Шинжлэх ухаан::
Гариг ажиглах телескопийг сансарт хөөргөлөөТойрог замд байрлах дэлхийн хамгийн
анхны жижиг гариг ажиглах телескопийг Канадын сансрын агентлаг
хөөргөлөө. Пуужинг хөөргөх цагийг орон нутгийн цагаар Даваа гаригийн
07.20 минутанд товлосон юм. Дэлхийн ойролцоох объектуудыг судлах
зориулалттай алсын удирдлагат хиймэл дагуулын телескоп нь Канадын
сансрын анхны телескоп төдийгүй, дэлхийн хамгийн анхны тойрог замаас
жижиг гаригуудыг ажиглаж, илрүүлэх зориулалттай тусгай телескоп болж
байгаагаараа онцлог юм байна.
100 минутын хугацаанд дэлхийг тойрох хугацаандаа төхөөрөмж одоогоор
өөр төхөөрөмжөөр олох боломжгүй гэгдэж байгаа жижиг гаригуудыг илрүүлэх
зорилгоор Нарны ойролцоох орон зайд сансрын хайгуул хийх юм.. Энэ нь
дэлхийд аюул учруулж болзошгүй сансрын объектуудыг ажиглах боломжийг эрс
сайжруулсан нээлт болж байгаа ажээ. Хиймэл дагуул нь мөн тойрог замын
хаягдлын байдлыг ажиглах чадвартай, түүний хоёр дахь үүрэг үүнд оршино
гэж мэргэжилтнүүд мэдэгдсэн байна. Гар цүнхний хэмжээтэй төхөөрөмжийн
жин 65 кг, 15 смийн диаметртэй, жижиг телескопоор тоноглогджээ.
Төхөөрөмжийг 25 сая ам.долларын өртгөөр бүтээжээ.