Соёл урлаг::
Дуучин Рианна эрчүүдийн сэтгүүлд зориулж нүцгэлжээ
Сүүлийн үед дуучин Рианна хувцас, өмсгөлтэй байхаасаа илүүтэйгээр нүцгэн
шалдан харагдах нь олширчээ. Гэлээ гээд Барбадос улсын уугуул,
чадварлаг хоолойтой дива бүсгүйн шүтэн бишрэгчид түүний гоё сайхан бие
галбирыг хараад хараад ханахгүй байна. Тиймээс эрчүүдэд зориулсан GQ
сэтгүүлийн зөвлөл ирэх сарын тэргүүн нүүрээ түүний зургаар чимэглэх
болсон нь аргагүй биз ээ. Дуучин бүсгүй дэндүү өдөөн хатгасан байдалтай
харагдана. Түүний биед мөрөн дээр нь хайш яйш тохогдсон савхин хантааз л
нөмрөгджээ.
Рианна нууц газруудаа гараараа ичингүйрч халхалсан
нь эрчүүдийн ургуулан бодох чадварыг бүрэн хэмжээнд ажиллуулахад хүргэх
бололтой. Гэхдээ л шүтэн бишрэгчид нь түүний биеийн багагүй хэсгийг
шуналын нүдээр харах боломжтой билээ. Саяхан дуучин бүсгүй хөхнийхөө дор
даль жигүүрийн дүрс бүхий шивээс хийлгэсэн нь тодорхой харагдана.
Дагалдах ярилцлагад 24 настай Рианна бүсгүй мэдээж хэрэг эрчүүдийн
талаар яриа өрнүүлнэ. "Би эмэгтэйлэг байх дуртай. Би энэ амьдралынхаа
олон зүйлийг хянахад хүрч байна. Хэн нэгэнтэй дотно харьцаатай болвол би
нэг алхам хойш ухраад тэр эр хүнд давамгай байдал олгох дуртай. Би аль ч
талаараа давамгай байж чадна. Гэхдээ ийм байхыг нэг их хүсдэггүй" гэж
тэрээр өгүүлэв.
Эх сурвалж www.T1771.Tk