Олон улс:
Windows 7 ашиглахыг хориглов
Герман
улсын Мангейма хотын шүүхийн шийдвэрээр Microsoft компаний үйлдвэрлэсэн
Xbox 360 тоглоом, мөн Windows 7 үйлдэлийн системийг хэрэглэхийг
хориглосон байна.
Учир нь энэ хоёр бүтээгдэхүүн Motorola Mobility компаний патентыг
зөрчсөн гэж шүүх үзжээ. Харин Microsoft компаний төлөөлөгч Германы
шүүхийн шийдвэртэй эвлэрч чадахгүй гэж мэдэгдсэн байна. АНУ-ын Microsoft
компани Германы шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн давж
заалдахаар зэхэж байна.