онд амиа хорлон нас баржээ. Түүний хоёр нөхөр Захар Борисович Моглин, Платон Иванович Волков нар 1937, 1936 онд тус тус буудуулан нас баржээ. Зинаидагийн анхны гэрлэлтээс төрсөн охин Александра Захаровна Моглина /нөхөрт гараад Бахвалова болсон/ баривчлагдаж Казахстанд цөллөгдсөн боловч амь гарч, улмаар цагаатгагдаж 1989 онд хүртэл амар тайван амьдарчээ. Зинаида, Захар Моглин нараас төрсөн өөр хүүхэд байгаагүй юм.

Хоёр дахь удаагаа гэрлэхдээ Зинаида Сева нэртэй хүү, Ева гэх охиныг төрүүлжээ. Всеволод Платонович Волков ээжийгээ нас барахад долоон настай байв. Үүний дараа тэрбээр Парист авга ах Лев Седовын гэр бүлд амьдарч байгаад түүнийг нас барсны дараа Мексикт байх өвөө дээрээ очжээ. Тэндээ Койоакад тэр насан туршдаа амьдарсан юм. 14 настай өсвөр насны хөвгүүн байхад өвөөгийн амь насанд нь халдаж байсан хоёр тохиолдлын гэрч болсон байна. Эхний удаад зураач-коммунист Давид Альваро Сикейросын удирдлага дор болсон бөгөөд хөлөндөө хөнгөхөн шарх авчээ.
Хуучин Всеволод байгаад, өдгөө Эстебан Волков химич, эм зүйч мэргэжилтэй тэр 84 насыг зоогложээ.  Тэрбээр Троцкийн гэр-музейн хамгаалагч хийдэг.

ЗСБНХУ-д үлдсэн өөрийн эгч Ева Платоноватай Волков 1933 онд Москвад уулзжээ. Энэ уулзалтаас хоёр сарын дараа Ева хавдраар нас барсан юм.  Эстебан Волков хэд хэдэн удаа оросын сэтгүүлчдэд ярилцлага өгч байв. Гол төлөв түүнээс өвөөгийнх нь талаар асуудаг байв. Тэр ердөө ганц л удаа “Би испани бүсгүйтэй гэрлэсэн. Манайх дөрвөн хүүхэдтэй. Бүгд охид. Бага хоёр нь ихэр” хэмээн гэр бүлийнхээ талаар ийнхүү дурсчээ.  

Тэр дөрвөн охины  хоёр дахь нь Нора Волкова /англиар Nora D.Volkow гэж бичдэг/ Америкийн алдарт сэтгэл зүйч, АНУ-ын Үндэсний анагаахын хүрэлэнгийн бүрэлдэхүүнд багтдаг хар тамхи хэтрүүлэн хэрэглэх явдлыг судалдаг, Үндэсний хүрээлэнгийн захирал. Тэрээр 54 настай. Н.Волкова Троцкийн үр удам гэдгээ огтхон ч нуудаггүй. Чухам энэ сэдвээр түүний бүх ярилцлага эхэлдэг. Нора өөрийн алдарт өвөөгөө нэг ч удаа хараагүй, түүнийг нас барснаас 16 жилийн дараа төрсөн ч тэр л байшинд өсч, өсвөр насанд хүрээд амралтын өдрүүдээр эгч нарын хамт хөтөч хийдэг байлаа...
“Троцкийн зээ охины хувьд та улс төржсөн уур амьсгал дунд өсч торнисон уу?” хэмээн  New York Times-ын сурвалжлагч Нора Волковаг 2003 оны наймдугаар сард хүрээлэнгийн захирлын албан тушаалд томилогдоход нь ярилцлага авахдаа асуужээ. “Үгүй ээ. Миний эцэг гэр бүлийнхэнд нь тохиолдсон явдалд хүнд цохилтонд орсон тул ямар ч улс төрөөс биднийг хол байлгадаг байв. Гэхдээ би оюутан байхдаа нэг жилийн хугацаагаар Парис руу явахад тэнд троцкист үзэлтнүүд олон байсан. Энэ бол миний хувьд тун сонирхолтой туршилт болсон. Гэхдээ би өөрөө хэзээ ч ямар ч улс төрд оролцож байгаагүй. Хэрэв эрдэмтэн байхыг л хүсч байвал улс төрд чиний  бодит үзэл санааны замд хөндөлсөх боломжийг бүү олго” гэж тэр хариулж байжээ.

2007 онд наркологич Нора Волкова долоо хоног тутмын Time сэтгүүлийн “Хүч, авъяас, ёс суртахууны үлгэр жишээгээр дэлхийг өөрчилсөн 100 эрэгтэй, эмэгтэй”-чүүдийн жагсаалтанд багтжээ. 2003 онд тэрээр Орост ирж байв. Дэвид Аксельрод энэ талын ургийн бичигт хамааралгүй аж. Одоо Троцкийн хоёр дахь гэрлэлтийг авч үзье. Тэрбээр 1902 онд Парист Натальятай гэр бүлээ батлуулжээ. /дашрамд түүний анхны болон хоёр дахь гэр бүл аль аль нь албан ёсоор бүртгэгдээгүй, энэ нөхцөл байдлаас болж хожим нь Троцкий Сева ач хүүгээсээ болж бэртэйгээ таардаггүй байж/ Троцкой, Седова нарын дундлаас Лев, Сергей гэх хоёр хүү төрсөн нь хоёул эхээрээ овоглосон байв. Лев цөллөгдсөн эцэг эхийнхээ хамтаар ЗСБНХУ-аас явж, Парист амьдарч, троцкизмын идэвхтэн болж, улмаар 1938 онд мухар олгой авахуулан эмнэлэгт хэвтэх үеэр нас нөгчжээ.  Тэр үед НКВД-д хариуцлагатай албан тушаал хашиж байсан этгээдүүд Лев Седовын үхэлд хамаатай гэдгээ үгүйсгэж байлаа. Лев Седовын анхны эхнэр Анна Самойловна Рябухина Зөвлөлт Холбоот улсдаа үлдэж 1938 онд буудуулсан юм. Хоёр дахь эхнэр Жанна Молиньетэй амьдарч байхад түүнээс хүүхэд төрсөнгүй. Чухам энэ хатагтай Сева хүүг өвөөд нь өгөхийг хүсээгүй тул шүүхийн шийдвэр Троцкийн талд гарчихаад байхад ч хүүг нууж, тэр байтугай Мексикээс хулгайлахыг оролдож байжээ.

Троцкий, Седова нарын бага хүү Сергей Львович Седов улс төрөөр оролдсонгүй, авъяаслаг инженер тэрбээр Бауманы нэрэмжит МЦТИ сургуульд профессор байв. Эцэг эхтэйгээ явахаас тэр татгалзжээ. 1928 онд түүний эцэг эх болон дүүг нь Одесс хүртэл гаргаж өгөөд тэндээс “Ильич” усан онгоцоор Турк руу явжээ. Улмаар 1935 онд баривчлагдаж, Красноярск хязгаар руу цөллөгдөв. Красноярскийн машины үйлдвэрт ажилладаг байлаа. 1937 онд алан халдлагад бэлтгэсэн, ажилчдыг олноор нь генераторын хийгээр хордуулахыг завдсан хэмээн баривчлагдан буудуулав. Түүний анхны эхнэр Ольга Эдуардовна Гребнер 1935 онд баривчлагдаж, Воронеж руу цөөлөгдсөн бөгөөд Настайчуудын асрах газар 1322 онд зуурдаар нас баржээ. Энэ гэрлэлтээс Сергей Седовт хүүхэд байсангүй. Сергейн хоёр дахь эхнэр Генриетта Михайловна Рубинштейн гэх нэхмэл эдлэлийн инженер мэргэжилтэй бүсгүй байв. Тэрээр нөхрийгөө баривчлагдсаны дараа буюу 1937 онд баривчлагдаж, 10 жил хоригдох ял аван хугацаагаа дуусгасан байна. Сергей, Генриетта нарын охин Юлия эцэг эхээсээ хагацахдаа ердөө нэг ойтой байв. /Сергей эхнэрээ зургаан сартай жирэмсэн байхад баривчлагдсан юм/. Эхийг нь баривчилсаны дараа Юлия эмээ, өвөөтэйгээ амьдрах болсөн ч 1951 онд тэднийг ч мөн баривчилжээ. 1951 оны долоодугаар сарын 2-ноос 1955 он хүртэл тэрээр эмээ, өвөөтэйгээ цөллөгт амьдарч байгаад дараа нь засан хүмүүжүүлэх газар хугацаагаа дуусгаад ирсэн ээж дээрээ очжээ.

Юлия Сергеевнагийн салсан нөхрийн овог Аксельрод байв. 1979 онд тэрээр хүүтэйгээ АНУ-д байнга оршин суухаар явж тэндээ 25 жил амьдарч, улмаар Израиль руу дүрвэсэн байна. 2007 оны наймдугаар сард Юлия Аксельрод “Аргументы и факты” сонинд ярилцлага өгсөн боловч гэр бүлийнхээ талаар шинэ зүйл хэлсэнгүй.
Дэвид Аксельрод түүний төрсөн хүү бололтой. Хэрэв түүний албан ёсны төрсөн он сар өдрийг үнэн гэвэл /1955/  тэрээр ээжтэйгээ АНУ руу гарахдаа 24 настай байжээ. Тэр л албан ёсны намтраас харахад тэрбээр 27 настай байхдаа Chivago Tribune-ны ажилтан болжээ. Төдийлөн итгэмээргүй ч болохгүй юм гэж байхгүй шүү дээ.
Хэрэв энэ баримт үнэн бол Аксельрод гарал угсаагаа яагаад хүлээн зөвшөөрч болохгүй гэж? Зээ хүү өвөөгийнхөө төлөө хариуцлага хүлээхгүй. Харин ч сонирхолтой, чамин.  Ийм байсан байлаа ч гэсэн хэргийн гол учир нь Барак Обама Троцкийтэй Троцкийгүй Америкт социализм бий болгохыг хүсч байна гэж буруутгаж байгаа. Хэрэв түүний улс төрийн гол зөвлөх нь большевик хувсгалыг зохион байгуулагчийн үр удам гэж мэдэгдвэл шүүмжлэл ч тасрахгүй биз ээ.

Маш нууц сониноос...

 

 

Category: Маш нууц | Views: 1069 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024