Маш нууц::
СЕКС ТАГНУУЛУУД [+19]
Эх орондоо хэрэгцээ шаардлагатай мэдээлэл олохын тулд тагнуулчид хичнээн их аз туршин, юу эсийг хийсэн гэх вэ. Заримдаа бусад орны нууцыг олж мэдэхийн тулд зөвхөн сейф рүү биш, тэр байтугай өмд рүү, бүр ор руу нь шургалах хэрэг гарч байсан биз. Бүх зүйл нарийвчлан тооцоолж, тооцож байх хийгдэнэ. Нас ахисан авгайчууд руу залуухан “хунтайж” нарыг илгээж, хөгшин завхай өвгөнд залуухан гоо бүсгүй явуулна.
МОНРО ОРОН ДОТРОО Л НУУЦАА ДЭЛГЭДЭГ
Эх үүсвэр: “Плейбой” сэтгүүлд Зөвлөлтийн тагнуулч Вадим Вороновскийн өгсөн ярилцлага, ЗСБНХУ-ын Улын аюулгүй байдлын хорооны дарга Шелепины дурсамж
Маш нууц: 1959 он, АНУ
Юстас-Алексm: Манай тагнуулын ажилтан “Вадим” харилцаанд орж “Мэрилин” гэх тагнуулыг хөлслөн авав. Зорилго нь АНУ-ын ерөнхийлөгчид хүрэх.
Зөвлөлтийн тусгай албадын хамгийн хүчирхэг секс ажиллагаануудын нэг бол Америкийн гайхам төгөлдөр эмэгтэй Мэрилин Монрог хөлслөн авсан явдал билээ. Алдартай жүжигчин, Америкийн ерөнхийлөгчийн нууц амрагтай НҮБ-ын Зөвлөлтийн талын ажилтан Вадим Вороновский нэг оронд орсон явдал санаандгүй явдал биш билээ. Түүний өөрийнх нь хэлснээр тэрбээр орон дотроо хэмжээлшгүй их хатуужил тэсвэртэйгээрээ буюу өөрөөр хэлбэл гурван цаг тасралтгүй секс хийж чаддагаараа киноны гайхамшиг болсон бүсгүйг байлдан дагуулсан гэнэ. Ингэхдээ найз бүсгүй нь Зөвлөлтийн дипломатчийн гайхамшигт чадварыг ярьж өгсөний дараа алдарт Монро манай “Бонд”-ыг өөрөө өдөж эхэлсэн энэ. Дашрамд хэлэхэд найз бүсгүй нь үүнд л хэрэгтэй байсан бөгөөд хэргээ гүйцэтгэв. Тиймээс Монро тагнуулч залууд бууж өгсөний дараа түүний барааг хол гэгч нь илгээжээ. Залуухан гоо залуу, Монро нарын ор хөнжлийн явдлын талаарх нэгд нэгэнгүй тайлбарыг хожмоо 1959 онд Кремльд Хрущев өөрөө, Микоян, Суслов, Громыко, мөн тэр үеийн Улсын Аюулгүйн хорооны дарга Шелепин нар ч шаардсан юм. Харин тэр үед “Мерилин нэртэй агент маань өөр нэг нууц амраг буюу ерөнхийлөгч Жон Кеннедигийн орон дотор Зөвлөлтийн төлөө л “хөдөлмөрлөн, зүтгэж” байлаа.
АЛТАН ШҮДЭТ РОМЕО
Эх үүсвэр: Зөвлөлтийн тагнуулч, Английн иргэн Жон Саймондсын дурсамжууд
Маш нууц: 1967 он, Марокко
Юстас-Алекст: Манай агент Ромео нь Рабат хотод ажилд оров. Зорилго нь АНУ, Их Британи, Герман, Францын Элчин сайдын яамны эмэгтэй ажилтнуудыг өөрийн талд элсүүлэх
1960-аад оны сүүлээр Мароккод Аюулгүй байдлын хорооны ажилтнууд Скотланд-Ярдын Жон Саймондс гэх мөрдөгчийг “ажилд авчээ”. Эхэндээ тэрбээр Британийн хээл хахуульд автагдсан офицеруудын талаар ярьж өгсөн агаад дараа нь залуу эрийг Баруны элчингийн эмэгтэй ажилтнуудын зүрх сэтгэлийг эзэмдэгч залуу болгон ашиглав. Мэдээж хэрэг үүний зорилго бол орон дотор байхдаа л дипломат болон бусад нууцыг олж мэдэх гэж тэр шүү дээ. Тэр байтугай түүнд Ромео гэсэн тохирох хочийг хүртэл өгчэ. Түүний аз дутахад элчинд дандаа “зэвүүн, царай муутай” хатагтай нарыг ажилд авсан байлаа. Жоны өөрийнх нь хэлж байгаагаар тэрбээр илүү тачаангуй нууц амраг шиг харагдахын тулд болзооныхоо өмнө нэг станкан виски заавал татдаг байжээ.
Дашрамд хэлэхэд, Саймондс Болгарт тусгай бэлтгэл дүүргэсэн ажээ. Тэнд хайр дурлалын нарийн ухаанд Оросын хоёр гоо бүсгүй сургасан гэдэг. Улсын Аюулгүй байдлын алба тэр байтугай зүрх сэтгэлийг эзэмдэгч шинэхэн ажилтандаа 12 алтан крон өгөх гэж түрийвчээ сэгсрэхдээ ч харамссангүй. Учир нь “нууц амраг баатрын” маань шүд нь “уйлмаар” байдалд /элчингийн нарийн бичиг хүүхэн битгий хэл цэвэрлэгч авгай ч тоож харахааргүй/ байсан гэнэ. Ингээд Ромеогийн амыг шинэчилсэн нь хамгийн цагаа олсон ажил байлаа /түүний хазалт онцгой эротик тачаангуй байсан гэлцдэг/ 1970-аад оны сүүлчээр түүнийг урамшуулах зорилгоор Улсын аюулгүй байдлын алба ЗСБНХУ-д айлчлах эрхээр гурван ч удаа шагнасан гэнэ. Тэр байтугай тагнуулын дарга Юрий Андропов өөрийн биеэр Саймондсын ололт амжилтыг нь магтсан гэнэ.
ААВТАЙГАА УНТАЖ БАЙНА Л ГЭЖ ТӨСӨӨЛДӨГ БАЙСАН
Эх үүсвэр: Дмитрий Мишенко, 1980-аад онд УАБХ-ны архивын дарга байсан
Маш нууц: 1972 он, ЗСБНХУ
Юстас-Алекст: Төвд “Кларисса” нууц код нэртэй бүлэг байгуулагджээ. Зорилго нь: ор, хөнжлийн явдлыг ашиглаж агентуудыг хөлсөлж авах.
1970-аад оны эхээр, дээд газрын удирдлагад шинэ хүмүүс гарч ирэхэд секс-үйлчлүүлэгчидтэй ажиллах явдал цар хүрээгээ тэлэв. Гадаад тагнуулын албаны цөмд “Кларисса” гэх албан ёсны нэртэй бүлэг гарч иржээ. Тус бүлэгт хамгийн царайлаг, гоо, дур булаам залуус, хүүхнүүд ажиллах бөгөөд мөн сэтгэл зүйч, шинжээч, секс судлаач нар ч байжээ. Фройд өвөөгийн сургаалийг тэнд бүрэн ёсоор нь ашиглаж байв. Тэр байтугай Москвад хамгийн алдар нэр бүхий биеэ үнэлэгчдийг олж, “хайр дурлал”-ын ухаанд тагнуулчдыг сургах болов.
Холбооны Аюулгүй байдлын албаны хонгилд ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны өндөр албан тушаал бүхий хатагтайн талаар одоо болтол ярьдаг. Тэрээр энэ бүлгийн нэгэн “төгсөгчийг” хөлслөн авсан ажээ. Тэрээр нөхөрт гарч чаддаггүй байв. Учир нь хүүхэд байхдаа төрсөн эцэг нь үйлчлэгч бүсгүйг зэрлэгээр хүчирхийлж байсныг нүдээр үзсэн аж. Зөвлөлтийн тагнуулчид түүний ирээдүйн нөхөр болгож биеэ барьж чаддаггүй, бүдүүлэг, харгис эрийг явуулсан бөгөөд тэрбээр түүнийг зодож, элдвээр хэлж, нэг ёсоор хүчирхийлдэг байв. Түүнтэй хамт байхдаа л тэр эмэгтэй бие тавирч, олон жил хуримтлагдаж ирсэн сексийн дур хүслээ тайлж цангаагаа гаргадаг байжээ. Секс хийх үеэрээ тэрээр аавтайгаа унтаж байна хэмээн төсөөлдөг агаад тэр байтугай тагнуулч эрийг хүртэл “аав” гэж дууддаг байв. Хатагтайд “Өвчтөн” гэсэн нэр хайрласан бөгөөд тэрээр нууц материалыг ядах юмгүй дамжуулдаг байлаа.
НАРИЙН БИЧИГ НАР ТАГНУУЛЧДЫГ ЭЗЭМДДЭГ БАЙЖЭЭ
Эх үүсвэр: Ардчилсан Герман улсын тагнуулын ажилтан Герхард Шульцын дурсамжууд
Маш нууц: 1981 он, ХБНАГУ
Юстас-Алекст: Зүүн Германы агентуудын хамтаар “Нарийн бичгийн дарга нарыг довтлох” ажиллагаа эхэлжээ. Зорилго нь яамдуудад ажилладаг нөхөрт гараагүй, хижээл насны эмэгтэй ажилтнуудыг элсүүлэх.
Зүүн Германы “Штази” тагнуулын албатай хамтран Улсын аюулгүй байдлын хорооны боловсруулсан ажиллагаанууд нь хамгийн боловсронгуйд тооцогддог. Тэдний нэг нь “Нарийн бичгийн дарга нарыг довтлох” ажиллагаа байв. Гоо үзэсгэлэнтэй, дур булаам, тамирчин бие хаатай хэдэн залуучууд хань ижилтэй болох найдлага нь тасарч, ганцаардалд гансарч байгаа дөч болон түүнээс дээш насны хижээл эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэх зорилгоор ХБНГУ-г зорив. Сайхан залуучууд тааралдсан хүн болгоноо жаргааж чадаагүй нь мэдээж. Ийм маягийн хатагтай нар гол төлөв Засгийн газрын хэрэг эрхлэх газар, батлан хамгаалахын салбар эсвэл тагнуулын албанд ажилладаг байлаа. Оросын тагнуулчдын хувьд тус ажиллагаанд оролцоно гэдэг хамгийн хүнд, ярвигтай ажилд тооцогдож байв. Хатагтай нар шог ярианд гардаг шиг амьдралдаа хамгийн сүүлчийн удаа секс хийж байгаа юм шиг орондоо юу эсийг хийж, хөөрхий тагнуулчид тэдэнд хүч тэнхээгээ бараг дөрвөн хөллөж гардаг байлаа. Тус хөтөлбөр арван жилийн хугацаатай байсан агаад эхэндээ гайхамшигтай үр дүнг авчирч байв. Юу гэвэл, айлган сүрдүүлэх аргаас янаг амрагийн явдалд амташсан хижээл авгай нар хамаагүй илүү их мэдээллийг өгч байлаа. Гэвч энэ ажиллагааг дуусгах тавилан байсангүй. Учир нь хоёр Герман нэгдсэн нь “Штази”-тай ийн үр дүнтэй хамтран ажиллаж байсан явдалд цэг тавив.
Дашрамд дурдахад секс довтолгоо тэр бүрий ялалтаар дуусч байсангүй.
Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картерын Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, профессор Бжезинскийг худалдан авах гэж УАБХ олон жил ямар ч үр дүнгүй оролдсон юм. Бжезинский руу “цэнхэр”, өсвөр насны охидуудыг ч явуулаад ямар ч үр дүн байсангүй. Профессор руу илгээж байсан агентуудын дунд дур булаан, хэн ч харсан тачаангүй эмэгтэйчүүд олон байсан. Цорын ганц хийж чадсан зүйл бол гаж сексэд донтогч нэгэн гоо бүсгүйтэй нууц харилцаатай гэх талаар цуу яриа тарааж профессорыг багагүй уурлуулсан явдал. Тэр байтугай Ромын хамба ламын өвөрт хүртэл тагнуулч эмэгтэйг шургуулах гэж нэг бус удаа оролдсон байна. Ямартаа ч Хоёрдугаар Иоанн Павелын эргэн тойрныхон /түүнийг хамба ламаар сонгогдохоос ч өмнө/ Зөвлөлтийн гоо сайхан тагнуулч бүсгүйчүүдийн талаар шагшиж байсан юм. Гэтэл хараахандаа үр дүн мэдэгдсэн зүйл үгүй.
Маш нууц сониноос...
|