+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » April » 22 » Маш нууц:: Хятадын тагнуулын алба[ Үргэлжлэл.]
7:38 PM
Маш нууц:: Хятадын тагнуулын алба[ Үргэлжлэл.]

Маш нууц::
 Хятадын тагнуулын алба

[ Үргэлжлэл.]



КОММУНИСТ ХЯТАДЫН ТУСГАЙ АЛБАДЫН ТҮҮХ

Хятад, Оросын гадаад тагнуул нь АНУ-ын хувьд эмзэг, нууцлаг мэдээллээ алдсан хамгийн түрэмгий хүчнүүд юм. АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал, адмирал Майкл Макконнелл ХХ зууны дунд хүртэл цагтаа хамгийн хүчирхэг, дайчин гүрэн байсан Хятад улс нь уналт хоосролын байдалд орсон байв.  Байнгын иргэний дайн, харийн гүрнүүдийн түрэмгийлэл зэрэг нь тус улсыг эдийн засаг хийгээд улс төрийн сүйрэлд хүргээд байлаа. Тэнгэрийн гэх тус улс задран унахын ирмэг дээр байв. Хятадын генералууд нь, нэн ялангуяа хойд зүгийн цэргийн эрх мэдэлтнүүд өөрсөддөө зориулж тусгаар тогтносон харъяа газраа байгуулж, иргэний дайнд оролцож эхлэв. Гэвч дээрээ эзэнгүйдсэн эмх замбараагүй байдал Дэлхийн хоёрдугаар дайны дараа эцэс болсон юм. Хятадын Коммунист нам нь /ХКН/ үүсэн байгуулагдаад бараг зууны дөрөвний нэг хугацаа өнгөрсний дараа буюу 1949 онд улсынхаа эртний нийслэл Бээжинг эзлэв. 1949 оны намар Хятадын коммунистууд улс орны бүхий л нутаг дэвсгэрт өөрсдийн ноёрхлыг тогтоов.  Ингээд Хятадын түүхэнд шинэ үе шат эхэлж Бүгд Найрамдах Хятад улсыг тунхаглав. Чан Кайши тэргүүтэй ялагдсан Гоминьданыхан Тайванийн арал руу цөллөгдлөө.

Хятадын коммунистууд ялсан нь америкчуудын хувьд ч, барууны ертөнцийнхний хувьд ч тэр нэлээд асуудлыг бий болгов. 1949 оны сүүлийн саруудад, 1950 оны эхний хагаст америкчууд шинэ дэглэмийг дипломат ёсоор хүлээн зөвшөөрөх алхмуудыг хийж байсан ч энэ чиглэлд хийгдэж болох байсан хэлэлцээрүүд 1949 оны сүүлээр Мүгдэн дэх Америкийн консул болон элчингийн дөрвөн ажилтныг баривчилсантай холбоотойгоор зогсонги байдалд орж, улмаар Солонгосын дайнаас болж бүр боломжгүй болжээ. Хятадад явуулах бодлого нь бүтэлгүйтсэнд дургүйцсэн АНУ болон тэдний холбоотнууд БНХАУ-ын эсрэг явуулах нууцлаг дайнаа улам бүр хүчирхэгжүүлэв. Тэдний үйл ажиллагааны үр дүнд Хятадын газар нутаг дээр эмх замбараагүй байдал зохион байгуулалттайгаар бий болж, аж үйлдвэрийн болон цэргийн объектууд дээр хорлон сүйтгэх ажиллагаа явагдаж, тэр байтугай алан хядах ажиллагаа ч явагдах болов. Тус улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа янз бүрийн хорлон сүйтгэгчид, тагнуул болон дотоодын сөрөг хүчнүүдийг устгах зорилгоор улсын аюулгүй байдлын байгууллагуудыг байгуулав. Дөнгөж 1950 оны хавраас 1951 оны нэгдүгээр сарын нэгэн хүртэл гадаадын тагнуул, хорлон сүйтгэгч гээд хорь гаруй мянган хүмүүсийг баривчилсан ажээ.  

* * *

БНХАУ-ын тагнуулын албаны түүх 1928 оноос эхлэлтэй бөгөөд энэ үед ХКН-ын дэргэд намын тагнуулын алба болох ХКН-ын Төв Хорооны Онцгой хороо гэх нэртэй зөвлөлт маягийг дуурайсан алба байгуулагдав. Тус байгууллага нь нам болон түүний удирдах байгууллагыг хамгаалах, тагнуул хийх, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, бас мэдээлэл авах үүрэгтэй байв. Тус хорооны дэргэд намын Төв Хорооны удирдагч нарын аюулгүй байдлыг хариуцсан Тусгай хэлтэс ч байгуулагджээ.  Тусгай хороог байгуулагч бөгөөд анхны удирдагч нь Чжоу Эньлай гэгч байв. Дараа нь Коммунист Хятадын онцгой албаны ажлыг "Хятадын Берия” буюу Кан Шэн удирдах болов.
 
ХКН-ын Төв Хорооны тусгай хороо нь дөрвөн салбараас бүрдэж байв. Эхний салбар нь ерөнхий удирдлагыг хариуцаж, бусад салбаруудынхаа үйл ажиллагааг чиглүүлж байв. Хоёрдахь салбар нь Гоминьданы дотор тагнах үйл ажиллагаа явуулж, мэдээлэл цуглуулж байв. Түүнчлэн өөрсдийн албадад Гоминьданы бүтцийг нэвтрүүлж байлаа. Хоёрдугаар салбар нь дотроо хоёр хэсэг болон салбарлаж байсан нь цэргийн тагнуул, улс төрийн тагнуул гэж ангилагдаж байв. Гуравдахь салбар нь нууц байгууллага болон тэдгээрийн боловсон хүчнийг хамгаалах тусгай отрядын үйл ажиллагааг удирдаж, түүнчлэн өдөөн хатгагч, урвагч нарыг залхаан цээрлүүлж байлаа. Дөрөв дэх хэлтэс нь холбоо тогтоох, мэдээлэл дамжуулах үүрэгтэй байв.  

1939 оны сүүлээр ЗХУ-ын Дотоод хэргийн яам болон Тагнуулын төв газар нь Хятадад өөрийн тагнуулын сүлжээг бий болгож эхлэв. Тухайлбал, Яньанийн нутаг дэвсгэр дээр тагнуулын болон сөрөг тагнуулын ажиллагаанд хятадуудыг сонгож сургах ажиллагааг зохион байгуулжээ. "Дорнод Мюнхений дээд сургууль” гэгч нэртэй нууц тагнуулын сургууль нээгдэв. Маш нууц энэ сургууль нь Яньани хотын захад оршдог байсан агаад сонсогч, багш нар нь тэнд байх олон арван агуйд амьдардаг байлаа. Тагнуулын сургуульд жил орчим суралцах ёстой байв. Дамжаа бүр нь гурван зуугаад сонсогчидтой агаад тэдний нэрийг чандлан нууцалсан байлаа. Сонсогчдыг Хятад дахь ХКН болон Москва дахь Коминтерний удирдлага маш нарийн шалгуураар сонгож авдаг байв.  

Чухам эдгээр хүмүүс япончууд болон чанкайшичуудын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, дайсны тагнуулыг устгаж, коммунист нам дотроо цэвэрлэгээ явуулж, Коминтерний ажилтнууд болон зөвлөлт үзэлтэй коммунистууд, Ма Зэдуны бодлогыг шүүмжилсэн хэнбугайг ч устгаж байлаа. БНХАУ-ын Коммунист намын хянаж байсан дүүргүүдэд хэрцгий тамлалт, аллага, хулгай зэрэг нь жирийн үзэгдэл байлаа. Тэр байтугай ЗХУ-ын Улсын Аюулгүй байдлын яамны зөвлөхүүд хүртэл коммунистын тусгай албадын ажлыг хараад гайхширч байлаа. Чжан Вэньтянийн бичсэнээр "Маш олон дүүргүүдэд улаан алан хядлага нь эмх замбараагүй аллага болон хувирсан байв. Учир нь "нэг, хоёр хүнийг андууран хөнөөх нь” гэмт явдал биш гэж үзэж байсан бол зарим нь "олныг цааш нь харуулах тусам төдий чинээ сайн” гэж зүтгэж байв. Гэвч нэг ч хүн энэ алдааг засах гэж оролдсонгүй, тэр байтугай үүнийг хариуцах ёстой байгууллага нь ч энэ эмх замбараагүй байдалд хөндлөнгөөс оролцохгүй байв. Хэрэв Барууны оппортунизмд хөндлөнгөөс орооцолдсон тохиолдолд, эсвэл капиталист хөрөнгөтнүүдийн тал дээр зөвшилцөлд хүрсэн тохиолдолд гэмтэн болно гэж айж байлаа. Тухайлбал, нэг л шөнө Кан Шэний хүмүүс Цзянси дахь "оппортунист” мужийн хороо тэр чигт нь сүйтгэсэн байв. Мөн Лундун хошуунд хоёрхон долоо хоногийн дотор 200 гаруй хүнтэй чанкайшичуудын "бүхэл бүтэн” байгууллагыг илрүүлэн устгасан байв.  Дараа нь Тусгай хэлтсийн ажилтнууд Маотой намын удирдлагын төлөө өрсөлдөж байсан Ван Маныг хорлохыг оролджээ. Мөн алдартай коммунист Гао Ганыг хулгайлав. Кан Шэний удирдлаган дор үй олноор нь цэвэрлэх үйл ажиллагааг "Чжен-Фын” хэмээн тусгайлан нэрлэсэн байв.

БНХАУ байгуулагдсаны дараа намын тагнуулын газрын үндсэн дээр Олон нийтийн аюулгүй байдлын яам, мөн гадаад тагнуулын хэлтэс /Шэхуэйбу/ болон цэргийн тагнуул /Цин Баобу/ гэсэн хоёр салбар бүхий Нийгмийн асуудал хариуцсан хэлтсийг байгуулжээ. Тавиад оны дундуур Нийгмийн асуудал хариуцсан хэлтсийг Төв Хорооны мөрдөх товчоо /Чунюн Дяочабу/ гэж өөрчлөн нэрлэжээ. Дараа нь 80-аад оны эхээр Төв Хорооны мөрдөх товчооны үндсэн дээр гадаад тагнуулыг хариуцсан Улсын аюулгүй байдлын яамыг байгуулжээ. Түүнийг мөн л Кан Шэн толгойлсон бөгөөд түүний дараа Цзяо Ши /хожмоо БНХАУ-ын их хурлын дарга болсон/, Чан Чеминь болон бусад хятад тагнуулууд удирдаж байв. Түүнээс гадна энэ бүх албадуудын чиг баримжааг олгож байдаг Аюулгүй байдал, гадаад харилцааны төв хяналт гэсэн нэгдсэн газар бий болсон бөгөөд шууд Мао Зэдуны мэдэлд хамаарагддаг байв.

ХКН-ын Төв Хорооны чухал байгууллагуудыг болон ХКН-ын удирдагчдын амьдарч байсан дүүргүүдийг хамгаалахын тулд №8341 дугаартай тусгай цэргийн анги байгуулагдсан байв. Тус анги нь ХКН-ын Төв Хорооны Цэргийн зөвлөлд шууд харъяалагддаг байлаа. Тус ангид цэргүүдийг маш өндөр шалгуураар сонгон авдаг байсан агаад хамгийн хатуу шаардлага тавьдаг байв.  Эхэн үедээ Мао Зэдун биечлэн гишүүдийг сонгож авдаг байсан гэлцдэг. Энэ бол хамгийн найдвартай хэсэг байв. Шинэ тусгай албадын зөвлөхөөр ЗХУ-ын Улсын аюулгүй байдлын хорооны офицерууд ажиллах болно. Гэвч Хятадын тагнуулууд Лубянкаас ирсэн хамтран ажиллагч нараа нэлээдгүй зайнд барьж, өөрсдийн үйл ажиллагаанд шууд бус замаар оролцуулж байв. Төдөлгүй Хятадын тусгай албадууд "том ахын” халамжаас чөлөөлөгдөв.

"Соёлын хувьсгалын” он жилүүдэд, "янз бүрийн том үсрэлт болон байж болох нугалааны үеэр чухам Улсын Аюулгүй байдлын яам болон Нийгмийн аюулгүй байдлын яамд дарамт шахалт, хавчлага явуулах үүрэг шилжив. Мао Зэдуны бодлогод сэтгэл хангалуун бус байсан зуу зуун мянган коммунист, сэхээтэн болон жирийн иргэдийг нэг бол устгаж, нэг бол шорон, хөдөлмөр эрхлэх лагерьт цөлсөн байв. Энэ үед БНХАУ-ын УАБЯ болон НАБЯ-ын ажилтнууд Маогийн сөрөг хүчин болсон Гао Ган, Жао Шуши болон Лю Шаоцыг хөнөөж, нас өндөр гарсан захирагч Пуиг хорлон алсан юм. Дэн Сяопины хэргийг мөрдөх тусгай бүлгэм ч байгуулагдав. Хятадын тусгай албадуудын үйлдэж байсан зэрлэг ажиллагаа, тамлалтын талаар хангалттай олон материалуудыг нийтэлж байлаа. Дээрээс өгсөн зааварчилгааны дагуу хичнээн гэм зэмгүй хүмүүсийг баривчлан, байцаах үедээ тамлан зовоож, бас егүүтгэснийг тоолохын аргагүй. Бээжингийн их сургуулийн нэгэн багш доромжлол хийгээд хэрцгий тамлалтыг үл тэвчин ингэж амьдрахаар үхсэн нь дээр гэж шийдэн амиа хорлохоор оролдсон боловч бүтэлгүйтэж, үүний дараа хоёрдахь, гуравдахь бүр дөрөвдэх оролдлогоо хийсэн талаар нэгэн зохиолч бичсэн байдаг. Тэрбээр байшингийн дээвэр дээрээс үсэрч, судсаа ханаж, цахилгаанд цохиулж үхэхийг оролджээ. Хүнийг энэ бүхнийг хийхээс өөр аргагүй байдалд оруулсаныг нь бодохоос аймаар.

БНХАУ-ын тусгай албадын үйл ажиллагааны хамгийн идэвхтэй үед нь чухам Гуа Гофэнээр удирдуулсан 60-70-аад он байв. Хятадын тусгай албадуудыг Хятадад байгаа болон хилийн чанадад дүрвэн гарсан тагнуулын албанд ажиллаж байсан тэрсүү үзэлтэн нарыг хүйс тэмтэрч байна хэмээн буруутгаж байлаа. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Мао Зэдун болон Жоу Энлай нарын эсрэг генералуудын хуйвалдааныг зохион байгуулахаар оролдсон гэгдэх Хятадын Батлан хамгаалахын сайд Линийг гэр бүлээрээ явж байхад онгоцтой нь дэлбэлсэн хэрэгт Нийгмийн Аюулгүй байдлын яам буруутай гэх мэдээлэл гарч байлаа. Тэр үед Баруун руу зугтан дүрвэсэн УАБЯамны офицер асан Яо Минли "Чулуун цамхаг” нэртэй армийн хуйвалдааныг дарсаны дараа УАБЯам Линь Бяо болон түүний хамтрагч нарыг Бээжин дэх харшид нь буудан хороосон бөгөөд харин онгоцонд зөвхөн ЗХУ руу зугтахыг оролдсон Линь Гяо гэгч Линь Бяогийн хүү амь үрэгдсэн ажээ. Энэ үед Хятадын тусгай албадуудын явуулсан тусгай ажиллагааны явцад Түвдийн болон Уйгарын үндэсний хэд хэдэн баатруудыг мөн л хөнөөсөн байна. Хуа Гофэн өөрөө Маогийн "дөрвөлийн багт” элсэн засгийн эрхийг авах гэж оролджээ. Гэвч Дэн Сяопины тушаалаар баривчлагдаж, хоригдож байхдаа насан эцэслэсэн байна. Өөр нэг эх сурвалжаас харахад түүнийг шоронд алагдсан ч гэх.  

үргэлжлэл бий…

"Маш нууц" сониноос

[www.T1771Music.Ucoz.Net]


Category: Маш нууц | Views: 1460 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024