MGL PHOTO
"Miss Mongolia 2011” тэмцээний шилдэг 20
оролцогчийг танилцуулж байна
Япон улсын ерөнхий сайдын нэрэмжит "Miss International” тэмцээн нь
1960 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа билээ.Үүнээс
улбаатай "Miss Mongolia” тэмцээн нь 2004 оноос хойш тасралтгүй найман
жил зохион байгуулагдаж байгаа ба жил бүрийн ялагч нь "Miss
International” тэмцээнд эх орноо төлөөлөн явдаг уламжлалтай.
Энэ жилийн "Miss Mongolia” тэмцээний ялагч нь "Miss International
2011” тэмцээнд эх орноо төлөөлөн явахаас гадна "Miss Mongolia 2011”
өргөмжлөл, албан ёсны туузыг хүртэх юм.Түүнчлэн тэмцээний тэргүүн байрын
шагналтангууд 10 сая төгрөг авч, тэмцээний ялагчийн титмийг зүүж ивээн
тэтгэгчдийн шагналыг хүртэнэ."Miss Mongolia 2011” тэмцээнд оролцогчид
тавигдах шаардлагад, 16-25 настай Монгол улсын иргэн байх, Зохион
байгуулах хорооны гишүүдийн ойрын хамаатан биш, Харилцааны ур чадвар
сайтай Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх юм байна.Тэмцээнийг шүүх
бүрэлдэхүүн энэ сарын 13-нд олон нийтэд зарлана. Энэ жилийн "Miss
Mongolia” тэмцээнийг гурван үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж
байгаа ба үүнд, REALITY SHOW, SHOW CONCERT, BANQUET SHOW зэрэг арга
хэмжээ зохион байгуулах юм.
REALITY SHOW
REALITY SHOW-г наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 14-н дуустал
МҮОНТ-р гарч байгаа юм. Энэ жилийн тэмцээн МҮОНТ-тэй хамтран реалити шоу
хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Энэ шоуны
оролцогчдын бүртгэлээс авахуулаад сүүлийн 20 шилдэг оролцогч хүртэл
бүхий л үйл ажиллагаа үзэгчдийн хүртээл болгоно. Тэдний авъяас чадвар,
авхаалж самбаа, эрдэм мэдлэгийг харуулахуйц шалгууруудыг оролцогчид
хэрхэн давж хүсэл тэмүүлэлдээ хэр үнэнч байгааг харуулж байгаа юм. Мөн
залуу үеийнхэнд гоо зүйн хүмүүжил, төлөвшилтийг зөв бүрдүүлэх үндсэн
агуулгатайгаараа онцлог нэвтрүүлэг юм.
SHOW CONCERT
2000 хүн үзэх тус шоуны зорилго нь тэмцээний явцад гоо үзэсгэлэн, оюун
ухаан, авъяас чадвараараа шалгаран үлдсэн шилдэг 20 оролцогчдын дундаас
шилдгийн шилдэг оролцогч, "Miss Mongolia 2011” өргөмжлөл болон таван
сая төгрөгний шагналуудыг хүртэх, MISS INTERNATIONAL олон улсын
тэмцээнд оролцох ялагчийг тодруулахад оршино.
BANQUET SHOW
100-150 хүн оролцох эл шоун дээр тэмцээний явцад гоо үзэсгэлэн, оюун
ухаан, авъяас чадвараараа шалгаран үлдсэн 20 гоо бүсгүй маань 2012 оны
турш хамтран ажиллах байгууллагуудтайгаа гэрээ байгуулах юм.Монголын
томоохон бизнесийн байгууллагууд энэ шоугаар дамжуулан бүтээгдэхүүн
үйлчилгээнийхээ нүүр царайг сонгох боломжтой.Энэхүү шоуны зочид нь урлаг
соёлын одууд ба томоохон байгууллагуудын удирдлага, маркетингийн
менежерүүд байх юм байна. Тэмцээн амжилттай үргэлжилж байгаа бөгөөд "Miss Mongolia 2011”
-ийн шилдэг 20 оролцогч хэдийнээ шалгараад байгаа бөгөөд эдгээр бүсгүйг
та бүхэндээ бид танилцуулж байна.
Хувийн дугаар 1: М.Төгсөө, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2-р курс,
жин 64 кг, өндөр 180 см, биеийн харьцаа 94х66х95
Хувийн дугаар 2: Г.Анужин, 1-р сургуулийн 11-р анги, жин 58 кг, өндөр
180 см, биеийн харьцаа 85х62х92
Хувийн дугаар 3: Д.Шүрэнцэцэг, Дизайнеруудын холбооны загвар өмсөгч, жин
55 кг, өндөр 177 см, биеийн харьцаа 86х61х90
Хувийн дугаар 4: Ю.Балжидмаа, 33-р сургуулийн 10-р анги, жин 50 кг,
өндөр 177 см, биеийн харьцаа 86х58х86
Хувийн дугаар 5: Э.Энхжин, 38-р сургуулийн 11-р анги, жин 60 кг, өндөр
177 см, биеийн харьцаа 90х63х91
Хувийн дугаар 6: А.Одонтуяа, МУИС-ийн 2-р курс, жин 59 кг, өндөр 175 см,
биеийн харьцаа 91х68х90
Хувийн дугаар 8: А.Сарнай, УБИС-ийн 4-р курс, жин 58 кг, өндөр 176 см,
биеийн харьцаа 87х61х90
Хувийн дугаар 9: П.Анир, Урлах эрдэм дээд сургууль, жин 58 кг, өндөр 176
см, биеийн харьцаа 87х62х91
Хувийн дугаар 10: С.Энхмаа, МУИС-ийн 1-р курс, жин 58 кг, өндөр 174 см,
биеийн харьцаа 86х62х90
Хувийн дугаар 11: Т.Нарантуул, Дорноговь аймгийн 1-р сургуулийн 11-р
анги, жин 49 кг, өндөр 174 см, биеийн харьцаа 86х61х88
Хувийн дугаар 12: Б.Билгүүнзаяа, ШУТИС-ийн 1-р курс, жин 53 кг, өндөр
176 см, биеийн харьцаа 88х60х90
Хувийн дугаар 13: Т.Аятунгаа, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 1-р
курс, жин 53 кг, өндөр 171 см, биеийн харьцаа 91х65х94.5
Хувийн дугаар 14: Б.Нарантуяа, Танхил сайтын маркетингийн менежер, жин
52 кг, өндөр 172 см, биеийн харьцаа 88х62х90
Хувийн дугаар 15: Э.Хонгорзул, 31-р сургуулийн 11-р анги, жин 55 кг,
өндөр 174 см, биеийн харьцаа 92х65х90
Хувийн дугаар 17: Г.Нандинцэцэг, Соёл урлагийн их сургуулийн хөгжмийн
багшийн анги, жин 55 кг, өндөр 174 см, биеийн харьцаа 90х63х92
Хувийн дугаар 19: Б.Баярмаа, Гурван тамир сургуулийн 11-р анги, 16
настай, жин 45 кг, өндөр 172 см, биеийн харьцаа 84х60х90
Хувийн дугаар 20: Ц.Амарзаяа, МУИС-ийн 2-р курс, жин 55кг, өндөр 170 см,
биеийн харьцаа 87х63х90
Хувийн дугаар 22: М.Дөлгөөн, Эрдмийн Ундраа цогцолборын 54-р сургуулийн
10-р анги, жин 48 кг, өндөр 170 см, биеийн харьцаа 80х58х90
Хувийн дугаар 25: В.Гүнжинлхам, жин 50 кг, өндөр 172 см, Сакура
сургуулийн 11-р анги, биеийн харьцаа 87х61х89
Хувийн дугаар 27: Н.Цацрал, жин 52 кг, өндөр 174 см, Хөдөө аж ахуйн их
сургуулийн 2-р курс, биеийн харьцаа 87х60х87
Iluu todoor harahiig husvel zurgan deer 1 dar