Мэдээ, мэдээлэл
Тэрэлжийн 5 одтой зочид буудлын дэргэд онгоцны буудал баригдана
Тэрэлжийн таван одтой зочид буудлын Монголын тэргүүн баячуудын нэг
Гачууртын Чинбатын мэдэлд байдаг билээ. Монгол телевиз зэрэг 20 гаруй
охин компанитай тэрбээр монголын баячуудын шинэ эринг тодорхойлохоор
шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл Чинбат монголын номер таван одтой зочид буудлаа
дэлхийн хэмжээнд хүргэж онгоцны буудалтай болгохоор шийдвэрлэсэн байна.
Хамгийн багадаа өдрийн 500 ам доллараар үйлчилдэг тус зочид буудал
монголын байтугай дэлхийн хэмжээний баячууд үйлчүүлдэг бөгөөд Чинбат
тэрхүү зочдоо өндөр зэрэглэлийн онгоцны буудлаар ийнхүү эрхлүүлэхээр
зэхэж байгаа сурагтай.
Улс даяараа хэдэн жил ярьж байж хийдэг онгоцны буудлыг ийнхүү
монголын баячууд хэдхэн сарын дотор барихаар зэхэж буй нь цаанаа нэг юм
хэлээд ч байх шиг.