+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 30
Guests: 30
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » May » 10 » Сонин хачин: Шашны 198 урсгалаас алийг нь сонгох вэ?
10:21 PM
Сонин хачин: Шашны 198 урсгалаас алийг нь сонгох вэ?

Сонин хачин:

Шашны 198 урсгалаас алийг нь сонгох вэ?

Дэлхий нийтээр оюун санааны эрх, эрх чөлөө, оюун санааны хувьсалыг ярьж хэлж эхлэх болов. Энэ нь цаг үеийн шаардлагаар бий болдог гэж хэлж болно. Хүмүүс нэг нэгнээ алж устгаж, амьдаар нь барьж буй тийм цаг үед дээд тэнгэрийн зараалаар газар дэлхийд шинэ гэгээнтэн мэндэлж зам мөрийг засах ажил явагддаг болохыг Бурханы номонд сургасан байдаг. Шашингүй нийгмээр хүмүүжнэ хэмээх хойд хөршийн бодлого хэрэгжиж, манай улсын Бурхан шашны түүхийн үнэт бүтээл, үзмэрүүдийг үгүй хийж байсан цаг түүх болон үлджээ. Харин ардчилсан нийгмийн нээлттэй болгосон зүйлүүдийн нэг нь шашин шүтэх, эс шүтэх эрх юм.  Монголчуудын тархийг угааж христийн шашинд оруулсан нэг үзэл суртал бол БАЯЖИХ зам. Христийн номлогчдын хэлдгээр бол будда шүтдэг хүмүүс сарны ивээлд, христ шүтдэг хүмүүс нарны ивээлд байдаг гэнэ. Сар хүйтэн хөндий агаад өөрийгөө шүтүүлэх дуртай, харин хариу үйлдэл, хаялага гэж огт байхгүй бол нар шүтсэн ч шүтээгүй ч бүгдийг ээж халуун илчээрээ дулаацуулж, хэрэгтэй үед баяжуулдаг ийм л нэгэн ид шидтэй юм гэнэ. Ингээд нарыг дагах хүмүүсийн тоо өдрөөс өдөрт олширч христийн шашны урсгал Монгол орныг бүрхэн хүүхдийн цовоо цолгиун дуунууд хүртэл их аврагчийн өнгө аясаар солигдож эхэлжээ. Нээрээ ч нарныхан баяжаад эхлэв. Гурил, будаа, наранцэцэгийн тос сэлтийг бүтэн сайны цуглаанд үнэгүй тарааж, хэл соёл зааж, гадагшаа явуулах гээд л нарыг дагагчдын амьдрал сайжрав. Дээрээс нь нэмээд пасторууд ирж нэг илээд л хараагүй хүнийг хараа оруулж, хэлгүй хүний яриулах жүжгүүд ар араасаа эрчимтэй тавигдаж монгол бөхчүүд дэвэн дүүлдэг Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ сүмийн пасторууд дэлж эхэлсэн билээ.  Тэд будда шүтдэг байхдаа Солонгос улс туйлын ядуу байлаа, шашнаа сольж, христ шүтсэнээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн, одоо будда шүтдэг Энэтхэг, Түвдийн ядууралд монголчууд живэх болно хэмээн хүмүүсийн тархийг угааж байна. Гэвч бүх монголчууд тэнэг биш болохоор эртний уламжлалт шарын шашин, бөө мөргөл, буддын шашиндаа үнэнч хэвээр үлдэв. Эдгээр шашнуудаас болж монголчууд өнөөдөр хүний нүдэнд муу харагдталаа ядуу хоосон яваагүй, өглөөний наран мандадгаараа мандсаар л байна. Харин сайхныг амлаж, саарыг арилгадаг христийн шашныхан хоорондоо уралцан, ах дүүтэйгээ садарлаж болдог гээд муу муухай нь нээлттэй дэлхийн мэдээ мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхлэв. Харин тэд ямар зорилгоор Монголд ирсэн нь ойрын жилүүдээс тодорхой болов. Харин үүнд хууртсан нийслэлийн удирдлагуудыг одоо жигших ч багадна.  Харийн шашин, соёлын нөлөөгөөр Монголын газар нутгаас тэдэнд өгч, охид бүсгүйчүүдээ алдаж, бүр улс төрд шургалах гар хөлнүүдээс нь болгоомжлох цаг нэгэнт болжээ. Та хараарай, яг л гадны оронд явж байгаа гэмээр оройн цагаар хотын хаана ч явсан хамгийн байршил сайтай, хамгийн топ зэрэглэлийн газруудад христийн сүмүүд баригдсан байх жишээтэй. Тэдгээр сүмүүдийн оронд хүн эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, сургууль барьсан бол ямар сайхан автобусны буудалтай ойрхон байршил байх вэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Сүм байгуулахаар ирсэн нэгэн солонгос эр нутагтаа хүн амины хэрэгтэй, энд хууль бусаар оршин суугч, тэгээд бас сүмийн пастор байх юм. Хён Чол нэртэй түүнийг Солонгост эхнэр, хүүхдээ орхиод ирсэн, тухайн үед цагдаагийнхан эрчимтэй хайж байсан гэдэг. Гэтэл Монголд ирчихсэн бүр Солонгосоос уран бүтээлчид авчирч тоглолт хийдэг, зочид буудал ажиллуулдаг, сүмийн пастор болчихсон тууж явна. Түүний ярианаас сонсч байхад Монголд байгаа солонгос пастортой сүмүүдийн цаана Солонгосын мафийн бүлэглэлийн мөнгө угаах ажиллагаа явагдаж байдаг гэнэ. Сүм нэрээр мөнгө угаах нь хамгийн цэвэр бөгөөд манайх шиг хөгжил буурай орнуудыг зориуд сонгон авч гишүүнээр элсүүлдэг байна.  Өөр нэгэн сүмд байдал бүр ч өөр. Охид бүсгүйчүүд голдуу элсдэг. Тэднийг хэлний сургалт нэрээр гадагшаа авч гардаг байх. Энэ нь христийн бас нэгэн урсгал. За тэгээд өвдөгнөөсөө доош урт банзалтай насаараа явах, үсээ хусах, гивлүүр зүүх гээд монголчуудад зохихгүй шашин олон бий. Тэр ч бүү хэл, гудамжинд нойтон салфетка, үзэг бал, уруул өнгөлөгч заруулдаг бизнесийн шашин ч байна. Юмаа сайн зарж байгаа хүн бол эзэндээ жинхэнэ үнэнч баатар болдог учир оюутнууд хичээлээ таслаад явган зорчигчдыг шалгааж байцааж, зарж байгаа бараа бүтээгдэхүүнээсээ заавал нэгийг шахчих гээд ээрэх юм. Хэцүү.  Цай уувал нүгэл болдог гээд цайнаас гарчихсан хэсэг хүмүүсийг та бас дахин өөр нэг сүмээс харж болно. Ах дүүтэйгээ суувал хамаагүй илүү хайр сэтгэлийн холбоо сүлбээ бий болдог гэж сургах тус гаж шашин бол Мормон. Ийм шашны үр нөлөөгөөр өнөөдөр АНУ-д цус ойртолттой бүхэл бүтэн муж улс байдаг.  Тэр ч бүү хэл христийн номыг уншаад ямар ойлголт төрөх вэ гэвэл сексист үзэл буюу хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл нэвт үнэртэнэ. Гомофобик хэмээн олон улсад нэрлэгддэг ижил хүйстнүүд ийм үзлээс болж дэлгэрч эхэлсэн хэмээн 1940-өөд оны дунд үед гарч байсан нэгэн сонинд бичсэн байдаг ажээ. Ер нь Библийн судрыг бүрэн уншвал сексийн хандлагын талаар та олон зүйлийг ухаж ойлгох болно. Жишээ нь, ах дүүс хоорондоо явалдах нь нэг их том нүгэл биш ажээ. Энэ мэтчилэн нийгмийг муу муухай руу татсан зүйл цөөнгүй харагдах юм билээ. Үзэл бодлын хувьд хүмүүсийг хөдөлмөрч зан чанарт сургах, эвлэлдэн нэгдэх, хүсвэл хайрласан дурласан бүхнийхээ төлөө цамцаа тайлаад өндөр байшингийн дээрээс нисч үхэх чадвартай байх гэхчилэн олон зүйлд сургадаг л байх.  Гэхдээ монголчууд шиг хүмүүст христийн шашин зохих уу, үгүй юу л гэдэг байгаа юм. Буддын хэд хэдэн хамба лам нийлж нэгэн судалгааг жил гаран явуулжээ. Энэ судалгаанаас харахад, Монголд шашин шүтэх нь дэндүү чөлөөтэй бөгөөд хүмүүс сонирхлын журмаар ихэвчлэн шашин шүтдэг гэнэ. Харин сөрөг үр дагавар нэлээд гарч байгаа гэж байна. Жишээ нь, яг өнөөдрийн байдлаар 198 орчим төрлийн шашны урсгал номлол, шашинлаг үзлүүд бий аж. Үүний дотор шашинд хамааралгүй гэдэг хирнээ тусдаа шашин болчихсон бясалгалын хичээлүүүд ч багтаж байгаа юм. Ийм л байдлаар өнөөдөр 198 шашны урсгал манай улсад оршин тогтнож байна. Магадгүй үүнийг бичиж байх зуур дахиад нэг шашин дэлгэрч байгаа ч юм бил үү?

Г.Тэгшжаргал

www.T1771.Tk



Category: Сонин хачин | Views: 1294 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024