Шинжлэх ухаан::
Монгол инженерүүд усыг 98 хувь цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ
Монгол
инженерүүд эх орныхоо эрс тэс уур амьсгалд зохицсон бохирын шинэ систем
зохион бүтээжээ. "Атмор" компанийн ажилтнууд 2-3 жилийн турш судалгаа
хийж, +50-50 хэмд ажиллах боломжтой төхөөрөмж гаргаж авсан байна. Тус
компани шинэ технологио удахгүй зах зээлд нийлүүлэх бөгөөд энэ сарын 9
хүртэл урамшуулалтай үзэсгэлэн худал даа зохион байгуулах гэнэ. Монгол
залуусын зохион бүтээсэн технологийн талаар тус компанийн Инновацийн
албаны дарга Д.Даваа-Очироос тодрууллаа.
-Уг
төхөөрөмжийг Монголын цаг агаарт нийцүүлэн бүтээсэн гэсэн. Хэдий хэм
жээний хүчин чадалтай вэ. Усыг хэдэн хувь цэвэршүүлэх юм бол?
-Үүнийг
нэг өрхөөс эхлээд багахан хэмжээний хотхоныг хангах хүчин чадалтай бага
оврын цэвэрлэх байгууламж гэж ойлгож болно. Манай систем усыг 92-98 хувь
хүртэл цэвэрлэнэ. Ингэснээр хэрэглэсэн усыг дахин ашиглах боломж бүрдэж
буй юм. Манайхан жорлондоо цэвэр ус татдаг. Үүний оронд цэвэршүүлснийг
хэрэглэвэл цэвэр усаа хоёр дахин хэмнэж чадна. Гэр хорооллын айл өрхүүд
өргөнөөр хэрэглэснээр хотын агаар, хөрсний бохирдол буурна. Уул уурхайн
компаниуд ч бас манай технологийн тусламжтайгаар хэрэглээний усаа хоёр
дахин хэмнэх боломжтой. Тиймээс байгаль орчинд ээлтэй, усанд хэмнэлттэй
технолог болсон.
-Гэр хорооллын нэг өрх бохирын систем, халуун, хүйтэн усаа шийдүүлье гэвэл ямар өртөгтэй болох вэ?
-Бага
оврын цэвэрлэх байгууламжийг газар дор суурилуулах зардал нь 3.5 сая
төгрөг болдог. Том хаус гэлтгүйгээр монгол гэр, жижиг байшингийн цэвэр,
бохирын асуудлыг шийдэж, тохилог угаалгын өрөөтэй болгоход нийт 6-7 сая
төгрөгийн өртөг гарна. Энэ бол манай компаниас өмнө нь нийлүүлж байсан
септик системээс 5-7 дахин хямд үнэ. Аль болох олон өрх хэрэглэж,
байгаль орчинд ээлтэй амьдрах боломжтой болж байна.
С.Уул