Сонин хачин::
Бенжамин Франклины амжилтад хүрсэн нууцаас
АНУ-ын ерөнхийлөгч агсан Бенжамин
Франклин нь олон талын авьяас билэгтэй хүн байсныг та бид сайн мэднэ.
Тэрээр зохиолч, улс төрч, эрдэмтэн, иргэний идэвхтэн, дипломатч буюу улс
төр, бизнес, шинжлэх ухаан, уран зохиол гэсэн дөрвөн өөр салбарт хосгүй
амжилтад хүрсэн суут хүн юм. Тиймээс Франклинаас суралцах 13 зарчмыг
толилуулж байна. Доорхи 13 зарчмыг тэрээр амьдралынхаа туршид баримталж
байсан юм.
1. Тохирсон хэрэглээ: Хэтрүүлэн идэхгүй байх, согттолоо уухгүй байх.
2. Чимээгүй байдал: Өөрт болон бусдад хэрэггүй зүйлийн тухай ярихгүй байх.
3. Эмх цэгц: Эд зүйлс, юмаа эмх цэгцтэй байлгах, эхэлсэн ажлаа хугацаанд нь дуусгах.
4. Шийдэмгий зан: Хийхээр шийдсэн ажлаа заавал биелүүлэх.
5. Арвич хямгач: Өөрт болон бусдад ашиг тус авчрахгүй зүйлд мөнгө зарцуулахгүй байх.
6. Үр бүтээлч: Цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөж, хичээнгүйлэн хөдөлмөрлөх.
7. Үнэнч, найдвартай: Худал хэлж бусдад төвөг учруулахгүй байх.
8. Ёс суртахуун: Хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, бусдын эрх ашгийг хохироохгүй байх.
9. Уян хатан байдал: Асуудлын нэг талыг баримтлахаас сэргийлэх. Мөн уур уцаараа тэвчих.
10. Цэвэрч байдал: Орон гэр, хувцас хунараа цэвэр цэмцгэр байлгаж, хувийн ариун цэврийг сахих.
11. Тогтуун дөлгөөн зан: Аар саар явдал болон зайлшгүй тулгарсан хүнд асуудалд ч тайван хандах.
12. Ариун нандин байдал: Шунал тачаалд автахгүй байх.
13. Даруу төлөв зан: Есүс болон Сократаас суралцах.
Т.Нарантунгалаг
www.T1771.Tk