Other Photo::
Хогийн цэг дээрх ах дүүс Энэхүү зураг нь Хонгконгын гэрэл
зурагчин Чан Квак Хунгын бүтээл бөгөөд 2011 оны байгаль орчны шилдэг
гэрэл зургаар шалгарсан юм.
Тэрбээр энэхүү зургийг Балбын нийслэл
Катманду хотод авсан байна. Зурган дээрх хоёр хүү төвлөрсөн хогийн
цэгийн ойролцоо эмээтэйгээ гурвуулаа амьдардаг аж. Тэд өдөр бүр хогийн
цэгээс ямар нэг идэх юм эсвэл мөнгө болгочихоор зүйл хайдаг байна. Хэрэв
тэд юу ч олж чадахгүй бол эмээдээ ихэд зэмлүүлдэг байж.
Зургийг авсан өдөр тэд хэдэн өдөр юу ч
олоогүй, ихэд өлсч ядарсан байсан бөгөөд эмээдээ зэмлүүлэхээс айн уйлж
байгаа хэрэг аж. Энэхүү зургийг авсаныхаа дараа Чан тэдэнд бага зэрэг
жигнэмэг, мөнгө өгчээ.
2011 оны шилдэг гэрэл зураг шалгаруулах
уралдаанд 105 улсын зурагчдын 10 мянган бүтээл өрсөлдсөнөөс Чанын бүтээл
шилдгээр шалгарсан юм байна. Тэрбээр шилдгээр шалгарсныхаа дараа, "2011
оны байгаль орчины гэрэл зургийн тэмцээний ялагч болсондоо өөрөөрөө маш
их бахархаж байна. Миний зургууд дэлхий нийтийн хүртээл болж чадсан
учир энэ шагнал маш чухал, утга учиртай зүйл." хэмээн хэлсэн байна.
Тэрбээр өөрийн бүтээлдээ хүн байгалийн
уялдаа холбоо болон хүн төрөлхтөн байгальтай хэрхэн зүй бус харьцаж
байгааг тусгахыг хичээдэг нэгэн юм байна.
Б.Ууганчимэг www.T1771.Tk