+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2014 » December » 5 » Шинээр байгуулагдах Тахарын албыг танин мэдэх 24 баримт
6:10 PM
Шинээр байгуулагдах Тахарын албыг танин мэдэх 24 баримт

Шинээр байгуулагдах Тахарын албыг танин мэдэх 24 баримт

 

 

 

 

Он гарснаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Тахарын албаны тухай хуулийн дагуу Хууль зүйн яам нэгэн шинэ тогтолцоог бий болгохоор ажиллаж буй.  Тахарын алба ямар чиг үүрэгтэй, хэзээ байгуулагдах, дарга нь хэн байх зэрэг нь одоо ч олны анхаарлыг татсаар байна.
 
1.    Тахарын албаны тухай хууль өнгөрсөн 2013 оны 7 дугаар сарын 5-нд батлагдсан бөгөөд энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

2.    Анхандаа маршалын алба гэх нэрээр УИХ-д өргөн баригдсан дээрх хууль тахар хэмээх нэртэйгээр батлагдсан юм.

3. Тахар гэдэг нь манж гаралтай монгол үг бөгөөд 20 дугаар зууны эхэн үе хүртэл Монголд оршин байсан тахар гэх хууль сахиулагчдын нэр юм. Тухайн үеийн тахарууд хошуу тамга ноёдод хэрэгтэнг албадан авчирдаг байв.

4.    Хууль батлагдсаны дараа өнгөрсөн оны 11 дүгээр сар хүртэл энэ байгууллагын төсөв санхүү, ажиллах хүч зэргийг тооцож гаргасан бөгөөд түүний дагуу 2014 оны Төсвийн тухай хуульд Тахарын албыг байгуулахад 10 гаруй тэрбум төгрөгийг тусгуулаад байна.
 

5.   Одоогоор Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ байгууллагын даргыг томилж, бүтцийг нь батлах, мөн ЗГ-ын агентлагийн дээд хэмжээг тогтоох тухай тогтоолд Тахарын албыг нэмж оруулах зэрэг ажил үлдсэн.
 
6.    Тахарууд юу хийх вэ гэхээр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн улс дамнасан ялтныг гадаад улсад шилжүүлэх, шилжүүлэн авах үйл ажиллагааг ч тэд хариуцах юм.

7.   Тус алба нь Тахарын ерөнхий газар болон салбар нэгжүүдээс бүрдэх бөгөөд дотроо шууд харъяалах хоёр нэгжтэй байна. Эхнийх нь гэрч хохирогчийг хамгаалах газар, нөгөө нь шүүн таслах ажиллагааны эсрэг хэрэг мөрдөх газар юм.

8.    Алба бүхэлдээ 520 гаруй ажилчин албан хаагчидтай байна. Үүнээс Тахарын Ерөнхий газартаа 100-125 албан хаагчид ажиллах аж.

9.    Бүтэц зохион байгуулалтын хувьд Тахарын алба нь төв байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, захиргааны удирдлага, санхүү, хангалт, үйлчилгээ хариуцсан дэд даргатай байна.

10.  Харин цол хэргэмийн тухайд албаны удирдах ажилтнууд тахар хэмээх цолтой. Бүр тодруулбал албаны дарга нь тэргүүн тахар, тэргүүн дэд дарга нь шадар тахар, тойргийн тахарын албаны дарга нь тойргийн шадар тахар, нэгжийн дарга нь тахар цолтой, жирийн алба хаагчид нь туслах тахар цолтой байх гэнэ.

11.   Тус албанд ажиллах хүсэлтэй залуусыг бүртгэж эхэлсэн бөгөөд одоогоор 250 гаруй хүн бүртгүүлээд байна.

12.  Тахарын албаны ажилтанд хууль сахиулах байгууллагад буюу цагдаа цэргийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан, 35-аас доош настай байх гэсэн шаардлагуудыг тавьж байгаа. Тэднээс сонгох шалгаруулахдаа хууль эрхзүйн болон бие бялдарын шалгалтуудыг авна.

13.   Түүнчлэн Тахарын албанд  хуулийн байгууллагаас тэтгэвэрт гарсан, чөлөөлөгдсөн хүмүүс ажиллаж болно. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарсан хэрнээ бие бялдар, туршлагын хувьд сайн хүмүүсийг гэрээт ажилчдаар Тахарын албанд авч болно гэсэн заалт Тахарын хуулинд байгаа.

14.  Тахарын албаныхны цалингийн хэмжээ цагдаа болон шийдвэр гүйцэтгэгчийн байгууллагаас буурахгүй цалинтай байна. Ингэхдээ гэрээт ажилчид арай бага цалин авах аж.

15. Албанд ажиллах сонирхолтой хүмүүсийг сонгон шалгаруулж авсны дараа сургах асуудал яригдана. ХЗЯ-наас гадны мэргэжилтнүүдийг авчирч сургах талаар ярьж байгаа гэнэ.
 

16.   Тахарын албаны бүх ажилчид өдөр тутам дүрэмт хувцас өмсөхгүй ч тодорхой танигдах тэмдэг, логотой дүрэмт хувцастай байх бөгөөд загварыг нь  гаргасан байна. Мөн тусгай ажиллагаанд зориулсан хувцасыг хийлгэхээр бэлтгэж байгаа гэнэ. 

17.  Тахарын Ерөнхий Газарын байр савны асуудал одоогоор шийдэгдээгүй байгаа учраас эхний ээлжинд ШШГЕГ-ын нэг хэсэгт байршуулна.

18.   Тахарууд өөрийн гэсэн бэлэг тэмдэг тугтай байх ба галт зэвсэг биедээ авч явах эрхтэй байх аж.

19.   Тус газрын даргын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд одоогоор гурван хүний нэр яригдаж буй.

20.   Эхний хүн бол ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл. Долдугаар сарын 1-ний хэргээр ял шийтгүүлсэн хурандаа нарыг өмгөөлж олонд танигдсан түүнийг “Өмгөөлөгч нарын зовлонг ойлгодог мэддэг чадалтай залуу” гэж салбарын сайд нь тодорхойлсон. Тэрээр эрхзүйн шинэтгэлд гар бие оролцож яваа нэгэн бөгөөд ялангуяа Тахарын албаны тухай хуулийг бичилцсэн хүмүүсийн нэг билээ.

21.   Дараагийн хүн бол ШШГЕГ-ын дарга Хурандаа Б.Сэр-Од .Тэрээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд буюу он гарах шөнө өөрийн хүсэлтээр ажилаа хүлээлгэн өгөөд байгаа. Түүнийг бөх сонирхогчид улсын начин гэдгээр нь мэддэг ч өнгөрсөн жил шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг шинэчлэх үйлст амжилт гаргасан хэмээн салбарынхан нь үнэлдэг аж.

22.   Удаах нь ЦЕГ-ын Төв Архивын газрын даргаар ажиллаж байгаа хурандаа Ц.Азбаяр. Тэрээр үүнээс өмнө Нийгмийн хэв журам хамгаалах газарт удирдах алба хашиж байсан юм. Хөрөнгө орлогоо мэдүүлэлгүй, дарагдуулсан хэмээн ажилгүй байгаа хурандаа Н.Амарзаяа дахин тусгай албанд ирэх гэж байгаа гэсэн мэдээлэл байна.

23.  Тус албаны даргын албан тушаалд хэнийг томилох вэ гэсэн асуудалд ХЗЯ Тахарын хуулийг боловсруулахад бодлогийн түвшинд оролцсон хүмүүсээс томилох бодлого барьж байгаа.

24.    Ерөнхий Тахарыг Хууль зүйн сайдын санал болгосноор Ерөнхий сайд томилно. Бусад гурван дэд даргыг Хууль зүйн сайд томилох гэнэ. 

 

Танилц, Тахарын алба

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Маршалын албаны тухай хуулийн төслийг хэлэлцээд Тахарын албаны тухай хууль болгон баталлаа. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсгосноор хууль жинхэнэ утгаар УИХ-ын гараас гарах юм. Энэ төсөл шүүхийн шинэчлэлийн хүрээнд боловсруулагдсан хуулиудын нэг бөгөөд гарцаагүй урагш алхсан алхам байлаа.

ТАХАР УУ, МАРШАЛ УУ?


Зууны шилдэг өргөмжлөлт “Тунгалаг тамир” романы дүр бүр тус тусдаа нэгэн төсөөллийг хүчтэй бий болгосон байдаг. Эерэг болоод сөрөг, сул дорой болоод заль мэхтэй. Итгэлт- овсгоотой, Төмөр- зоримог, Хонгор – хөнгөн, Бадарч – урваач шарваач гэх мэт төсөөллийг бий болгосон нь одоо ч “Итгэлт шиг зальтай, Бадарч тахар шиг нохой зан гаргалаа” гэх зэрэг яриаг бий болгожээ. Романы амьдрал өрнөх тэр үеээс хойш “Тахар” гэх шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчийн гаргасан шийдвэрийг гардан биелүүлэх үүрэгтэй албан тушаалын нэршил өөрчлөгдөн хэрэглэгдэхээ больж. Тухайн үед Тахарын албанд орох шалгуур нь гартаа бяртай, зодоонч, зөв бурууг бодоод байдаггүй, чиглүүлээд тавихад зангасан зүгт нь дайран ордог бүдүүн баарагхан нөхдийг сонгон авдаг байсан нь Тахар Бадарч гэх ойворгон сагсуу зантай, өөдгүй эрийн дүрийг бий болгоход нөлөөлж. Гол нь энэ дүрд дурдагддаг “Тахар” гэх албыг өнөө цагт дахин ашиглах болоход холбоо үг, нэгэн утга мэт “Бадарч” гэх дүрээс болгоомжлоход хүргэжээ. Бүр Бадарчийн тухай яриа УИХ дээр хүртэл яригдав. Д.Лүндээжанцан гишүүн “Бадарч тахар гэж нэг роман дээр муугаар гарч энэ үгний талаар муу ойлголттой болсноос биш Маршал гэх үгний оноосон нэр нь тахар” гэж байв. Тахар байх уу, Маршал байх уу гэдэг нь маргааныг чуулганы хуралдаанд оруулан олонхоор шийдсэн бөгөөд “оноож буулгах монгол үг нь байгаа бол хэрэглэх нь зөв” гэх зарчимаар шийдэцгээв. Үнэн хэрэгтээ хэрхэн нэрлэх тухай маргаан нь гол асуудал биш байсан бөгөөд энэ хууль батлагдах эсэх нь гол байв.

АНДУУРСАН Х.ЧОЙБАЛСАН


Маршалын алба байгуулагдсанаар тодорхой хууль зүйн сургуулиуд энэ боловсон хүчнийг бэлтгэх сургалт явуулах болно. Энэ сургаар бүр нэгэн сургууль дээр Маршалын албанд зориулсан тэнхим тохижуулж байна гээд Маршал Х.Чойбалсангийн хөргийг засч эндүүрч байсан тохиолдол ч гарав. Энэ нь ердөө тус хуулийн талаарх ойлголт нийгэмд битгий хэл, хууль зүйн сургуулийнханд ч байхгүй буйг харуулж буй хэрэг. Уг нь энэ хуулийн, Тахарын /Маршалын/ албаны чиг үүрэг нь тун энгийн. Шүүх, шүүгчийн хамгаалалт, шүүгдэгчийг албадан авчрах, гэрч, хохирогчийг хамгаалах, шүүх, хорихоос оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах, хуяглан хүргэх зэрэг чиг үүрэг бүхий тусгай албыг бий болгох. Энэ алба нь шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэг сахиулах, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалахаас гадна шүүн таслах үйл ажиллагааны гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх аж. АНУ болон Европын бусад орны туршлагаас үзэхэд дээрх чиг үүргийг мэргэшсэн тусгай албаар гүйцэтгүүлдэг бөгөөд ингэснээр шүүгчийн хараат бус байх нөхцөл бодит утгаараа хэрэгжиж улмаар хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хангах үндэс болдог байна. Одоо юу нь болохгүй байгаа юм гэж асуух нэгэн байгаа байх. Гэвч үнэхээр болохгүй байна.

ЯАГААД ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ ГЭЖ


Олон нийтийн анхаарлыг татсан хамгийн сүүлийн жишээ гэвэл, Цагдаагийн байгууллагын дарга нарын шүүх хурал. Цагдаагийн дарга нар “Би тэр хорих руу чинь явахгүй ээ” гэж шүүгчийн шийдвэрийг эсэргүүцжээ,мөн энэ үеэр шүүгчийн гэр рүү, гар утас руу утасдаж “Хувцсыг чинь тайлуулна. Чи охин хүүхэдтэй шүү” гэж заналхийлсэн тухай ч дуулдав. Уг нь шийдвэр гарсан л бол хэрэгжих л ёстой. Ингэж байж л шүүх засаглалын мөн чанар оршиж байдаг. Гэвч шүүхээс цагдан хорих тухай шийдвэр гарсан ч хэрэгжилгүй хэдэн өдөр болсныг бүгд харцгаав. Олон нийтэд дуулиан тавьснаараа энэ хэрэг л шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, аюулгүй байдлын хангалтгүй байдгийг олон нийтэд илчилснээс биш үүнээс өмнөх олон олон тохиолдол дээр мөн л хэрэгждэггүй, хүндхэн нөхцөлтэй байсаар иржээ. Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг нь тусгайлан харахад л, Иргэний болоод захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн хэрэгжилт 50 хувьтай л байдаг гэхээр асуудал. Шийдвэр гүйцэтгэгчдэд ч асуудал бий. Төрийн нэрийн өмнөөс ажиллагаа явуулж төрийн дүрэмт хувцас өмсөөд төрөөс цалинжиж байж бас урамшуулал авдаг тогтолцоондоо дасчихсан. Шүүхийн шийдвэрээ бариад очиж байгаа хүнтэй “гүйцэтгэлийн гэрээ хийж байж хөдлөнө” гээд суух. Үүгээрээ өөрт ногдох урамшууллаа баталгаажуулж байх. Бүр байтлаа, шүүгч нь “наад хүнээ бариад хориодох” гээд шийдвэрээ өгөөд байхад шийдвэр гүйцэтгэгчид нь өөдөөс нь “барих хэрэг байна уу даа. Барьж хорих шаардлагагүй юм биш үү” гээд л зогсч байх жишээтэй.

Дараагийн жишээ: Н.Энхбаярын баривчилаа. Энэ баривчилгаа яагаад ийм зохион байгуулалт муутай, замбараагүй зүйл болчихсон гэвэл өнөөх Тахар /Маршал/-ын алба байгаагүйтэй холбоотой. Н.Энхбаярыг шүүх дуудаад ирэхгүй болохоор нь баривчлан авчрах шийдвэр гаргахад яг хэн очиж авчрах вэ гэдэг нь асуудал болов. АТГ болон Цагдаа нь хэн баривчлан ирэх вэ гэдэг дээр бөөн маргаан болсон гэнэ. Эцэст нь хэргийг нь мөрдөж байснаараа АТГ-ынхан барьж ирэхээр болж, энгийн хар хувцастай АТГ-ынхны өмнөөс Н.Энхбаярын бие хамгаалагчид нь эсэргүүцэл үзүүлэн сүүлдээ цагдаагийнхан оролцож оймс гутландаа хүрч байж дууссаныг бүгд мэднэ. Эзэнгүй чиг үүргийг хэрэгжүүлэх гэж оролдсоны жишээ энэ.

Дахин нэг жишээ. Лицензийг хууль бусаар олгосон хэргээр шүүгдэж байсан Д.Батхуяг. Түүний гэм буруугийн тухай энд мөн дурдахгүй. Гол нь түүний биеийн байдал муу байснаас болж шүүх хурал хойшлосон байна. Шүүх хурлын явцад шүүгдэгчээс биеийн байдал муу байгаа тул гадуур гарч эмчлүүлэх хүсэлт тавьж. Гэвч гадуур эмчлүүлэх явцад нь хэн хариуцах вэ гэдэгт мөн л маргаан гарав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан нь “шүүхийн шийдвэр гараагүй тул бид наад хүнийг чинь хариуцахгүй” гээд, цагдаагийн газрынхан нь “цагдан хоригдож байгаа хүнийг бид хариуцахгүй” гээд манай танай дээрээ хүрчээ. Ингээд өнөө Д.Батхуягт эмнэлэгийн тусламж үзүүлэлгүй долоо хонуулжээ. Хэрэв энэ жишээний оронд хүнд өвчтэй хүн байсан бол нарийн мэргэжлийн эмчийн тусламж авч чадалгүй үхэж ч болох байв. Тахарын албанд байх ёстой эзэнгүйдсэн чиг үүргийн нэг нь энэ. Энэ мэтээр шүүх ажиллагааг хараат бусаар, хэвийн аюулгүй ажиллуулах боломжийг Тахарын гэх тусгайлсан алба гүйцэтгэхгүй бол бидний мэддэггүй олон жишээ ар араасаа төрсөөр л байх болно.

Сингапурт байгаа хуульч найзаа¬саа тухайн газрынх нь шүүхийн шийдвэрийн биелэлт хэдэн хувьтай байдгийг сонирхлоо. 100 хувь. Тэнд шүүхийн байгууллагын дэргэд sheriff & bailiff гэх албаны төрийн албан хаагчид шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлдэг аж. Мөн шийдвэрийн биелэлт өндөртэй зарим улсын шүүхүүд дэргэдээ хэрэгжүүлэгч бүтэцтэй, шүүх, шүүгчийн хамгаалалт, шүүгдэгчийг албадан авчрах, гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэгтэй алба байдаг нь зүгээр ч нэг тохиолдол биш бололтой.

Тахар гэх нэрийг Бадарчаар төсөөлөхөө больж, шүүх засаглалын хараат бус байдал улам бүр бэхжих цаг ойрхон ирлээ.

 

 

 

Category: Маш нууц | Views: 1096 | Added by: Admin | Rating: 5.0/1
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024