Соёл урлаг::
Дуучин Д.Болд "хулгайн” хэрэгт холбогдов
Төрийн соёрхолт дуучин Д.Болдын "Монгол поп-2” цомогт багтсан
"Үүлэн домог” дууг "хулгайн аятай дуу” хэмээх хүн цөөнгүй байна. Уг
дууны эхлэл дуучин Jay Sean-ий 2007 онд гаргасан "Ride it” хэмээх дууны
аятай тун төстэй болжээ.
"Үүлэн домог” дууны ая төдийгүй үгийг ч үзэгч, сонсогчид таатай
хүлээж аваагүй. Учир нь, уг дуунд бүсгүй хүнийг уул, эр хүнийг үүлтэй
зүйрлэсэн нь монголчуудын уламжлалтай зөрчилдөж, сэтгэлд нь нэг л
бууж өгөхгүй байгаа бололтой.
Д.Болд өмнө нь "Хайрын хүч” цомогтоо орсон нэлээд хэдэн дууны аяыг
гадаадаас хулгайлсан хэмээх хэл аманд өртөж байсан. Тэгвэл энэ удаа
түүнд илүү өндөр хариуцлага оногдож буй.
Яагаад гэвэл, тэрбээр монгол поп хэмээх урсгалыг бий болгосны учир төрийн соёрхол хүртсэн.
Гэтэл гадны дууны ая хулгайлаад байвал юуных нь монгол поп болох вэ дээ.
Medseer baij hulgai hiideg ta nar joohon mangaruu gej
RokitBay ah duuldag shuudee tiimee!!!!