+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2011 » August » 21 » Попын хаан Майкл Жексон /Сонирхолтой фото шүү/
10:52 PM
Попын хаан Майкл Жексон /Сонирхолтой фото шүү/

Photo Star

Попын хаан Майкл Жексон /Сонирхолтой фото шүү/


Попын хаан гэхээр хэн хүний санаанд ганцхан л хүн буудаг. Тэр бол алдарт дуучин Майкл Жозеф Жексон юм. Тэрээр гаргасан амжилтаараа хөгжмийн ертөнцийн оргилд нь хүрч чадсан, дахин давтагдашгүй хүн билээ.

Тэрээр 2009 оны зургаадугаар сарын 25-нд Лос Анжелес хотод зуурдаар нас барсан ба дэлхийн олон олон шүтэн бишрэгчид нь эмгэнэн гашуудсан юм.

Хэдий Майкл Жексон өнөөдөр бидний дунд байхгүй ч түүний хийж бүтээсэн бүхэн биднийг хөглөж, баясгаж түүнийг байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Энэ сарын 25-нд түүний бурханы оронд заларсны хоёр жилийн ой болно. Майкл Жексон хэмээх агуу дуучныг эргэн нэг санангаа зургийн түүхийг нь хамтдаа сөхье.


Индианад байдаг түүний төрж өссөн гурван өрөөтэй бяцхан байшин.

Майкл Жосеф Жексон 1958 оны наймдугаар сарын 29-ний өдөр Индиана мужийн есөн хүүхэдтэй ажилчин гаралтай нэгэн гэр бүлд долоо дахь хүүхэд нь болон мэндэлсэн юм.

Гэр бүлийн "Жексон-5” хамтлаг Лос Анжелест. Эхний эгнээнд баруун гар талаас хамтлагийн гоцлол дуучин 10 настай Майкл Жексон, түүний хажууд түүний ах 11 настай Мэрлон, арын эгнээнд зүүн гар талаас 16 настай Тито, 19 настай Жеки, 14 настай Жермайн нар

"Жексон-5” хамтлаг 1972 оны есдүгээр сарын 15-ны өдөр Лос Анжелес хотноо дуучин Шерийн хөтлөн явуулдаг байсан "Сонни ба Шерийн хөгжилтэй цаг” нэвтрүүлгийн үеэр дуулж байгаа нь

"The Wiz” мюзиклийн хэвлэлийн бага хурал дээр дуучин Диана Росс, Нипси Рассел нарын хамт. 1977 оны есдүгээр сарын 28-ны өдөр Нью-Йорк хот

Майкл Жексон 1983 оны долоодугаар сард өөрийн аялан тоглолтоо Канзасаас эхлүүлжээ.

13 настай Майкл өөрийн гэртээ дуулж байгаа нь

Попын хаан Майкл Британийн дуучин Пол Маккартнитай хамт, 1983 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр

Тэрээр 1984 онд нэгхэн үдшийн дотор Грэммигийн 8 шагнал хүртэн түүхэнд байгаагүй амжилтыг тогтоожээ. Зурган дээр хамт байгаа хөгжмийн зохиолч, продюссер Куинси Жонстой тэрээр 1978 оноос хойш буюу анхны бие даасан "Off The Wall” цомгийг гарах үеэс хамтран ажиллажээ.

Лос Анжелест болсон Америкийн хөгжмийн 11 дэх удаагийн шагнал гардуулах ёслол дээр тэрээр өөрийн дотны найз жүжигчин Брүүк Шилдстэй хамт ирж байгаа нь. 1984 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр

Жексон-5 хамтлагийн дөрвөн гишүүд 1984 оны есдүгээр сарын 22-ны өдөр Вашингтон хотын цэнгэлдэх хүрээлэнд өөрсдийн "Виктори” аялан тоглолтын үеэр. Зүүн гар талаас Тито, Майкл, Мэрлон, бөмбөрчин Рэнди нар

1984 оны тавдугаар сарын 14-ний өдөр АНУ-ын экс ерөнхийлөгч Роналд Рейган болон тэргүүн хатагтай Нэнси Рейган нар Цагаан ордны өмнөх ногоон талбайд согтуугаар жолоо барих хор уршгийн талаар сурталчилсан түүний хувь нэмрийг нь үнэлж Майклд шагнал гардуулжээ.

1984 оны аравдугаар сарын 11-ний өдөр Чикаго хотын "Комиски” Паркийн тайзнаа Майкл Жексон өөрийн ах нарын хамт Жексон-5 хамтлагийн "Виктори” тоглолтын үеэр

1984 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Майкл Жексон өөрийн ах нарын хамт Лос Анжелесын Доджер цэнгэлдэх хүрээлэнд Виктори аялан тоглолтын үеэр

Майкл Жексон Холливүүдэд 1984 оны арван нэгдүгээр сарын 20-ны өдөр өөрийн гэсэн одтой болсон бөгөөд энэ нь 1793 дахь од болж түүхэнд тэмдэглэгдсэн юм.

Майкл 1988 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Лондонгийн Вэмбли цэнгэлдэх хүрээлэнд "BAD” хэмээх өөрийн бие даасан тоглолтын үеэр.

Сингапурын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд 1993 оны наймдугаар сарын 29-ний өдөр "Dangerous” тоглолтын үеэр.

Майкл 1994 онд алдарт дуучин Элвис Преслигийн охин Лиза Мария Преслитэй гэрлэсэн ч тэдний гэрлэлт ердөө 19 сар үргэлжлэн 1996 онд тэд салсан юм. Энэхүү зурган дээр тэд MTV хөгжмийн шагнал гардуулах 11 дэх удаагийн ёслолын үеэр тайзан дээр үнсэлцэж байгаа нь. Нью-Йорк, 1994 оны есдүгээр сарын 8-ны өдөр

MTV хөгжмийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг алдарт рок гитарчин Слашийн хамт нээсэн. Нью-Йорк, 1995 оны есдүгээр сарын 7-ны өдөр

Попын хаан Майкл Жексон "Бидний тухай тэдэнд огт хамаагүй” хэмээх дууны клипний зураг авалтын үеэр. Сальвадор, 1996 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр

Майкл Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нельсон Манделатай хамт, Өмнөд Африкийн муж Вазулу-Наталд, 1996 оны долоодугаар сарын 20-ны өдөр

Тэрээр олныг цочирдуулсан хэрэг тарьсан нь Берлин дэх "Adlon” зочид буудлын тагтан дээр шүтэн бишрэгчиддээ өөрийн найман сартай хүүгээ гарнаасаа унагах шахам үзүүлсэн явдал байсан юм. Тэрээр нийт Пэрис Майкл, Кэтерин Жексона болон Принс Блэнкет Майкл Жексон II хэмээх гурван хүүхдийн эцэг байв.

Насанд хүрээгүй хүүхэд оролдсон гэх шалтгаантай шүүх хурлын дараа ээж Кэтрин Жексон, дүү Жанет Жексоны нарын хамт. Калифорни, 2004 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр

Дуучин Майкл Жексон 2006 оны Дэлхийн хөгжмийн наадмын үеэр

Майкл дуучин Жэймс Брауны оршуулгын үйл ажиллагаанд оролцож байгаа нь. 2006 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр

Тоглолтын бэлтгэл ажлын үеэр, 2009 оны тавдугаар сарын 6. Майкл Жексон 2009 онд дэлхийг тойрон аялах тоглолтоо долоодугаар сард Лондонгоос эхлүүлэн 2010 он хүртэл үргэлжлэхээр зарласан байжээ.

www.T-1771Music.Tk

Iluu todoor harahiig husvel zurgan deer 1 darna uu!


Category: All Stars Photo Gallery Collection | Views: 1519 | Added by: Admin | Rating: 1.0/10
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024