Шүлэг
Bebe Venus- Алдаа л биз
Алдаа л биз
Хожигдоо л биз
Агуу Барса бүдрээ л биз.
Амжилтынх нь хариу болгож
Хараал бүү урсгаа
Аанай л тэдэнд хэцүү байсан
Амжилт гаргахыг хүсч л байсан
Азгүйнхээ төлөө хожигдсоныг
Алдаа гэж битгий гоочил.
Дараа жил боломж бий
Дассан сурсанаараа түрүүлэхэд ойрхон
Жилдээ нэг өнжөөд авдаг болохоор
Жирийн нэг цом шиг болсон
Жижиг гэж энэ цомыг хэлэхгүй ч
Жижигхэн зүйлээс хожигдсондоо харамсана.
Арван нэг алдсан гэж
Агуу тоглогчоо бүү буруутга
Алдаа л биз бүдрээ л биз.
Агуу тоглогч азгүйтээл биз.
Улаан авахад нь баярлаж байсан ч
Улайртлаа хамгаалахад нь дургүй хүрсэн.
Аваргуудын лигт түрүүлэх гэдэг
Амар зүйл бишээ
Английн багийг ялна гэдэг
Аз ёндоо л шаарддаг юм байна
Аймшигтай хамгаалалтын эсрэг
Арга бодохгүй бол болохгүй нь ээ
Хожигдсоон бид хожигдсон
Хожигдсоноо бид хүлээн зөвшөөрнө
Реал шиг бид гоншигонохгүй
Чэлси шиг бид хашгичихгүй
Хожигдсоон бид хожигдсон
Хожигдлоо гээд бид урвахгүй
Барсаг гэх бидний сэтгэл
Бат бөх хэвээрээ л үлдсэн.
Хөндлөвч цохиод гарахад нь
Хот даяараа харамссан
Хоёр дахь удаагаа бөмбөг алдахад
Хожигдлоо гэдгээ мэдэрсэн
Хожигдсон гэдгээ мэдрээд
Хоёр нүдэндээ нулимстай үлдсэээн би..
www.T-1771Music.oc.cc