шүлэг:
Tөрөхийн хүслэн
Нарт Ертөнцийг харах гэж тэсэж ядан хүлээнэ би
Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана би
Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа
Алтан дэлхийг уудмûг алдалж нэг үзнэ би
Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлнө
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно
Хөхүүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь
Хүйтэн мэсээр биеийг минь тасчих байсан гэж үү?
өвдөхийн эрхэнд би, хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би, аварч чадахгүй нь ээ?
Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа та намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийг мууг надад бүү тулгаач, би гуйя
Орчлонгийн энэхэн зайн хамгийн тайван газарт
Одоохондоо би ториноод амар тайван нойрсоно
Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд нь найдаад
Хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө
Зүүд мөрөөдөлдөө умбан ганцаараа инээн суухад
Зүү шиг хурц төмөр биеийг минь сүлбэн ороод
Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь
Хүйтэн ирээрээ хөрөөдөн өршөөлгүй тасчихад
өвдөхийн эрхэнд би, хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би, аварч чадахгүй нь ээ?
Ээжээ намайг бүү голооч
Энгэрийг чинь үнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа та намайг амьд үлдээгээч
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би амлая
Үхлийг мууг надад бүү тулгаач, би гуйя
зохиогч - Мөнгөнхэт /Дархан хот/