Шар мэдээ::
МУГЖ дуучин С.Жавхлан "шийдчихжээ”
Сүүлийн таван жил дотор урлагийнхнаас асар их улс төржсөн хүний нэг
бол МУГЖ С.Жавхлан гэдгийг монголчууд хүлээн зөвшөөрөх болжээ. 2008 оны
сонгуулиар Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин айлуудаар орж, дуулж явсан
С.Жавхлан тухайн үедээ анх нэр дэвшсэн гэхэд боломжийн санал авч
байсандаа урамшин хаанаас нэр дэвшвэл амжилтад хүрэх вэ гэдгээ бодож
тунгаасны үндсэн дээр төрсөн нутгаа бараадлаа.
Өнгөрсөн хаврын хахир хүйтний үед Увс нутаг руугаа олон зуун тонн өвс
ачин явж байсан тэрбээр сонгуулийнхаа сурталчилгааг үеийн үед МАХН-д
100 хувь саналаа өгдөг нутгийнхнаа арай цайруулж, сонгогчдоо татах
зорилгоор олон ажил хийгээд байна.
Увстай холбоотой эрх ашиг хөндөгдсөн бүх л асуудал дээр тайзан дээр
гарч дуулдаг шигээ шоудаж яваа С.Жавхлан төрөлх сургууль, гэрийн буурь,
ах, дүү хамаатан саднаа бараадан сонгуулийн сурталчилгааныхаа багийг
бүрдүүлж, Улаангом хотод цацагддаг хувийн FM-ээрээ өдөр, шөнөгүй дуугаа
цацаж сууна. Тэрбээр аль нэгэн нам гэхээсээ илүү "Нутаг” хэмээх
хөдөлгөөн байгуулж, түмэн олныхоо төлөө хөрөнгө мөнгөө харамгүй цацаж
явна.
Г.Заяа www.T1771.Tk