Мэдээ, мэдээлэл::
Хайртай хосууд хамтдаа хорвоог орхив
Бельгийн нэгэн хижээл насны хос энэ амьдралыг хамтдаа орхих хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Хэн нэг нь түрүүлж нүд анивал нөгөөх нь дэндүү ихээр гашуудна гэж бодсон хэрэг. Сонирхолтой нь, 89 настай Франсис, 86 настай Анна нарын хүүхдүүд тэдний шийдвэрийг гүн хүндэтгэлтэйгээр хүлээж авсан бөгөөд хүслийг нь гүйцэлдүүлэх чадварлаг эмчийг олж өгсөн байна. Тус улсад эвтанази буюу амьдралыг сайн дураар орхих эрхийг 2002 онд хуульчлан зөвшөөрсөн ч энэ үйлдлийг хийхийг зөвшөөрөх эмч олно гэдэг нь ярвигтай асуудал юм. Тэдний 55 настай хүү Жон Пол шаардлагатай мэргэжилтэнг олж өгчээ.
“Бид уйтгарлаж, гуниглахгүй байгаа. Харин ч эсрэгээрээ бид аз жаргалаар бялхаж сууна. Энэ амьдралыг бид нам гүмхэн, өвчин зовлонгүй орхино гэдгийг дуулаад ихэд баярласан” хэмээн 89 настай Франсис өгүүлэв. Тэрбээр 20 жилийн туршид түрүү булчирхайн хавдартай тэмцэж байгаа бол хайрт эхнэр нь юм харахаа больж, чих нь хатуурчээ. Тэд орь ганцаар үлдэхээс айгаад гадагш гарахдаа цугтаа гардаг гэнэ шүү.
Бельгийн нэгэн хижээл насны хос энэ амьдралыг хамтдаа орхих хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Хэн нэг нь түрүүлж нүд анивал нөгөөх нь дэндүү ихээр гашуудна гэж бодсон хэрэг. Сонирхолтой нь, 89 настай Франсис, 86 настай Анна нарын хүүхдүүд тэдний шийдвэрийг гүн хүндэтгэлтэйгээр хүлээж авсан бөгөөд хүслийг нь гүйцэлдүүлэх чадварлаг эмчийг олж өгсөн байна. Тус улсад эвтанази буюу амьдралыг сайн дураар орхих эрхийг 2002 онд хуульчлан зөвшөөрсөн ч энэ үйлдлийг хийхийг зөвшөөрөх эмч олно гэдэг нь ярвигтай асуудал юм. Тэдний 55 настай хүү Жон Пол шаардлагатай мэргэжилтэнг олж өгчээ.
“Бид уйтгарлаж, гуниглахгүй байгаа. Харин ч эсрэгээрээ бид аз жаргалаар бялхаж сууна. Энэ амьдралыг бид нам гүмхэн, өвчин зовлонгүй орхино гэдгийг дуулаад ихэд баярласан” хэмээн 89 настай Франсис өгүүлэв. Тэрбээр 20 жилийн туршид түрүү булчирхайн хавдартай тэмцэж байгаа бол хайрт эхнэр нь юм харахаа больж, чих нь хатуурчээ. Тэд орь ганцаар үлдэхээс айгаад гадагш гарахдаа цугтаа гардаг гэнэ шүү. - See more at: http://www.wikimon.mn/content/57077.shtml#sthash.BoScRY0c.dpuf |