www.T-1771Music.Tk
Намайгаа уучлаарай чи минь
Би явлаа….
Үнэнч сэтгэлийн чинь тэр хайрыг
Үзэн ядалт болгон хувиргамааргүй байна.
Үнэхээр надад хэцүү байсан ч
Үнэндээ өөр арга даанч алга!!!
.
Хэнч хүрээгүй ариухан чамайгаа
Хэнздүүлж орхиод би явлаач
Хэнийх ч болоогүй цэцэгхэн чамайгаа
Хэнэггүйхэн таслаж яасан ч би зүрхлэхгүй.
.
Дундуураа дүүргэх гэж хүмүүс бие биендээ дурладаг ч гэлээ
Дутуугаа нөхөх гэж хүмүүс нэг нэгнийгээ хайрладаг ч гэлээ
Сэтгэлийг чинь зугаа болгож даан ч би зүрхлэхгүй нь
Хайрыг чинь тоглоом болгож даан ч би чадахгүй нь.
.
Өнгөрсөн шөнийн зүүдэндээ хар дарсаныг чинь би мэдэж байна
Аргагүйдээ
Өглөө чамайгаа сэрхэд чинь би байхгүй байх учираас
Зүүн нүдний чинь зовхи доошоо татсаныг би мэдэж байна.
Тэгэлгүйдээ
Зовохыг чинь би харахыг хүсээгүйдээ
Чимээгүйхэн холдсон учираас
.
Насаараа чи надад гомдож явсанаас
Хэсэгтээ л намайгаа үзэн ядаж явсан нь дээр биз дээ
Хожмын нэг өдөр чи намайг санахад
Харамсал болон бүү хувираасай даа
.
Намайгаа уучлаарай чи минь
.
Эртээ урьдын цагт эмгэн өвгөн хоёр
Амьдран суудаг байжээ гэж үлгэр эхэлдэг шиг
Бүтээгүй ч гэсэн бидний хайр
Яг л үлгэр шиг эхлэж билээ.
Үлгэр ингээд амар сайхандаа жаргажээ гээд дуусдаг шиг
Үүрдийн гэж бодсон чи бидний хайр
Энд хүрээд төгсөж байна.
.
Ганцаардахгүй гэж тамхи татлаа
Би мансуурч байна
Шаналахгүй гэж архи уулаа
Би согтож байна
Өмнө нь би чамтайгаа байхад
Хайрандаа мансуурч, дурлалдаа согтдог байсан
Гуниглахгүй гэж инээж үзлээ
Ямар ч баясал алга
Гутрахгүй гэж дуу аяллаа
Ямар ч хөг алга
Өмнө нь би чамтай байхад
Сэтгэлээсээ инээж, зүрхнээсээ дуулдаг байсан
Намайгаа уучлаарай чи минь би явлаа
.
Цаг хугацаа бүхнийг авч одно
Яг л цас хайлдагтай адил
Хором мөч бүгдийг мартуулнаа
Яг л бороо зогсдогтой адил….
.
НАМАЙГАА УУЧЛААРАЙ БИ ЯВЛАА…
"Бидний Гудамж” шүлгийн цомгоос
Одко – Би явлаа….