Мэдээ, мэдээлэл::
Аваргын захиасыг биелүүлж "Аварга” боллоо
Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү
Д.Дагвадорж хоёр жилийн өмнө буюу 2010 онд зодог тайлахдаа "Миний
цээжинд хоёр зүрх цохилж байна.
Нэг нь төрөлх Монголоо хязгааргүй хайрлахын тулд. Нөгөө нь намайг
хүмүүжүүлсэн Японы төлөө цохилж байна” хэмээгээд Харумафүжи
Д.Бямбадоржид хандан "ирээдүйд их аварга болох ёстой шүү” хэмээн чухалчлан захиснаа тухайн үед олон нийтэд зарлаж байсан билээ.
Тэгвэл түүний захиасыг биелүүлж ийнхүү хоёр жилийн дараа буюу 2012
оны есдүгээр сарын аки башёд озэки Харумафүжи Д.Бямбадорж маань их
аварга Хакухо М.Даваажаргалыг шитатэнагэ мэхээр ялж макүүчи зиндаанд
дөрөв дэх түрүүгээ авж "Ёкозуна” цолны эзэн боллоо.
Наран орны үндэсний спортын дэвжээг Монголын хөвгүүд эзэгнэн, сумо
бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн залгамж халаа болсон
69 дэх ёкозуна Хакухо М.Даваажаргалыг ялан дийлж Монгол Улсаас гурав
дахь ёкозуна буюу Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь ёкозуна
Харумафүжи Д.Бямбадорж тодорлоо.
www.T1771.Tk