Шар мэдээ
"Хаан банк” их хэмжээний мөнгө залилуулжээ
Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн "ХААН” банкны АТМ буюу бэлэн
мөнгөний машинаас Украин улсын иргэн 33 настай Сергей, 24 настай Юри нар
хуурамч карт ашиглан их хэмжээний бэлэн мөнгө залилжээ. Энэхүү хэргийг
УМБГ шалгах явцад Украин улсын хоёр иргэн бүлэглэж нийт 13 удаагийн
үйлдлээр уг залилангийн хэргийг хийснийг тогтоогоод байна.
Тэднээс 13 ширхэг хуурамч карт, 500 дэвсгэртийн евро 200 ширхэг,
100 ам.доллар гурван ширхгийн хураан авчээ. Хэргийг УМБГ-т үргэжлүүлэн
шалгаж байна.
Б.Дэжид