Соёл урлаг::
Ди Каприо кино ертөнцийг орхилооАмерикийн
жүжигчин Леонардо Ди Каприо дэндүү ядарч туйлдсан тул хэсэг хугацаанд
зураг авалтад оролцохгүй байхаар шийдвэрлэжээ. 1997 онд Берлины
кинонаадмын "Мөнгөн баавгай”, 2005 онд "Алтан бөмбөрцөг” хүртэж,
"Оскар”-ын шагналд хэд хэдэн удаа нэр дэвшээд амжсан жүжигчин эр ийм
мэдэгдлийг Германы Bild сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хийв. "Би туйлдатлаа
ядарчээ. Тиймээс багагүй завсарлагаа авах ёстой. Хоёр жилийн хугацаанд
би гурван ч кинонд тоглолоо. Тамир тэнхээ барагдав” гэж жүжигчин залуу
ярьжээ.
Саяхан дэлгэцэнд найруулагч Тарантиногийн бүтээсэн "Эрх
чөлөөт Жанго” нэртэй кино гарсан билээ. Уг кинонд Ди Каприо нэгэн гол
дүрийг бүтээсэн юм. Энэ жил түүний тоглосон хоёр ч кино нээлтээ хийнэ.
Нэг нь зохиолч Фрэнсис Скотт Фицжеральдын романаас сэдэвлэн бүтээсэн
"Аугаа Гэтсби”, нөгөөх нь найруулагч Мартин Скорсезегийн бүтээл "Уолл
Стрийтийн цөөвөр чоно” аж.
Түүний амрах хугацаа хэдий хэр
үргэлжлэхийг Ди Каприо хэлсэнгүй. Гэхдээ тэр ойрын үед хийхээр
төлөвлөсөн зүйлсээсээ хуваалцжээ. Тэрбээр аялалд гарах бөгөөд ертөнцийг
бага зэрэг сайхан болгохыг хүсч байгаа гэнэ. Байгаль орчныг хамгаалахын
төлөө зүтгэдэг жүжигчин эр хүрээлэн буй орчинд бага боловч сайн зүйлийг
хийх бодолтой байгаа аж. Ди Каприо цахилгаан тэжээлээр ажилладаг машин
унадаг бөгөөд түүний байшингийн дээвэр нарны тэжээлээр өвч бүрэгдсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.