Соёл урлаг::
"Киви” хамтлаг найман жилийн ойдоо тоглолт хийнэ
"Киви" хамтлагийнхан тун саяхнаас "Хайраа
үлдээлээ" хэмээх дууны шинэ клипээ цацаж эхлээд байна. Гэгээн хайрын түүхийг
алтан намартай хослуулан уянгалуулж байгаа "Киви" хамтлагийнхан энэ удаад найз бүсгүйчүүдийнхээ
хамтаар клипэнд тогложээ. "Киви" хамтлаг тараагүй харин ч эсрэгээрээ шинэ уран
бүтээлдээ эргэн орсноо энэхүү уран бүтээлээрээ харууллаа.
Ирэх 12 сард "Киви"
хамтлагийн найман жилийн ой тохионо. Тэд ойн хүрээндээ мини тоглолт хийхээр
хэдийнэ бэлтгэл ажилдаа оржээ. Энэхүү тоглолтдоо тэд өнгөрсөн хугацаанд
гаргасан бүх цомгийнхоо хитүүд болон шинэ уран бүтээлүүдээ бас "Киви"
хамтлагийн ахлагч, дуучин Ука бие даан гаргасан уран бүтээлүүдээ ч толилуулах юм байна. Хэзээд тоглолтоо
өвөрмөцөөр сэтгэж жинхэнэ шоуг фенүүддээ үзүүлж чаддаг бүсгүйчүүд энэ удаад ч
сонин содон гэнэтийн бэлгээр дүүрэн тоглолтыг бэлтгэж байгаа сурагтай.
Тоглолтоо ирэх 12
дугаар сарын 1, 2-нд "I loft function house"-т хийхээр товлосон
байна. Найман жилийн хугацаанд юу хийж бүтээснээ тайлагнах энэхүү тоглолт
"Киви" хамтлагийн үнэнч фенүүдийг цуглуулсан цомхон тоглолт болохоороо онцлог
гэнэ.
Харин шинэ цомгийн хувьд тэд
таван дуутай цомог гаргахаар төлөвлөөд байсан ч дахин шинэ дуунууд цомогтоо
нэмж бичүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Удахгүй гарах энэ цомог нь тэдний цоо
шинэ дуунуудаас бүрдэх долоо дахь цомог нь юм. Цомгийн ажлыг "Киви" хамтлагийн
продюсер Б.Ангирмаа болон хөгжмийн продюсер Оки нар гүйцэтгэж байгаа аж. Мөн
ихэнх дууныхаа дууны тохиргооны ажлыг гадаадад хийлгэж байгаа гэнэ.
www.T-1771Music.co.cc