Banner
Цаг агаар
Шилдэг гишүүд
| | Admin Мэдээ: 4626 Хүйс: Male Сэтгэгдэл:38 | | | Minsera Мэдээ: 0 Хүйс: Female Сэтгэгдэл:0 | | | Huurd Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | ab Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | IDLY Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | hithurr Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | onoo Мэдээ: 0 Хүйс: Female Сэтгэгдэл:0 | | | oronzai Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | esa Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 |
Statistics
Total online: 6 Guests: 6 Users: 0
|
Main » 2012 » September » 11 » Мэдээ, мэдээлэл:: Хөдөөгийн айлыг эзэдтэй нь газартай тэгшилжээ
7:25 PM Мэдээ, мэдээлэл:: Хөдөөгийн айлыг эзэдтэй нь газартай тэгшилжээ |
Мэдээ, мэдээлэл::
Хөдөөгийн айлыг эзэдтэй нь газартай тэгшилжээ
Орчны
аюулгүй байдал алдагдаж, хүн аюулгүй орчинд амьд явах эрхээ эдэлж
чадахгүй байгаагийн жишээг уржигдар болсон аймшигт ослоос харж болохоор
байна. Бүр
хөдөө нутагт гэртээ байж байгаад амь насаа алдлаа. Энэ сарын 9-ний 14
цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 3 дугаар баг Хөх толгой
гэдэг газар буюу Баяндалай сум явах төв замаас километрийн зайд намаржиж
байсан айлыг хулгайн машин унаж явсан согтуу жолооч үүднээс нь эхлэн
хаман авч дайран гарсан хэрэг гарав.
Олны
сэтгэлийг сэртхийлгэсэн харамсалтай уг хэргийн хохирогчид гэртээ
долуулаа байсан бөгөөд тэдний 3 нь хүнд хөнгөн гэмтэлтэй, 4 нь газар
дээрээ нас барчээ. Нас барагсадын 3 нь гурван айлын эзэгтэй, нэг нь
жаахан хүү байжээ.
Тус
айлын эзэн О өнөөдөр хугарсан хөлөө боолгочихоод эхнэр хүүхдээ алдсан
уй гашуугаа нэхэн шударга шийдвэр горилон явна. Гэлээ гээд хайран үр
хатан гэргий нь эргээд босоод ирэх биш дээ. Ингээд л хайхрамжгүй
хариуцлагагүй балмад нэгний саварт эрдэнэт хүний амь нас эрсэдсээр байх
уу?
Ганц
эл хэрэг ч бус. Өмнөговь аймагт зам тээврийн аймшигтай осол сүүлийн үед
олон гарч байна. Харин хэрэгтнийг хэрхэн эрүүгийн байцаалтаар байцаан
шийтгэсэн тухай эргэн мэдээлдэггүй нь аймгийн Цагдаагийн газрынхны том
нууц, иргэдийн харуусал гомдлын хардлагыг тээсээр үлддэг.
Өнөөдөр
л гэхэд орон нутгийн сэтгүүлчид багагүй хүлээн зарим нэгэнд нь хөөгдөн
туугдан байж мэдээллээ авлаа. Хэрэгтэн болоод түүний унаж явсан машин
Улаанбаатар хотын харьяа байсан бөгөөд хууль дүрмээ умартан согтуурч
танхай балмад явдлаар айл амьтны амь хөнөөж яваа нүгэлтний гэмийг бүү
хэлтрүүлээсэй.
Газар
дорхи баялгаасаа малтаж жаахан цадчихаад үнэтэй машинаар гангарч
аймшигт хэргийг үйлдчихээд хэргийн мөрөө хэдэн төгрөгөөр халхалдаг
"моод” тус аймагт байдгийг төсвийн цалинтай Цагдаагийн газрын ажилтнууд,
мөрдөн байцаагчдын унасан машин, нууцхан үлддэг байцаалтын үр дүнгээс
харж болно. С.Сумьяа
|
Category: Мэдээ,мэдээлэл |
Views: 1111 |
Added by: Admin
| Rating: 0.0/0 |
|
Like box
Golomt Bank
Site Online
Голомт Банк
Playlist mp3
Flag Counter
Panasonic
...
Block title
|