Ойролцоогоор
45 метрийн өргөнтэй сүүлт од дараагийн долоо хоногт дэлхийтэй тун
ойрхон буюу хэт өндрийн болон цаг агаарын хиймэл дагуулуудаас ч ойрхон
ирэх болно. Энэ нь ийм хэмжээний обьект дэлхийтэй ойртож буй анхны
тохиолдол юм.
Гэвч уг сүүлт од аюул дагуулахгүй бололтой. Эрдэмтэдийн үзэж
байгаагаар ирэх долоо хоногийн баасан гаригт уг обьект дэлхийгээс 27520
км-ийн зайтай өнгөрөх аж. НАСА-ийн Дэлхийтэй ойр обьектуудыг судлах
төслийн менежер Доналд Еоманс мягмар гаригт хэвлэлийн хурлын үеэр
"Дэлхийд ямар нэгэн аюул байхгүй” хэмээн мэдэгдээд байгаа юм.
Уг сүүлт одын ойртох өндрөөс ч цаана буюу 35800 км-т олон тооны
хиймэл дагуулууд байдаг бөгөөд уг обьектуудтай мөргөлдөх аюул байгаа
эсэхийг тодруулахаар түүний замын нарийн тооцоог эрдэмтэд хийж байна.
Одоогоос 65 сая жилийн тэртээ динозавруудыг устгаж үгүй болгосон 10 км
диаметр бүхий сүүлт одны мөргөлтөөс хойш дэлхийд өөр сүүлт одын аюул
учраагүй байгаа билээ.
Одон орончид НАСА-ийн Калифорнийн Можави цөлд байдаг сансрын
дурангаар хамгийн ойр ирэх үеийнх нь зургийг дарахаар тэсч ядан хүлээж
байна.