Соёл урлаг::
Булсара хамтлаг "Unplugged” нэртэй тоглолтоо хийх гэж байна
Сүүлийн үед сураг тасраад байсан "Булсара” хамтлаг ирэх сарын 8-нд
шинэхэн тоглолтоо хийх гэж байна. "Unplugged” нэртэй энэхүү тоглолт нь
"Булсара” хамтлагийн арван жилийнхээ ойд хйиж байгаа тоглолт бөгөөд
Black box театрт хийхээр төлөвлөжээ. Тэд тоглолтон дээрээ "Хоосон
ертөнц” цомгийнхоо дуунуудаас дуулах бөгөөд урилгаар "Харанга”
хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Нисванис хамтлагийн дуучин
Л.Энх-Амгалан болон сонгодог хөгжимчид оролцох юм байна.
Ердөө 200 хүнд зориулагдан тоглогдох энэнхүү тоглолт 50 мянган
төгрөгийн үнэтэй ажээ. Амьд хөгжмийн тоглолт учраас том танхимд тогловол
хөгжмийн дуугаралт өөрчлөгдөнө гэж тус хамтлагийн дуучин Ж.Тамир
онцолсон байна. Ийнхүү цөөн хүмүүст чанартай тоглолт үзүүлэхээр болжээ.
Мөн "Unplugged” нэртэй энэхүү тоглолтыг үзэж амжаагүй хүмүүст зориулан
DVD болгон гаргах юм байна.