Мэдээ, мэдээлэл::
ДОХ халдаачихаад шоронд орохгүйн тулд ханилжээХДХВ/ДОХ-той атлаа эрүүл хүнтэй хамгаалах хэрэгсэлгүй хавьтсан тохиолдол
нэг биш гарчээ. Уг нь, халдвартай нь тогтоогдонгуут эмч нарын өгдөг
эхний зөвлөгөө бол "Та нэгэнт халдвартай болсон тул бусдад ямар нэг
байдлаар халдаавал санаатайгаар тараасан хэрэг болж, хуулийн дагуу
шийтгэгдэх болно. Зүйл ангиар шийтгүүлбэл тодорхой хугацаагаар ял эдлэх
хүртэл заалттай” гээд ам өчиг авч, гарын үсэг зуруулдаг юм байна. Тэгээд
энэ нь итгэлцэл дээр тогтох ёстой гэж үздэг ажээ. Тэгтэл тэр нь
хэрэгждэггүй юм байна. Өөрийгөө халдвартайг мэдсээр байж өрөөлд
халдаасан хэрэг нэг биш гарчээ.
Халдвартай хүний нэр ус, нас
хүйс, ажил мэргэжил, хаяг нууц учраас энд үүнийг өгүүлэх боломжгүй юм.
Нэг нөхөр ийм хэрэг хийчихээд "Би түүнд хайртай. Тэгээд ч бид хоёр
амьдрахаар шийдсэн. Эхнэр маань жирэмсэн. Хүний эрхийн асуудал биз дээ?”
гэжээ. Эхнэр гэх хүнээс нь лавлахад, "Би ч түүнд хайртай. Бид хоёр
сууна” гэсэн юм байх. Ингээд өнөө гарын үсэг, ам өчиг хүчингүй болчихгүй
юу.
Хохирогч болох этгээдийн талаас нэхэмжлэлгүй болохоор
шүүхээр шийдүүлэх боломжгүй болчихдог юм байна. Ойрын эх сурвалжаас
авсан мэдээгээр тэр нөхөр ДОХ халдаачихаад шоронд орохгүйн тулд ханилсан
бололтой. Эмч нар нь үйлтэйгээрээ эхийг эмчилж байгаад азаар эрүүл
хүүхэд төрүүлжээ. Хүүхэд төрсөний дараа тэр хоёр тусдаа амьдарч эхэлсэн
бөгөөд бараг салсан сурагтай. Салах нь ч бас хүний эрх болохоор бас л
шүүхдэх боломжгүй юм. Ингээд нэгэн бүсгүй ХДХВ/ДОХ-ын халдвар тээгээд
хоцорч байгаа юм даа.
Сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг хүргэсэн болно.
[www.T1771Music.Ucoz.Net]