Шинжлэх ухаан;:
Хамгийн өндөр хурдтай компьютер бүтээнэ
Японы "Фүзицу" пүүс дэлхий дээрх хамгийн
өндөр хурдтай, шинэ үеийн суперкомпьютер бүтээж эхэлсэн тухайгаа
мэдэгджээ. Гэхдээ шинэ төхөөрөмж чухам ямар хурдтай байх болон хэдийд
бүтээж дуусах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Саяхныг хүртэл тус компанийн Байгалийн
шинжлэх ухааны хүрээлэнгийн /"Рикэн"/ эрдэмтэдтэй хамтран бүтээсэн "Кей"
суперкомпьютер дэлхийн хамгийн өндөр хурдтай компьютер байсан юм. Уг
компьютер нь 15,1 петафлопсын хүчин чадалтай /секундэд нэг квадриллион/
байна. Байгалийн шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал, Нобелийн шагналт
Рёзи Ноёри уг компьютерыг "Японы технологийн цаашдын хөгжлийн үндэс
суурь болсон үндэсний маш чухал технологиудыг нэг юм" гэж нэрлэж байжээ.
112 тэрбум иенийн /1,42 тэрбум доллар/ өртгөөр бүтээсэн "Кэй" нь 88
мянга 8 цөмийн процессортой юм.
Гэвч энэ сард уг аварга компьютер
Америкийн 16,3 петафлопсын хүчин чадалтай "Секвойя" суперкомпьютерт
тэргүүлэх байр сууриа алджээ. Уг компьютер нь АНУ-ын Эрчим хүчний яамны
мэдэлд байдаг бөгөөд цөмийн дэлбэрэлтийг судлахад ашигладаг байна.
Д.Жаргал www.T1771.Tk