Мэдээ, мэдээлэл::
Оюутолгойд энэ онд багтаан 930 хүнийг ажилд авна
"Оюутолгой"
компани үйл ажиллагаагаа нийтэд ил тод байлгах зорилгоор алба,
хэлтсүүдийнхээ ажлыг тайлагнадаг болсон. Тус компани 2010 оноос эхлэн
мэргэжлийн боловсролыг дэмжиж, 120 сая ам.доллар төсөвлөсөн гэдгийг
Сургалтын хэлтсийнхэн нь өчигдөр хийсэн тайлан мэдээндээ дурдав. "Мөдхөн
манай компани далд уурхайн ажлаа эхэлнэ. Гэтэл энэ чиглэлээр мэргэшсэн
боловсон хүчин манайд алга. Тиймээс уул уурхайн чиглэлээр 1200 багш
бэлтгэх, түүнээс 30-ыг нь Австралид сургахаар болсон.
Мөн 30
оюутныг гадаадад, 200 оюутныг дотооддоо энэ чиглэлээр сургахаар хөрөнгө
оруулалтад тусгасан. Эдгээр оюутны байр, сургалтын төлбөрийг даахаас
гадна тэтгэлэгт хамруулна. Одоогоор 63 оюутан тэтгэлэгт хамрагдсан"
хэмээн Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэчимэг ярилаа. Мөн
"Оюутолгой" төсөлд нийтдээ 9621 монгол хүн ажиллаж байгаагийн 1710 нь
орон нутгийн иргэн гэнэ.
Тус
компани энэ жил 1600 монгол иргэнийг ажлын байраар хангахаар
төлөвлөснөөс өдгөө 670-ыг нь ажилд авснаа Хүний нөөцийн мэргэжилтнүүд нь
хэлсэн юм. Одоо үлдсэн 930 ажлын байранд захиргаа, санхүү, мэдээлэл
үйлчилгээний ажилтан, эрүүл мэндийн зөвлөх, оператор, цахилгаанчин гэсэн
мэргэжлээр хүн шалгаруулж авах юм байна.
www.T1771.Tk