ШVЛЭГ :
ODKO- "Бидний Гудамж"
1.Odko-Uhaaraach zaluusaa
2.Odko-Bi huleenee
3.Odko-Bi yavlaa
4.Odko-Unuruud
5.Odko-Chamaig sanahdaa
6.Odko-Hariulaach naddaa
7.Одко COHOP– Валентинаар ганцаараа
MEDIAFIRE
Odko-Bi yavlaa
Намайгаа уучлаарай чи минь
Би явлаа….
Үнэнч сэтгэлийн чинь тэр хайрыг
Үзэн ядалт болгон хувиргамааргүй байна.
Үнэхээр надад хэцүү байсан ч
Үнэндээ өөр арга даанч алга!!!
.
Хэнч хүрээгүй ариухан чамайгаа
Хэнздүүлж орхиод би явлаач
Хэнийх ч болоогүй цэцэгхэн чамайгаа
Хэнэггүйхэн таслаж яасан ч би зүрхлэхгүй.
.
Дундуураа дүүргэх гэж хүмүүс бие биендээ дурладаг ч гэлээ
Дутуугаа нөхөх гэж хүмүүс нэг нэгнийгээ хайрладаг ч гэлээ
Сэтгэлийг чинь зугаа болгож даан ч би зүрхлэхгүй нь
Хайрыг чинь тоглоом болгож даан ч би чадахгүй нь.
.
Өнгөрсөн шөнийн зүүдэндээ хар дарсаныг чинь би мэдэж байна
Аргагүйдээ
Өглөө чамайгаа сэрхэд чинь би байхгүй байх учираас
Зүүн нүдний чинь зовхи доошоо татсаныг би мэдэж байна.
Тэгэлгүйдээ
Зовохыг чинь би харахыг хүсээгүйдээ
Чимээгүйхэн холдсон учираас
.
Насаараа чи надад гомдож явсанаас
Хэсэгтээ л намайгаа үзэн ядаж явсан нь дээр биз дээ
Хожмын нэг өдөр чи намайг санахад
Харамсал болон бүү хувираасай даа
.
Намайгаа уучлаарай чи минь
.
Эртээ урьдын цагт эмгэн өвгөн хоёр
Амьдран суудаг байжээ гэж үлгэр эхэлдэг шиг
Бүтээгүй ч гэсэн бидний хайр
Яг л үлгэр шиг эхлэж билээ.
Үлгэр ингээд амар сайхандаа жаргажээ гээд дуусдаг шиг
Үүрдийн гэж бодсон чи бидний хайр
Энд хүрээд төгсөж байна.
.
Ганцаардахгүй гэж тамхи татлаа
Би мансуурч байна
Шаналахгүй гэж архи уулаа
Би согтож байна
Өмнө нь би чамтайгаа байхад
Хайрандаа мансуурч, дурлалдаа согтдог байсан
Гуниглахгүй гэж инээж үзлээ
Ямар ч баясал алга
Гутрахгүй гэж дуу аяллаа
Ямар ч хөг алга
Өмнө нь би чамтай байхад
Сэтгэлээсээ инээж, зүрхнээсээ дуулдаг байсан
Намайгаа уучлаарай чи минь би явлаа
.
Цаг хугацаа бүхнийг авч одно
Яг л цас хайлдагтай адил
Хором мөч бүгдийг мартуулнаа
Яг л бороо зогсдогтой адил….
.
НАМАЙГАА УУЧЛААРАЙ БИ ЯВЛАА…
"Бидний Гудамж” шүлгийн цомгоос
Одко – Би явлаа….
>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
Odko-Hair hani min
Хайр гэж юу юм бэ? Залуу минь
Асаагаад татдаг тамхи биш
Задлаад уудаг архи биш
Зугаацаал хаядаг хүүхэн биш
.
Хайр гэж юу юм бэ? Бүсгүй минь
Үрээд дуусгадаг мөнгө биш
Будаал арилгадаг энгэсэг биш
Даалгаал явуулчихдаг залуу биш
.
Хань гэж юу юм бэ? Залуу минь
Хоолыг чинь хийдэг тогооч биш
Гэрийг чинь цэврэлдэг зарц биш
Хувцасыг чинь угаадаг цэвэрлэгч биш
Хүүхдийг чинь хардаг үйлчлэгч биш
.
Хань гэж юу юм бэ? Бүсгүй минь
Хүслийг чинь биелүүлдэг шидтэн биш
Зугааг чинь гаргадаг алиалагч биш
Сарвайсныг чинь авч өгдөг саятан биш
Хэлснийг чинь хийдэг боол биш
.
Тиймээс Бүсгүй минь чи
Хайрыг зүрхнээсээ ойлгож яваарай
Ханыгаа ухаанаараа тэтгэж амьдраарай
Тиймээс Залуу минь чи
Хайрыг сэтгэлээсээ хайрлаж яваарай
Ханыгаа чи итгэлээрээ түшиж амьдраарай
.
"Бидний Гудамж” Шүлгийн Цомогоос
>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
ODKO-Nulimsaa archdaa ohin min
Нулмисаа арчдаа охин минь
Одоо битгий уйл
Үлгэр үргэлж сайхнаар төгсдөг бишдээ.
Тиймээс одоо битгий уйл
Нулмисаа арчдаа охин минь…
.
Өвдөхийг нь мэдсээр байж гарах ёсгүй
Өндөр уулан дээрээ чи гарчихаад
Өнгөрсөн хойно нь ухаарч уйлж суух хэрэггүй
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм
Тиймээс одоо битгий уйл
Нулмисаа арчдаа охин минь…
.
Итгэлийг чинь даагаагүй тэр залуугаа чи
Иргээд гуйтал нь сайхан амьдраарай
Хайрыг чинь хөсөрдүүлсэн тэр залуугаа чи
Харамсаад гуйтал нь сайхан амьдраарай
Тиймээс одоо битгий уйл
Нулмисаа арчдаа охин минь…
.
Зүрхийг чинь шархлуулсан тэр залуугаа чи
Уучлалт гуйсан ч бардам алхаарай
Сэтгэлийг чинь сэвтүүлсэн тэр залуугаа чи
Сөгдөөд мөргөсөн ч сэхүүн алхаарай
Тиймээс одоо битгий уйл
Нулмисаа арчдаа охин минь..
Нулмисаа арч
.
Юм бүхэн төгс байдаггүй
Үлгэр бүхэн сайхан төгсдөггүй
Сонголт бүхэн зөв байдаггүй
Сайхан бүхэн хайр болдоггүй
Тиймээс одоо битгий уйл
Нулмисаа арчдаа охин минь…
Нулмисаа арч
.
Аз жаргал буцаад л чам дээр ирнэ
Ахиад чи өөр хүнд дурлана
Ариун хайрын эзнээ гэж чи итгэсэн бол
Алдаж огт болохгүй шүү түүнийгээ
Тиймээс одоо битгий уйл
Нулмисаа арчдаа охин минь…
Нулмисаа арч
Инээмсгэл охин минь
>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
Bi tamhia tatsaarl
Чи утсаа авдаггүй ээ
Надад гомдчихсон нь ойлгомжтой
Яахаа мэдэхгүй дотроо шаналж
Бодолд автсаар…
.
Би Тамхиа татсаар л…
.
Санамсаргүй хэлсэн хэдхэн үг минь
Сэтгэлийг чинь сэвтээнэ гэж бодсонгүй
Хэнэггүйхэн хэлсэн хэдхэн үгэнд минь
Хөөрхий чиний минь зүрх шаналга гэж төсөөлсөнгүй
.
Өөдөөс мишээх зургийг чинь харсаар
Өнчин зүрхэндээ чамайгаа бодон
Иргэж ирэхгүйг чинь мэдсээр байж
Ирэх л юм шиг чамайгаан хүлээн
Өрөөний буланд ёлтойх гэрэлд
Өнгөрсөн бүхнээ санан сууна
.
Зовлонгоор дүүрэн энэ амьдралыг
Зул шиг гэрэлтүүлэн чи минь ирчихээд
Зүүд зэрэглээ мэт
Замхран юунд одно вэ???
Чи утсаа авдаггүй ээ
Надад гомдчихсон нь ойлгомжтой
Яахаа мэдэхгүй дотроо шаналж
Дахиад л чамруугаа би залгасаар
.
Би Тамхиа татсаар л…
.
Хэн ч хүрээгүй ариухан сарнай минь
Хэнзхэн дурлалын минь гэгээхэн эзэн минь
Хэсэгхэн ч гэсэн баяр баясал минь болж
Өнчирсөн зүрхийг минь гэрэлтүүлсэнд баярлалаа
Зуурдхан ч гэсэн ганцаардсан намайг ойлгож
Гунигласан сэтгэлийг минь тайтгаруулсанд баярлалаа
.
Өхөөрдөм чинийхээ үзэсгэлэнт царай
Намайгаа гэдэг өрөвчхөн сэтгэл
Ганцаардахад тайтгаруулдаг ухаалаг яриа
Уйтгарлахад аргаддаг уянгалаг хоолой
Энэ бүгдийг чинь одоо л би үгүйлж байна
.
Чи утсаа авдаггүй ээ дуудаал дуудаал
Бодолд автсаар …
Би Тамхиа татсаар л…
>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
Odko-Bi huleenee
"Бидний Гудамж” Шүлгийн Цомгоос
Одко – Би Хүлээнээ
Асгараал бороо
Зун цаанаа л нэг бүүдгэр
Урсаал нулмис
Сэтгэл цаанаа л нэг гомдолтой
Хаялаал цас
Өвөл цаанаа л нэг жиндүүхэн
Хөрөөл хайр
Сэтгэл цаанаа л нэг гундуухан
Шарлаал навчи
Намар цаанаа л нэг уйтгартай
Шаналаал зүрх
Сэтгэл цаанаа л нэг гунигтай
Шуураал салхи
Хавар цаанаа л нэг сүүмгэр
Хөсөрдөөл итгэл
Сэтгэл цаанаа л нэг дүнсгэр
Тэнгэр цэлмэлээ ч
Асгарах бороо урсах нулимстайгаа чамайг би хүлээнэ
Дулаан орлоо ч
Хаялах цас хөрсөн хайртайгаа чамайг би хүлээнэ
Мод ногоорлоо ч
Шарласан навчи шаналсан зүрхтэйгээ чамайг би хүлээнэ
Салхи намдлаа ч
Шуурах салхи хөсөрдсөн итгэлтэйгээ чамайгаа би хүлээнээ.
"Бидний Гудамж” Шүлгийн Цомгоос
Одко – Би Хүлээнээ
>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
ODKO-Chamaig sanahdaaЧамайгаа санан харамсахдаа сэтгэдээ өвдтөл шаналлаа
Чамаасаа амссан аз жаргалаа нулмистайгаа хамт урсгалаа
Өнгөрсөнд үлдсэн баяртай мөчөө зүрхэндээ дурсан саналаа
Өнчрөөд үлдсэн хайраа өөрийн эхргүй үгүйллээ
Хэзээ ч буцааж болохгүй болохоор
Хэцүү ч гэсэн нулмисаа би арчин хүлээлээ
Хэзээ ч мартаж чадахааргүй болохоор
Хэцүү ч гэсэн чамайгаа би хүсэн хүлээлээ
Урьд нь хамтдаа мөрөөддөг байсан мөрөөдөлдөө
Умбан би баясаж зүрхээн тайтгаруулах юм
Урьд нь хамтдаа алахдаг байсан газартаа
Уйтгарлан би алхаж сэтгэлээ аргадах юм
Чамайг санахдаа
.
Иргээд наддаа хүрээд ирвэл хайраа
Ингэж өмнөх шигээ дахин хэзээ ч гомдоохгүй ээ чамайгаа
Итгээд наддаа иргээд ирвэл хайраа
Ингэж өмнөх шигээ дахин хэзээ ч уйлуулахгүй ээ чамайгаа
Амьдралд хайраас чухал зүйл байдаг ч гэсэн
Чиний л хайр үгүй бол хэцүү мэт
Амьдрахад мөнгөнөөс үнэтэй зүйл байдаг ч гэсэн
Чамтайгаа хамт байхгүй бол утгагүй мэт
Өнчирсөн сэтгэлээ өрөвдөн байж
Шаналсан зүрхээ сэдрээн байж
Цийлэгнэсэн нулмисаа асган байж
Чамайгаа би хүлээлээ
Ганцаардсан сэтгэлээ аргадан байж
Шархалсан зүрхээ даран байж
Нулмистай нүдээ арчин байж
Чамайгаа саналаа…
.
"Бидний гудамж” шүлгийн цомогоос
Одко – Чамайг санахдаа.
"Umbrella Channel” Баянзул маань уншиж толилууллаа. Найздаа маш их баярлалаа.
PS:
Энэ шүлгийг тухайд:
- Залуус бид найз бүсгүйчүүдээ үргэлж хажууд л байх мэтээр төсөөлөн:
зовоож, шаналуулж, уурлуулж бухимдуулж, хардаж харамлаж, хэрэлдэж
доромжилж, цаашлаад хуурдаг…
Эмэгтэй хүн эхлээд тэсдэг дахиад тэсдэг бас дахиад л тэсдэг. Гэхдээ нэг
өдөр хаяад явдаг. Яг тэр үед нь бид ямар үнэ цэнэтэй байсныг нь алдсан
хойноо л ухаарцгаадаг.
Тиймээс залуусаа найзуудаа хайртай охиноо, бүсгүйгээ, эхнэрээ хайрлаж явцгаая!!!
>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
Odko-Uvliin unchrul
"Бидний Гудамж” шүлгийн цомгоос
Одко – Өвлийн өнчрөл
.
Гунигийн аяз хажууд эгшиглэнэ
Гунигт автан чамайгаа үгүйлнэ
Гадаа цас гунигтайхан хаялна
Ганцаардан би чамайг санана
Хэзээ ч намайг уучлахгүйгээр холдон явсан чамайгаа
Хэнээс ч илүүтэйгээр одоо л би үгүйлж байна чамайгаа
.
Хэзээч ингэж харамсаж үзээгүйгээрээ чинийхээ л төлөө би харамсая
Хэзээч ингэж шаналж үзээгүйгээрээ чинийхээ л төлөө би харамсая
Хүйтэн өвөл даарсан ч би чамайгаа иртэл хүлээе
Хүний хүн болсон ч би чамайгаа иргээд иртэл хүлээе.
.
Өнгөрсөн бүхний эцэст нулмистай зогсоно гэж би бодоогүй
Өвлийн энэ хүйтэнд чиний хайраар дутна гэж би зүүдлээгүй
Өөрөөсөө холдуулсан хойноо ингэж ихээр шанална гэж би сэтгээгүй
Өөр хүнтэй болсоны чинь дараа ингэж ихээр харамлана гэж би төсөөлөөгүй ээ
Өнгөрсөнд чи хэзээч
Хэн нэгэнд над шиг ихээр дурлаагүй
Өнөөдөр ч гэсэн чи
Хэн нэгнийг над шиг ихээр хайрлаагүй
Өмнө нь хэзээч би
Хэн нэгэнд чам шиг ихээр дасаагүй
Өнөөдөр ч гэсэн би
Хэн нэгнийг чад шиг ихээр үгүйлээгүй
Өдийг хүртэл чи ганцхан намайг л хайрлаж байсан, би мэднээ
Өнөөдрөө л бодоод би ирээдүйгээ харалгүй алдсан, би мэднээ
Одоо хүртэл чи ганцхан намайг л гэж байгаа, би мэднээ
Огтхон ч чамайгаа сонсолгүй алдсанаа, би мэднээ.
.
Гунигийн аяз хажууд эгшиглэнэ
Гунигт автан чамайгаа үгүйлнэ
Гадаа цас гунигтайхан хаялна
Ганцаардан би чамайг санана
Хэзээ ч намайг уучлахгүйгээр холдон явсан чамайгаа
Хэнээс ч илүүтэйгээр одоо л би үгүйлж байна чамайгаа
.
Өөрөөс чинь өөр хэнч намайг ингэж ихээр харамлаагүй
Өөрөөсөө ч илүүгээр хэн ч намайг ингэж ихээр хайрлаагүй
Өнөөдрийг чи хэзээч надгүйгээр төсөөлөөгүй
Өнгөрсөнд чи хэзээч намайг орхиж яваагүй
Хайралсан хайрыг чинь хөсөрдүүлсэнд уучлаарай
Итгэсэн сэтгэлийг чинь сэвтүүлсэнд уучлаарай
Уучлаарай, Уучлаарай.
.
Өвөр дээр минь буусан шувуухай минь чи
Өвлийн хүйтэнд хаашаа ниснэ вэ даарчихна
Өөрөөс минь өөр хэн дээр ч хаялаагүй цасхан минь
Өдрийн нарнаар юунд будрана вэ хайлчихна
.
Саранд дуралсан блд нарыг битий ширтээрэй
Сайн дуралсан бол мууг битгий хараарай гэдгийн билээ
Аз жаргалыг чамдаа хүсье
Ахин чамаасаа уучлал гуйя
Уучлаарай намайгаа хайрт минь
Уучлаарай, Уучлаарай.
"Бидний Гудамж” шүлгийн цомгоос
Одко – Өвлийн өнчрөл
>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
Odko-Hariulaach naddaa
Сэтгэлд хурсан гомдлоо чамдаа хэлж тайтгарья
Хайрт минь чи сонсооч
Зүрхэнд нуугдсан гунигаан чамдаа хэлж тайтгарья
Хайрт минь чи сонсооч
.
Нүүгээл өнгөрөх үүлс шиг битгий яв л даа
Тогтож хайрла тэнгэртээ
Нүүдлээл нисэх шувууд шиг битгий орхи л доо
Тогтож хайрла нуурандаа
Хаялаал унах навчис шиг битгий хийс л дээ
Тогтож хайрла мөчиртөө
Шуураал хийсэх салхи шиг битгий замхар л даа
Тогтож хайрла газартаа…
/Хайрт минь чи үлдээч/
.
Өнгөрсөнөөс би чамайгаа хайлаа
Өнгөрсөнөөс би чамайг биш гунигыг оллоо
Өнөөдрөөс би чамайгаа ирлээ
Өнөөдрөөс би чамайг биш хагацлыг оллоо
Маргаашаас би чамайгаа сурлаа
Маргаашаас би чамайг биш шаналлыг оллоо
Ирээдүйгээс би чамайгаа асуулаа
Ирээдүйгээс би чамайг биш ганцаардлыг оллоо
/Хайрт минь чи хаана байнаа/
.
Хайрын үлгэр чихэнд минь шивнэхдээ чи
Зовлонгоор төгсөгхөө юунд хэлээгүйн бэ
Дурлалын дууг сэтгэлд минь аялахдаа чи
Гунигаар эгшиглүүлэхээ юунд хэлээгүйн бэ
Хайрын цэцгийг зүрхэнд минь суулгахдаа чи
Хатааж гандаахаа яагаад хэлээгүйн бэ
Дурлалын галыг зүрхэнд минь асаахдаа чи
Унтраана гэдгээ яагаад хэлээгүйн бэ
/Хайрт минь чи хэлээч/
.
Сэтгэл минь чи намайг дурла гэсэн хэрнээ
Шанал гэж гунигыг юунд надад үлдээнэ вэ
Зүрх минь чи намайг хайрла гэсэн хэрнээ
Зов гэж шаналлыг юунд надад үлдээнэ вэ
Хорвоо чи намайг амьдар гэсэн хэрнээ
Хагац гэж ганцаардлыг юунд надад үлдээнэ вэ
Хайрт минь чи надад хайртай гэсэн хэрнээ
Баяртай гээд юунд салан одно вэ…
/Хайрт минь чи хариулаач/
.
Сэтгэлд хурсан гомдлоо чамдаа хэлж тайтгарья
Хайрт минь чи сонсооч
Зүрхэнд нуугдсан гунигаан чамдаа хэлж тайтгарья
Хайрт минь чи сонсооч
"Бидний гудамж” шүлгийн цомогоос
Одко – хариулаач наддаа.
>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
Sonor-sar garsanii daraa
Өглөөний наранд жиргэх болжимор мэт
Өнгөцхөн ширвээд өнгөрчээ.
Өвсний шүүдэр дэгдэн ододгийг мэдэлгүй
Өрөөлийн царайнд би бүдэрчээ.
Өөрийг минь гэх хүн байсныг анзааралгүй
Өчүүхэн бодож явжээ би
Өнгөнд хууртсан эрвээхэй мэт
Өрөвдмөөр цаг хугацааг би элээжээ.
Одоо намайг уучлаарай
Олны дундаас онцолж хараагүйг минь
Очих газраа мэдэлгүй
Орчлон ертөнцөөр хэтэрхий удаан би тэнүүчилчихжээ.
Сар гарч үдэш болжээ
Саран авхайн царайнд гуниг суужээ
Сайн байсан сэтгэлийг анзааралгүй
Сарниулж орхисон аялгуунд минь харуусчээ.
Нэгэнтээ холджээ энэ бүхэн
Нэхээд ч ирэхээргүй болж
Нимгэн хувцастайгаа хоцорч
Нилдээ харанхуй нөмөрсөн тэр үед ганцаардаж буйгаа би мэдрэхэд
Нисэх далавчгүй болсон тэр хайрын бялзуухай
Чимээгүйн мананд замхран холджээ
Хожуу ухаарсан ухааралыг минь
Хойшлуулж болдоггүй цаг хугацаатай хамт
Холын холд хоцорсныг
Хонгор би чинь сар гарсны дараа
Одод түгсэн тэр мөчид ойлгосон ч
Оройтсон байна даа гэсэн шиг
Орхиод оджээ намайг……
”
Бидний Гудамж шүлгийн цомгоос
Сонор – Сар гарсны дараа
>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
Одко COHOP– Валентинаар ганцаараа
Фүүүүүүүүүүү фүүүүүүүүүү
Шороо дарчихаж
Фүүүүүүү
-Сайхан асч байнаа-
Хайраа
Гэгээн Валентины баяр болж байна
Чамдаа ариун гэгээн хайрын баярын мэнд хүргье хайрт минь
.
Хайрыг мэдэрсэн зүрх минь ганцаардаж байнаа
Орхиод явна гэдгийг чинь мэдээгүй болохоор
Хагацалд шаналсан сэтгэл минь эзгүйрч байнаа
Орь ганцаараа үлдэнэ гэж төсөөлөөгүй болохоор
.
Өөрийн минь үеийн залуусыг харж байнаа
Өвөртөө цэцэг барьсаар инээмсглэн алхана
Цаанаа л атаарахмаар…
Чиний минь үеийн бүсгүйчүүдийг харж байнаа
Чимээгүйхэн дуу аялсаар инээмсэглэн алхана
Цаанаа л бас атаарахмаар
Гэтэл би ганцаараа зогсож байна
Ганцаардалын нулмисаа нуун байж арчаад
Гудамжаар алхах хосуудад атаархаад
Гунигт автан чамайгаан дурсаад л…
.
Саяхан л би чамтайгаа хамт
Сайхан хосуудын нэг нь байсаан
Хайрандаа умбан хагацлыг мэдэхгүй
Дурлалдаа согтон гунигыг мэдэхгүй
Чамтайгаа үүрд хамт мэт төсөөлдөг байж
.
Хол газар байгаа ч гэсэн чамайгаа
Хажууд минь л юм шиг байнга санадаг шүү би
Иргээд хэзээ ч ирэхгүй ч гэсэн чамайгаа
Ирэх л юм шиг хүлээдэг шүү би
Хэлсэн үгэндээ эзэн нь болох гэж
Хэнтэй ч би болзоонд яваагүй шүү
чи минь итгээрэй
Өргөсөн тангарагтааа үнэн ч байх гэж
Өөрийг чинь би хэзээч хуураагүй шүү
чи минь итгээрэй
.
Хайрт минь дээ
Би хэзээч ганцаардаагүй ээ
Хайрыг чинь би үргэлж мэдэрдэг болохоор
Би хосуудад атаархаагүй ээ
Хоюулаа үүрд хамт байх болохоор
.
Хайраа
Гэгээн Валентины баяр болж байна
Чамдаа ариун гэгээн хайрын баярын мэнд хүргье хайрт минь
.
Чамдаа бэлгээ өгөх гээд би яарч байна
Чи минь намайгаа хүлээгээрэй
Чинийхээ баярлахыг харах гээд би догдлож байна
Чи минь битгий гуниглаарай.
.
Чинийхээ дуртай цэцгийг энд үлдээлээ
Чинийхээ дуртай шоколадыг энд орхилоо
Чимээгүй хотод нойрсож буй
Гүнжхэн Чамдаа би хязгааргүй хайртай
.
Би хэзээч ганцаардаагүй ээ
Чинийхээ хайрыг үргэлж мэдэрдэг болохоор
Би хосуудад атаархаагүй ээ
Бурханы оронд чамтайгаа үүрд хамт байх болохоор
.
Фүүүүүүүүүүү фүүүүүүүүүү
Шороо дарчихаж
Фүүүүүүү
Сайхан асч байнаа
.
"Бидний Гудамж” шүлгийн цомгоос
Одко – Валентинаар ганцаараа
>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
ODKO-Uhaaraach zaluusaa
Тамхины цогоор гэрэлтүүлсэн зам минь
Биднийг хаа хүргэнэ вэ? Хааш нь?
Ухаараач бүсгүй минь
Урд шөнө чи юу хийснээ
Бусдын нүдэнд гоё харагдахын тулд хэнд худлаа хэлсэнээ
Бодооч залуу минь
Өнгөрсөн шөнө чи юу хийснээ
Ганц шөнийн зугаа цэнгэлийн төлөө хэнийг хуурч явсанаа
Харамсаач залуус минь
Эх орноо яах гэж орхин явсанаа
Сайхан амьдралын төлөө ямар харийн нутгийг диваажин мэт эндүүрснээ
Бод, сайн бод, чухам юуны төлөө.
Нэг өдөр чи сайхан харагдлаач
Гоо үзэсгэлэн чинь хувцас биш шүү бүсгүй минь
Нэг шөнө чи сайхан жаргалаач
Зуурдын амраг чинь хань биш шүү залуу минь
Нэг хэсэгтээ та нар сахайн амьдарлаа ч
Харийн нутаг чинь Монгол биш шүү залуус минь
Эрэгцүүлээд чи нэг бодооч
Юуны төлөө сайхан харагдах гэснээ
Ямар жаргалын төлөө нэгнийгээ хуурсанаа
Яах гэж эх орноо орхин явсанаа
Ухаараад чи нэг бодооч…
Амьдралд алдаж болноо хүн
Залуу нас юм чинь
Гэхдээ
Чамайг нэг өдрийн жаргалдаа ташуурч явахад
Үс нь бууралтсаар эх чинь шаналж суугаа
Чамайг нэг шөнийн жаргалдаа мансуурч явахад
Үрчлээ нь нэмэгдсээр аав чинь зовж суугаа
Чамайг ядуу гэж Монголоо хаяад явахад
Насаараа овоглох эх орон чинь эзгүйрч байгаа
Чи ээжтэй аавтай бас чамайг гэх эх оронтой хүн
Нүдээ чи нэг нээгээч…
Чи хардаа Хөөрхий тэр ээж аав хоёроо, эх болсон Монголоо орноо
Хүзүүн дээрээ суулгаад явдаг байсан аавын чинь нуруу
Чамайг эрэхлүүлсээр байгаад бөхийчихсөн байна харж байна уу
Буруутай ч гэсэн бүхнээс өмөөрч явдаг байсан эхийн чинь үс
Чамайг гэж шаналсаар байгаад цайчихсан байна харж байна уу
Ядуу буурай гэж эх орноо муулж явах хойгуур чинь
Баялаг ихтэй гээд харийнхан цөлмөөд дуусч байна харж байна уу
Чи харж байна уу
Залуус минь та нар
Зовлон жаргал холилдон орших
Тэмцлээр дүүрэн энэ амьдралд
Ухаантай том эр, үзэсгэлэнтэй сайхан бүсгүй болсон байлаа ч гэсэн
Цаг өнгөрөх тусам чамаас холдож яваа
Ижий аавынхаа ачыг нь битгий мартаарай
Төрсөн нутгаан муулж харийн хүний өмнө бөхөлзөж явахдаа
Монгол эх орон чинь чамаар дутадгыг битгий мартаарай
Ээж аав чинь зөвхөн чамайг л хүлээж суугаа
Эх орон чинь зөвхөн чамаар л дутаж байгаа
Ухаараач залуусаа
УХААР
"Бидний гудамж” шүлгийн цомгоос
Одко – Ухаараач залуусаа
WWW.T1771.TK