Сонин хачин:
Интернет хэрэглэгчийн тоо хоёр тэрбум давлаа
Өнгөрөгч 2011 онд интернет хэрэглэгчийн
тоо 2.1 тэрбум болсон тухай олон улсын "The Royal Pingdom” судалгааны
байгууллага мэдэгдлээ. Цахим сүлжээг өдөр тутмын амьдралдаа ашиглан,
мэдээлэл хүлээн авч, солилцож, хоорондоо харилцаж буй тэдний тал шахам
хувь нь Азийн орнуудын оршин суугчид гэнэ.
"The Royal Pingdom”- оос гаргасан
судалгаагаар интернэт хэрэглэгчдийн 44 хувь нь Азид, 23 хувь нь Европт
амьдардаг гэнэ. Мөн нийт хэрэглэгчдийн зургаан хувь нь Австрали, гурван
хувь нь Ойрхи Дорнод, нэг орчим хувь нь Африкийн иргэд аж. Мөн
интернетэд 550 сая гаруй цахим хуудас үйл ажиллагаагаа явуулдаг хэмээн
судалгааны тайланд дурджээ.
www.T1771.Tk