Шар мэдээ::
Шившиг
Нэгэн цагт Монгол Улсын Үндэсний
удирдагчаар "тодрон”, бурхан Буддагаас ч илүү тахигдан шүтэгдэж,
толгойтой болгоныг бөхийлгөн, тойгтой бүхнийг сөхрүүлж "Number one”
хэмээн өөрийгөө өргөмжилж явсан Н.Энхбаяр гэдэг хүний жинхэнэ "натур”
араншин, мөн чанарыг монголчууд сая л нэг танив даа. Эмнэлэгт эмчлүүлж
буй тэр нэгэн "галзуу” нөхрийг Монгол Улсын соёлын салбарыг тэргүүлж
явсан сайд, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга,
Монгол Улсын Ерөнхийлөгч байсан гээд бодохоор үнэнхүү дур гутав.
Өвгөнтийн хөндий, хогийн тантан, орц бараадсан эр, эм нь танигдахгүй
найгүй архичид байдаг даа. Яг тэдний гаргадаг авир араншинг Монгол Улсын
Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяраас гарахыг харлаа. Ажил, албаныхаа
"мээстэн” дээр зүгээр л үүргээ гүйцэтгэж байгаа эмч, сувилагч, жирийн
цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарт ямар танхай балмад, дээрэнгүй
хандана вэ, тэр хүн. Нөгөө уйлан хайлан, учирлан "Ард түмэн” гээд байдаг
нь хаачив. Ард түмэн гэдэг тэрхүү доромжлуулж дээрэлхүүлээд байгаа
цагдаа, шүүгч, сувилагч, эмч биш юм гэж үү. Намбарын Энхбаярын ард
түмнээ гэж байгаа хайр нь тэгээд салаавч байсныг бодохоор дотор харлах
шиг. "Ард түмний дэмжлэг албан тушаалаас ч хүчтэй” хэмээн нэрлэсэн ном
хүртэл сая гаргаад байж билээ. Эл номын гол санаа юу байсныг мань эр
ойлгуулахын тулд амь тэмцэн зүтгэж байна.
Тэрбээр Монголын төрийг энэ олон жи
лийн турш хэрхэн самарч, нийгмийг үзэшгүй муухай балиартуулсныхаа хариуц
лага, Мон голын ард түмний итгэл, сэтгэлээр тоглож, хэдэн үеэрээ идээд ч
барахааргүй болт лоо бусдын хөрөнгийг дээрэмдэж, идэж, сорс ныхоо төлөө
ял тулгуулахгүйн тулд дэмжлэг хүсээд байсан юм биш үү. Үүний тулд
хууль, шударга ёс, зарчим, бусдын эрх чөлөө, хүний ёс жудгийг уландаа
гишгэх бол ёстой юу ч биш аж. Томоос том салаавч гаргачихаад (эрэгтэй,
эмэгтэй олон хүн рүү) хамгийн адгийн хулгайчийн амнаас ч гардаггүй
гадаад, дотоодын бүдүүлэг үг хараалыг ичиж эмээхг үйгээр эл эрхэм хэлж
байна. Н.Энхбаяр гэх хувь хүнээс гадна энэ улстөрд амиа тавин
зүтгэгчдийн олонхийн мөн чанар угтаа ямар байдгийг тэрбээр өөрөөрөө
жишээлэн харуулсан нь бидэнд хамаатай ичгүүртэй сургамж төдийгүй
гутамшиг юм. Бид элдэв амлалт, уран гоё үгтэй Энхбаяр шиг ямар олон
"бааснуудыг” (Н.Энхбаяр өөрөө ингэж хэлсэн юм шүү. сур) толгойдоо шавж,
төрийн нэр хүндийг бузарлуулав билээ. Баас бол баас л байдгийг, бас
хатавч өмхий хэвээрээ байдгийг Н.Энхбаяр нотолж, тэнэг байсныг, байсан
хэвээр байгааг маань бидэнд тавлан ухааруулсанд нэгэн бодлын талархах
хэрэгтэй байх аа. "Н.Энхбаяр” хэмээх хаягтай үйл явдлын эргэн тойронд
өрнөж буй бүхэн бидэнд сургамжтай.
Төр хэмээх асар том шүхрийн дор ямар
адгийн "бааснууд” амь хоргодон байдгийг, тэдний дүр эсгэсэн гадаад төрх,
худал үг араншинд нь хууртан хуулиас хальсан ааг араншинг нь давруулан
өдөөх гол дэмжлэг нь бид өөрсдөө байдаг болохыг Н.Энхбаяр эрээ цээргүй ч
шударгаар хэлж, үйл байдлаараа жишээлэн харуулснаараа "ухамсарт”
амьдралынхаа туршид магадгүй түүнээс анх удаа гарч байгаа иргэний зориг
байсан байх аа. Ард түмэн хэнд итгэл үзүүлдэг болохоо энэ удаа нухацтай
эргэцүүлэн бодох ёстой боллоо. Н.Энхбаярын хэрэг явдлын гол сургамж, ач
холбогдол нь энэ юм. Сар гаруйхны дараа бид төрийг дахин "баас”-нуудаар
дүүргэх үү, эс бөгөөс цэвэрлэж, цэвэршүүлэх үү гэдгээ шийдэх гэж байна
шүү дээ. Хожим Н.Энхбаяр шиг өөдөөс салаавч өгч, "баас” сонгодгийг маань
тавлан элэглэх ичгүүрт шившигт дахин унахгүй байхын тулд илүү ихийг
тунгаах учиртай болсныг би хувьдаа эмзэглэн бодож сууна.
Монгол Улс ардчиллаас ухарч, авлига
хээл хахуульд идэгдэж, өвчин зовлон, үгээгүй ядуугийн туйлд автсан улс
болоод байгаагийн учир ердөө л бид өөрсдөө иймэрхүү "баас”-нуудад боломж
олгодогт л байгаа юм биш үү. Эцсийн эцэст Н.Энхбаяр бүдүүлэг хэдий ч
үнэнийг хэллээ. Ичих, улайхыг үл мэдэх "баас”-нуудын шившиг юутай их вэ?
Ойроос жишээлэхэд Ховд аймгийн иргэд өөрийг минь дэмжиж, УИХ-д нэрээ
дэвшүүлээд өгөөч гэж гуйгаад байх юм хэмээн улайх ч үгүй хэлж чаддаг
"хүнд гар” Монголд л байх юм. Ховдчуудад амь амьдралаас нь чухал болох
гайхамшигт тэр эрхэмд 17 хүн гэдэг 100 мянган ховдчуудыг төлөөлөхөд
хангалттай са нагддаг бололтой. (хамаатан садан, ах дүүгийнхээ гарын
үсгийг цуглуулаад би ч гэсэн нутагтаа чухал хүн болж болох юм байна.
Тэдний маань тоо элбэг 30 гараад л явна. сур) Хууль зүйн яамны сайд
байсан бас нэгэн эрхэм Төрийн ордон дотор согтуурхан агсагнаж явсан нь
хэдхэн хоногийн өмнө бага гүй шуугиан тарьлаа. Тэрбээр Н.Энхбаяр шиг бас
л "Баас” гэдэг үгээр тодотгон байж баахан түшээдийг дуудаж зовоосон юм
гэсэн. Тэгээд энэ хаврын сонгуулиар Төрийн ордонд баараггүй орж ирэх
"бааснуудын” нэг болно гэдгээ бас чангаар зарлан тунхаглаж явсан юм
байх. Үзэхэд ч, сонсоход ч эвгүй ямар гээчийн шившиг билээ. Ийм жишээ
дурдаад байвал цаас хийгээд цаг мөн ч их үрэгдэх болох нь. Энэ бүхнээс
үүдэн төрийн хэргийг жинхэнэ эрхэлж, тулгуур багана болж чадах хүнийг
монголчууд бид төлөөллөө болгож чадаж байна уу гэдгээ эргэцүүлэх ёстой
болжээ. "Ямар ард түмэн байна. Тийм л төртэй байдаг” гэдэг үнэхээр үнэн
юм бол бурууг бид өөрс дөөсөө хайх учиртай юм байна. "Баас”- ыг танилгүй
бурханчилдаг ард түмэн биш ээ гэдгээ эс бол нотлох, харуулах цаг тулаад
ирчихлээ. Одоо тэгээд харцгаая л даа.
Ш.ДАВААДОРЖ
www.T1771.Tk