+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » February » 13 » MGL Movie::: Гарын таван хуруу
8:57 PM
MGL Movie::: Гарын таван хуруу

MGL Movie:;

 Гарын таван хуруу



УДЭТ-ын ерөнхий най­руулагч Н.Наранбаатартай уулзлаа. Бидний яриа шинэ оны өмнөхөн Монголын тайзнаа дахин амилсан "Гамлет” жүжиг болон зохиолч Ч.Лодойдамбын "Гарын таван хуруу” зохиолыг  шинэчлэн найруулж кино хийх гэж байгаа тухай нь өрнөсөн юм.

-Ойрын үед таны найруулсан  "Гамлет”-ыг тоглоод танай театр үзэгч олонтой байх шиг байна. Ер нь энэ жүжгийг босгохын тулд хэр их хугацаа зарцуулсан бэ?

-Шинэ жүжгийг босгохын тулд олон хүн хүч хөдөлмөр, ухаан, цаг заваа зарцуулдаг. Тэр дундаа дэлхийд тамгалагдсан сонгодог, том бүтээлийг тайзнаа босгоход тодорхой хугацаа шаардлагатай. Түүнтэй адил "Гамлет” жүжгийг тайзнаа амилуулахын тулд найруулагч миний бие өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш ажилласан. Найруулагчийн сонгон шалгаруулалтад  ялснаас хойш "Гамлет” жүжгийн ажилд шамдсан. Жүжгээ сайн бүтээл болгож үзэгчдэдээ хүргэхийн тулд өөрөө "Гамлет”-аар ч өвчлөх хэрэгтэй болсон. Бидний ажил бол оюуны хөдөлмөр. Тунгааж бодох, эргэцүүлэх зүйл олон учраас энэ жүжигт хамгийн багадаа жил гаруйн хөлс хөдөлмөрөө шингээсэн.
 

-Дүрүүдийг сонгохдоо жүжигчдээс юуг нь илүү харсан бол?

-Дүр сонгоно гэдэг найруулагчийн ажил. Тухайн найруулагч тэр жүжигчнийг ямар дүрээр олж харсан байна, тэр дүрдээ л сонгодог. Тэгэхээр энэ бол цэвэр найруулагчийн хариуцлага юм л даа. Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал үр дүнг нь  найруулагч өөрөө хариуцдаг жамтай. Би "Гамлет”-д тоглох жүжигчдийг сонгон шалгаруулахдаа дүрийн онцлог, дотоод ертөнц, гадаад төрх, бие хаа, зан ааш, хэл яриа, харц гээд олон зүйлийг нь бодож байж сонгосон. Мөн нөгөө талаас жүжигчдээс уран бүтээлдээ хандах  хандлага, ур чадвар, дүр дээр хэрхэн ажилладаг гээд бүх талыг харсан. Үүнээс гадна жүжигчдэд өмнө нь тоглож байсан дүрийг нь дахиад өгч болдоггүй. Жишээ нь, өмнө нь ядуу зүдүү, эсвэл зусарч бялдууч хүний дүрийг гаргаж байсан бол дахиж тийм дүр өгч болдоггүй юм л даа. Жүжигчнээ дахин өөрөөр нээхийн тулд найруулагчийн арга ажиллагаа, ухаан үүн дээр харагддаг. Тиймээс олон хүчин зүйлийг бодолцож сонгосон.
 

-Та "Гамлет” жүжгээ өөрөө үзээгүй гэж байсан. Яагаад тэр вэ?
-Одоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ гэж үзэхэд би дахиж үздэггүй л дээ. "Гамлет”-ын хувьд надад их хэцүү байсан л даа. Түр ч гэсэн энэ жүжгээс холдмоор санагдаж байсан. Сэтгэл зүйн хувьд жүжгийн үзэгдлүүд миний оюун санаанд нөлөөлчихсөн байсан. Солиорол гэх нь ч хаашаа юм. Тэгэхдээ надад их нөлөөлсөн учраас энэ бүхнээс холдож өөрийгөө амраах хэрэгтэй гэж үзсэн. Жүжгээ дахиад үзэхээр гулсаад орчих юм шиг санагдаад байсан учраас дахиж үзээгүй юм.
-Театрын ерөнхий найруулагчийн тань хувьд сонирхож байна. Танай тайзнаа ойрын үед ямар бүтээл тавих гэж байгаа вэ?

-УДЭТ-ын хувьд энэ жил сонгодог уран бүтээлийн жил байх болно. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагч маань Испанийн нэрт зохиолч Мигель Сервантесын алдартай зохиол "Кихот ноён”-ыг  тайзнаа амилуулж ирэх намар үзэгчдэдээ хүргэхээр болсон. Мөн найруулагч Ч.Түвшин "Норовын намтар” хүүхдийн зохиолоор шинэ жүжиг хийх гэж байна. УДЭТ маань ССАЖЯ-тай хамтарч шинэ жүжгийн зохиолын уралдаан зарласан. Энэ уралдааны шалгаруулалт ирэх гуравдугаар сарын 15-нд болж тэргүүн, дэд, гуравдугаар байрын эзэн тодрох байх. Нэгдүгээр байрт шалгарсан зохиолыг манай театр тайзны бүтээл болгож үзэгчдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Харин миний хувьд гэвэл Германы нэрт философич, зохиолч Гётегийн алдарт "Фауст” жүжгийг тайзнаа амилуулах хүсэлтэй байгаа. "Фауст” бол асар том, даацтай,сонирхолтой бүтээл учраас сонгосон юм.
 

-"Фауст” жүжгийн гол утга санаа нь юуг илэрхийлдэг бол?

-Фауст доктортой нэгэн залуу уулзаад гэрээ хийж сүнсээ худалддаг тухай энэ жүжигт гардаг. Өнөө цагт эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө хүмүүс сүнсээ худалдахааас буцахгүй болчихсон байна. Тэр хүмүүс юуны төлөө чөтгөрт сүнсээ худалдахаас буцахгүй болчихоод байна вэ. Энэ бол хүн өөрийн эрх ашиг, аз жаргалын төлөө л хийж байгаа зүйл юм. Баян тансаг, нэгэн насны жаргалын төлөө чөтгөрт сүнсээ худалдахаас буцахгүй амьдарч байгаа хүмүүс болон ийм бохир болчихсон нийгмийн тухай энэ жүжигт гарна. Үүнд эмзэглэж явдаг учраас энэ зохиолоор жүжиг хийх хүслээр шатаж явна даа.  
 

-Энэ жүжгийнхээ дүрүүдэд хэн нэгнийг оноосон уу. Эсвэл өмнөх шигээ сонгон шалгаруулалт хийх үү?

-Үгүй ээ, би дүрүүддээ сонгон шалгаруулалт хийхгүй өөрөө сонгож тоглуулна. Сонгон шалгаруулалт гэдэг бол тийм ч ач тустай зүйл биш л дээ. Жүжигчдэд бололцоо олгож, уян хатан хандаж байгаа хэрэг юм. Би цаашдаа ч гэсэн жүжигчдээ өөрөө сонгож тоглуулах болно.
 

-Таныг Ч.Лодойдамбын "Гарын таван хуруу” зохиолоор кино хийх гэж байгаа талаар сонслоо. Найруулагчийн хувьд та кинонд шинэ хүн биш. Гэхдээ кинонд хэтэрхий дурлаад драмаас урвах вий дээ гэсэн болгоомжлол төрж байна шүү?

-Кино урлаг бол хамгийн сайхан, гоё урлаг шүү дээ.Техник технологи, сэтгэлгээний чадвартай мундаг хүмүүс кино урлагийг хөгжүүлээд аваад явж байна. Харин зарим хүн Монголын кино урлагийг доош татаж, нэр хүндийг нь  унагааж байна. Тэдэнд сайн зохиолын санаа маш ихээр дутагдаж байгаа нь харагддаг. Ертөнцийн хамаг л сонирхолтой гэсэн үзэгдлүүдийг кинондоо оруулж байна. Америкийн киног тэр чигт хуулбарлаад кино хийчихсэн тохиолдол ч байна. Эсвэл санааг нь хулгайлаад монгол жүжигчин тоглуулаад кино бүтээдэг. Энэ бол кино найруулагчдын сэтгэлгээний ядуурлыг харуулж байгаа хэрэг юм. Гадаадын нэг киноны кадрыг тэр чигээр нь хуулбарлаад авсан жишээ ч олон байгаа. Энэ бол  ичгэвтэр зүйл л дээ. Ч.Лодойдамба гуайн "Тунгалаг Тамир”, "Гарын таван хуруу” зэрэг зохиол нь нь зөвхөн XX зуунд үлдээд зогсохгүй мөнхийн сэдэвтэй сайн зохиол учраас сонгосон. Яагаад шилдэг, сайн зохиол хэзээ ч хуучирдаггүй вэ гэхээрээ хүний зан төлвийн тухай өгүүлдэг болохоор мөнх үлддэг. Нийгэм, улс төрийн сэдэвтэй зохиол хэзээ ч мөнхөрдөггүй.   
 

-"Гарын таван хуруу” зохиолыг сонгож авсан шалтгаан нь юу вэ?

-Зохиолын утга санаа нь бичил нийгэм болсон гэр бүлийн амьдралын тухай учраас сонгосон  юм. Өнөөдрийн нийгэмд гэр бүл гэдэг үнэ цэнээ алдаж байгаа учраас энэ зохиолоор кино хийхээр шийдсэн.  
-Гэхдээ өмнө нь энэ зохиолоор И.Нямгаваа найруулагч кино хийсэн. Муу кино ч биш. Ийм байхад түүнээс өөрөөр хийнэ гэхээр л гайхаад байна л даа?
-Тийм ээ, энэ зохиол бол гэр бүлийн асуудлыг маш хурц мөн нандин гаргасан. "Гарын таван хуруу” кинонд өмнө нь гэр бүлийн үнэ цэнэ, үр удмаа үлдээхийн утга учир, эцэг хүн, эр хүний ноён нуруу, гэр бүлээ авч явах гэж юу байдгийг тодоор харуулсан. Харин миний хувьд уг киноны үргэлжлэл ямар байх вэ гэдгээр хийхгүй. Харин гэр бүл салалт гэдэг нийгэм, хүүхдүүдийн амьдрал, үзэл санаа гээд бүх зүйлд их хортойгоор тусдаг учраас энэ талыг илүү тод харуулахыг хүсч, шинэчлэн, найруулж байгаа.
 

-Утга санаа нь юуг илэрхийлэх бол?

-Одоо манайхан өрнийн орнуудын амьдралын хэв маягийг дагаж дуурайх нь элбэгшихсэн. Өмнө нь гэр бүлийн үнэ цэнэ, аав ээж, ах дүү нараа хүндэлдэг байсан. Тийм ч учраас бидний дуу хууранд аав ээжийн ачлалыг үгээр, утга санаагаар сайхан илэрхийлдэг байж. Харин өрнөдөд ийм амьдралын хэв маяг ховор шүү дээ. Ер нь хүйтэн хөндий талдаа байдаг. Эцэг эхээ хөгшрөхөөр нь асрамжийн газар өгөөд  хаяад явчихдаг. Бид чинь одоо ийм л хүмүүсээс суралцаад байна. Энэ бол дорнын орнуудад зохихгүй хэв маяг. Уламжлагдаж ирсэн өв соёл, зан заншил гэж байна. Үүний нэг хэлбэр нь гэр бүлээ авч явах, түүнийхээ төлөө зүтгэх ухаан юм. Гэр бүл тогтворгүй байвал нийгэм дагаад тогтворгүй болдог. Үүнийг л хүмүүст ойлгуулж, дохио өгөх гэж кино хийх юм.
 

-Киноны  гол дүрийг яаж гаргах бол гэдэг сонирхолтой санагдаад байна?

-Тухайн үеийн "Гарын таван хурууны” Шагдар бол гэр бүлээ орхисон ч гэсэн хүн чанартай хүн байсан. Харин өнөө үед тийм хүн чанартай хүн байх болов уу. Ганц амьдрах насандаа хүн өөрийгөө л боддог цаг болчихсон ч юм шиг. Хүмүүс эрх чөлөөтэй байгаа хэдий ч  ёс суртахууны доголдолд орчихсон. Үүнийгээ ч мэдэхгүй л явж байна шүү дээ. Энэ бүхнийг л хөндөнө гэж бодож байгаа.
 

-Киноны зохиол хэдэн хувьтай явж байна вэ?

-Зохиолынхоо 50 хувийг бичсэн. Утга санаагаа сайн гаргаж бичих хэрэгтэй. Хамгийн гол нь киноны зохиол сайн байх хэрэгтэй. Тиймээс бодож, эргэцүүлж бичих юм олон байгаа. Мөн Ч.Лодойдамба гуай зохиолоо бичихдээ баримталсан гол чиг шугам, утга санааг алдагдуулах ёсгүй. Зарим зүйлийг өөрөөр харж, найруулж болно л доо. Гэхдээ тунг нь тааруулах хэрэгтэй. Өөрийнхөөрөө өөрчилж байна гээд зохиолчийн хэлэх гэсэн санааг эсрэгээр эргүүлж Сүрэнг биеэ үнэлэгч болгож болохгүй. Зохиолын ерөнхий санаанд халдахгүйгээр бичиж байгаа. Хэрвээ тэгэхгүй бол нөгөө сайхан киноны маань  утга учир нь алдагдана шүү дээ.
 

-Зураг авалтандаа хэзээнээс орох вэ?

-Ирэх зунаас зураг авалтаа эхлэх бодолтой байгаа.
 

-Дүрүүдийн хувьд сонголтоо хийсэн үү. Хэн хэн тоглох вэ?

-Үүнийг одоогоор нууцалмаар байна. Цаг нь болохоор л хэлье. Их сонирхолтой хувиарлалт болох байх гэж бодож байгаа.










Category: Монгол кино | Views: 1843 | Added by: Admin | Rating: 3.7/3
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024