Соёл урлаг:
Монголын хиймэл дагуул ирэх онд сансарт хөөрнө
Монгол
Улсын үндэсний анхны хиймэл дагуул "Монголсат”-ыг 2013 оны нэгдүгээр
улиралд хөөргөхөөр болсон тухай "Монголсат” төслийн багийнхан мэдээллээ.
Үндэсний анхны хиймэл дагуулаа АНУ-ын пуужинд суурилуулан хөөргөхөөр
төлөвлөж байгаа бөгөөд төслийн ерөнхий зөвлөхөөр сансрын нисэгч
Ж.Гүррагчаа, төслийн технологи хариуцсан ерөнхий зөвлөхөөр академич
Б.Чадраа нар ажиллаж байгаа бөгөөдуг төслийг Б.Төгөлдөр, Ц.Нандинбаатар,
Э.Батбаяр нар санаачилсан байна. Хиймэл дагуул сансарт 5-7 жил хөөрөх
ёстой бөгөөд энэ хугацаанд эрдэм шинжилгээний чанартай шинжлэх ухааны
хоёр туршилт, судалгаа болон мэдээллийн технологид суурилсан, соёл
боловсролын чанартай цогц туршилт хийх гэнэ. Төслийн ерөнхий зохицуулагч
Б.Төгөлдөрөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Та бүхэн хиймэл дагуул хөөргөж ямар судалгаа хийхээр төлөвлөсөн бэ?
-Сансрын
суурь судалгааны туршилтууд, мөн Монголынхоо соёл боловсролын салбарыг
дэлхийд сурталчилна. Бид анх удаа өөрийн хиймэл дагуулаар эх орныхоо
нутаг дэвсгэрийн зургийг авна. Мөн морин хуурын аялгуу, Норовбанзад
гуайн дуу болон текстэн мэдээлэл зэргийг хиймэл дагуулаар дамжуулан
дэлхий дахинд хүргэх бололцоотой болно.
-Хиймэл дагуулыг хэрхэн бүтээх гэж байна вэ?
-Олон
улсын стандартад зохицсон тоног төхөөрөмжүүдийг мэргэжлийн
байгууллагуудаас авч өөрсдөө угсраад, туршилтын төхөөрөмжүүдээ
суурилуулна. Холбогдох программ хангамж, холболтыг Монголд хийж туршаад,
АНУ руу явуулж тус улсаас хөөргөх юм. Манай хиймэл дагуулыг
суурилуулсан пуужин олон улсын сансрын станцтай ойролцоо маршрут болох
доод орбитын 52 градусын өнцөгт, 400-800 км-ийн өндөрт байрлах маршрутын
дагуу нислэг үйлдэнэ.
-Хиймэл
дагуулаа Монголд бүтээнэ гэсэн. Шаардлагатай технологи, хэрэгсэлийг яаж
хангах вэ. Орчин нь хэр бүрдсэн гэж бодож байна вэ?
-Бид
АНУ болон ШУА-ийн Мэдээлэл технологийн хүрээлэн, МУИС-ийн Цөмийн
судалгааны төвтэй хамтран судалгаа шинжилгээ хийж байна. Хиймэл дагуул
бүтээхэд шаардагдах бүх нөхцлийг бид өөрсдөө бүрдүүлэх болно. Монгол Улс
өөрийн гэсэн хиймэл дагуултай, түүгээрээ дамжуулан дэлхий нийтэд олон
зүйлээрээ танигдах учир бид хариуцлагатай үүрэг хүлээж байгаа.
Х.Ананд www.T1771.Tk