Мэдээ, мэдээлэл:
Ажлын зар бодитой юу?
Нэг үе ажил олддоггүй байсан бол одоо ажилчин олдохоо байсан гэх.
Ажилгүйдэл нүүрлээд байна уу, ажил хийхгүйдэл түгээд байна уу гэдэг
асуудал ч гарсан. Засгийн газар болохоор бараг он бүрийг "Ажилгүйдэлтэй
тэмцэх”, "Ажлын байр бий болгох” жилээр зарладаг уламжлал тогтжээ.
Мөрийн хөтөлбөр нь учраас тэгдэг юм уу, түүнийгээ ихэд хамгаалдаг билээ.
Ажлын байр олноор бий болсон, ажилчид нь тэнцэхгүй байна гэдэг үгтэй
болжээ.
Гэтэл ажил хайсан хүмүүс зөндөө байдаг. "Зар”-ын бүх
сонинд гарсан ажлын зарын дагуу утасдахаар "Ажилчин авчихсан” гэдэг аж.
Бүр өглөө эрт сонин аваад залгахад л ажил нь эзэнтэй болчихсон байдаг
гэх. Энэ бүхний ард ер нь юу яваад байна вэ? Монголчуудын хүслэн болсон
"Хоёр” толгой, "Эрдэнэт үйлдвэр” энэ тэрд нь ажилд орно гэдэг санасны
гарз бөлгөө. Адаг сүүлд нь ажлын зар бодитой юу гэх асуулт гарч байгаа
юм.
www.t1771.tk