шүлэг:
Дур булаам
Дур булаам нэгэн дэгжин бүгүй дээгүүр харна
Ардаа үнэрээ үлдээж өндөр өсгийн дээр нүүрэмгий алхана
Богино банзалных нь хормой салхинд жаахан сөхөгдөнө
Дотоожных нь өнгийг харах гэж бараг л тонгойх шахан түүнтэй зөрнө
Ганц шөнийн хүсэл төрнө
Хамаг залуус түүнтэй наалдана
Дээрээс нь доош нь гүйлгэж харна
Тэр тэднээр наадна
Утас нь дуугарчхаар машин дэргэд нь зогсоод аваад одно
Өө энэ чинь ийм охин байсан юмуу гээд хоцорно
Чиний хэлэх үг яриа чинь хараалаар дүүрэн болсон
Чиний өмсдөг хувцас чинь задгай энгэр бүр нь
Сэтгэл хөдлөл чинь дэндүү чанга орилно айлгүйтэн дэвж
Хүмүүс чамайг буруугаар ойлгож байна шөнийн ажилчин гэж
Надад чамайг гэх сэтгэл үгүй болж
Чамайг хүсч энхрийлэх хүмүүс ч олон болж
Хайсан жаргалаа тэднээс олж
Хайргүй хүний охин байхаар болж
Харамсаж би цагыг чам шиг өнгөрөөхгүй
Хайртай байсан ч чиний араас би уйлахгүй
Хэзээ нэг цагт намайг дурсах юм бол
Холын хол байх болно би
Даруухан гэнэн охины эеэлдэг харц намуухан яриа
Танхилхан хүүхдээрээ зан анх үнсүүлэхдээ ичимхийрсэн царай
Байгаагаараа байхдаа чи бусдаас өхөөрдөм байсан
Амархан баярлаж гомдож хамт дандаа хөгжилтэй байсан
...
Сүүлд чамайг хархад чи сайн бүжиглэж байна лээ
Чамайг тойроод ах залуус пийв ээ тулгаж байна лээ
Чи юу захиалах ёстойгоо сайн мэдэж байна лээ
Чиний ууж хэрэглэдэг бүхэн чинь миний карманд багтахгүйн байна лээ
Яаг л тэдэн шиг харагдах бардам байдаг гэж үү
Хараа булаам хагас нүцгэн байх чамд сайхан гэж үү
Өнгөрсөнд хайрлдаг хүн чамд огт байгаагүй гэж үү
Хараач чи өөрийгөө , өөртэйгөө адилхан байна гэж үү
www.T-1771Music.co.cc