Хариуцлага
Rokit Bay
Producer: Rokit Bay
Mixing and mastering: Rokit Bay, Reghu Rn
Recording engineer: Munkh-Orgil “OT” Turbold
WWW.T1771MUSIC.UCOZ.NET
Энэхүү цомогт орсон дуунуудыг зохиогчийн эрхийн хуулийн дагуу Rokit Bay эзэмших тул зөвшөөрөлгүйгээр хувилан олшруулахыг хуулиар хориглоно.
Анхааруулга: Ёс бус хэллэг агуулагдав.
1.Хэний хүүхэд вэ?
2.Тасархай залуу
3.Диваажингийн нулимс ft UFO , Ozgil
4.Ганцаардсан улс төрч
5.Эвшээсэн дагина
6.Аюултай бүс ft Anu , Mende
7.Бороо
8.Бор арьст Гаамп
xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx
9.3.2.1
Реппер Rokit bay өнөөдөр /2016.05.16/ Улаанбаатар чуулгын байранд гурав дахь бие даасан “Хариуцлага” нэртэй цомгийн нээлтээ хийлээ. Цомгийн нээлтэд оролцохоор Улаанбаатар чуулгын үүдэнд олон залуус цугларчээ. Шүтэн бишрэгчид дунд аавыгаа дагуулсан бяцхан жаалууд ч цөөнгүй харагдана. Түүнийг сонсдог залуус энэ өдөр Rokit bay-тэй хамт зургаа авахуулж, гарын үсгийг нь авсандаа баяртай байлаа.
-Хариуцлага цомгоо хэнд хаягласан бэ?
-Энэ шинэ цомгоо эцэг эхчүүдэд хаягласан. Цомгийн эхний дууг сонсоод ямар утгатайг нь ойлгох болно. Энэ цомог тэр чигээрээ хариуцлагын тухай дуу дуулахгүй. Олон сэдвийг хөндсөн байгаа.
-Гурав дахь цомог хэчнээн дуутай вэ?
-Өмнөх “Эвдэрхий хүмүүс” альбюм 10 дуутай байсан. Энэ удаагийн “Хариуцлага” цомог есөн дуутай. Би илүү дутуу дүүргэлтийн дуу хийдэггүй болохоор час хийсэн дуунуудаа л оруулдаг.
-Rokit bay-тэй өрсөлдөх уран бүтээлч байхгүй гэж хэлсэн юм уу?
-Тийм ээ. Би “Надтай өрсөлдөх уран бүтээлч байхгүй” гэж хэлсэн.
-Дараагийн цомгоо хэзээ гаргах вэ?
-Дараагийн цомгоо хэзээ гаргах нь тодорхойгүй байна. Гэхдээ ерөнхий санаа бол байна.
-Таны шинэ цомгийг авахаар өсвөр насны хүүхдүүд их ирсэн байна?
-Өсвөр насны сонсогчдод санаа зовж байна. Сая нэг хүү аавтайгаа хамтдаа ирж, надаас гарын үсэг авлаа. Манай найзын дүү нь бас гарын үсэг авсан. Би “Том болоод сонсоорой” гээд цомгоо өглөө. Миний дууг сонсгох эсэх нь эцэг эхийн хариуцлагын асуудал. Би цомгоо гаргахаас өмнө сануулгаа зөндөө хэлсэн.
-Хариуцлага цомгийн нүүр зураг их сонин юм?
-Амандаа цэцэг зуусан байгаа. Энэ нь намайг өөрийнхөө хэлье гэсэн үгээ хэлж чадахгүй, үргэлж цэцэг шиг гоё үг хэлж байх ёстой юм шиг миний бүтээлч сэтгэлгээг боож байгааг харуулсан. Тиймээс цэцгээр амаа боосон. Мөн хүүхдүүдээр цагдааг төлөөлж намайг хорьж байгааг харуулсан юм. Ерөнхийдөө цомгийн нүүр зураг бүтээлч сэтгэлгээг боож байгаа утгатай.
-Та хэр хариуцлагтай хүн бэ?
-Би согтуу жолоо барьж үзээгүй. Өөрийнхөө хэмжээнд хариуцлага алдаж байгаагүй ээ.
-Хараалын үгийг яагаад боорцог гэдэг үгээр орлуулсан юм бэ?
- Боорцогтой төстэй ямар хараал байдаг билээ. Тэр хараалыг л боорцогоор орлуулж дуулсан.
-“Яг түүн шиг” шоунд дуучин Б.Амархүү таныг дууриасан байсан?
-Тэр яах вэ. Хэлээд байх сэтгэгдэл гэх юм алга.
-“Хариуцлага” цомгийг сонсоход насны хязгаар бий юу?
-Энэ цомог дээр нас заагаагүй байгаа. Гэхдээ миний бодлоор дор хаяж 14 нас хүрсэн байх хэрэгтэй. Би сүртэй хариуцлага яриад байхаар энэ цомгийн дотор учиргүй хараал байгаа гэж ойлгоод байх шиг байна. Тийм биш.
-Яагаад найз охинтой болохгүй байна?
-Тэгж байгаад болох байлгүй дээ.