Олон улс:
Обама ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжив
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ижил хүйстнүүд хоорондоо гэрлэх явдлыг
дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна. Ингэснээр тэрбээр ийм утгатай мэдэгдэл
хийсэн түүхэн дэхь АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байгаа юм.
"Миний хувьд ижил хүйстэн хосууд гэр бүл болох эрхтэй гэж үзэж
байгаагаа итгүүлэх нь маш чухал" гэж Обама лхагва гарагт телевизийн ABC
сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Тэрбээр АНУ-ын хувьд тулгамдсан энэ асуудлаар Ерөнхийлөгчийн сонгууль болохоос зургаан сарын өмнө дээрх мэдэгдлийг хийлээ.
Өмнө нь тус улсын дэд ерөнхийлөгч Жозеф Байден "ижил хүйстнүүд гэр
бүл болохыг зөвшөөрөхөд асуудал байхгүй" гэж мэдэгдэж байжээ.
Одоогийн байдлаар, Нью-Йорк, Коннектикут, Айова, Массачусетс,
Нью-Гэмпшир, Вермонт, Вашингтон муж улсуудад ирэх зургадугаар сарын
1-нээс эхлэн ижил хүйстэнтэйгээ гэрлэх явдлыг зөвшөөрөх юм. Харин ирэх
жилээс Мэрилэнд муж улсад ийм гэрлэлтийг зөвшөөрсөн хууль хүчин төгөлдөр
болох ажээ. Бусад муж улсуудад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлах
оролдлого хийгээгүй эсвэл уг асуудал иргэдийн олонхийн дэмжлэг аваагүй
учраас зөвшөөрөөгүй байна.
Ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хуулиар зөвшөөрөх нь Ардчилсан
намынхны хувьд ирэх арваннэгдүгээр сарын 6-нд болох Ерөнхийлөгчийн болон
Конгрессын сонгуулийн кампанит ажлынх нь гол сэдвүүдийн нэг юм.
Харин Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөхийг эсэргүүцэж байгаа юм.
Д.Жаргал www.T1771.Tk